23/08/2026
Жүдо, жюү жицү хосолсон сургалттай ангидаа шинэ элсэлт авч эхэллээ🇲🇳
Хүүхдийн тоо хязгаартай.
Холбогдох утас : 94101122
Жюү жицү гэдэг үгийг утгачилбал "Жюү" нь уян хатан, "жицү" нь урлаг, арга зам, техник гэсэн утгатай.
23/08/2026
Жүдо, жюү жицү хосолсон сургалттай ангидаа шинэ элсэлт авч эхэллээ🇲🇳
Хүүхдийн тоо хязгаартай.
Холбогдох утас : 94101122
🥋Багшийг медалиа авах гээд хүлээж байх хойгуур бид хэд юу хийсэн бэ?
Багшдааа Жюү жицүгийн Дэлхийн аварга болсонд баяр хүргэе❤️
11/08/2026
⚡️Thunder-чууд Дэлхийгээс 16 медаль хүртэв🇲🇳
2026 оны 8 сарын 1-9ны өдрүүдэд 🇦🇪Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдсан Жюү-Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Thunder bjj academy-н 13 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт оролцож, 3 алт, 3 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүллээ.
U14 -40кг жинд П. Цэлмэг(не ваза) Алтан медаль
U14 -56кг жинд Б. Өсөх-ирээдүй(не ваза) 7-р байр
U16 -40кг жинд Б. Эрдэнэбаяр(файтинг) Хүрэл медаль
U16 -52кг жинд Б. Агиймаа(файтинг) Хүрэл медаль
U16 -57кг жинд А. Оргилмаа (неваза, но-ги,) Хос хүрэл, (файтинг) Мөнгөн медаль
U16 -77кг жинд Ж. Наранбаатар(но-ги) шагналт 5-р байр
U16 +77кг жинд Э. Маргад(но-ги) Хүрэл медаль
U16 +77кг жинд Ц. Долгион(но-ги) Шагналт 5-р байр
U18 Дуо эрэгтэй хосын төрөлд Э. Дэлгэрдалай, Б. Өсөх-ирээдүй нар Хүрэл медаль
U18 Дуо эмэгтэй хосын төрөлд Б. Сүнжидмаа, А. Оргилмаа нар Мөнгөн медаль
U18 +85кг жинд М. Мөнххайр(но-ги) Хүрэл медаль
U21 -70кг жинд М. Түмэнжаргал(файтинг) Хүрэл медаль
Насанд хүрэгчидийн +70кг жинд Б. Хулан(не ваза) Алтан медаль, (файтинг) төрлөөр Хүрэл медаль, Багийн ДАШТ-с Алтан медаль тус тус хүртлээ⚡️
Амжилтын буухиагаа таслаагүй Thunder-чууддаа баяр хүргэе👏👏👏
Улам илүү, өшөө их дүүлэн нис 🇲🇳🇲🇳🇲🇳
Баатарсүхийн ЭРДЭНЭБАЯР Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ.
АНЭУ-н Абу Даби хотноо зохиогдсон 2026 оны бүсний ангилалгүй жюү жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Thunder bjj academy тамирчин Б. Эрдэнэбаяр U16 насны -40кг жинд Файтинг төрлөөр Орос, Турк, Казакстаны 2 тамирчинтай нударга зөрүүлж ХҮРЭЛ медаль хүртлээ👏
Баяр хүргэе🇲🇳🇲🇳🇲🇳
03/08/2026
ДУО ТӨРӨЛД МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 🇲🇳
АНЭУ-ын Абу Даби хотноо 3дахь өдрөө үргэлжилж буй Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний “Duo System” төрөлд Монголын баг тамирчид амжилттай өрсөлдөн, мөнгөн болон хүрэл медаль хүртэж бахдам амжилтын эзэд боллоо. 👏💐👏💐👏💐
🥈 А.Оргилмаа, Б.Сүнжидмаа /Thunder bjj academy/
🥉Д.Ууганбаяр, Б.Өсөх-Ирээдүй /Thunder bjj academy/
👉Duo System нь жюү жицүгийн хамгийн үзүүштэй төрлүүдийн нэг бөгөөд нэг багийн хоёр тамирчин бодит нөхцөлд үүсэх халдлагуудаас өөрийгөө хамгаалах техникүүдийг өндөр ур чадвар, уялдаа холбоо, хурд, нарийвчлалтайгаар үзүүлдгээрээ онцлогтой. Шүүгчид гүйцэтгэлийн бодит байдал, техник, хяналт, синхрон ажиллагаа болон үзүүлбэрийн чанарыг үнэлдэг.
ШИНЭ ТҮҮХИЙН ЭЗЭД БОЛСОНД БАЯР ХҮРГЭЕ
ДУО ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨНӨ
🇦🇪Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Duo System төрөлд тамирчид аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.
Duo System нь жюү жицүгийн хамгийн үзүүштэй төрлүүдийн нэг бөгөөд нэг багийн хоёр тамирчин бодит нөхцөлд үүсэх халдлагуудаас өөрийгөө хамгаалах техникүүдийг өндөр ур чадвар, уялдаа холбоо, хурд, нарийвчлалтайгаар үзүүлдгээрээ онцлогтой. Шүүгчид гүйцэтгэлийн бодит байдал, техник, хяналт, синхрон ажиллагаа болон үзүүлбэрийн чанарыг үнэлдэг.
03/08/2026
ЖЮҮ ЖИЦҮГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН 3 ДАХЬ ӨДРӨӨ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
🇦🇪 АНЭУ-ын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр 3 дахь өдрөө U16 насны ангилал болон Duo төрлөөр үргэлжилж байна.
Өнөөдөр эх орноо төлөөлөн хүч сорих Монголын нийт баг тамирчдадаа амжилт хүсье.🔥🔥🔥
03/08/2026
М.ТҮМЭНЖАРГАЛ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ🥉
🇦🇪Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 3 дахь өдөр (Fighting) төрлийн U21 ангиллын -70 кг жинд Thunder Jiu Jitsu Academy-ийн тамирчин М.Түмэнжаргал хүрэл медаль хүртэж, Монгол Улсынхаа медалийн буухиаг үргэлжлүүллээ.
БАГ ТАМИРЧДАДАА ХАЛУУН ХҮРГЭЕ👏🏻👏🏻👏🏻💐💐
02/08/2026
А.ОРГИЛМАА ДЭЛХИЙН АВАРГААС МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
🇦🇪Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй Жюү Жицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний U16 ангиллын “Fighting” төрөлд Монгол Улсын тамирчин, Thunder BJJ Academy-ийн тамирчин Аззаяагийн Оргилмаа эмэгтэйчүүдийн -57 кг жинд амжилттай барилдан мөнгөн медаль хүртлээ.
БАГ ТАМИРЧДАДАА ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!💐💐💐
| Monday | 09:00 - 16:00 |
| Wednesday | 09:00 - 16:00 |
| Friday | 09:00 - 16:00 |