MGL New Generation Snowboarders

MGL New Generation Snowboarders

Share

Snowboard Монголд хөгжихийн төлөө.

24/02/2021

Bichleg hiij ugdug gal hamaa mention 😂

23/02/2021

Snowboard bolon ski herhen waxdah ve, mun sev zuraas yaj arilgah talaar oriin meddeg turshlagaasaa huvaaltsav. Mun wax sev zuraas arilgagch tsuuhun bga shuu.

04/02/2021

Та өөрийн snowboard-доо хана үйлдвэрлэсэн ямар брэндийн боард гэдгээ мэдкү байгаа юм биш биз 😂.
Тэгүүл энэ зурагнаас хараарай.
Одоо хаана үйлдвэрлэсэн ямар брэндийн боард гэдгээ мэдсэн бол одоо хэдэн онд худалдаанд гарж хэр настай вэ? Гэдгийг мэдхэд амархан brand-ийнхаа сайтлуу ороод snowboard-ийнхаа нэрийг юмуу seral дугаарыг бичээд хайхад л хэдэн оны боард вэ гэдгийг харж болно.
Жич хэлхэд Монголд зарагдаж байгаа боарднууд ихэвчлэн 10-аас 15жилийн настай байдаг. Гэхдээ би сайн мэдкүч байж мэднэ өөрийн хэмжээнд л мэдээлэл хүргэлээ😃.

04/02/2021

Анхлан суралцаж байгаа бол доорх 7-г уншихад илүүдэхгүй шүү
1. CAMBER PROFILE -Hybrid Camber, Flat-to-rocker, Hybrid Rocker гэхдээ анх сурж байгаа хүнд CAMBER боард зүгээр
2. FLEX – хэт уяан биш хэт хатуу биш дундаж боард авах хэрэгтэй.
3. SIZE - стандарт уртаас 3-5см богино байвал илүү амар байх болно.
4. Manufacturer's Label - Анхан шат, Анхан шатнаас Дунд хүртэл эсвэл Анхан шатнаас ахисан шат хүртэл гэхдээ энэ шинэ шошго нь шинэ боард дээр байдаг.
5. Reasonable Price- Үнэ боломжийн байвал хүмүүс ихэвчлэн их авна.Монголд бол хувь хүмүүсийн зарж буй боарднууд эдэлгээнээсээ шалтгаалж үнэ харилцан адилгүй.
6. Mountain camber- уулын боард нь таныг ямар ч хэв маягаар гулгахад илүү дөхөм.
7. Shape and Stance – та чөлөөт хэв маягийн ур чадварыг эрт хөгжүүлэхийг хүсч байвал center төвтэй snowboard сонгуул таньд илүү кайф мэдрүүлж магадгүйл юм.

29/01/2021

Сноубордын үүсэл, хөгжил
Анх 1965 онд Шерман Поппен гэж гар зүгээр хүүхдээ тоглуулах гэж 2 цаныг нийлүүлж бэхлээд нэг чарга маягийн гэхдээ зогсож гулгадаг юм хийснээр Сноубордын С усэг тавигдсан гэж үздэг юм байна лээ. Гэтэл тэр нь хавийн хүүхдүүдийн сонирхолыг ихэд татаж мань хүн ч тэрийг мэдрээд бааханыг хийж зарж л дээ. Түүнийгээ snow-surfer буюу "snurfer" гэж нэрлэсэн байна. Тэр үйлдвэрлэл нь өргөжсөөр 10жилийн дотор 1сая snurfer борлогдсон байна. Гэхдээ Дмитрий Милович гэж давалгаан дээгүүр наадагч (surfer) мөн Жэк Бартон нар гарч ирээгүй бол "snurfer" нь хүүхдийн тоглоом чигээрээ л үлдэх байж. Милович "snurfer"-ийн дээд хэсгийг арзгар материалаар, доод хэсгийг пластик материалаар бүрж, нийлэг эдээр хийсэн бэхэлгээ нэмж өгсөнөөр илүү боловсронгуй болж эхэлжээ. Гэхдээ түүний компани 1980 онд хаалгаа барьжээ. Жэк Бартон гэж залуу мөн адил сноубордыг боловсронгуй болгох гэж толгойгоо гашилгаж байсан ба уян модон тавцан дээр усны цанын бэхэлгээг суурилуулж анхны сноубордоо хийж байжээ. Ингээд тэрээр 1977 онд Вермонт хотод өөрийн компаниа нээжээ. Одоо Жэк Бартоны компани дэлхийн хамгийн том сноуборд уйлдвэрлэгч юм. Яг энэ үед скэйтбордын аврага Том Симс гэгч сноубордын донтон мөн өөрийн үйлдвэрээ нээж байжээ. Тэр жил нь Боб Веббер полиэтиленээр хийсэн алдарт “Yellow Banana” загвараа гаргав. Гэвч ихэнх боорд бэхэлгээгүй, урд нь тогтоосон уяагаараа залдаг хуучин загвараараа байсан тул цанын баазууд гулгахыг зөвшөөрдөггүй хэвээрээ л байлаа. Боордчин залуус баазууд уруу шөнө нууцаар орж дээшээ алхаж гаран гулгадаг байж. 1979 онд Мичиганд болсон snurfer-н тэмцээний үеэр Пол Грэйвс анхны freestyle үзүүлбэрийг үзүүлж four sliding 360, frontflip хоёрыг хийн олныг алмайруулжээ. Энэ тэмцээн дээр Жек Бартон өөрийн сноубордын загвараа анх танилцуулахад зарим нэг хүмүүс snurfer-с шал ондоо хэмээн эсэргүүцэж байсан байна. Тухайн үед бүх боордчид гулгах тохиромжтой газар олох гэж үйлээ үздэг байж. Тэр үед одоогийнх шиг дуртай үедээ хүссэн газар уруугаа давхичих унаа тэрэг ч ховор байв. 1979 онд тэдний нэг болох Марк Анолик Тахое хотын хог хаядаг цэгт хогон овоолгонуудын хооронд гулгаж үзээд найзуудтайгаа нийлж засч сайжруулсанаар анхны halfpipe үүссэн гэж үздэг. Энэ нь тухайн үедээ скэйтчдийн сэтгүүл дээр хүртэл гарч байв. Удалгүй европт сноубордын дуулиан тархаж америкаас захиалж авцгаасан олны нэг нь хожим ISF-н ерөнхийлөгч болсон Хосе Фернандес байсан юм. Тэрээр мөн 1985 онд болсон Хойд Америкийн сноубордын аваргын тэмцээнд оролцсон анхны европ хүн байлаа. Тэр энд хүрэл медал хүртсэн юм. Удалгүй сноубордод цанын технологи нэвтэрч, ардаа түшлэгтэй бэхэлгээ хийгдэн одооны сноубордын хэлбэр төрхийг олж, залахад эвтэйхэн болсноор тусдаа спортын төрөл болон хүлээн зөвшөөрөгдсөн байна. Ингээд 1981 онд анхны “жинхэнэ” сноубордын тэмцээн Колорадод зохиогдож, түүнээс нэг жилийн дараа Вермонт хотод анхны Сноубордын үндэсний аварга шалгаруулах тэмцээн зохиогджээ. 1985 онд downhill-н тэмцээнд 96км/цаг хүртэл хурдалж байсан байна. Яг энэ жил Burton Performer, Sims 1500FE загварууд ган иртэйгээр үйлдвэрлэгдэж эхэлсэн байна. Европт ч бас сноубордыг сайжруулах тал дээр ажиллаж байсан бөгөөд Nidecker, Hooger Bo**er компаниуд 1987 онд боордыг маталттай хэлбэртэйгээр хийж эхэлжээ. 1987 онд анхны европын аварга шалгаруулах тэмцээн зохиогдож олон орны тамирчид нэгэн дор цугларч анд нөхөд бололцон нэгдэж нэгэн шинэ, агуу спорт мэндэлснийг тунхагласан билээ.
Ингээд сноуборд маань хөгжсөөр хөгжсөөр 1994 онд Олимпийн нэг төрөл болж албан ёсоор бүртгэгджээ. Харьцангуй залуу спорт гэхэд бахархам амжилт байгаа биз? Дөнгөж 1996 онд анхны сноубордны узуулбэртэй кино бичлэг Аляскад хийгдэж байсан гэхээр хэр залуугаараа спорт гэдэг нь харагдах байх. 1999 онд Даррен Поуэл сноубордын хурдны дээд рекордыг 201,9км/цагаар тогтоосон байдаг. 2004 оны байдлаар дэлхий даяар 6 саяас илүү хүн сноубордоор донтсоноос 51% нь 7-17 насныхан, 27% нь эмэгтэйчүүд байдаг гэнэ. Эмэгтэйчүүдэд дуулгахад сноубордоор гулгахад нас жингээсээ хамаарч цаг тутамд 200-630 калори шатаадаг бол эрчимтэй хичээллэхэд 560-1260 калори шатаадаг юм байна.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar
976