30/11/2020
Because why not?
Football news and Articles.
30/11/2020
Because why not?
29/11/2020
Тоглолтын дараа | FC Barcelona 4:0 Club Atlético Osasuna
Грийзманн: Гоолын баярын тухайд уу? Би өнөөдөр өглөө охинтойгоо өглөөний цай ууж байхдаа гоол оруулвал хэрхэн тэмдэглэх вэ гэж асуусан юм. Миний хийсэн үйлдэл бол түүний хариулт.
Ла Лигийн бүтэн 1 улирал гэдэг бол ямарч багийн хувьд хүнд хэцүү зам байдаг. Өнөөдрийн хожил бидэнд тэр замыг хэрхэн туулах талаар бага зэрэг сургалаа.
Гоол хийсэндээ баяртай байна. Бид түрүүлхийг хүсэж буйн сацуу амархан биш гэдгийг ч мэдэж байгаа.
29/11/2020
Улаан Чөтгөрүүд клубийнхээ түүхэнд шинэ рекорд тогтоолоо.
Зочлон тоглолтонд 8 дараалласан хожил.
2:0-ээс эргэн ирж энэ түүхийг тэд бичив!
29/11/2020
FULL TIME:
Southampton FC 2:3 Manchester United
⚽️ Bednarek 23'
⚽️ Ward-Prowse 33'
⚽️ Fernandes 60'
⚽️ Cavani 64'
⚽️ Cavani 90+2'
29/11/2020
Улаан чөтгөрүүдийн Пример лигт оруулсан сүүлийн 8 гоол:
Fernandes assist 🎯
Fernandes goal ⚽️
Fernandes goal ⚽️
Fernandes assist 🎯
Fernandes goal ⚽️
Fernandes goal ⚽️
Fernandes assist 🎯
Cavani goal ⚽️
29/11/2020
Leo Messi dedicates his goal to Diego Maradona!
Full Time:
FC Barcelona 4:0 Club Atlético Osasuna
⚽️ Braithwaite 30'
⚽️ Griezmann 43'
⚽️ Coutinho 55'
⚽️ Messi 74'
29/11/2020
ТОГЛОЛТЫН ӨМНӨ:
20:50
SPS National
Барселона - Осасуна
Ла Лиг | 11-р тойрог
Стадиум Камп Ноу
Роналд Коеман: Хүндхэн тоглолт бидний урд байна. Учир нь Осасуна маш сайн хамгаалалттай.
Дест тоглолтонд оролцох эсэх одоогоор тодорхойгүй байна. Шийдвэрээ гаргахын тулд эцсийн мөч хүртэл хүлээх хэрэгтэй болох нь.
Месси, Ди Йонг нар сайн амралттай байгаа. Маргааш (өнөөдөр)тэд 100% бэлэн.
Маргаашийн (өнөөдрийн)тоглолтонд хамгийн сайнаараа хичээж бид Марадонад хүндэтгэл үзүүлэх болно.
Испанид өнгөрүүлсэн эхний 100 хоногийн тухайд хэлхэд товчхондоо би аз жаргалтай байна.
Бидний хувьд одоо бүх хүчээ дайчлах цаг болсон. Хүснэгтийг тэргүүлж байгаа багуудаас биднийг зааглаж байгаа зайг улам богиносгохын тулд хичээх болно.
Алена их хичээж байгаа. Хичээл зүтгэлийхээ үр дүнд ч их сайжирч байгаа. Багийн системд уусаж нэгдхийн тулд хугацаа хэрэгтэй нь ойлгомжтой шүү дээ. Барса шиг багийн төвийн хагас дээр тоглохын тулд шаардлагатай зүйлсийг зогсолтгүй сурсан хэвээр байгаа. Ирэх 1 сард юу болох талаар хэлхэд одоохондоо эрт байна.
Бидэнд тулгараад байгаа бэртэл гэмтлүүдээс шалтгаалан Мингиузад боломж гарч ирээд байгаа. Тэр ч боломжыг сайн ашиглаж байгаа.
28/11/2020
MATCH DAY!
27/11/2020
... Blue is the colour
Football is the game ...
РОМАНЫ ЭРИН ҮЕ: 999 --->> 1,000
Энэ ням гарагт Стэмфорд Бридж цэнгэлдэхдээ Тоттенхэмийг хүлээн авах тоглолт Челси клубын хувьд болох нь.
Учир нь Роман Абрамовичийн Челсигийн эзэн болсноос хойших клубынх нь бүх тэмцээний хүрээнд хийж буй 1,000 дахь тоглолт болно.
Тэртээх 2003 оны 07 сараас эхэлсэн ноён Абрамовичийн эриний бүхий л чухал статистик мэдээлэл, ололт, амжилтуудын товчооныг гаргасан байна. Үүнд:
💙 999 тоглолтод:
608 хожил
215 тэнцээ
176 хожигдол
1,903 гоол оруулж
896 гоолыг алдсан.
💙 Язгууртануудын хожлын хувь - 60.9
(Бүх цаг үеийн хожлын хувь - 44.3)
💙 Цомууд:
Премьер лиг - 2005, 2006, 2010, 2015, 2017
Аваргуудын лиг - 2012
Европа лиг - 2013, 2019
ФА цом - 2007, 2009, 2010, 2012, 2018
Лигийн цом - 2005, 2007, 2015
Эв нэгдлийн бамбай цом - 2005, 2009
💙 Абрамовичийн эрин үед Английн клубуудын өргөсөн цомын тоон үзүүлэлт:
Челси - 16
Манчестер Юнайтед - 14
Манчестер Сити - 11
Ливерпүүл - 7
Арсенал - 6
Бирмингэм Сити - 1
Лестер Сити - 1
Миддлесборо - 1
Портсмут - 1
Свонси Сити - 1
Тоттенхэм Хотспүр - 1
Уйган Атлетик - 1
💙 Эмэгтэйчүүдийн багийн цомууд:
ФА Эмэгтэйчүүдийн супер лиг - 2015, 2018, 2020
ФА Эмэгтэйчүүдийн супер лигийн хаврын цуврал - 2017
Эмэгтэйчүүдийн ФА цом - 2015, 2018
Эмэгтэйчүүдийн Лигийн цом - 2020
Эмэгтэйчүүдийн Эв нэгдлийн бамбай цом - 2020
💙 Академийн төвшний цомууд:
ФА Залуучуудын цом - 2010, 2012, 2014, 2015, 2016, 2017, 2018
УЕФА Залуучуудын лиг - 2015, 2016
Премьер лиг 2 - 2020
Өмнөд бүсийн Премьер нөөцийн лиг - 2011
Үндэсний Премьер нөөцийн лиг - 2011
21 хүртэлх насны Премьер лиг - 2014
Өмнөд бүсийн 18 хүртэлх насны Премьер лиг - 2015, 2016, 2017, 2018
Үндэсний 18 хүртэлх насны Премьер лигийн ялагч - 2017, 2018
18 хүртэлх насны Лигийн цом - 2018
💙 Хамгийн олон тоглолтод оролцсон тоглогчид:
Жон Терри - 599
Фрэнк Лампард - 547
Петр Чех - 494
Цезар Азпиликуета - 395
Дидье Дрогба - 381
💙 Хамгийн олон гоолыг оруулсан тоглогчид:
Фрэнк Лампард - 196
Дидье Дрогба - 164
Эден Азар - 110
Виллиан - 63
Саломон Калу - 60
💙 Хамгийн олон хаалгаа хуурай манасан хаалгачид:
Петр Чех - 228
Тибо Куртуа - 58
Карло Кудичини - 55
Кепа Арризабалага - 33
Эрнике Иларио - 18
💙 Хамгийн том хожил:
8-0 - Астон Вилла 2012/13
8-0 - Уйган Атлетик 2009/10
💙 Хамгийн том хожигдол:
0-6 - Mанчестер Сити 2018/19
💙 Энэхүү хугацаанд 120 өөр багтай тоглолт хийснээс хамгийн олон учраа таарсан багууд:
Ливерпүүлтэй 56 тоглолт W21 D16 L19
Манчестер Юнайтедтай 52 тоглолт W20 D17 L15
Aрсеналтай 48 тоглолт W22 D13 L13
Эвертонтой 44 тоглолт W22 D14 L8
Тоттенхэмтэй 43 тоглолт W22 D12 L9
💙⚽️🔥🇬🇧🇷🇺🇲🇳👏👏👏
25/11/2020
ТЭРЭЭР ТЭНГЭРТ ДЭВШЛЭЭ.
Алдаж онож явсан "Бурханы гар" Диего Армандо Марадона 60 насандаа таалал төгслөө.
Амгалан нойрсоорой домог минь. Хэдэн зуун сая хүнийг тэр энэ спортод дурлуулсан нь хэзээд үл ганхах үнэн билээ.