Стейниц Монголын Шатрын Академи

Стейниц Монголын Шатрын Академи

Share

Шатрын Ухааныг Амьдралд

30/07/2026

🇲🇳 2026-2027 оны ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТ-ийн БҮРТГЭЛ ТУН УДАХГҮЙ…

♟️Ажлын 5 өдрийн анги /Да, Мя, Лх, Пү, Ба/
♟️Амралтын 2 өдрийн анги /Бямба, Ням/

Бүтэн жилийн сургалтын элсэлт ирэх 7 хоногт зарлагдана. 8/1-нд эхлэх эрчимжүүлсэн шатрын сургалтад 5 хүүхэд нэмж бүртгэнэ. Мэдээлэл авахыг хүсвэл +1

☎️ 7272-1020 утсаар яг одоо залгаарай.
📍 ХУД, 19-р хороолол автобусны буудал.

30/07/2026

‘Стейниц МША’ -ын засвар маргааш бүрэн дуусна. 08-р сарын 01-нээс үргэлжлэх ‘Зуны Эрчимжүүлсэн Шатрын Хөтөлбөр’-т суралцах, хүүхдүүддээ хүлээн авахад бэлэн боллоо. 🫶🏻♟️

24/07/2026

🇨🇳

🇲🇳 Ч.Нандинжигүүр шавь маань чанарын үзүүлэлтээр мултарч 6-р байранд орлоо. 🥺😭 Уучлаарай. Бид энэ удаа дахиад медаль авчирч чадсангүй ээ. 😥

24/07/2026

🇲🇳 WCM Ч.Нандинжигүүр шавь маань Дэлхийн Цомын Аварга 🇮🇳 WCM Divi Bijesh-тэй хар өнгөөс 4 цаг тоглон тэнцэж чадлаа! 👏 Үнэхээр хүнд өрөг байлаа. 😰 Одоо 7 оноотой ижил 7 тамирчин 🥈🥉 төлөө чанарын үзүүлэлт тооцоно… 😱

24/07/2026

♟️🇲🇳 Монгол улс 28 дахь удаагийн ‘Өсвөрийн Ази Тивийн АШТ’-нээс медальтай буцах эсэх нь ОУШХ-ны Дэд Мастер Чинзоригийн НАНДИНЖИГҮҮР шавийн ‘Дэлхийн Цомын Аварга’ шатарчинтай тоглох сүүлийн 9-р өргөөс шалтгаална.. 🏆

🇬🇪 Хэдхэн хоногийн өмнө Гүрж улс, Батумы хотод зохиогдсон 2026 оны ‘Өсвөрийн Дэлхийн Цомын АВАРГА’ болсон 🇮🇳 Энэтхэг улсын тамирчин Divi Bijesh-тэй хар өнгөөс 1-р ширээнд оюуны тулалдаан хийж буй хайртай Нанди шавьдаа амжилт хүсье! ❤️

🙏 Багш нь, аав ээж нь, хайртай эмээ нь, 🇲🇳 Монгол түмэн нь залбираад, дээлийн захыг нь мушгиад хүлээж байя охин минь. 😇

Тэмцээний яг одоо тоглогдож буй шууд дамжуулалт
https://www.chess.com/events/28th-asian-youth-chess-championships-2026-classical-g12/09/Divi_Bijesh-Nandinjiguur_Chinzorig

22/07/2026

🎖️🇲🇳 Стейниц МША-ийн тамирчин, ЕБ-ын 18-р сургуулийн сурагч, Адъяадоржын МОНГОЛЖИНГОО Монгол улсын шатрын спортын ‘Дэд Мастер’ цолоор энгэрээ мялаалаа. 👏 Аав ээж, гэр бүл, ачит Ц.Базарваань багшид нь халуун баяр хүргэе! ❤️

Photos from Стейниц Монголын Шатрын Академи's post 22/07/2026

🇷🇸 Бүгд Найрамдах Серби Улсын нийслэл Белград хот, Парачин хотуудад 2 том ‘OPEN’ тэмцээнд оролцон, 7-р сарын турш хөдөлмөрлөж яваа шатарчид маань өнөөдөр ‘Masters’ болон ‘Rating’ тэмцээний сүүлийн өрөгтөө яг одоо орцгоолоо. 🇲🇳

♟️Steinitz Team-ийн 30 хүний бүхэлдэхүүнтэй багт академийн ахлах дасгалжуулагч 🕵️‍♂️ Г.Энхбаяр багш 8 шавьтай оролцохдоо арвин их туршлага хуримтлуулан, шавь нарынхаа ОУ-ын чансааг үнэмлэхүй сайн өсгөсөнг дуулгая.🎖️

🕵️‍♂️ ЭБА багшийн маань 8 шавийн 7 нь 2023.08 сард анхан шатнаасаа суралцаж, бэлтгэл сургуулалт хийж эхлээд яг 3 жилийн ой дээрээ 10,11 настай 2 ч шавь нь 1800 гэдэг ОУ-ын чансааг давуулан, зарим шавь нар нь үсрэнгүй өсөлттэй +328-аар ОУ-ын чансаагаа нэмсэн гэх мэт ургац арвин хураалаа. 👏

8 шавьтай явна гэдэг гэдэг дасгалжуулагчийн хувьд үнэхээр чанга даваа, хатуу босго, тэсвэр тэвчээр байдгыг та бүхэн маань гадарлах биз ээ. 🙏 Энэ бол үнэхээр шатрын салбараа хөгжүүлэе, шавь нараа сайжруулая, шатартаа дуртай, хайртай, зүтгэлтэй байдгын тод илрэл. ❤️

Энэ хугацаанд аав ээж, найз, багш, эмч, сэтгэл зүйч, зураглаач гээд олон дүрд хувиран, шавь нараа амжилт бүтээл арвин, гол нь эрүүл саруул хариуцан яваа багшдаа нийт сурагчдынх нь өмнөөс, академийн зүгээс гүн талархал илэрхийлье! 🇲🇳😇

🕵️‍♂️ Г.Энхбаяр багшийн шавь нарын өсөлт:
✨ А.Ариунбадрах 1661 + 147 = 1808
✨ Ч.Хабул 1667 + 134 = 1801
✨ Ц.Түвшин 1636 + 274 = 1710
✨ Ү.Энгүйлэн 1463 + 226 = 1689
✨ Ч.Оюунсүндэр 1529 + 138 = 1667
✨ Г.Ивээлхүслэн 1587 + 15 = 1604
✨ С.Тайван 1474 + 91 = 1565
✨ Ш.Түшиг 1629 - 66 = 1563

Зорилгоо биелүүлсэн та бүхэн маань аян замдаа саадгүй сайн яваад ирээрэй. 🇲🇳✈️ Эх орон, ээж аав, хайртай бүхэн нь хүлээж байна. ❤️

- ШАТРЫН УХААНЫГ АМЬДРАЛД - 2026.07.22
СТЕЙНИЦ МОНГОЛЫН ШАТРЫН АКАДЕМИ

22/07/2026

🎖️🇲🇳 ХОНГОРЗУЛЫН АРИУНДӨЛГӨӨН МОНГОЛ УЛСЫН ШАТРЫН СПОРТЫН ‘ДЭД МАСТЕР’ ЦОЛООР ЭНГЭРЭЭ МЯЛААЛАА.👏 ХАЛУУН БАЯР ХҮРГЭЕ!

Стейниц МША-ийн дасгалжуулагч А.Отгонжаргал багш дээрээ 2025 оны 4 сараас хойш тууштай суралцаж, хөдөлмөрлөж, шатартаа дурлан зорилго томруулж, анхны ОУ-ын тэмцээн зорьж, зүрх, сэтгэл, оюунаа зориулан хичээсний үр дүнд шавь маань цолонд хүрч чадлаа.♟️🎖️🇲🇳

Тууштай бэлтгэл, өндөр сэтгэлзүйн ард өдөр бүр хамт байсан шатрын көүч А.ОТГОНЖАРГАЛ-даа, бэлтгэлийг тасалдуулалгүй чухал үед чөлөө олгодог, 33-р сургуулийн захиргаанд, ангийн багш Мөнхсүлд танд, ангийн найзуудад нь академийн хамт олноос гүнээ талархаж буйг хүлээн авна уу.? 🙏

Стейниц МША-ийн сургалтын чанарт итгэн, манай академийг сонгож, хүү охин 2-ынхоо оюунд үнэтэй хөрөнгө оруулж буй аав Хонгорзул, ээж Болороо нарт нь халуун баяр хүргэхийн ялдамд баярласан сэтгэлээ илэрхийлье. Хичээнгүй хөдөлмөрч Ариундөлгөөн, Анужин нартаа спортын өндөр хүсье. 👏

♟️Шатрын Ухааныг Амьдралд♟️

20/07/2026

🌍♟️28 дахь Өсвөрийн Шатарчдын АЗИ Тивийн АШТ-ны 5-р өргийн дараах мэдээллийг Монголын багийн ахлагч, дасгалжуулагч FM Г.Мөнхбаяр багш хүргэж байна. 🇲🇳 Эх орноо төлөөлөн оролцож буй шилдэг 23 тамирчиндаа амжилтын дээдийг хүсэн ерөөе! 🙏🏆 УУХАЙ УУХАЙ УУХАЙ! 👏

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


3 давхар, Морьтон цогцолбор, 3-р хороо, ХУД, Улаанбаатар
Ulaanbaatar
11000