Төв Цэнгэлдэх- ICE ARENA

Төв Цэнгэлдэх- ICE ARENA

Share

мөсөн гулгуурын талбай

15/11/2025

Сайн байцгаана уу? Манайх өнгөрсөн 3жил Цэнгэлдэхийг түрээслэж ажлуулж байсан юм. Энэ жил Цэнгэлдэх өөрөө ажлуулахаар болсон байна. Олон хүмүүс чатаар асууж байгаа болохоор нийтэд нь бичиж байна.

05/03/2025

"Манай мөсөн гулгуурын талбайн энэ өвлийн үйл ажиллагаа энд хүрээд дуусаж байна. Үйлчлүүлсэн бүх үйлчлүүлэгч та бүхэндээ гүнээ талархал илэрхийлж байна. Ирэх өвлөөр баяртай уулзъя!"

04/02/2025

Шинэхэн мөстэй өдрийн мэнд

26/01/2025

Мөс шинэчлэгдсэн шүү 😉

24/01/2025

Хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

꧁༒☬ 🆆🅴'🆁🅴 🅾🅿🅴🅽 🅽🅾🆆 ☬༒꧂

20/01/2025

“WINTER MOMENTS ON ICE” REELS БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫГ ЗАРЛАЖ БАЙНА.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
Хүүхэд залуусыг чөлөөт цагаа зөв боловсон, хөгжилтэй өнгөрүүлэх газар өвлийн улиралд улаанбаатар хотод ховорхон. Төв цэнгэлдэх хүрээлэнд 3 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа “ICE ARENA” мөсөн гулгуурын талбай нь өвлийн улиралд спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүүхэд залууст мөсөн тэшүүрийн спортыг сурталчлах, ашиг тусыг нь таниулах.

ХАМРАХ ХҮРЭЭ:
- +14 насны хэн бүхэн оролцох боломжтой. Ганцаараа болон багаараа оролцох боломжтой. (Нэг баг 3 аас илүүгүй гишүүнтэй байна)
ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА:
2025 оны 01-р сарын 20 - 2025 оны 01-р сарын 27-нийг дуустал.

REELS-ийн ТӨРӨЛ:
- Өвлийн улиралд спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх хүүхэд залууст мөсөн тэшүүрийн спортыг сурталчлах, ашиг тусыг нь таниулах талаар ямар ч төрлийн бүтээлээр оролцож болно.
Бүтээлийнхээ санааг сонирхолтой байдлаар илэрхийлэх ( ямар ч хязгаар тогтоогоогүй тул өөрийн сонирхол хүслийн дагуу хийх)

УРАЛДААНЫ ЖУРАМ:
- Уралдаанд оролцогчид “Winter moments on ice” сэдвийн хүрээд хамгийн уртдаа 90 секунтын REEL хийж [email protected] хаягруу явуулна.
- Уралдаанд оролцогчид өөрсдийн facebook хуудсанд Reel-ээр оруулж, “ICE ARENA” мөсөн гулгуурын талбайн facebook хуудсыг mention хийнэ.
- REEL хүлээн авах эцсийн хугацаа 2025 оны 01-р сарын 27-оор тасалбар болно.
- Тухайн REEL-ийг ICE ARENA” мөсөн гулгуурын талбайн албан ёсны Facebook хуудсанд 2025 оны 01-р сарын 28-нд байршуулах ба 2025 оны 02-р сарын 04-нийг дуустал хамгийн олон like авсан REEL-ийг ялагчаар шалгаруулна.
- Ёс бус үг хэллэг агуулаагүй байх
- Бичлэгийн чанар 1080 болон түүнээс дээш байх.
Удирдамжийг татаж авах бол: https://we.tl/t-bsjQd6sLZx

17/01/2025

꧁༒☬ 🆆🅴'🆁🅴 🅾🅿🅴🅽 🅽🅾🆆 ☬༒꧂

15/01/2025

⛸⛸⛸ Мөсөн тэшүүрээр гулгахын ач тус #3
Жин хасахад тусална, калори шатаана.
Бид бүгд жингээ хянах нь адармаатай зүйл болохыг мэднэ. Гэхдээ хэцүү хүнд хүчир дасгал, сургуулилалт хийхийн оронд, хөгжилтэй аргаар идэвхтэй хөдөлгөөнтэй байх аргыг олсон цагт та тоглоомыг өөрчилж чадна. Мөсөн гулгуур нь танд яг тохирох сонголт, таны гулгах хурд, гулгахдаа хийж буй хөдөлгөөн мөн биеийн жингээс шалтгаалж та цагт 300-аас 600 калори шатаадаг.⛸⛸⛸

13/01/2025

Мөсөн тэшүүрээр гулгахын ач тус #2
Мөсөн гулгуурын талбайд анх гарсан үедээ та тэнцвэрээ олох нь тийм ч амар зүйл биш гэдгийг мэдрэх болно. Иймд мөсөн тэшүүр нь биеийн тэнцвэрийг сайжруулах хамгийн төгс аргуудын нэг гэдэгтэй маргах зүйлгүй.
Гулгах үед биеийн гол хэсгийн булчингууд болох хэвлий, нуруу, өгзөг, гуяны арын булчингууд сайжирч аливаа гэнэтийн тохиолдолд унаж бэртэхээс сэргийлэн хариу үйлдэл хийх чадвар сайжирч хөгждөг.
Мөсөн тэшүүрээр тогтмол хичээллэх нь таны булчин болон үе мөчний хөдөлгөөнийг сайжруулж илүү уян хатан болгосноор тэнцвэрээ илүү сайн олдог болоход танд тусална.
Гэхдээ та бүхэн анх гулгаж сурахдаа санаа зовох зүйлгүй манай талбайг зорин ирээрэй, анхлан суралцагчдад хэрэгтэй бүх хэрэгсэл манайд бий. Эдгээр нь мөсөн дээр таныг хөлд ороход туслах хэрэгслүүд юм.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Төв Цэнгэлдэх
Ulaanbaatar
0000

Opening Hours

Monday 11:00 - 00:00
Tuesday 11:00 - 00:00
Wednesday 11:00 - 00:00
Thursday 11:00 - 00:00
Friday 11:00 - 00:00
Saturday 11:00 - 00:00
Sunday 11:00 - 00:00