KnickStory

KnickStory

Share

All About Them Knicks. MN 🏀🗽🍎

30/08/2026

Өнөөдөр орчин цагийн Төмөр Хүн - Mikal Bridges-ийн маань 30 насны төрсөн өдөр! 🥳

Сүүлийн 5 улиралд тэрээр нэг ч тоглолт өнжөөгүй цор ганц тоглогч болж энэ үзүүлэлтээр НБА-д илт давуу тасарсан явж байна. 🦾

Драфтын эрхүүдтэй сүүлийн 2 жилжингээ холбогдож яригдсан түүний хувьд энэ зун багийн нэг чухал хэсэг байж 🏆 болсоноор ирэх улирлаас өөрийн хувьд илүү дутуу бодолгүй, дарамт багатай чөлөөтэй 🏀 тоглож карьераа ахиад нэг түвшин ахиулах байх аа гэсэн найдлага байгаа.

Forget them picks, and Happy birthday Ironman! 🎉

30/08/2026

🎯 ЭХЛҮҮЛСЭН ЗҮЙЛЭЭ ДУУСГАХ ЦАГ (2020.12.22) - 𝐏𝐀𝐑𝐓 𝟒 🎯

Юу гээч, би ирэх жил 50 хүрнэ. Нас минь ч явж байна. Хэзээ нэг цагт намайг байхгүй болсон байхад ч магадгүй энэ хотын хүмүүс миний тэр шидэлтийн талаар ярьсаар л байх байх.

Никсийн фэнүүд ээ гэж... Тэд бол хамгийн шилдэг нь.

Тэд үнэхээр л бодит зүйлийг чамаас хүснэ. Тэд тоглогчдоос жинхэнэ СЭТГЭЛ ЗҮРХИЙГ нэхдэг юм.

Тиймээс ч би аль болох үнэнээрээ, мөн чанараараа байж хариуд нь бүх зүйлийг хамгийн сайнаараа үзүүлэхийг хичээсэн.

Сагсан бөмбөгийн карьер маань дууссанаас хойшхи энэ олон жилийн хугацаанд би олон нийт, нийгэмдээ эргүүлэн гараа сунгаж туслахын ач холбогдлыг огтхон ч мартаагүй. Чухам энэ бүхэн л намайг хувь хүнийхээ хувьд улам хөгжиж сайжрахад үлэмж нөлөөлсөн. Энэ чинь бас нөгөө л эхлүүлсэнээ дуусгах гэдэг ойлголт шүү дээ!

2005 онд зодог тайлсанаасаа хойш би Никсийн харъалал дотор олон янзын үүргийг гүйцэтгэж, ажиллаж үзлээ. Энэ дундаас би багт ирсэн тоглогчдыг жинхэнэ Нью Йорк Ник байхын тулд юу үзэж туулах ёстой гэдэг дээр нь чиглүүлж тусалж, зөвлөх нь миний туйлын зорилго болсон юм байна гэж бодох болсон. Тэдэнд зөвхөн талбай дээрх тоглолтын талаар зөвлөөд зогсохгүй, ер нь Нью Йоркт байр сууриа бататгахын тулд өөрийн мөн чанарыг хэрхэн тодорхойлж, хэрхэн аль болох урт хугацааны зорилго өөртөө тавьж түүнийхээ төлөө ажиллах хэрэгтэйг чадахаараа зааж зөвлөхийг л хичээдэг юм. Би тэр бүхнийг өөрөө үзэж, уналт босолтыг өөрийн биеэр мэдэрсэн хүн учир энэ талаар дотроо хадгалаад байлгүй мэдэх чадах бүхнээ л бусдад дамжуулан хуваалцахыг боддог гэх үү дээ.

Энэ дуудлага яг үнэндээ Ник болохоос минь ч өмнө миний дотор орж ирсэн гэж би боддог. Одоогоос 20 гаруй жилийн өмнө ааваас минь авахуулаад бид гэр бүлээрээ бусад хүүхэд залуус, гэр бүлд дараа дараагийн үедээ өвлүүлэн үлдээх өвийг бий болгоход нь тусалж, зөвлөх үйлсэд бүх анхаарал, эрч хүчээ зориулахаар эхэлж байсан юм. Тэр үед бусад гэр бүлийн аав хүү нарын харилцааг дэмжин хүчирхэгжүүлэх зорилгоор бид "Аав Сайн Мэднэ" (Father Knows Best) гэдэг арга хэмжээг зохион байгуулдаг байлаа. Аав хүнээс ирэх иймэрхүү заавар чиглүүлэг, амьдралын сургамж, хүмүүжил хайраас маш их зүйлийг ойлгож авсан хүний хувьд би одоо хүүхэд залуус, насанд хүрэгчид хоорондын эрүүл харилцааг дэмжих энэ үйлсийг дэлхий даяар улам сайн түгээх нь амьдралын минь бас нэгэн том зорилт юм байна гэж харах болсон.

Энэ бүхнээс сэдээд би FISLL нэртэй нийгэмд эерэгээр нөлөөлөх зорилготой дижитал сургалтын контентоор (миний продюсерлэсэн Coachable нэртэй 30 минутын богино киног багтаасан) дамжуулж менторинг, манлайлах чадвараа хөгжүүлэх болон амьдралын көүчингийн талаар хэрэгтэй хүмүүст нь хүргэх нийтийн хэрэглээний платформыг эхлүүлэхээр шийдсэн юм. FISSL нь Итгэл Найдвар (Faith), Зарчимч Байдал (Integrity), Золиос (Sacrifice), Манлайлал (Leadership), Өв (Legacy) гэсэн үгнүүдийн товчлол бөгөөд энэ бүхний үнэ цэнийг ойлгуулах замаар хүүхэд залуус, насанд хүрэгчдийг нийгэмд амжилттай, нөлөөтэй бие хүн болоход нь тусалж, эдгээр ойлголтыг улам түгээн дэлгэрүүлэх зорилготой.

Бид саяхан НБА-тэй хамтарч FISLL-ийн дээрх үнэт зүйлүүдтэй нийцсэн нийгмийн тэгш эрхийн сэдэвтэй зорилтот бүлгүүдийг чадавхжуулах, тэдэнд итгэл найдвар өгөх утгатай мессеж бүхий хувцас хэрэглэлийн брэндийг эхлүүлсэн. Африкт бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг 100% хар арьстны эзэмшлийн компанийн хувьд бидний энэ эхлэл зөвхөн дараагийн үеийн лидер, менторуудыг дэмжиж төрөн гаргахаас гадна хар арьст энтрэпрэнёр, тэдгээрийн эрхлэх бизнест шууд туслах байдлаар хар арьстнуудын нийгэмлэгт санхүү, эдийн засгийн чадавхжуулалт хийхэд мөн чиглэх юм.

Энэхүү санаачлагаа бид "Эхлүүлсэн зүйлээ үр дүнтэйгээр дуусгах цаг" гэж нэрлэж байгаа. Учир нь хүн бүхэнд үеийн үед тусламж дэмжлэг хэрэгтэй байдаг бөгөөд бид энэ үйл ажиллагааныхаа хүрээнд өөр олон ч гайхалтай хүмүүс, агуу тамирчидтай нэгдэж энэ үйл хэргийг үр дүнтэй хэрэгжүүлэхээр явж байгааг хэлэхэд таатай байна. Та бүхнийг ч бас бидний энэ зорилгод нэгдэж FISLL-ийн нэг хэсэг болоосой гэж миний хувьд чин сэтгэлээсээ хүсч байна.

Өө нээрээ дуусгахаасаа өмнө нэг юм хэлэхэд: Манай Тибс дасгалжуулагч болон энэ залуу Никсийг битгий дутуу үнэлээрэй!

Photos from KnickStory's post 29/08/2026

🎯 ЭХЛҮҮЛСЭН ЗҮЙЛЭЭ ДУУСГАХ ЦАГ (2020.12.22) - 𝐏𝐀𝐑𝐓 𝟑 🎯

Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд Нью Йоркт ирэхээс өмнө би хэзээ ч дасгалжуулагч нь өөрөө талбайн голд гарч ирээд бөөгнөрсөн тоглогчдын дундуур орж зодооныг зогсоох гэж оролдож байхыг бол харж байгаагүй ээ.

Тэр бол ёстой л түүхэнд тод үлдэх үйл явдал байсан.

Бас багийн тоглогчид маань хоорондоо маргаж нэгнийгээ сандал руу түлхэж унагаасан нь ч миний хувьд шинэ зүйл байлаа.

Гэхдээ л тэр үеийн Никс-Хийтийн хооронд ширүүн тэмцэл өрнөх нь угийн л тодорхой байсан. Тэр 2 баг бараг л өөрсдийгөө толинд харж байгаа юм шиг хоорондоо маш олон зүйлээрээ адил төстэй байсан юм.

олон жил -гийн туслахаар ажиллаж байсан бөгөөд тэр ахлах дасгалжуулагч болоод мэдээж өөрийн арга барилыг нэвтрүүлсэн ч ерөнхий сууриараа Хийтийн тоглолтын арга барил манайхтай их төстэй байсан л даа. Никсийн одоогийн ахлах дасгалжуулагч тэр үед манай багийн залуухан, өлсгөлөн туслах дасгалжуулагч байсан. Тэгээд л зааланд бидний бэлтгэлийг хэдэн цагаар тасралтгүй хийлгэдэг байлаа. Тэр 2 багийн хооронд түүхэн холбоотой олон ч зүйлүүд байсан - Патрик, Зо гээд Жоржтаунаас гаралтай 2 төвийн тоглогчид байлаа, ЛЖ, Зо нар мөн хамт Шарлоттод тоглож байсан, тэгээд мэдээж Райли өмнө нь Никсийг дасгалжуулж байсан тул манай багийн бараг бүх хүнийг таньдаг байсан гээд л энэ бүх хүчин зүйл нь жинхэнэ шуурга болоход нөлөөлсөн л дөө.

Тэр цувралууд яг л бие биенийхээ хөдөлгөөн, цохилтыг маш сайн мэддэг ах дүү 2-ын зодоон шиг л байсан. Цохилтыг нь зогсоох уу, эсвэл өртөх үү гэдэг бол тусдаа асуудал, харин цохилт заавал ирнэ гэдгээ бол аль аль нь хамгийн сайн мэдэж байсан. Ах дүү 2 хоорондоо зодолдохдоо хэн хэн нь аль байдгаараа тэмцэлддэг шүү дээ.

Ингээд 97 оны плэй оффын 5 дахь тоглолтонд цувралыг манайх 3-1-ээр илүүрхэж байхад -тай зууралдаж байгаад аваад шидэх үед надад яг үнэндээ нэг л зүйл бодогдсон...

"Иймэрхүү юм болох гэж ингэж удсанд итгэж чадахгүй нь.."

Манай 2 баг тэгж олон тоглоход харин ч тийм бужигнаан, шөргөөцөлдөөн цөөхөн гарсан нь надад үнэхээр итгэхэд бэрх санагддаг юм.

Талбайд болсон тэр явдлын талаар хаа сайгүй л хангалттай ярьж шуугисан байдаг. Гэвч энэ олон жилийн дараа ч намайг хамгийн их гайхшруулдаг зүйл нь тэр шөргөөцөлдөөн нь өөрөө биш байсан. Надад одоо хүртэл хачирхалтай санагддаг юм нь юу гэвэл тэрнээс болж лигийн зүгээс манай ялалтаар дуусахад тун ойрхон байсан тэр цувралын дараагийн 2 тоглолтонд манай хамгийн сайн ТАВЫН ТАВАН тоглогчийг нэг нэгээр нь тоглуулалгүй торгох шийдвэр гаргасан явдал.

Тухайн үед болон одоо ч би лиг тэр шийдвэрээрээ тэр цувралыг биднээс булаасан л гэж боддог.

Тэрнээс болж 6 дахь тоглолтыг Патрик, Чарли бид 3 өнжөөд, 7 дахь тоглолтонд бид 3 эргэж ирэхэд , ЛЖ 2 зөрөөд өнжих болсон.

Тэд манайхаас 5 тоглогчийг торгосон хэрнээ тэднийхээс ганц л тоглогчийг торгосон гээд л бод.

За боль дооо...

6 дахь тоглолтыг би бүр гэртээ буйдан дээрээ суугаад үзэж байлаа шүү дээ.

Арай ч дээ?!

Би тэр үед толгойгоо сэгсэрч суухаас өөр юм үнэхээр хийж чадаагүй ээ.

За тэгээд дараа жил нь дасгалжуулагч Ван Гандигийн өнөөх алдартай талбай дээрх эмх замбараагүй байдлыг зогсоох гээд Зогийн хөлнөөс зуурч чирэгддэг явдал болсон доо. Бид ч "За дахиад л эхэллээ дээ!" гэж бодож байлаа.

Тэр явдлыг маш олон хүн сайн санадаг байх, яагаад гэвэл тэр бол талбай дээр байнга болоод байдаг дүр зураг биш шүү дээ.

Гэхдээ Жэффийн багийнхан бидний хувьд бол тэр тийм ч гэнэтийн зүйл байгаагүй ээ.

Дасгалжуулагч маань өөрийнхөө нөгөө аргаар л асуудлыг шийдэж байна гэж л бодсон доо.

Тэр угаасаа л өөрийн санааг ойлгуулж ойлголцохын тулд бүхий л аргаар тоглогчидтойгоо тулж харьцдаг дасгалжуулагч байсан. Энэ бүхэн нь түүний багийнхаа бүх тоглогчийг хамгийн сайн түвшиндээ хүрээсэй гэсэн чин сэтгэлийн хүслээр нь илэрдэг байсан юм. Тэр үнэхээр л гайхалтай том сэтгэл зүрхтэй хүн.

Жэффийн удирдлага дор тоглодог байхад тэр дандаа нэг гар бичмэлтэй жижигхэн цаасыг багийнхаа тоглогчдын зочид буудлын өрөөний хаалган доогуур шургуулж өгдөг байж билээ.

Тэр цаасан дээр "Хамгаалалтын байрлал чинь хамаагүй сайжирсан байна. Чөлөөт шидэлт авах гэж дайрахаа битгий зогсоогоорой. Хичээл зүтгэл чинь үр дүнгээ өгч байна шүү" гэж бичсэн байх жишээтэй.

Мөн "Самбарт илүү зүтгэлтэй баймаар байна" гэсэн ч цаас харагдана. Эсвэл "Дараагийн тоглолтонд хүнээ битгий орхиорой. Арай их заслонд орчихоод байна лээ шүү" гэх мэт ер нь л богинохон боловч шууд толгойд орох санаануудыг тэгж өгөөд заншчихсан байсан...

Ямар ч имэйл, компьютер дээр шивж хэвлэж гаргасан цаас биш, эсвэл хэн нэг туслах дасгалжуулагчаар дамжуулж хэлүүлсэн үг биш... Яг л өөрийн гараар үзэг цаас нийлүүлж бичсэн тийм гар бичмэл. Жинхэнэ хуучин арга барилаар...

Тэр л бид бүгдийн сайн мэдэх Жэфф байсан юм.

Мэдээж тэр заримдаа бэлтгэл дээр тоглогчид руугаа орилж, үг зөрөлдөж үзэлцдэг байсан л даа, гэвч тэр нь зөвхөн тоглогчдынхоо төлөө гэсэн үүднээс л байсан. Одоо үед тоглогч дасгалжуулагчид хоорондын үүссэн зөрчлөө төлөвшсөн эр хүмүүс шиг зохицуулж шийдээд цааш тоолгүй явдаг нь харьцангуй багассан юм уу даа гэж бодогддог. Учир нь олон нийтийн сүлжээгээр бүх зүйл нээлттэй харагдаж, яригддаг болсонтой холбоотой байх. Зөрчил бол хүмүүс хоорондын харилцаа, амьдралын салшгүй нэг хэсэг, тийм нөхцөлд яаж асуудлыг шийдэхээ мэддэг байх нь л чухал.

Тиймдээ ч би тэр эрхэмийг янз бүрийн зөрчилтэй нөхцөлд орсон ч биеэ яаж авч явдагийг нь хараад үнэхээр үнэлж хүндлэх сэтгэл төрдөг юм.

Миний хувьд дасгалжуулагч Ван Гандитай холбоотой хүн болгонд ярьж байгаагүй нэг хувийн дурсамж байдаг. Никст ороод хэдэн жил болж байсан тэр нэг өдөр багийнхаа хүчний бэлтгэлийн өрөөнд бэлтгэлээ хийгээд байж байтал дасгалжуулагч орж ирээд л намайг олж харсанаа над руу зүглээд ирж байна.

"Юу гээч, бид тун удахгүй -ыг солилцоогоор авчирч магадгүй байгаа гэдгийг чамд хэлэх гэсэн юм."

Хөөх! Митчийг үү? Нээрэнгээсээ юу??? гэж л тэрхэн мөчид бодогдсон.

"Өөр хэн нэгнээс сонсоод гэнэтийн мэдээ шиг хүлээж авах вий гэсэндээ чамайг энэ талаар хамгийн эхлээд надаас сонсоосой гэж бодлоо."

Тэгэхээр нь би ч "Гайхалтай. Үнэхээр гайхалтай. Митч чинь шилдэг хамгаалагчдын нэг шүү дээ. Түүнтэй хамтдаа урагшлах нь ээ! Энэ талаар надад түрүүлж дуулгаж байгаад үнэхээр их баярлалаа" гээд л хэллээ.

Тэгтэл Жэфф "Өө юу л даа, түүний солилцоонд чамайг оруулж магадгүй байгаа юм аа" гэсэн юм.

Тэгээд л би гэнэт ойлгосон.

Тийм ээ, тэр хэдхэн секундэд миний дотор нэг л эвгүй болсон. Гэхдээ би энэ бүхэн бизнес гэдгийг ойлгож байсаан.

Жэфф надтай үргэлж л ийм тийм зүйлгүй шулуухан харьцаатай байсан учраас тэр үед мөн л тэр зангаараа надад түрүүлж мэдэгдсэн байгаа юм.

Мэдээж дараа нь би багийн удирдлагад байсан бусад гишүүдээс энэ талаар дахиж сонсоогүй учраас тэр солилцооны яриа тэгээд намжсан нь ойлгомжтой болсон л доо. Гэхдээ би үүнээс болж хэн нэгэнд эмзэглээгүй.

Харин ч Жэффийг хүндлэх сэтгэл илүү төрсөн.

Түүний тэр хүсэл эрмэлзэл, гал цогтой байдлыг нь хараад надтай адил бас олон хүн түүнийг хүндэтгэдэг болсон гэдэгт итгэлтэй байна. Тэр чинь л түүний мөн чанар юм.

Түүний мөн чанар гэснээс: Дээрх явдлаас хойш хэсэг хугацаа өнгөрч 99 онд би тэр хожлын шидэлтээ хийсний яг дараа, намайг сагсан бөмбөгийн талбай дээрх хамгийн агуу мөчөө мэдэрч байх яг тэр үед дасгалжуулагч маань харин яг үнэндээ... хамаг уур цухалдаа автаж байсан юм даа.

Тэрийг бодохоор одоо ч инээд хүрээд байдаг юм.

Намайг бүгд мэддэг болсон тэр шидэлтийн дараа, бүсээ тэргүүлсэн Хийтийн эсрэг 5 дахь тоглолтонд 3 секунд үлдсэн байхад миний хийсэн тэр шидэлтийн дараа яасан бэ гэж үү? Олон хүн энийг санахгүй байх л даа, гэхдээ миний тэр шидэлт самбарт ойж орсоноор 0.8 секунд үлдсэн байсан юм. Тэгээд Хийтийнхэн бөмбөгийг хурдан оруулж -т өгөөд мань хүн холоос савах үед шүүгчид тэр шидэлтийг нь цагтаа амжаагүй гэж үлээлгүй үргэлжлүүлсэн. Тэгээд л дасгалжуулагч маань боож үхэх шахсан юм. Хэрэв тэр бичлэгийг дахиад сайн харах юм бол тоглолтын цаг дуусаад бид нар бүгд хожлын баяраа тэмдэглэж талбайн голд бужигналдаж байхад Жэфф тэнд шүүгчид рүү очиж сүүлийн савж алдсан бөмбөгөн дээр цаг дууссан гэж үлээсэнгүй хэмээн заргалдаж байсныг анзаарна. Тэр ямар ч үед яг зарчмаа л дагаж байсан юм. Ёстой л манай залуу даа!

Тэр мөч гэхдээ тухайн үедээ дэлхий нийтэд байг гэхэд Нью Йорк хот даяараа жинхэнэ цэвэр баяр хөөрийг авчирсан юм.

Бид тэр жил улирлын сүүлийн 8 тоглолтын 6-д нь хожоод ам мөлтөс л плэй оффт 8-аар шалгараад эхний шатанд бүсээ тэргүүлсэн багтай таарсан шүү дээ. Түүгээр ч зогсохгүй өмнө нь олон ч удаа плэй оффт ана мана ширүүн үзэлцэж ирсэн яг тэр багтайгаа өст хүн өлийн даваан дээр гэсэн шиг халз таарсан нь ч бүх зүйлийг шал ондоо уур амьсгалтай болгосон. Тиймдээ ч тэр шидэлт орж тоглолтын баззэр дуугарах үед...

Нью Йорк даяараа тэр чигтээ ёстой л галзуурсан даа.

Харин миний хувьд сэтгэл хөөрлийн дээд цэгтээ хүрсэн байсан. Тэр бол миний амьдралдаа амссан хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг байсаан.

Энэ мөчийг мэдээж аваргын цомоор дуусгасан бол бүр илүү гайхалтай байх байлаа гэж надад санагдах үе байсан ч эцэст нь тэр шидэлт өөрөө ямар онцгой мөч байсныг өөр янз бүрийн бодлоор эрчийг нь сулруулаад яахав дээ гэж бодох болсон. Мөн үүнийг Нью Йорк хотын спортын фэнүүд сайнтай ч муутай ч мартдаггүй гэдэг нь л хамгийн чухал.

Юу гэхээр тэр шидэлт маань зарим нэгэнд сайн муу хосолсон дурсамж үлдээсэн байдгийг би дараа нь мэдсэн юм. Жишээ нь зарим нэг хүн надтай гудамжинд таарчихаад "Энийг хар даа. Таны тэр шидэлт орох үед би хэт хөөрч баяссандаа сандалнаасаа огло үсрээд таазны сэнсэнд толгойгоо цохиж толгойндоо ийм оёдол тавиулж байлаа шүү дээ" гээд л толгойгоо харуулж байсан удаа бий. Бас нэг хүн "Би тэр шидэлтийн дараа орилж гүйж байгаад шагайгаа далий гишгэж түргэн рүү явж байлаа" гэж байсан.

Тэр бүх явдлыг санахаар үнэхээр нэг л зүйл бодогддог юм.

Зөвхөн Нью Йоркт л ийм зүйл болно доо гэж...

Photos from KnickStory's post 28/08/2026

🎯 ЭХЛҮҮЛСЭН ЗҮЙЛЭЭ ДУУСГАХ ЦАГ (2020.12.22) - 𝐏𝐀𝐑𝐓 𝟐 🎯

Ингээд л би Никст ирэхээр шийдэж байлаа. Учир нь тэд намайг багийнхаа ирээдүй болон аваргын цом руу дайрах дайралтынхаа чухал нэг хэсэг болно гэж маш сайн итгүүлж чадсан юм. Нью Йоркт очсон тэр аялал намайг энэ хоттой ямар нэг байдлаар холбоо үүсгэхэд нөлөөлсөн.

Мэдээж би асар их сорилттой тулгарна гэдгээ мэдэж байсан ч тэд намайг нэг гэр бүл шиг хүлээн авсан.

Тэр л хамгийн чухал хүчин зүйл байсан. Гэр бүл гэдэг ойлголт бол намайг хэн болоход минь хамгийн ихээр нөлөөлсөн зүйл юм шиг санагддаг.

Миний анхны гэр Луйвиллийн баруун захын Grand Avenue-д байдаг байлаа. Тэр бол миний өсөж төрж, анх хүн болсон газар.

Ээж минь үргэлж л амьдарч байсан гудамж хорооллынхоо талаар нэг зүйлийг ярьдаг юм. "Grand Avenue бол 2 ч Олимпын алтан медалтныг төрүүлсэн газар. Тэд бүр нэг гудамжинд 2-хон хаалганы цаана амьдарч өссөн хүмүүс гээд л бод. Тэдний нэрийг , гэдэг юм" гээд л.

Тэгэхээр Мухаммед Али манай хөрш байсан байна шүү дээ!

Луйвилл дэх бага насанд минь надад урам зориг өгдөг олон ч зүйл байсаан.

Гэвч яг үнэндээ аав ээж 2-оос минь илүү намайг зоригжуулж, урам өгдөг хүмүүс байгаагүй ээ. Аав маань үргэлж л надад ёс суртахуун, нэр төр, манлайллын чухлыг өөрийн биеэр үлгэрлэж харуулдаг байлаа. Харин манай гэр бүлтэй ойр байдаг хүмүүс бол ээжийг минь бидний зүрх гэдгийг сайн мэддэг байсан. Ээж минь зөвхөн аавын арыг бат даадаг айл гэрийн хүчирхэг эзэгтэй болон 3-н хүүхдийн хайртай ээж байгаад зогсохгүй багийн андуудын маань ч бүгдэнгийнх нь ээж байснаас гадна улсдаа хамгийн томд орох хар арьстнуудын эзэмшлийн компанийг үүсгэн байгуулж эхлүүлж байсан ихийг амжуулагч эмэгтэй байсан юм. Ээж минь л биднийг нэг цул болж нэгтгэдэг эв нэгдлийн бэлэг тэмдэг байж ирсэн дээ.

Тэгэхээр одоо бодоход тийм хүмүүсээр хүрээлүүлж хүмүүжсэн миний хувьд амжилт гаргахгүй байх ямар ч боломжгүй байсан байгаа юм л даа.

Тэгсэн хэрнээ л надад явцын дунд суралцаж ойлгох маш олон хичээл гарсан.

Тэннэсигийн коллежийг Африк-Америкчуудын судлалаар төгсөөд НБА драфтын 11-ээр Дэтройтод сонгогдчихоод би амьдралынхаа дараагийн хэсэг рүү шилжихэд бэлэн болсон мэт л байсан.

Гэхдээ тэр үед намайг юу хүлээж байсан талаар надад ямар ч төсөөлөл байгаагүй.

Дэтройтод очсон минь миний амьдралын маш чухал цаг үе болсон. Одоо эргээд бодоход би яг тэнд л талбай дээр ч, талбайн гадна ч бусдаар өөрийгөө сориулж, хязгаараа мэдрэх ёстой байсан юм байна лээ. Муу Залуусын үлдээсэн соёлыг би тэнд мэдэрсэн. Тэнд л би нэг багийн тоглогчид хоорондоо ч, багийн удирдлагатайгаа ч зодолдож байхыг өөрийн нүдээр гэрчилсэн.

Хамгийн гол нь надад НБА-н бүх цаг үеийн хамгийн шилдэг урд шугамын хослолуудын нэгээс суралцах том завшаан тэнд байхад тохиосон юм. , гэдэг 2 эрхэм хаана байна, би тэнд л явж байдаг байлаа.

Тэгсэнээрээ би тэдний өдөр тутамдаа хийдэг амьдралын хэвшлийг нь харж, юуны тухай ярилцахыг нь сонсож, тэдний яаж юманд бэлддэг талаар судалж авсан юм.

Тэд чинь амьд домгууд, бидний өмнө дарийн утаа үнэрлээд үзсэн жинхэнэ OG-нууд, Алдарын танхимын гишүүд, хашир чононууд байлаа шүү дээ.

Тэд нар л надад яаж мэргэжлийн тамирчин болохыг, яаж өөрийгөө бэлдэхийг зааж сургасан хүмүүс.

Тэд мөн надад мэргэжлийн тамирчны карьераа хэрхэн авч явах, мөн эр хүнийхээ хувьд хэрхэн биеэ авч явах алсын харааг суулгасан хүмүүс.

Тийм хүмүүс хажууд байхад суралцахгүй гээд яах вэ дээ. Би бас боддог юм. Тэр үед манай дасгалжуулагч байсан Даг Коллинс бараг л заримдаа Жо Дюмарст очоод "Алланг өнөөдөр хаширтал нь сургаадах" гэж хэлсэн юм шиг өдрүүд зөндөө л байдаг байсан.

Тэгээд л Жо ирээд намайг бэлтгэл дээр бүтэн 3 цагийн турш дэглэж өгдөг байсан даа.

Гэхдээ юу гээч? Тэр нь харин ч надад таалагддаг байсан шүү!

Би Жог МЖ-н эсрэг хэрхэн тоглодог байсныг харж л байсан. Түүнийг ямар тэмцэлтэй тоглодгийг нь сайн мэддэг байсан. Тэр утгаараа би түүнийг асар ихээр хүндэтгэдэг байсан л даа. Тэр тухайн үедээ ч том биетэй, биеийн хүч сайтай жинхэнэ OG байлаа шүү дээ. Тэр үедээ ч сайн тоглодог, лигийн олон талт тоглогчдын нэг хэвээрээ л байсан.

Тиймдээ ч би өөрт оногдсон цохилтыг авсан. Тэр бүхэн намайг улам сайжрахад тусалж, дараагийн шатандаа гарахад минь бэлдэж байгаа гэдгийг би мэдэж байсан.

Дараагийн жилд нь бид -ийг драфтаар авах үед би өөрийнхөө хувьд нилээдгүй зүйл сурч ойлгосон байсан. Ингээд G орж ирсэнээр бид төсөөлж байснаасаа ч илүү амжилтыг үзүүлж цойлж эхэлсэн юм. Дасгалжуулагч Коллинс МЖ, Скотти 2-ыг өмнө нь дасгалжуулж байсан хүн шүү дээ, тэгээд л тэр Грант бид 2-т тэр 2-ыг яаж шахдаг байсан тухайгаа үргэлж ярьдаг, бид 2 ч тэр зорилготой нь 100% санал нэгдэж бүхнээ дайчилдаг байлаа.

Бүх зүйл л эцэж цуцашгүй хичээл зүтгэл байсан. Бас тэнд нэг багт байсан бусад тоглогчдоосоо ч би лиг тэр үед ямар бохир, хар бараан байж болохыг ойлгож нэгэн том сургамжийг авч байлаа. Пистонст орсон эхний хэдэн жилд манай багт тоглогчийнхоо хувьд сайн чадварлаг ч хажуугаар нь бас дэлхийд дээгүүр орохуйц зодоонч хүнд гарууд зөндөө байсан.

Энэ бүхнээр юу хэлэх гээд байна вэ гэхээр би Нью Йоркт очоод, улмаар тэр Хийттэй хийсэн ширүүн цуврал болохоос өмнө нэг ёсондоо...

Тиймэрхүү нөхцөл байдалд ороход би хангалттай бэлтгэлтэй болчихсон байсан юм.

27/08/2026

🎯 ЭХЛҮҮЛСЭН ЗҮЙЛЭЭ ДУУСГАХ ЦАГ (2020.12.22) - 𝐏𝐀𝐑𝐓 𝟏 🎯

"Хьюстон... гүйлтэн дундаас шидлээ, бөмбөг цагирган дээр ойлоо..."

"ОРЛОО!!!"

99 оны плэй оффт Хийтийн эсрэг эцсийн мөчид оруулсан миний шидэлтэн дээр Гас Жонсоны хэлсэн энэ тайлбар үүрд мөнх оюун санаанд минь хадгалагдан үлдэнэ.

7 хоногт ядаж л нэг удаа нисэх буудал дээр, хүнсний дэлгүүрт, эсвэл өөр хаа нэгтээ таарсан хэн нэгэн энэ шидэлтийг минь надад сануулж өгдөг. Ер нь л энэ шидэлт миний хувьд болон ялангуяа Нью Йорк хотын хувьд ямар чухал зүйл байсныг байнга л надад сануулж байдаг юм.

Гэхдээ тэр шидэлт ороод 20 гаран жил өнгөрсөн энэ хугацаанд нэг хөгжилтэй гэмээр зүйл болсоныг хэлэх хэрэгтэй. Би өнөө үеийн хүүхэд залууст тэр шидэлтийнхээ талаар дурсан ярихдаа тухайн үеийн нөхцөл байдал ямар байсныг, уур амьсгал ямархуу ширүүн байсан талаар ерөөсөө дурьддаггүй. Тэр бөмбөг яаж цагирагт орсон талаар ч нэг их нарийвчилж хэлдэггүй юм.

Тэрний оронд тэр довтолгоог хийхийн өмнөх бэлтгэл, гүйцэтгэл дээр нь л илүү төвлөрч ярьдаг.

Мөн хамгийн гол нь... эхлүүлсэн зүйлээ бүрэн дуусгах талаар л голцуу ярьдаг юм.

Ингэвэл илүү амьдралд бодит тусах юм шиг санагддаг.

Тэр шидэлт ойгоод орох үед бол бүх зүйл л яг тухайн цагт төвлөрч, хамгийн том тайзан дээр бүсээ тэргүүлсэн заналт дайснаа буулган авч итгэмээргүй амжилтыг гаргасан тэр үйл явдал руу хамаг зүйл чиглэж байсан. Харин тэр мөчөөс хэдэн секундын дараа би Louisville дэх гэртээ аавын гаражны хаалган дээр надад хийж өгсөн шийдэн дээр 7 настай өөрийнхөө яг л тийм шидэлт хийж байна гэж төсөөлж мөрөөдөн тоглож байсан үе рүүгээ эргэж очсон.

Шидсэн бөмбөгөө шийдэнд арай гэж хүргэж байсан тэр 7 настай туранхай жаалаас ахлах сургуулийн эхний жилдээ гараанд гарсан гарааны тоглогч, тэгээд улсын аварга, улсдаа шилдэг 5-д эрэмбэлэгдсэн төгсөгч болж, цаашлаад Tennessee-д аавынхаа удирдлага дор тоглосон коллежийн оюутнаас Бүх Америкийн багт нэрлэгдэн, эцэст нь НБА-д сугалааны байрлалаар сонгогдон орох хүртэлх энэ бүх аялалдаа нэмэрлэсэн өөрийн хичээл зүтгэлийн талаар эргэн бодсон.

Үнэхээр бүх талаараа тэр шидэлт миний бэлтгэл, гүйцэтгэл, мөн эхлүүлсэнээ дуусгах гэж явсан энэ бүх үйл явдлын эцсийн оргил цэг нь байсан юм болов уу гэж би бодох болсон.

Тэгээд бүр тэр шидэлтийг хийх хүн нь би байж таараад, Нью Йорк хотод, Хийттэй ширүүн өрсөлддөг байсан тэр үед нь Никсийн өмсгөлтэй тоглох их хувь тавилан надад тохиосон нь үнэхээр л дээр дурьдсан гурван зүйл нэг дор биеллээ олсон юм уу гэлтэй санагддаг.

Ер нь миний анх яаж Ник болж байсан бүрэн түүхийг тийм ч олон хүн мэдэхгүй.

Энэ бүхэн хамгийн анх нэг хүний залгасан утасны дуудлагаас эхэлсэн. Тэр хүн бол...

Пат Хью.

Миний 24 жилийн Нью Йорк дахь амьдрал - уруудалт, өгсөлт, тэмцэл, чухал шидэлтүүд, энэ бүх зүйл яг үнэндээ нэг л хүний над руу залгасан тэр дуудлагаар эхэлсэн юм.

Түүний нэр бол эхнэрийн маань тэр үед хэлж байснаар "Пат Хью" л дээ.

Тухайн мөчийг би харагдахаар ярьж өгье. 96 онд би чөлөөт агент болчихоод Никс намайг Пистонсоос авахаар сонирхож байсныг огт мэдсэн юмгүй Мичиган дахь гэртээ нэг өдөр байж байтал утас дуугарсан юм.

Хэдэн секундын дараа тухайн үед найз охин минь байсан, одоо бол миний хамгаас хайртай эхнэр минь тэр үед Пистонсын тоглогчдоос өөр лигийн ямар ч тоглогчдын нэрийг мэддэггүй байсан болохоор ч тэр үү зочны өрөөнд орж ирээд л "Нэг Пат гэдэг хүн чамтай ярья гэнэ ээ. Патрик хэн гэнэ үү, Пат Хью гэв үү дээ..?" гэж хэлсэн юм.

Би ч түүн рүү нүдээ онийлгож "Хэн гэнэ ээ?" гэсэн мэт гайхширсан царай гаргаж очоод л утсаа авав.

Тэгээд ярьтал... том залуу байдаг юм даа.

Пат Хью биш ээ.

!

82 оны Superdome-д болсон Final Four-ын хагас шигшээд Том Жон, Пат 2 аавын минь дасгалжуулж байсан Louisville Cardinals-ыг хожсон тэр тоглолтыг би биеэр үзэж байсан юм. Тэгэхэд л анх түүний ямар эзэрхэг тоглолттойг хажуунаас нь харж байлаа шүү дээ. Ингээд 11-тэйгээсээ хойш л би түүний тоглолтыг биширдэг болсон байсан юм. Тэгтэл тэр Нью Йоркт хамт тоглоё гэж хэлэх гээд бүр өөрөө над руу залгаж байлаа шүү дээ!

Үнэхээр итгэмээргүй.

Тэгээд Патрик бид 2 бараг 10 минут хэртэй ярьсан. Харин хэд хоногийн дараа тэр бүр хувийн онгоцтойгоо Дэтройтод ирж аав бид 2-ыг Нью Йорк руу авч явсан юм.

Тэнд очоод Никсийнхэн биднийг Манхэттэний St.Regis-т буулгалаа. Би өмнө нь тийм том зочид буудлын өрөө хараагүй байлаа.

За тэгээд хамгийн эхлээд буйдан дээр тухлан суугаад л Никсийнхний надад зориулж тэнд үлдээсэн байсан бичлэгийг зурагтан дээр нь тавилаа.

Тэгээд л тоглуулах товчоо дартал... би тэр мөчийг хэзээ ч мартдаггүй юм.

Columbo дэлгэцэн дээр гараад ирж байна шүү.

Columbo юу даа?

Тийм ээ... Columbo мөн байна.

Тэр яг камерийн өөдөөс харж байгаад л "Сайн уу, Аллан! Чи л манайд ганц дутагдаж байгаа хүн нь шүү! Чи л Нью Йоркт хэрэгтэй байна. Гардэнд ирж Никсийн төлөө тоглооч!!!" гэж хэлж байна.

Тэгээд дараа нь Спайк гарч ирээд "Юу байна даа, Алл? Чи л эвлүүлгийн сүүлийн хэсэг нь шүү! Нью Йоркт чам шиг л тоглогч хэрэгтэй байна. Чи л биднийг оргилд хөтөлж чадах тоглогч. Бид тэнд хүрэхэд тун ойрхон ирээд байна. Энэ бол Гардэн, Мекка шүү дээ, залуу минь. Энэ бүхнийг хамтдаа хийцгээе, Алл!" гээд л.

Араас нь мөн л маш олон алдартай хүмүүс гараад бүгд л ингэж хэлж байсан:

"Энэ багт чи л хэрэгтэй байна, Аллан. Манай гэр бүлд нэгдээрэй!"

Үнэхээр СОЛИОТОЙЙЙ!

Яагаад ч юм тэр бичлэг тэгээд л үүрд миний дотор үлдчихсэн. Чөлөөт агентын улирлаар Никст нэгдэхээр ярилцсан үеэ бодохоор яг үнэндээ тэр л хамгийн тод санаанд минь буудаг зүйлүүдийн нэг байдаг юм.

"Тэд Columbo-г хүртэл үүндээ оруулсан байна шүү дээ! Энэ нөхдүүд бүр... Columbo-гийн хөзрийг хүртэл тоглож байна гэж үү? Арай үгүй байлгүй дээ!"

гэж л бодогдож байлаа.

Харин эхнэр маань тэр үед Патийг таньдаггүй байсан байж болох ч Columbo-г бол харин ч ёстой сайн мэддэг байсан юм даа...

27/08/2026

Jose Alvarado НБА-н финалд үр нөлөөтэй тоглосноор Никстэй 3 жилийн $ 14.4 саяын сунгалт хийж шагнуулсанаасаа хойш 8 сарын 27-нд мэргэжлийн сагсан бөмбөгөө ахин тоглох гэж байна.

Өдийд ямар албан ёсны тэмцээн байх билээ гэхээр тэр Пуэрто Рикогийн шигшээ багтаа нэгдэж Америк тивээсээ FIBA-н Дэлхийн Аваргад оролцох эрхээ авахын төлөөх 2 тоглолтыг хийхээр болсоны эхнийх нь энэ сарын 27-нд Аргентины эсрэг (Монголын цагаар 8/28-нд), дараагийнх нь 8 сарын 31-нд Уругвайн эсрэг тоглох юм байна.

Алварадо Никербокер болоод анх удаа ирэх улирлыг training camp-аас авахуулаад багтайгаа бүтэн эхлүүлэх гэж байгаа нь Jalen Brunson-ы гол арыг даах үүрэгтэй түүний хувьд маш ач холбогдолтой, үүрэг хариуцлага нэмэгдэх жилд нь тун хэрэгтэй зүйл болохоор байгаа.

FIBA Americas-ын энэ тоглолтууд ч ямар нэг хүндхэн бэртэл авчихгүй бол түүнийг training camp-аас аль өмнө бэлтгэл формдоо эртхэн ороход туслаад сайнаар л нөлөөлөх нь байна.

Good luck for the qualifiers games, GTA! 🇵🇷

26/08/2026

Өнгөрсөн улирлын плэй оффт Никс дэндүү сайн байснаасаа болж 12 настай нэгэн Никсийн фэн жаалын төрсөн өдрийн бэлгийг нураах шахжээ.

Carmelo Anthony-гийн нэрээр нэрлэсэн Carmelo Rios гэдэг нэртэй энэ хүүгийн ээж нь түүнд өнгөрсөн хавар $ 1700 долларын үнэтэй Дорнод бүсийн финалын 5 дахь тоглолтын тасалбарыг төрсөн өдрөөр нь бэлэглэснээр нилээн viral болсон байна. Гэвч нэг асуудал үүссэн нь Никс Кавалирсыг талбай дээр нь хожиж шүүрдсэнээр очиж үзэх байсан 5 дахь тоглолтын тасалбар нь цуцлагджээ.

Гэвч Мэло энэ бүхнийг гайхалтайгаар зохицуулж Fanatics-тай хамтран бяцхан фэнд тусгайлан хийлгэсэн Никсийн өмсгөлөөр зогсохгүй MSG-д болох НБА Финалын 4 дэх тоглолтын 2 тасалбар бэлэглэж сюрприз барьсан байна. Энэ түүх тэгээд улам сайнаар эргэж Кармэло хүү бүр тэр тоглолтон дээр өөрийн шүтээн Мэлотой "амьдаар нь" уулзсанаас гадна Никс ч талбай дээрээ түүхэнд үлдэх 29 онооны эргэн ирэлт хийн 107-106 аар хожсоноор аварга болоход ганц хожил дутуу болж гайхамшгийг бүтээсэн байдаг.

Хүүгийн $ 1700 долларын үнэтэй төрсөн өдрийн бэлэг хэдийгээр замхран алга болсон ч тэр оронд нь шүтээнтэйгээ уулзаад нэгэн гайхалтай түүхэн тоглолтын гэрч болж төрсөн өдрийн баяраа хэд дахин нугалж мартагдахааргүй тэмдэглэсэн байна. 🥳💙🧡

24/08/2026

Нээрээ ирэх улирлын NBA Cup-ын хуваарь бас гарсан гэснээс Никс өнгөрсөн улирлынхад түрүүлчихээд ордондоо Cup-ын баннерыг өлгөхгүйгээр илүү том зорилгодоо төвлөрнө гэдгээ харуулсанаа эцэст нь аваргын цомыг авдаг нь одоо бол аймар flex үйлдэл болсон байгаа юм. 😎 Одоо тэгээд 10 сарын сүүлд улирлын нээлтэн дээр тэр шийдвэрээ өөрчилж 2 баннераа 2-ууланг нь л өлгөж flex-дэх байлгүй дээ тэ? 😁

Харин ирэх улирлын Cup-ын тулаанд Нью Йорк энэ зурган дээрх багуудтай хамт бүсийнхээ хамгийн чанга Үхлийн Зоонд орсон байгаа.. 🤔 Энэ ч гэхдээ ард урдуур 1 юм гүйчих шиг болсон уу гүй юу? Бид хардах эрхтэй!

За ямар ч байсан манай зооны тоглолтууд 10/30-11/27-ны хооронд явагдах бөгөөд энэ тоглолтууд дараах байдлаар (Монгол цагаар) хуваарьт оржээ:

🥊 Филадэлфи 76 (10/31, айлын талбайд)
🏁 Индиана Пэйсэрс (11/14, айлын талбайд)
⚔️ Кливлэнд Кавалирс (11/26, гэртээ)
🔥 Маяами Хийт (11/28, гэртээ)

🗓 Quarterfinals (12/5-12/6)
🗓 Semifinals (12/9-12/10)
🏆 NBA Cup Final (12/12)

Никс энэ тэмцээнд бас л аваргаа хамгаалах үүрэгтэй оролцохоос гадна зооны тоглолтуудаас л авахуулаад дандаа East-н хүнд жингийн тулаан гаргахуйц маш чухал тоглолтууд хийх учир тийм ч хөнгөн хуумгай хандахгүй, аварга баг гэдгээ батлах гэж өрсөлдөх байх аа. 🍿

23/08/2026

🏀-ны талбайд шууд нөлөөлөх мэдээ биш л дээ. Гэхдээ James Dolan MSG Sports Corp-ын нэр дор хамтдаа харъяалагддаг Никс, Рэйнжэрс 🏒багуудыг тусдаа компаниуд болгон салгаж бүртгүүлэхээр ажиллаж байгаа юм байна.

Анх 2-р сард л MSG Sports ингэж салгах талаар судалж байгаагаа зарласан ба 7 хоног гаруйн өмнө улсын байгууллагад албан ёсоор бичиг баримт бүхий хүсэлтээ өгчээ. Бүртгэлийн байгууллага бүх талаас нь судалж үзээд зөвшөөрөх эсэх хариугаа 10-р сарын сүүлд өгөх юм байх.

Хэрэв ингэх нь баталгаажвал MSG Sports нь өөрөө MSG Knickerbockers Corp болж Нью Йорк Никс болон G-league-ийн баг Уэсчэстэр Никсийг эзэмшиж бие даах бол шинээр салан тусгаарлаж үүсэх MSG Rangers Corp нь Рэйнжэрс, AHL-н бас нэг 🏒-н баг Хартфорд Уолфпэк, Мэдисон Скуэр Гардэний Бэлтгэлийн төвийг эзэмших юм байна.

Долан 2-уулангийнх нь CEO хэвээрээ байх бөгөөд MSG Sports-ын хувьцаа эзэмшигчид харин шинээр үүсэх Рэйнжэрсийн компани руу хувьцаагаа хувьчилж оруулаад нэг компанийн хувьцаа байсныг 2 компанийнх болгож хуваах нь байна. Тэд цаашид Никс, Рэйнжэрсийг тусад нь үнэлж, тусад нь хөрөнгө оруулдаг болоход л хамгийн гол ялгаа орших нь.

Ингэж салгахаар болж байгааг нь хамгийн зөв цагаа олсон нүүдэл гэж дүгнэж байх шиг байна. Учир нь Никс 53 жилийн дараа аварга болж хувьцаа нь суга өсөж байгаагаас гадна Долан ч өнгөрсөн 7 сард ерөнхийдөө Рэйнжэрсийн бүх үйл ажиллагааг хариуцах түлхүүрийг өөрийн хүү Quentin-дээ атгуулж өөрөө илүү Никс дээр төвлөрөхөөр болсонтой энэ үйл явдал давхцаж байгаа юм.

MSG Sports-ын өнгөрсөн жилийн 4-р улирлын нийт орлого $ 278.7 сая доллар байсан нь өмнөх жилийн мөн үеэс 37%-р өссөн үзүүлэлт бол бүтэн жилийн нийт орлого нь $ 1.154 тэрбум байсан.
Харин Никс өнгөрсөн улиралд аваргын дайралт хийхдээ хэдийгээр өмнөх жилийн плэй оффтой яг адил 9 тоглолтыг гэртээ хийсэн ч энэ жилийн плэй оффоос ойролцоогоор нийт $ 182 сая долларын орлого олж өмнөх жилийн $ 115.2 саяаас хамаагүй өндөр үзүүлэлт гаргасан ба гэртээ хийсэн нэг тоглолтын дундаж орлого $ 20.2 сая болж компанийн дээд амжилтыг тогтоосон байгаа юм. 🚀

Саяхан бас Лэйкэрс $ 12.5 тэрбумаар зарагдлаа гэсэн мэдээ гарсан нь ч НБА-н баг асар өндөр үнэ цэнэд хүрч байгааг харуулсан. "Цаг агаар" ийм таатай байхад багийн эзэн Никсийг тусдаа гаргах гэж байгаа нь бизнесийн алс стратегийн нүүдэл хийж, баян хүн улам баян болох нүхээ ухаж байгаа явдал л гэж харагдаж байна.

📈

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar