X team

X team

Share

X team was established in 2018. Our team specializes in Mountaineering, Freeride Snowboarding, Freeride Skiing Rock Climbing Ice Climbing, Sport Climbing.

Our goal is to be recognized as a extreme sports club in Mongolia and the world. Objective is to help our next generations to grow and accomplish what we have not achieved.

17/02/2026

🇮🇹Итали улсын сүрлэг уулсын дунд, цас салхи сөрөн өрнөсөн Милан–Кортина 2026 өвлийн олимпын тэмцээн нь зүгээр нэг уралдаан, энгийн шалгуур байгаагүй юм. Энэ бол олон жилийн уйгагүй хөдөлмөр, тасралтгүй итгэл найдвар, тамирчин ба дасгалжуулагчийн хоорондын нягт холбоо, харилцан итгэлийг сорьсон жинхэнэ шалгуур байлаа.

Бормио хотын цастай нурууны налуу дээр 🇲🇳Монголын далбаа намирч, А. Ариунбат 70 орны 96 шилдэг тамирчны дунд эх орныхоо нэрийг дуурсган уралдлаа. Эхний гараанд 45 дугаар байрт, хоёрдугаар шатанд 39 дүгээр байрт орж, нийлбэр дүнгээр 38 дугаар байрыг эзэлсэн нь Монголын уулын цанын түүхэнд бичигдэх бодит, бахархам амжилт юм.

Гэхдээ энэ амжилтын цаана ганц тамирчин байгаагүй. Түүний ард чимээгүйхэн зогсож, өглөө бүр итгэл өгч, орой бүр дүн шинжилгээ хийж, уналт бүрийн дараа “болно оо” гэж хэлж явсан хүн бий. Тэр бол Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, X Team-н гишүүн бидний найз С.Тэмүүлэн байлаа.

Дасгалжуулагчийн ажил гэдэг индэр дээр зогсохын нэр биш, харин тэр индэрт хүрэх урт, бартаатай замыг тамирчинтайгаа мөр зэрэгцэн туулдаг хүндтэй мэргэжил билээ. Заримдаа тамирчнаасаа илүү догдолж, илүү их санаа зовж, ялалт, ялагдлын аль алинд нь илүү хариуцлага үүрч явдаг хөдөлмөр юм. Энэ бүхнийг Тэмүүлэн найз минь чимээгүйхэн, тууштайгаар, олон жилийн турш хийж ирсэнд найзууд бид чин сэтгэлээсээ баяр хүргэж, цаашдын их амжилтыг нь хүсэн ерөөе.🎉🎉🎉

10/01/2026

2026.01.10

🇲🇳🥈 МӨСӨНД АВИРАЛТЫН ДЭЛХИЙН АВАРГАД МӨНГӨН МЕДАЛЬ!

ОУУХ (UIAA)-ийн зохион байгуулж буй БНСУ-ын Чонгсон хотын Мөсөнд авиралтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн хурдны төрөлд эх орноо төлөөлөн оролцсон МУҮХ-ны багийн тамирчин, спортын мастер О.Сайханжаргал маань мөнгөн медалийн болзол хангаж, бахархам амжилт үзүүллээ.

Энэ бол нэг өдрийн, нэг тэмцээний аз биш —
олон жилийн хөдөлмөр, хөлс, тэсвэр тэвчээр, шантрашгүй зангийн чинь бодит үр дүн шүү найзаа.

Бид чиний хэр их хичээж, хэчнээн их золиос гаргасныг мэднэ.
Итгэл алдалгүй, зорилгодоо үнэнч явж ирсэн чамайгаараа үнэхээр их бахархаж байна 🙌

Медаль гардуулах ёслол удахгүй эхэлнэ.
Энэ бол эхлэл гэдэгт бид итгэж байна.

Чамд чин сэтгэлээсээ баяр хүргэе!
— Хажууд чинь үргэлж байсан, одоо ч байгаа xteam-ийн найзууд 💙

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar
976