27/10/2022
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН
🏒ХОККЕЙН ТАЛБАЙ АШИГЛАЛТАД ОРЛОО
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт 1000 хүний суудалтай спорт цогцолборын мөсөн талбай ашиглалтад орлоо. Монголын хоккейчид Олон улсын стандартад нийцсэн мөсөн талбайд бэлтгэл сургуулилт хийх, тэмцээн уралдаан зохион байгуулах боломж нээгдэж байна.
🏒Мөсөн талбайн нээлтэд УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Сангийн сайд, Монголын хоккейн холбооны Ерөнхийлөгч Б.Жавхлан, БОАЖ-ын сайд, Хоккейн холбооны дэд ерөнхийлөгч Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Чингэлтэй дүүргийн удирдлагууд, Дэлхийн хоккейн холбооны Азийг хөгжүүлэх төлөөлөгч, ОУХМ А.Мэргэн тэргүүтэй зочид, өсвөрийн шигшээ багийн тамирчид болон иргэд оролцлоо.
Жилийн дөрвөн улиралд ашиглах боломжтой энэхүү мөсөн талбайг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Лүүксвүүд” ХХК гүйцэтгэж өнөөдөр ашиглалтад орууллаа.
03/03/2022
🏆🥇🥈🥉
Монголын хоккейн холбооноос Өсвөрийн хоккейн цомын аварга шалгаруулах U10 ангиллын Basalt Cup 2022 тэмцээнийг 3-р сарын 1-нд Мөрөөдөл биелэх Мөсөн Өргөөд амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд 10-аас доош насны нийт 5 баг болох Багануур, Дархан, Эрдэнэт, Ананд Эрдэнэ мөн Мэргэн хоккейн Академийн Ангаахай багууд оролцлоо. Тэмцээний зохион байгуулагч Мэргэн хоккейн академи.
Бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж, амжилт гаргасан баг тамирчид, хүүхдүүддээ баяр хүргэе.
🥇🥇🥇Ангааxай баг
🥈🥈🥈Хангарьд баг
🥉🥉🥉Багануур баг
👏👏👏
13/02/2022
Монголын Хоккейны Холбооны 2021-2022 оны Лигийн аварга ШАРЫН ГОЛ баг🥇
Баг тамирчиддаа баяр хүргэе👏👏👏
13/02/2022
Дархан баг 🥉 хүрэл медаль хүртлээ
Монголын Хоккейны Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ Хүрэл медалийн төлөө тоглолт Дархан vs Бласт багийн хооронд явагдаж 8:3 харьцаагаар Дархан баг тоглолтыг тэргүүллээ.
Тун удахгүй алтын төлөө тоглолт явагдана
11/02/2022
Монголын Хоккейны Холбооны 2021-2022 оны Лигийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ тоглолт 2022 оны 02 сарын 13-ны ням гарагт Мөсөн Өргөө - Steppe Arena-д болно.
🏒🥉10:00 цагаас хүрэл медалийн төлөө тоглолт
🏒🥇13:00 цагаас алтан медалийн төлөө тоглолт тус тус явагдана. Хоккейн спортыг дэмжигч та бүхнийг хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
13/01/2022
Монголын хоккейн холбооны 2019-2020 оны лигийн шигшээ тоглолтын аварга “Хангарьд” баг 🏆