Erin turaah tuv

Erin turaah tuv

Share

Бид хамгийн шилдэг үйлчилгээг санал болгож байна
та 7 ?

15/11/2015

тэмцээндээ идэвхитэй оролцож байгаа бүсгүйчүүддээ баярлалаа та ч бас ооролцох боломжтой... асуух зүйл байвал коммэнт бичээрэй :)

Photos 15/11/2015

1600 илчлэгийн хооллолт
Өглөөний цай
2 зүсэм бүхэл үрийн талх – 90 калор
John West-ийн "No Drain Tuna Springwater" 100 гр – 130 калор
Помидор / дунд хэсгээс нь 4 зүсэм/ - 20 калор
50 гр Авокадо /6 ширхэг нимгэн зүсэм/ – 80,2 калор
Лемоны шүүс шахаад, чимх хар перц цацна.
Зөгийн бал, хэрчим лемонтой ус ууна.
320,2 калор

Үдээс өмнө
182 гр дунд зэргийн Алим – 95 калор
30 гр алмонд самар - 179 калор
274 калор

Үд дунд
100 гр тахианы жигнэсэн цээж мах - 164 калор
30 гр Гурвалжин будаа - 103 калор
78 гр буюу 1 аяга жигнэсэн броколи – 27 калор
100 гр жигнэсэн бууцай - 23 калор
100 гр жигнэсэн мөөг – 28 калор
345 калор

Үдээс хойш
Сүү компаны 180 гр савлагаатай жимстэй иогурт
145,8 калор

Оройн хоол : цуйван
80 гр үхрийн хар мах - 136 калор
70 гр байцаа - 18,1 калор
80 гр лууван - 32,5 калор
80 гр хэрчсэн бор гурил – 290,4 калор
30 гр ногоон Сонгино – 30 калор
50 гр Броколи - 17 калор
524 калор

Нийт - 1609 калор

Өглөө босоод 1 цагийн дотор өглөөний цайгаа уух.
Өдөрт 8-12 аяга ус ууна. Мөн аль нэг хоолон дээр хар кофе ууж болно. Маш бага калортой, Орой унтахаас 3 цагийн өмнө хоолоо иднэ. Унтхаас өмнө цардуул агуулсан/гурилан бүтээгдэхүүн/ идэхгүй.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Photos 15/11/2015

ТУРАЖ БАЙХДАА НЭГ ЗҮЙЛД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
ТЭР БОЛ АМИН ДЭМИЙН ДУТАГДАЛ МАШ ОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮД ТУРАХДАА ҮҮНИЙГ МАРТДАГ УЧРААС ТЭД ҮРГЭЛЖ БҮТЭЛГҮЙДЭЛЭЭР ТӨГСДӨГ.
ТААЛАГДСАН БОЛ SHARE LIKE

Photos 15/11/2015

ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД SHARE

Photos 15/11/2015

НЯРАЙГ ХООЛЛОХ ШИНЖҮҮД ГЭНЭ ШҮҮ ЭЭЖҮҮДЭЭ :) SHARE

Photos 15/11/2015

Сахарын өндөр хэрэглээ:Цусан дахь хэт их сахар нь цусны зууралдамтгай чанарыг ихэсгэж тархинд очих цусан хангамжийг бууруулдаг.

Photos 15/11/2015

КАЛИГААР БАЯЛАГ ХООЛ ХҮНС ХЭРЭГЛЭХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД ЯМАР АШИГ ТУСТАЙ ВЭ?

Танд судалгаагаар батлагдсан, нотолгоонд суурилсан мэдээллийг хүргэе.

Калийн хүний биед үзүүлэх анхдагч үүргүүдэд булчинг тогтвортой ажиллагаагаар хангах, зүрхний сэрэл дамжилт болон цахилгаан идэвхжилд оролцох, уургийн нийлэгжилт болон хүчил шүлтийн тэнцвэрийг зохицуулахад оролцдог байна.

1. Олон жижиг судалгаагаар кали хоол хүнсээр хангалттай хэмжээгээр авах нь ЦУСНЫ ДАРАЛТ буурахад эерэг нөлөө үзүүлж байгааг харуулсан бол калийг магни ба кальцийн хамт хэрэглэхэд цусны даралт бага хэмжээгээр л буурч байжээ. (Харвардын судалгааны баг)
2. Калийг өндөр тунгаар тогтмол хэрэглэхэд зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын бууруулдаг
3. Бөөрний өвчний даамжралыг удаашруулна. Мөн шээсээр ялгарах кальцийн хэмжээг бууруулснаар цусанд кальци буурдаг эмгэгүүдийн үед ашигтайгаас гадна, ясны сийрэгжилтээс хүртэл сэргийлэх боломжтой юм.
4. Чихрийн шижин үүсэхээс сэргийлэх нөлөөтэйгөөс гадна тиазидын бүлгийн шээс хөөх эмтэй хамт хэрэглэхэд энэ үйлдэл нь нэмэгддэг байна.
5. Кали нь натриуретик буюу шээсээр натрийн ялгаралтыг нэмэгдүүлэх үйлдэлтэйгээрээ хаван хөөх бага зэргийн үйлдэлтэй ба уг үйлдлээрээ зүрхний дутагдалтай өвчтөнүүдэд эерэг нөлөө үзүүлдгээрээ аль эртнээс алдартай болсон юм.

АНУ-ын зөвлөмжөөр бол хүний өдөрт авах калийн хэмжээг 4700 мг орчим байлгахыг зөвлөж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хүртэл насанд хүрэгчид болон хүүхдэд кали хэрэглэх удирдамж гаргасан байдаг билээ.

Photos 14/11/2015

Unuudriig erch hucheer duuren ugtaarai :))

Photos 13/11/2015

Хүнсний бүтээгдэхүүний сонголт

Аливаа өвчинөөс урьдчилан сэргийлэхэд зөв зохистой хооллох нь чухал юм. Зөв зохистой хооллоно гэдэг нь олон төрийн хүнсний бүтээгдэхүүнийг зөв харьцаа, хэмжээтэйгээр хэрэглэх бөгөөд тэдгээрийг хэрхэн зохицуулж хэрэглэх нь чухал. Тиймээс танд дараах зүйлийг зөвлөж байна. Хүнсний бүтээгдэх үүнийг шимт бодисын агууламжаар нь үр тариа, мах, ногоо, жимс, өөх тосны гэж 6 төрөлд ангилдаг бөгөөд эдгээр нь таньд хэрэгтэй шимт бодис, илчлэгийг өгнө. Тиймээс эдгээр 6 төрлөөс өдөр бүр зохистой хэмжээгээр хэрэглэж занших хэрэгтэй.

Үр тарианы төрөлд гурилан бүтээгдэхүүн, будаа, гоймон, төмс энэ төрөлд орох бөгөөд нүүрс ус, эслэгийн эх үүсвэр болно.
Махны төрөлд бүх төрлийн малын мах, тахиа, загас, өндөг, шош, буурцаг, дүпү, хиам орох бөгөөд эдгээр нь уургаар баялаг юм.
Хүнсний ногооны төрөлд бүх төрлийн хүнсний ногоо багтах бөгөөд эрдэс бодис, аминдэмийн эх үүсвэр болдог.
Сүүн бүтээгдэхүүн нь уураг, кальци болон бусад эрдэс аминдэмийн эх үү свэр болдог.
Жимсний төрөлд бүх төрлийн жимс, жимсгэнэ, жимсний шүүс орох бөгөөд нүүрс ус, аминдэм, эрдсийн эх үүсвэр болдог.
Өөх тосны төрөлд ургамлын тос, майонез, гахайн өөхтэй мах, самар, цөцгийн тос орох бөгөөд тосны агууламж хамгийн өндөртэй нь юм.
Хоол хүнсний хэрэглээ:

Хоол хүнсийг хэт халуунаар хэрэглэхгүй байх.
Өдөрт 3 удаа, тогтмол цагт идэж занших.
Хооллохдоо нэг дор хэт их идэхгүй, олон цагаар өлөн явахгүй байх.
Хоолыг яаралг ү йгээр тайван сайн зажиллаж идэх нь чухал.
Давсыг аль болох бага хэрэглэх, давсыг орлуулж хужир, нимбэгний шүүсийг хэрэглээрэй.
Хоолыг тасалгааны хэмд 2-с дээш цаг байлгахгүй байх, хөргөгчинд хадгалах
Оройн хоолыг унтахаас 3 цагийн өмнө идсэн байх.
Архи согтууруулах ундаа хэрэглэхг ү й байх.
Түүхий хүнс болон болсон хүнсийг тусад нь хадгалах буюу хэрчдэг мод, хутгыг нь мөн тусад нь байлгах.
Хүнсний бүтээгдэхүүний зохицол:

Хүнсний ногоо нь гурил, гурилан бүтээгдэхүүн, махны төрөлтэй нийцэх ба хамгийн сайн зохицолтой. Жишээ нь жигнэсэн ү хрийн мах, гурвалжин будаа, байцааны салат гэх мэт. Харин сүүн бүтээгдэхүүний нь гурил болон махан бүтээгдэх үү ний төрөлтэй зохицдог бол хүнсний ногоо, жимсийг хамт хэрэглэхгүй байх нь зүйтэй.

А бүлэг+ Б бүлэг= Байнга хамт хэрэглэж болно

А бүлэг+В бүлэг= Хамтад нь хэрэглэхэд боломжийн

Б бүлэг+В бүлэг= Хэзээ ч хамтад нь хэрэглэхгүй
Хоол тэжээл хурдан, зөв шингэхэд дээрх зохицолыг мэдэж байх нь чухал.

Нүүрс ус, цардууллаг ихтэй хоолны боловсруулалтад амны хөндийд ялгардаг алкалайн гэдэг фермент хэрэгтэй байдаг.

Харин уураг ихтэй хоолны боловсруулалтад хүчил хэрэгтэй байдаг. Энэ нь ходоодноос ялгардаг. Алкалайн болон хүчил нь хоорондоо нэгдэхээрээ бие биенийхээ ү йлчилгээг саармагжуулж хоол боловсролт удааширч сайн шингэдэгг ү й байна.

Хүнсний бүтээгдэхүүний “Е” тэмдэгт: Манай орны хувьд өдөр тутмын хүнсний бүтээгдэхүүнийхээ 80 хувийг гадаадаас хангадаг. Тиймээс Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас олгодог “Е” тэмдэгтийн тухай танилцуулж байна. Хүнсний бүтээгдэхүүнд химийн бодисыг их хэмжээгээр хэрэглэх болсоноос хүний биед аажимдаа хортой нөлөөү эзлэх болсон учраас “Е” тэмдэгтийг дотор нь 6 ангилдаг байна.

Эрүүл мэндэд хортой
Сэжиг бүхий
Эрүүл мэндэд хортой нь нотлогдсон орц
Эд эрхтнийг гэмтээгч орц
Хавдар үүсгэгч
Хүнсний бүтээгдэхүүнд “Е” 330 гэсэн тэмдэглэгээ байвал та бүү худалдаж аваарай. Энэ нь хорт хавдар үүсгэгч хорт бодис агуулж буйг заана. Энэ тэмдэгт нь лаазалсан махан бүтээгдэхүүн, бяслаг, Schweppes ундаа, резинэн чихрүүдэд ихэвчлэн бичигдсэн байдаг. Та “Е” тэмдгэлгээг хүнсний бүтээгдэхүүний шошгоноос Ingredients буюу бүтээгдэхүүний найрлага гэсэн хэсгээс хараарай.

Photos 13/11/2015

ЭРҮҮЛ ХООЛЛОХ 10 АЛХАМ

Эрүүл мэндийг зөв зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн ба тамхинаас татгалзах гэсэн тулгын гурван чулуутай гэж ойлгож болно. Энэ гурван зарчмыг баримталж чадсан хүн зүрх судасны өвчин болон хорт хавдраар өвдөх эрсдэл нь 2-3 дахин багасдаг. ОХУ-ын хүнс судлалын төв, зүрх судасны төвийн эрдэмтэд “Эрүүл хооллолтын 10 алхам’’ гэсэн нэртэй дагаж мөрдөхөд хялбар мөрдлөгийг боловсруулжээ.

Нэгдүгээр алхам:
Эрүүл зохистой хооллолт нь олон төрлийн хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор ургамлын гаралтай бүтээгдэхүүн давамгайлсан байх ёстой. Хөхний сүүг эс тооцвол хүний бүх төрлийн бодисоор хангаж чаддаг хүнсний бүтээгдэхүүн гэж нэг ч байдаггүй.

Хоёрдугаар алхам:
Талх, гурил, будаа болон төмс, гоймонгийн төрлийн хүнсийг хоол идэх бүртээ хэрэглэж байх нь зохистой. Уг бүтээгдэхүүнүүдэд эрдэсийн нэгдэл, В ба С витаминууд гээд хүнд зайлшгүй хэрэгтэй олон бодис агуулагддаг. Илүүдэл илчлэг авахаас санаа зовдог хүмүүс хар талх, хэвэгний талх зэргийг идэх хэрэгтэй.

Гуравдугаар алхам:
Өдөртөө төмснөөс гадна бусад хүнсний ногоо, жимсийг 400-с багагүй хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Хүнсний ногооны хэмжээ нь жимснээс илүү байх ёстой. Хүнсний ногоо жимс нь фолийн хүчил, төмөр, амин дэм, эрдэс хөгшрөлтөөс сэргийлэгч гэгддэг антиоксидантууд зэргийг агуулж байдаг. Иймд даралт ихсэх, судас хатуурах, зүрх судасны өвчин эмгэгээс сэргийлнэ.

Дөрөвдүгээр алхам:
Сүү сүүн бүтээгдэхүүнийг өдөр тутам хэрэглэх нь зүйтэй. Ялангуяа нярай хүүхэд өсвөр насныхан, эмэгтэйчүүдэд сүүн бүтээгдэхүүн ихээр шаарддаг. Сүүн бүтээгдэхүүний олдоц бага эсвэл харшилтай бол загас, ногоон өнгийн навчит хүнсний бүтээгдэхүүн түлхүү хэрэглэвэл зохино.

Тавдугаар алхам:
Өөхгүй мах өөх тосны орц ихтэй махан бүтээгдэхүүнийг боломжийн хэрээр шош, загас, шувууны мах болон өөхгүй махаар орлуулж байх хэрэгтэй. Амьтны гаралтай өөх тос нь цусан дахь холестриныг ихэсгэж зүрхний цусан хангамж дутагдах өвчин үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Зургаадугаар алхам:
Өөх тосны хэрэглээнд мах, сүү зэрэгт агуулагдаж байдгийг оролцуулан хоногийн илчлэгийн 10-30%-ийг эзлэх ёстой. Ханаагүй тосны хүчил нь хүний биед хамгийн сайн бөгөөд өдрийн хүнсний 10-15% эзлэх ёстой.
Долоодугаар алхам:
Сахар нь хоногийн хүнсний 10%-с дээшгүй байх нь зохистой. Эрдэмтэд сахар ихээр агуулсан ундааны оронд ус уухыг зөвлөдөг.

Наймдугаар алхам:
Давсны өдрийн хэрэглээ нь хоолны халбага буюу 6 граммаас хэтрэх ёсгүй. Энд талх болон лаазалсан бүтээгдэхүүн зэрэгт агуулагдах давс орно гэдгийг анхаарах хэрэгтэй. Давсны хэрэглээ хэтрэх нь даралт ихсэх өвчинтэй шууд холбоотой. Иодийн дутлаас үүссэн эмгэгээс сэргийлэхийн тулд иоджуулсан давсыг хэрэглэж сурах

Ес дэх алхам:

Биеийн жингээ зохистой хэмжээнд барьж явган алхах, спорт тоглоом, гимнастик хийх зэргээр хөдөлгөөнийхээ идэвхийг үргэлж хадгалж байх.

Арав дахь алхам:

Архийг өдөрт 20-с хэтрүүлэхгүй хэрэглэвэл эрүүл мэндэд хоргүй гэж үздэг. Архи хэтрүүлэн хэрэглэснээс болж тархи, элэг, зүрхний булчин зэрэг өвчилдөг.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


БЗД 13-РХОРООЛОЛ ШӨНИЙН ЗАХ 4 ДАВХАРТ
Ulaanbaatar
976