28/08/2026
Цагааны 27-22 солилцооны дараа хараар тоглосон дэлхийн аварга Н.Садовска хэрхэн хожсоныг олоорой. Хариу болгож зөвхөн сүүлчийн идэлтийг бичээрэй.
Даамын гайхамшигт ертөнцөөр аялцгаая.
28/08/2026
Цагааны 27-22 солилцооны дараа хараар тоглосон дэлхийн аварга Н.Садовска хэрхэн хожсоныг олоорой. Хариу болгож зөвхөн сүүлчийн идэлтийг бичээрэй.
28/08/2026
Сонирхогчдын лиг-23 тэмцээний бүртгэл маргааш өндөрлөнө.
24/08/2026
23 дахь удаагийн СОНИРХОГЧДЫН ЛИГ тэмцээн энэ ням гаригт Төв аймгийн Зуунмод хотноо зохиогдоно. Тэмцээндээ дараах холбоосын дагуу, эсвэл QR код уншуулж бүртгүүлээрэй.
https://forms.gle/DVGmgCfg9rwYsJ8h6
12/08/2026
Блиц тоглолтын 11 удаагийн дэлхийн аварга Александр Шварцманыг хожсон 17 настай ОУМ Матео Боксум ДАШТ-ээс анхны медалиа хүртжээ. Ригад болсон тус тэмцээнд Гунтис Валнерис (Латви) аваргалж, Ян Гронендейк (Нидерланд) удаалсан байна. Латвийн их мастерын хувьд блицийн дэлхийн аварга алдрыг дөрөв дэх удаагаа (1999, 2007, 2025, 2026) хүртэж байгаа аж.
30/07/2026
УАШТ-ий дараа гаргадаг статистикаа шинэчлэн толилуулж байна. Гурван сарын өмнө Ази тивийн АШТ-ий залуучуудын ангилалд аваргалсан ДДХМ З.Отгонсүрэн гараанаас эхлэн хошуулчилсаар улсын аваргын алдрыг хүртсэн 16 дахь эмэгтэй даамчнаар тодорсон. Өнгөрсөн жилийн аварга ДДХМ Э.Даариймаагийн хувьд сүүлийн гурван жил дараалан медаль хүртэж байгаа бол 14 настай Ч.Гоомарал анх удаагаа медалийн тавцанд гарав.
29/07/2026
УАШТ-ий дараа гаргадаг статистикаа шинэчлэн толилуулж байна. ОУИМ Ц.Сүхбат улсын аваргын алдрыг хүртсэн 19 дэх даамчнаар тодорсон бол ОУИМ Р.Манлай 11 дэх медалиа (2 алт, 6 мөнгө, 3 хүрэл) хүртсэн байна. Хоёр жилийн өмнө рапид төрлөөр насанд хүрэгчдийн улсын аварга болж байсан залуу мастер Т.Энхсүлд 16 насандаа УАШТ-ий үндсэн төрөлд анхны медалиа зүүлээ.
29/07/2026
Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 49, эмэгтэйчүүдийн 36 дахь удаагийн тэмцээн энэ сарын 19-24-ний өдрүүдэд Архангай аймгийн төв Цэцэрлэг хотноо болж өндөрлөлөө. 2026 оны улсын аварга даамчнаар ДДХМ З.Отгонсүрэн (Сонгодог байрлал клуб), ОУИМ Ц.Сүхбат (Ирээдүй МДА) нар тодорсон байна.
https://www.facebook.com/share/p/14jM8BQHcof/
Спортын мастер А.Буянжаргалын нэрэмжит тэмцээний бүртгэл эхэллээ.