Fertility Yoga

Fertility Yoga

Share

Дааврын иог/Жирэмсний иог/Үргүйдлийн иог/
НӨХӨН ҮРЖИХҮЙН иог бясалгалын цахим болон танхимын хичээл🧘🏻‍♀️
IVF-д хэрхэн бэлдэх вэ цахим гарын авлага 📖

07/06/2026

🧬Хүний биед ойролцоогоор 30–40 их наяд эс байдаг. Мөн түүнтэй ойролцоо тооны бичил биетэн бидэнтэй хамт амьдардаг.

🦠Бид ганцаараа биш, харин хүний эсүүд болон бичил биетний асар том экосистем ба бие махбодод маань олон их наяд бичил биетэн хамт амьдарч, дархлаа, бодисын солилцоо, дааврын зохицуулалтад оролцдог.

🤰Жирэмслэхээр бэлдэж буй эмэгтэйчүүдийн хувьд зөвхөн өндгөвч, умайгаа анхаарахаас гадна гэдэсний эрүүл мэнд, нойр, стрессийн түвшин, үрэвсэл байгаа эсэхэд ч анхаарах нь чухал.

Учир нь нөхөн үржихүйн эрүүл мэнд бол нэг эрхтний асуудал биш, бүх биеийн хамтын ажиллагааны үр дүн юм. ☝🏻
Тиймээс хангалттай нойр, тэжээллэг хоол, хөдөлгөөн, стрессийн зохицуулалт нь дархлаа болон ерөнхий эрүүл мэнд болоод жирэмслэлтэд чухал нөлөөтэй.

06/06/2026

6 сарын өглөө болон өдрийн анги маань одоогоор элсэлт авч байгаа ч удахгүй хаагдана.

06/06/2026

🧘‍♀️ “Жирэмсний иог” ангидаа элсэлт авч байна

Жирэмсний хугацаанд бие болон сэтгэлд гарч буй өөрчлөлтөд зөөлөн, аюулгүйгээр дасан зохицож, тайван амгалан жирэмслэлтийг дэмжих иогийн хичээлдээ урьж байна.
Амьсгал, хөдөлгөөн, бясалгалыг хослуулсан энэхүү хичээл нь төрөлтөндөө өөртөө итгэлтэйгээр бэлтгэхэд тусална. 🤍

🪷 Нуруу, ууц нурууны ачааллыг багасгаж биеийг уян хатан байлгана
🪷 Стресс, түгшүүрийг бууруулж тайван нойрыг дэмжинэ
🪷 Амьсгалын зөв техникээр төрөлтийн бэлтгэл хийнэ
🪷 Цусны эргэлт, биеийн хөнгөн мэдрэмжийг сайжруулна
🪷 Эх, ургийн эрүүл мэнд болон сэтгэлзүйн холбоог дэмжинэ
🪷 Өөртөө анхаарал хандуулж, эмэгтэйлэг энергиэ мэдрэх орон зай болно

👩‍🏫 С.Б Уянга
/E-RYT 200, RYT-300, YACEP: Fertility/

📍 𝑷𝒂𝒓𝒌𝒐 𝑹𝒊𝒗𝒊𝒆𝒓𝒂, 2 давхар
☎️ 8600 3266

#жирэмснийиог

05/06/2026

Жирэмсний иогийн анги 6/8- 7/3 хооронд хичээллэнэ. 🤰🧘🏻‍♀️

Даваа, Лхагва, Баасан - 10:30-11:30
✅ 7 хоногт 3 сард 12 оролт
☝🏻 4 сартайгаас эхлэж хамрагдана.

04/06/2026

Сүүлийн үед нэг зүйл их ажиглагдах болсон.

Зарим эмэгтэйчүүд жин их нэмээгүй, бүр тогтмол дасгал хийдэг мөртлөө хүйснээс доош хэсгээрээ үргэлж түрж гарсан мэт харагддаг.

Тэгээд ихэнхдээ буруутан нь “өөх тос” гэж боддог.

Мэдээж өөх тос тодорхой хэмжээнд нөлөөлнө. Гэхдээ үргэлж ганцхан шалтгаан нь байдаггүй.

Хэвлийн хэлбэрт амьсгалын хэв маяг, биеийн байрлал, жирэмслэлт ба төрсний дараах өөрчлөлтүүд, аарцаг болон хэвлийн гүн булчингийн зохицуулалт хүртэл нөлөөлж болно.

Ялангуяа хөндлөн хэвлийн булчин гэж нэрлэгддэг гүн булчин нь сонирхолтой үүрэгтэй. Энэ булчин гаднаас харагддаггүй ч нуруу, аарцаг, амьсгалын тогтолцоотой хамтран ажиллаж их биеийг тогтвортой байлгахад оролцдог.

Гэхдээ энд нэг чухал зүйл бий.

Доод хэвлий бага зэрэг товойж харагдаж байгаа нь заавал сул булчинтай гэсэн үг биш.

✅Заримдаа энэ нь эмэгтэй хүний хэвийн анатомийн хэлбэр байдаг.

☝🏻Заримдаа төрсний дараах өөрчлөлт байдаг.

☝🏻Заримдаа стресс, амьсгалын хэв маяг, хөдөлгөөний дутагдал нөлөөлсөн байдаг.

Тиймээс би “гэдсээ тат” гэсэн зөвлөгөөнөөс илүүтэй амьсгал, байрлал, төвийн тогтвортой байдлыг хамтад нь харахыг илүүд үздэг.

🧘🏻‍♀️Манай дааврын иогийн ангид бид зөвхөн булчин чангалах гэж ажилладаггүй.

Харин амьсгал, мэдрэлийн тогтолцоо,
аарцаг-хэвлий , эмэгтэй хүний амьдралын өөр өөр үе шатанд гардаг өөрчлөлтүүдийг ойлгон хөдөлгөөнөөр дэмжихийг зорьдог.

Заримдаа биеийг хүчээр засах гэж оролдохоос илүүтэй юу болж байгааг нь ойлгох нь хамгийн эхний алхам болдог.

“Hormone Yoga” гэж бичин дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

04/06/2026

Витамины талаар ярьдаг америк эм зүйч байдаг юм. Тэр хүн хэзээ ч авч болохгүй брендүүдийг
хэлсэн байдаг.
Монголд маш түгээмэл зарагддаг брендүүдийг яг л хэлж. Анхаараад аль болох энэ 4-с холхон байх нь байна шүү ✌️

1. Nature made
2. Centrum
3. Nature valley
4. Kirkland

Эдгээр нь олон нийтийн дунд түгээмэл, хямд үнэтэй брэндүүд юм. яагаад “муу” гэж нэрлэгддэг талаар тайлбарлах гээд үзье👇

🧪 1. Түүхий эдийн чанар сул

Эдгээр брэндүүдийн ихэнх нь:
• Синтетик (хиймэл) гаралтай витамин ашигладаг
→ жишээ нь:
• Витамин Е → dl-alpha tocopheryl acetate (хиймэл хэлбэр)
• Фолат → folic acid (идэвхгүй, зарим хүнд хувирч чаддаггүй хэлбэр)
• В12 → cyanocobalamin (хямд, идэвх муутай, элэгэнд ачаалал өгдөг хэлбэр)
• Харин дээд зэрэглэлийн брэндүүд methylated буюу идэвхтэй хэлбэр ашигладаг.

🧫 2. Дүүргэгч, будагч бодис ихтэй

Эдгээр “mass market” брэндүүдэд дараах бодисууд элбэг:
• Titanium dioxide – цагаан өнгө гаргадаг, хавдартай холбоотой гэж сэжиглэгддэг
• Artificial color (FD&C Yellow, Blue, Red) – харшил, мэдрэлийн цочрол үүсгэдэг

💧 3. Шимэгдэл муу
• Витамин, эрдэс бодисууд нь oxide, carbonate хэлбэртэй байдаг
(ж.нь магнийн oxide — 4% л шимэгддэг).
• Хүндрэл: ходоод гэдэсний замд шингэхгүй, өтгөнөөр гадагшилдаг.

💰 4. Үнийн бодлого ба үйлдвэрлэлийн зорилго

Эдгээр брэндүүдийн гол зорилго нь зах зээл эзлэх, үнэ хямд байлгах тул чанартай түүхий эд хэрэглэх нь ховор.
• Тэд Walmart, Costco, Target зэрэг дэлгүүрүүдийн “volume” борлуулалтанд тулгуурладаг.
• Хэрэглэгч бүрт “үр дүн мэдэгдэхгүй ч зүгээр” түвшинд хийдэг.

🧍‍♀️ 5. Хуурамч баталгаажуулалт ба тунгийн зөрүү

Хяналтын байгууллагуудын шалгалтаар:
• Centrum, Nature Made зэрэг брэндүүдийн зарим багцад найрлага дээр бичсэн хэмжээ бодитоор тохирохгүй гарсан тохиолдол олон.
• Заримд нь lead (хар тугалга), arsenic, cadmium зэрэг хүнд металл илэрсэн (2017–2022 оны ConsumerLab, Labdoor, Clean Label Project-ийн тайлангаар).

🧠 6. Байгалийн гаралтай биш, синтетик

Centrum гэх мэт брэндүүдийн маркетинг “Multivitamin for everyone” гэж хэлдэг ч:
• Биеийн онцлог (нас, хүйс, бамбай, элэг, дархлаа гэх мэт) огт харгалздаггүй.
• “Нэг шахмал бүгдэд тохирно” гэдэг ойлголт нь эрүүл мэндийн хувьд буруу.

🌿 Харин сайн нэмэлт гэж юу вэ?

Сайн брэндүүд дараах зарчмыг баримталдаг:
• Bioavailable form: methylated, chelated, liposomal, fermented
• Clean label: хиймэл будагч, амт оруулагч, дүүргэгчгүй
• Clinical-grade / NSF / GMP баталгаатай
• Transparency: түүхий эдийн гарал, лабораторийн дүнг ил тод байршуулдаг

03/06/2026

“Hormone Yoga Therapy” оройн 19:30-н анги нээгдлээ. 🙏😇

🍀Амьсгал, мэдрэлийн тогтолцоо, аарцаг ёроолын булчин болон дааврын зохицуулалт нь нэгэн цогц систем юм. Эмэгтэй хүний биеийг хэсэгчлэн биш, бүхэлд нь ойлгох үед илүү тогтвортой өөрчлөлт бий болдог.

“hormone” гэж бичээд дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.
Бүртгэлийг📱 95756776

01/06/2026

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргье 👧🧒

28/05/2026

40+ нас, олон төрөлт, дааврын өөрчлөлтийн дараа олон эмэгтэйчүүд:

• шээсээ барьж чадахгүй болох
• доош татагдах, хүнд оргих мэдрэмж
• умай эсвэл давсаг “унжсан” мэт санагдах
• хэвлийн гүн булчин суларч биеийн төв тогтворгүй болох
• бэлгийн дуршил буурах
• өөртөө итгэх итгэл алдагдах
мэдрэмжтэй үлддэг. 😢

Хамгийн түгээмэл бодол нь:
“Насны юм байна”
эсвэл😔
“Одоо зөвхөн мэс засал л хэрэгтэй”😭

Гэтэл орчин үеийн эмэгтэйчүүдийн сэргээн засах хөдөлгөөний аргууд өөр зүйл харуулж байна.🙏

Эмэгтэйчүүдэд зориулсан иог, зөв амьсгал, аарцаг орчмын булчингийн дасгал, биеийн төвийн тогтвортой байдлыг сэргээх хөдөлгөөнүүд нь:

✅шээс задгайрах шинжийг багасгах
✅аарцаг орчмын булчингийн хяналтыг сайжруулах
✅төрсний дараах сулралыг дэмжин сэргээх
✅нуруу, ташаа, хэвлийн уялдаа холбоог сайжруулах
✅цусны эргэлт ба мэдрэмжийг идэвхжүүлэх
✅биеийн аюулгүй, хүчтэй мэдрэмжийг буцаан өгөх
✅эмэгтэй хүний өөртөө итгэх мэдрэмжийг сэргээх тал дээр эерэг нөлөө үзүүлдэг болохыг судалгаанууд харуулсаар байна. 😍

Гэхдээ нэг чухал зүйл бий.☝🏻

Бүх асуудлыг зөвхөн “чангална” гэж ойлгож болохгүй.😳

Зарим эмэгтэйчүүдийн аарцаг орчмын булчин хэт сул байдаг бол,
заримынх нь байнга агшсан, хэт ачаалалтай байдаг.🧐

Тиймээс зөвхөн Kegel хийхээс илүү:
амьсгал,
биеийн төвийн хяналт,
зөв хөдөлгөөн,
мэдрэлийн системийг тайвшруулах,
ачааллыг зөв тохируулах
нь илүү чухал байдаг.

Мөн:
🙅🏻‍♀️хүнд хэлбэрийн унжилт
🙅🏻‍♀️эдийн гэмтэл
🙅🏻‍♀️хүчтэй шээс задгайрал
🙅🏻‍♀️өдөр тутмын амьдралд нөлөөлөх шинжүүд
байвал эмчийн үзлэг зайлшгүй хэрэгтэй.👩‍⚕️

Гэхдээ олон эмэгтэйчүүдийн хувьд
“Би дахиж хүчтэй, мэдрэмжтэй, өөрийн биедээ итгэлтэй байж чадна”
гэдгийг сануулах эхлэл нь зөв хөдөлгөөнөөс эхэлдэг. 🏃 🧘🏻‍♀️

Энэ бол зөвхөн булчингийн тухай биш.

Энэ бол:
эмэгтэй хүний бие,
амьсгал,
даавар,
мэдрэлийн систем,
өөртэйгөө дахин холбогдох тухай юм.💝🍀
:::

28/05/2026

Birthday special for you 🎁

Төрсөн өдрийн эзэнд 20% -н хөнгөлөлт 🙏🧘🏻‍♀️😇

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar