CHESS MIND Шатрын клуб

CHESS MIND Шатрын клуб

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from CHESS MIND Шатрын клуб, Sports, Ulaanbaatar.

23/05/2024

♟️ЗУНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН ШАТРЫН СУРГАЛТ✅🔥

🏆 6-7 сард л ЕБС болон цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд сонирхсон болон дуртай спортоороо эрчимтэй хөгжиж, сайжрах, тухайн жилийн амжилтын өнгө нь тодорхойлогдох сар байдаг.📈✅

♟️Энэ жилийн хувьд манай зуны эрчимжүүлсэн сургалт маань 6 сарын 1-ээс 6 сарын 29-н хүртэл, 7 хоногт 6 удаа, 1оролт нь 2цаг 30минутын турш хичээллэхээр болж байна.😁

👦Сургалтанд маань 4-18насны хүүхдүүд хамрагдах боломжтой.
1 анги дүүргэлт 8 хүүхэд, 4-6насны анги дүүргэлт 5-6 хүүхдийн орон тоотой билээ. Анги бүр АНХАН болон ДУНД, АХИСАН шат гэж хуваагдана.

⏰Цагийн хуваарь:
1-р ээлж
Даваа - Бямба гаригт 10.00-12.30
2-р ээлж
Даваа - Бямба гаригт 13.00-15.30

📍Байршил:
Баянзүрх дүүрэг, Хард Рокын баруун хойно, Барилга.Мны урд байрлах Саруул төвд

☎️ Дэлгэрэнгүй мэдээллийг 86982223 дугаараас болон comment хэсэгт сургалтын мэдээлэл гэж бичээд авна уу.😊

Энэхүү сургалтынхаа чанарт болон ахиц дэвшилтэд анхаарч ажиллах үүднээс нийт ердөө л 13 орчим хүүхэд бүртгэж байгаа тул та бүгд амжиж бүртгүүлээрэй.✅

19/03/2024

Хэдэн дүрс идэлгүй үлдээсэн бэ?♟️😁

13/03/2024

Медалийн амт бол Бэлтгэл хөдөлмөрийн үр шим юм♟️🥇✅

Адилхан л сурч, мэдэж, хөгжиж, алдаж, онож ойлгож, ядарч ажилж дархлаажиж байгаа жоохон гэлтгүй🔥🔥🔥

Том болох тусмаа оюун ухаан, сэтгэхүй, бүх зүйлсээрээ гайхагдах болно. Үүнд л бэлтгэгдэж байгаа📈✅

09/03/2024

Chess puzzle♟️🧠🧩
Шатрын бодлого бодсоноор IQ, тооцооллын болон сэтгэн бодох чадвар маш сайн хөгждөг💯✅

08/03/2024

Check mate!🥰
#шатартогложсурцгаая😁

Photos from CHESS MIND Шатрын клуб's post 29/09/2023

ШИНЭ ЭЛСЭЛТ ЗАРЛАГДЛАА ♟️♟️♟️

Chess Mind шатрын клуб маань шинээр үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа ч гэлээ Улсын аварга шалгаруулах томоохон тэмцээнүүд болоод бусад тэмцээн уралдаанд амжилттай сайн оролцож байгаа билээ.🔥📈✅

( ӨУАШТ, Түргэн Тоглолтын Улсын Аварга, Хөвсгөл дахь салбар Хангайн болон Төвийн бүсийн аварга гэх мэт🏆)

Амжилттай өсөн хөгжиж буй бид бүхэн дараа дараагийн тэмцээн уралдаанд илүү олуулаа хүчтэйгээр өрсөлдөх зорилгоор УЛААНБААТАР болон ХӨВСГӨЛ дахь салбартаа энэхүү элсэлтээ зарлаж буйгаа дуулгахад таатай байна.😁🎉🎉🎉

~📍БАЙРШИЛ📍~

Арслантай гүүрээс чанх урагшаа🚦
21-р сургуулийн яг баруун урд 🏫
Zangia.mn-н эсрэг талд буюу Натурын зам
Хард Рокын баруун хойно Саруул төвд

~ 🕰️ Сургалтын цагийн хуваарь 🕰️~

Ажлын өдрийн анги

✅ Даваа, Мягмар, Пүрэв, Баасан гаригуудад 09.00-11.30 цагийн хооронд орно.
1 сард 16 оролт тооцогдоно ✅
( 11сарын 13-с өдрийн ээлжийн анги нээгдэнэ)

Амралтын өдрийн анги

✅ Бямба, Ням гаригуудад 11.00-13.30 цагийн хооронд орно. 1 сард 8 оролт тооцогдоно 😁✅

~CHESS MIND Шатрын клуб~

Photos from CHESS MIND Шатрын клуб's post 21/09/2023

🏆ТҮРГЭВЧИЛСЭН ТОГЛОЛТЫН УЛСЫН АВАРГА🏆

Цагаан бэрс-2023 Өсвөрийн шатарчдын түргэвчилсэн тоглолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд манай клубын тамирчин сурагчид маань амжилттай сайхан оролцлоо🔥✅

Уг тэмцээний 6 хүртэлх насны эрэгтэй ангилалд ЗОЛБАЯРЫН НАМХАЙДОРЖ маань нэг ч хожигдолгүй 7 хожиж 2 тэнцсэнээр ТЭРГҮҮН БАЙР эзлэн алтан цомыг өргөлөө♟️🏆👏👏

Харин 6 хүртэлх насны эмэгтэй ангилалд ҮҮРЦАЙХЫН БАЯНЛХАМ маань хэдий 5 настай ч гэсэн эгч нартайгаа ширүүхэн өрсөлдөн тэмцэлдэж шагналт 4-р байранд шалгарч эцэг эх болоод багш дасгалжуулагчаа ихээхэн баярлуулаад амжлаа😁👏🔥✅

Бид бүхэн шаргуу бэлтгэлийн үр шимээ алдахгүйн тулд уг тэмцээнийг залгуулан бэлтгэлдээ орсоноор 2024 оны Сурагчдын болон Өсвөрийн улсын аваргад клубээрээ амжилттай оролцох болноо😊📈🙏

~CHESS MIND Шатрын клуб~

24/05/2023

🔥 ЗУНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН ШАТРЫН СУРГАЛТ 🔥

Зуныхаа амралтыг тохиолдуулан хүүхдийнхээ шатрын түвшинг манай сургалтаар дамжуулан хүссэн хэмжээндээ хүртэл сайжруулах боломж таньд байна 😁✅

Ихэнх эцэг эхүүд манай хүүхэд яг нэг түвшинд очоод гацчихаад байна, хүүхдээ шатарт сургамаар байна, тэмцээн уралдаанд бэлдмээр байна, онолоор нь сураагүй болохоор сайн сургалтын төвд явуулмаар байна, манай хүүхэд шатрын өгөгдөлтэй санагдаад байгаа учраас үүнийг нь хөгжүүлмээр байна гэх асуултууд ихээхэн ирдэг билээ. Тэгвэл сургууль цэцэрэлэг амарч буй яг л энэ цаг хугацааг ашиглаад төсөөлөөгүй ахиц дэвшилийг таны хүүхдэд бид бүхэн заан сургахад бэлэн боллоо ✅✅✅

Мөн энэхүү зуны эрчимжүүлсэн сургалтанд хамрагдсанаар өмнөх нийтлэлд бичигдсэн манай шилдэг сурагчид болох Намхайдорж, Баянлхам нартай таны хүү 1 танхимд хамтдаа суралцах юм 😁🔥✅

⏰ Сургалтын цагийн хуваарь:

7 хоногт 6 удаагийн оролт
( Ням гаригт амарна )

| -ээлж 10.00-12.00 ⏰

II-ээлж 13.00-14.00 ⏰

III-ээлж 15.00-17.00 ⏰

1 анги дүүргэлт ердөө 8-10 сурагч байх болно ✅

Бүртгэл тун удахгүй хаагдах тул та бүхэн яараарай⏳

📍БАЙРШИЛ НЬ ЯРГАЙТЫН БОГИНОД

Мини Парк тоглоомын төвийн байранд ✅

~CHESS MIND Шатрын клуб~

fb.me 22/05/2023

Америкаас цахимаар суралцаж буй Анунгоо♟️🔥

Яг л 12 цагийн зөрүүтэй учраас өглөө орой хамаагүй л хичээлээ орж байна даа 😁🔥🔥🔥

06:26 am✅

~ CHESS MIND Шатрын клуб~

fb.me

Photos from CHESS MIND Шатрын клуб's post 22/05/2023

2023 оны Өсвөрийн Монгол Улсын Дэд Аварга♟️🏆

🔥 ЗОЛБАЯРЫН НАМХАЙДОРЖ 🔥

Анхаарал төвлөрөлт, нягт тоглолт, зөв суултаараа үе тэнгийнхнээсээ онцгойрч анхны улсын аваргын тэмцээндээ амжилттай оролцон дэд аваргалсан түүний хувьд 2017 онд төрсөн бөгөөд шатрын спортоор хичээллээд ердөө Нэгхэн жил гаруй хугацаа өнгөрсөн билээ. Богино хугацааны шаргуу зөв хөдөлмөрийн үр дүнгээр томоохон амжилтад хүрч чаддаг юм шүү гэдгийг өөрийн биеэр эцэг эх болон багшдаа харуулж чадсан нь үнэхээр гайхалтай 😱🔥🤩

2023 оны 1 сард болсон Хотын аваргад эхний 18 хүүхдийг сонгон шалгаруулж тухайн шалгарсан хүүхдүүд Улсын аваргад оролцох эрхээ авсан байдаг. Уг тэмцээнд Намхайдорж маань сүүлчийн хариуцлагатай өргийг арай ядан хожин эхний 18даа шалгарч байсан удаатай. Харин тухайн цаг үеэс эхлэн Улсын аваргын эрчимжүүлсэн сургалтад Эцэг эх, багш, тухайн сурагч бүгд л бие сэтгэл шаргуу хөдөлмөрийн үр дүнд Монгол улс дахь өвсөр үеийн хамгийн том тэмцээнд “Дэд аварга” нь болж чадсан юм даа 👏👏😁✅

Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэж хаана хэн хөдөлмөрлөж байна тэр л хүн амжилтад хүрч чаддаг гэдэг том жишээг өөрийн биеэр мэдэрч ойлгосон Намхайдоржийн хувьд одоо бэлтгэл ангийн хичээл болох англи хэл, математик, монгол хэл гэх мэтчилэн хичээлийнхээ хажуугаар шатрын бэлтгэл сургуулилтаа алдалгүй амжуулан хийн хичээж буй түүнийг багш миний бие ихэд гайхан биширч сууна даа ♟️😊❤️

~CHESS MIND Шатрын клуб~

Photos from CHESS MIND Шатрын клуб's post 20/05/2023

2023 оны Сурагчдын Монгол Улсын аварга♟️🏆

❤️ҮҮРЦАЙХЫН БАЯНЛХАМ❤️

Ү.Баянлхам нь 2018 онд төрсөн бөгөөд
3 настайгаасаа эхлээд шатар тоглож суран өнөөдрийг хүртэл шатарт дурлаж хичээнгүйлэн бэлтгэл сургуулилтаа хийж байна ✅✅✅

Өхөөрдөм бяцханаараа алдартай түүний хувьд 2023 оны 1 сард болсон Сурагчдын улсын аваргад 1 ч хожигдолгүй тасархай тэргүүн байранд шалгарч байсан удаатай бөгөөд энэ оны 4 сард болсон Өсвөрийн улсын аваргад медалийн төлөө сүүлийн 2 өргөө туршлага дутмаг байсны улмаас хожигдол хүлээсэн ч чамалхааргүй өрсөлдөөнийг эгч нартайгаа үзүүлсэн билээ 🔥🔥🔥

Тэмцээн уралдааны амжилтаас гадна 2 жил гаран шатрын спортоор хичээллэж буй түүний хувьд

Сэтгэх урлаг ✅

Эмх цэгцтэй ярих чадвар ✅

Бие даах чадвар ✅

Тэсвэр хатуужил ✅

Спортын уналт босолт ✅

Гэх мэт чадварууд нь илүү хурдацтай хөгжиж насандаа баймааргүй ухаажиж буй нь үнэхээр гайхамшигтай 🔥

Харин энэ оны тэмцээнүүд болоод дараа жилийн Улсын аварга болон Олон улсын тэмцээнүүдэд хүчтэй өрсөлдөж амжилтаа ахиулахын тулд өдөр бүрийг шатрын бэлтгэлдээ дурлан хөдөлмөрлөж байгаа нь түүний ирээдүйн амжилтыг
тодорхойлмуй 🙏♟️🏆

~ CHESS MIND Шатрын клуб ~


Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar