Гэрэл цацруулсан Бүсгүй

Гэрэл цацруулсан Бүсгүй

Share

Бүх зүйл энгийн бас үнэн байхдал болчиж байгаа шүү дэ�

17/05/2025

Хайрлахгүй л юм бол хайрлаж чадахгүй л юм бол хүнийг битгий дасгаж байгаарай.Тийм амархан юм биш шдэ.Сална гээл салчихдаг мартана гээл мартчихдаг юм биш.Салах гэж мартах гэж чиний үлдээсэн орон зайг дүүргэх гэж амьдын тамд унадаг байхгүй юу даа.Яагаад там болдог гэж үү.Сэтгэл өвдөнө гэдэг чинь таарах эм байхгүй юу өвдөөд байгаа нь ч мэдэгдэхгүй нэг хэсэгтээ л газар шагайхаас өөр юу ч хийж чадахгүй болдог учраас л там.Хүн л юм хойно бусдад нулимсаа үзүүлэхгүй гэсэн дээ хүчээр инээж ажилдаа явсан болж өөрийгөө л хүчлэхээс өөр юу ч хийж чадахгүй энэ байдал хэр удаан үргэлжлэнэ гээч чамд хэр их дассан чинээгээрээ үргэлжлэнэ.Өрөвдмөөр шдэ сэтгэл нь өвдсөн хүн нүд нь галгүй алхаж яваа нь хүртэл цог золбоогүй амьд үхдэл шиг.Хамгийн тэнэг нь мартана гэж өөрийгөө хуурч явахдаа чамайг хэзээ эргээд ирэх бол гэж хүлээдэг.Чиний л дэргэд уйлахгүй бол чамаар л аргадуулахгүй бол хичнээн уйлж ууж хашхираад ч онгойхгүй бөглөрөөд л яваад байдаг.Битгий битгий эр эм ялгаагүй хүний сэтгэлийг өвтгөх юм битгий хий.Өрөвдмөөр шдэ сэтгэл нь өвдсөн хүн ...

16/05/2025

Манай Үзэсгэлэнт хүүхнүүд өөрийг нь цаашид энэ хэмжээнд нь ядаж халамжлах өчүүхэн ч сэтгэлгүй хүнд өөрийгөө өгч сапируулах хэрэггүй.
Сэтгэлээ гаргаж хичээж ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭЧЭЭД тэр үнэт хүнээ яагаад ЧАМТАЙ бгаадаа огтхон ч талархдаггүй хүнд бэлэглэнэ гэж. Тийм юм бхгүй шүү хөөрхнүүд минь 🧐
Чи өөрийгөө ямар үзэсгэлэнтэй ХҮН гэдгээ мэднэ.
Чамтай бхын тулд УУЛ НҮҮЛГЭХ тэр хүн чинь ирэхийн хооронд айн ккк 🤨😑🥰

“Сайхан эхнэртэй байна гэдэг чинь яг л өндөр зэрэглэлийн лизингтэй машин унаж байгаа юм шиг — анх авсан үед баяртай, дараа нь сар бүрийн төлбөр, арчилгаа, даатгал, гялалзуулах бүх зүйл нь чиний халааснаас гарна. Гэхдээ хүмүүс чамайг хараад атаархдаг нь сайхан.” 😎💅💳🚗

Харин энэ бүхнийг тэр хүн өөрөө хийгээд энэ хүрсэн бол ХҮРЭХ ГЭЖ ЯАРХААСАА өмнө үүнийг нь цаашаа үргэлжлүүлж чадах уу гдгээ эхлээд бодох хэрэгтэй. Хэрэгцээндээ хэтэрсэн Бинзенийг нь дийлэхгүй машин аваад үгээ барахтай ижил. Эсвэл танигдахгүй болтол нь талхиулсан герман машин л болох байх.

16/05/2025

ӨГЛӨӨ СЭРЭНГҮҮТЭЭ 7 ХҮРДНИЙ ТАРНИА УНШИЖ ӨӨРИЙГӨӨ КОДЛООРОЙ.🙏
ЭРҮҮЛ САРУУЛ БАЙХ ШИГ ЖАРГАЛ ХАА БАЙХАВ.❤️

1ХҮРД
Би эх болсон газар дэлхий дээрээ бат зогсож, миний амьдрал тэнцвэртэй агаад амьдралын ноён нуруу маань тэгш сайн сайхан амьдарч байна.
Амьдралаа авч явах хүч, сэтгэлийн тэнхээ, итгэл маань улам улам нэмэгдэж байна.Талархаж байна.
Миний хөлийн сарвуу, хурууны үенүүд, өсгий, шагай, шилбэ, өвдөг, дунд чөмөг, сүүж, олон уулзах яс, нуруу, сээр, хүзүү, булчин судас, шөрмөс, төв мэдрэлийн систем маань анагаагдаж улам эрүүл болж байгаад талархаж байна.
Гарын сарвуунууд, хурууны үенүүд, бугалга, бугуй, тохой, харьт, дал мөр ангаагдаж улам эрүүл болж байна.Энэ бүхэнд би чин сэтгэлээсээ талархаж байна.

2ХҮРД
Түшиж тулах сайн сайхан хань ижилтэйгээ аз жаргалтай, хайр энэрэлтэй, амар амгалан түвшин сайхан амьдарч,хүсэн хүлээсэн үр хүүхэд заяаж, эрүүл энх, эрдэм чадалтай, тэгш сайхан амьдарч, үр ханийн сайхан хувь заяаг хайрлаж байгаа Бурханы өршөөл хайранд баярлалаа. Талархаж байна.
Үтрээ, умай өндгөвч”түрүү булчирхай, төмсөг, бэлэг эрхтэн”давсаг, бөөрний дээд булчирхай, бөөр, шулуун гэдэс анагаагдаж улам эрүүл болгох залуу эд эсээр сэргээгдэн залуужиж байна.

3ХҮРД
Орлогын олон, олон эх үүсвэрээс мөнгөний хүч надруу тасралгүй урсан орж ирж миний эд хөрөнгө орлого мөнгө урсан орж ирж байна.Би эд баялагтай хайр энэрэлтэй элбэг хангалуун амьдарч байгаад талархаж байна.Миний элэг цөс ходоод нойр булчирхай дэлүү 12 нугалаа гэдэс ,нарийн бүдүүн гэдэс анагаагдаж,эрүүл залуу шинэ эд эсээр нөхөн сэргээгдэж улам эрүүл болж байгаад талархаж байна.

4 хүрд
Би өөрийн өвөг дээдэс , эцэг, эх, ах дүүс, үр хүүхдүүд, анд найзууд, хүн төрөлхтөнийг ачлал хайр хүндэтгэлийг бишрэн хүндэтгэж бурханû бүтээсэн тэр л байдлаар нь хүлээн авч байна. Тэдний тухай бодсон бодсон бодол амссан догдлол хэлсэн үг хийсэн үйлдлийнхээ төлөө өршөөл уучлал гуйж байна.Намайг уучилж өршөөсөнд баярлалаа.Миний төлөө хийсэн бүхэнд тань чин сэтгэлээсээ талархаж байна.
Миний зүрх сэрээ булчирхай уушиг цагаан мөгөөрс бүгд анагаагдаж би улам эрүүл болж байна.Талархаж байна.

5Хүрд
Миний хийморь сүлд сэргэж,ажил үйлс хийгээд хийж бүтээхээр зорьсон бүхэн маань санаснаар бүтэж ,амжилт,алдар хүндийн дээдийг хүлээн авч байгаадаа талархаж байна.
Миний бамбай булчирхай, улаан хоолоой, цагаан мөгөөрсөн хоолой, дууны хөвч маань,дархлааны систем,бодисийн солилцоо анагаагдаж улам эрүүл болж байгаадаа талархаж байна.

6Хүрд
Миний оюун санааны саад бэршээл бүхэн арилж шинээр эерэг эд эсүүд бий болж байгаад талархаж байна.
Миний алсийн хараа, зөн совин, сэтгэхүйн цаг хүрээ улам улам тэлж, сурч мэдэх, хөгжиж дэвших,бүтээж туурвих, шинээр сэтгэн бүтээх оюун ухааны хүч мааньулам нэмэгдэж байна.
Уураг тархи,нүд, чих,нүүр, ам хамар,арьс анагаагдаж,улам бүр эрүүлжин залуужиж байгаад талархаж байна.

7Хүрд
Эцэг болсон мөнх тэнгэр, сансар огторгуйн гайхамшгийг бүтээгч эрчим хүч миний зулайгаар нэвтэрч , эх болсон газар дэлхийн шимт урсгал хөлийн улаар дээш урсан орж байна.
Газар дэлхий дээрх амьдрал минь бат бэх байр суурьтай,тэнцвэртэй агаад амьдралын маань ноён нуруу тэгш, эцэг эх, ахан дүүс ,хань ижил,үр хүүхдүүд маань бүгд эрүүл энх,эцэг эх,элэг бүтэн,эв эе,энрэл хайр,аз жаргалаар бялхсан амар амгалан амьдралыг цогцлоож байна.
Эрхэт тэнгэрийн бурхаддаа талархаж байна.
Миний бүх эд эс, эрхтэн системүүд анагаагдаж эрүүлжсэнд талархаж байна.
ДАЛД УХАМСАР БУЮУ БАРУУН ТАРХИА ЗӨВӨӨР КОДЛОХ
өглөө эрт хагас нойрмог үед далд ухамсар яг ажиллаж байгаа цагаар кодлох хэрэгтэй байдаг.

13/05/2025

"Өөртэйгөө уулзсан уулзалт амархан байгаагүй"❤️‍🩹

Өнгөрсөн он жилүүдэд би өнөөдрөөр бус, ирээдүйгээр амьдарч иржээ. Хоёр, гурван жилийн төлөвлөгөөгөө нарийн гаргаж, түүндээ улайрч хөтлөгдөн, бүх зүйлд амжих гэж хичээх зуураа хамгийн чухал зүйлсээ ардаа орхисноо анзааралгүй явсан байна. Гэр бүл, дотнын хүмүүс, бүр өөрийгөө ч...

Нэг л өдөр би өөрөөсөө зугтахаа больж, өөртэйгөө уулзах зориг гаргасан юм. Тэр уулзалт амархан байгаагүй. Гэхдээ тэр мөчөөс л би өөрөөсөө асууж эхэлсэн: 🧐🧐🧐
“Би өөрийгөө хамгийн сүүлд хэзээ чин сэтгэлээсээ хүлээн зөвшөөрсөн бэ?”
“Яагаад би дотроо тээж явдаг гомдол, гунигаа үг болгон илэрхийлдэггүй юм бол?”

Би бусдын төлөө амьдрахдаа өөрийн төлөө амьдрахаас татгалзжээ. Бусдыг ойлгох гэж хичээхдээ өөрийгөө ойлгохоос зугтдаг байж. Бусдыг хайрлаж, өршөөж чаддаг хэр нь өөрийгөө хайрлах, өөрийгөө уучлахаас сэтгэлээ харамлаж, гараа татдаг байж.

Эрүүл мэнд минь ч буруу сонголт хийж байсныг минь гэрчлэн, дохио өгч эхэлсэн. Гадаад бие өвдөх нь дотоод сэтгэлийн хямралын хамгийн бодит илэрхийлэл гэдгийг тэр үед ухаарсан. Дотор минь шаналж, цөхөрч, ядрах бүрдээ би “энэ ажилд, тэр зорилгодоо, түүнд хэлсэн амлалтдаа амжих ёстой” гэдгээр л бүхнийг дарж иржээ. Гэхдээ амьдрал бидэнд заримдаа өвдөлтөөр дамжуулж дохио өгдөг юм байна. 😬

Тэр мөчид би бясалгалыг сонгосон. 🧘‍♀️ Бясалгал гэдэг нь зүгээр л нүдээ аниад суух биш. Харин ч эсрэгээрээ өөрийн дотоод дуу хоолойг чимээгүйхэн, анхааралтай сонсох урлаг. Хуурамчаар биш, үнэнээр нь өөрийгөө харах. Өөрийнхөө тэвчээргүй, эмзэг, дутагдалтай, тэр бүү хэл өөрөө хайхардаггүй давуу талуудаа ч хүлээн зөвшөөрч сурах юм. Эцсийн дүнд хамгийн чухал нь өөрийгөө хайрлах. Одоо би амьдралыг бусдын хүлээлтээр биш, өөрийн сэтгэлийн чимээгээр хэмжиж сурч байна. Магадгүй амжилт гэдэг нь бүх зүйлд амжих биш, харин өөртэйгөө дотносох ухаан ч юм бил үү.

06/05/2025

Хамгийн дотно хүндээ илүү их гомдох нь аргагүй.
Хөнгөн харилцаатай хүмүүстэй хүн жинхэнэ үнэн төрхөөрөө байдаггүй. Хамаг үнэнээ хэлнэ гэж үгүй, таны эмзэг нууцуудыг чинь мэдэхгүй. Сэтгэлээр ч тийм их холбоогүй, бага цаг хугацааг хамтдаа өнгөрүүлдэг.
Харин дотно нэгэн яг л эсрэгээрээ. Түүнд та итгэдэг, хамтдаа байхыг эрмэлздэг.
Сэтгэлийн холбоо үүсчихсэн юм болохоороо тэд таныг гомдоох нь илүү хүчтэй тусна. Бат бөх итгэл гэнэт нурж унах нь багахан итгэл сулрахаас хамаагүй илүү нөлөөтэй. Тиймдээ ч та дотно нэгэндээ чин сэтгэлээсээ гомдож, бусдынх нь алдааг харин уучилчих нь бас бий.

Гэвч ямар ч харилцаа төгс биш хойно хэзээ нэгэн цагт хэн нэгнээ ямар нэгэн байдлаар мэдсэн мэдээгүй гомдоосон л байх болно. Ялангуяа та тэр хүнтэй удаан цаг хугацааг өнгөрүүлдэг бол. Тиймээс яг үнэндээ таныг байнга гомдоож, хортой харилцаа бий болгоогүй л бол харин ч илүү их өвтгөсөн ч дотно нэгнээ уучлах нь зүйтэй. Та бусадтай нь ч бас тийм их цаг өнгөрөөдөг, тийм ойр байсан бол тэд ч бас таныг ялгаагүй л өвтгөх байсан. Тиймээс хүн заримдаа өвдсөн ч гэсэн хайртай нэгнээ тэврэх л ёстой. Төгс зүйлийг эрж явснаас, төгс бусыг төгс хайраар хайрласан нь дээр..

05/05/2025

5/5 буюу Тавдугаар сарын 5-ны портал нь сүнслэг ертөнцөд маш чухал өдрүүдийн нэг гэж тооцогддог. Энэ бол тооны давхцал бүхий портал огноо бөгөөд 5 тоо давтагдаж буй нь онцгой энергийг нээдэг гэж үздэг. /5 Порталын Сүнслэг Утга:1. Шинэчлэл ба Эрх чөлөө:5 тоо нь эрх чөлөө, өөрчлөлт, өсөлт, аялал, адал явдал гэсэн энергийг агуулдаг. 5/5 порталын энерги чамд хуучнаасаа ангижирч, шинэ зам руу зоригтой алхах боломжийг нээдэг.2. Дотоод дуу хоолойгоо сонсох:Энэ бол чиний зүрх юуг хүсэж байгааг сонсох өдөр. Айдсаа биш, итгэлээ дага. Энэ үед хийсэн шийдвэрүүд чамайг жинхэнэ зам руу хөтөлнө.3. Илэрхийлэл ба бүтээлч байдал:5 тоо нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, уран бүтээл туурвих, шинэ санаа эхлүүлэх хүчтэй түлхэц болдог. Хэрвээ чи ямар нэгэн зүйл бүтээхийг хүсэж байсан бол яг одоо эхлэхэд хамгийн тохиромжтой.

04/05/2025

ҮНЭГҮЙ ЗҮЙЛС ЗӨВХӨН ХАВХАНД Л БИЙ 😉
Амжилт бүхэн өөрийн гэсэн төлөөстэй.
Түүнийг төлөхөд бэлэн үед л ЧИ ХАМГИЙН ХҮЧТЭЙ 🎯
Өөртөө дайсан болохоо зогсоох нь АМЬДАРЛАА өөрийн талд ажиллуулахын эхний алхам юм. ✨💪

1. Оюун санаагаа эзэмших 🧠
• Өөрийн бодлыг өөрөө удирдах. Амьдарлынхаа жолоог өөрийн гарт авч алдсан ч, оносон ч хариуцлагатай байх.
• Сөрөг бодлоо анзаарах – “Би чаддаггүй” гэж бодвол “Би суралцаж байна, би олж мэднэ” гэж өөрчлөөрэй.
• Хэт их бодохоо зогсоо – Бүх зүйлийг төгс болгох гэж санаа зовох хэрэггүй. Итгэ, ХИЧЭЭХ нь л чухал.

2. Айдсаа даван туулах 🚀
• Айдас бол хүн бүр байдаг энгийн зүйл – Түүнд захирагдсан үеэс л тэр зүйл чамайг эзэмдэнэ. Жижиг ч гэсэн алхам хийж эхэл.
• Төгс төгөлдөр байхыг хүлээх хэрэггүй – Хийсэн нь хийгээгүйгээс үргэлж дээр байдаг.

3. Өөрийгөө бусдын үнэлэмжээр хэмжихээ болих 🛑
• Чи аль хэдийн үнэ цэнэтэй – Бусдын зөвшөөрөл хэрэггүй. ❤️
• Зүрх сэтгэлээ дага – Бусдын юу гэж бодох нь хамаагүй, чамд таалагдаж байвал хий.

4. Өөртөө саад болох зуршлуудыг арилгах 🔥
• Хойш тавихаа боль – Өөрийгөө хянаж, ямар үед ухарч байгаагаа ажигла.
• Зорилго том бөгөөд тодорхой үед бид төөрдөггүй. – Хаана хүрэхээ мэдвэл, юуг давахаа ч ойлгоно.

5. Өөртөө халамж тавих 💖
• Бие, сэтгэлийн тэнцвэрээ хадгалах – Бясалгал, эерэг бодол, дасгал хөдөлгөөн, сайхан мэдрэмж өгөх хобби, зөв хооллолт чамайг хүчтэй байлгана.
• Жижиг ялалтаа тэмдэглэ 🎉 – Өчүүхэн ч байсан ахиц гарсан бол өөрийгөө урамшуул.

💡 Чи өөрийнхөө хамгийн том дайсан биш, харин хамгийн том дэмжигч нь байж чадна! 💡

📌 Чи өөртөө ямар саад хийдэг зуршлаа анзаарсан уу? Коммент хэсэгт хуваалцаарай! 👇

Энэ үг хэрэгтэй хайртай, дотны түүнийг Tag хийгээрэй 🍀

03/05/2025

⏳️Цаг хугацаатай нэгдэн үнэ цэнийг нь мэдэр. 😊

Цаг хугацааг хайрлан утга дүүрэн амьдар.🌹

Цаг хугацаанаас хоцролгүй урагш тэмүүлэн алх. ❤️

Цаг хугацаатай хамт ухааж, бас төлөвш.📖

Цаг хугацаатай хамт бүхнийг орхиод дүүлэн нис🕊🕊🕊

28/04/2025

Таны цаг ирнэ. Тэвчээртэй байгаарай.🖤

28/04/2025

Зорилгогүй эр хүнд залуу насаа зориулмааргүй байна. Зөөлөн харагдаж энхрийлүүлэх гэсэндээ хүсэл бүрээсээ няцаж, хойш суумааргүй байна.
Ээж нь хүртэл бараагүй толгойд хатан ухаан зарж ядармааргүй байна.
Байнга гомдоллож, шалтагладаг хүний тавганд хоол аягалмааргүй байна. Угаас хэр баргийн эрд олдчихдог дорой эмэгтэй баймааргүй байна. Миний хажууд хүчгүйгээ мэдэрдэг эр хүнийг л лав хүсэхгүй.
Харах тоолондоо мундгийн гайхаж, өөрийн эрхгүй хүндлэл төрдөг хайран дунд л байхсан.

26/04/2025

🟣ЯМАР ЭМЭГТЭЙ ХҮН ЭНЕРГИЙН 3 ТӨВӨӨ УНТРААДАГ ВЭ?

…тэгээд энэ 3 төв нь яг ямар учиртай гэж?

1. УМАЙ – ТҮҮНИЙ ХҮЧНИЙ УРСГАЛ
Эмэгтэй хүний бүтээх, уян зөөлөн, ухаалаг мэдрэмж бүгд энд эхэлдэг.
Хэрэв чи өөрийгөө дарамталж, “би хангалтгүй” гэж итгэж эхэлбэл энэ төв аажмаар унтарч эхэлдэг.
Тэгээд бие чинь ч чамд шивнэнэ: “Би ядарч байна…”

2. ЗҮРХ – ТҮҮНИЙ ХАЙРЫН ТҮЛХҮҮР
Өөртөө хайргүй бол хэнийг ч жинхэнэ хайрлаж чадахгүй.
Төгс бус байдалдаа инээж чаддаг эмэгтэй л жинхэнэ хайр руу нээгддэг.
Харин зүрхээ түгжсэн эмэгтэйд бүх зүйл хүйтэн санагддаг.

3. ХООЛОЙ – ТҮҮНИЙ ҮНЭН ДУУ
“Чимээгүй байвал илүү дээр” гэж өөрийгөө дараад л байвал
чи өөрийгөө гээчихдэг.
Гэвч эмэгтэй хүний хоолой бол зөвхөн ярих дуу биш –
энэ бол үнэнээ илэрхийлэх эрх чөлөө.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar