17/07/2024
ХҮНДЛЭЛ ДУУССАН ГАЗРААС ЭР ХҮН ЯВДАГ...
Эр хүний амин сүнс эхнэр нь түүнийг хүндлэхэд оршдог. Эхнэр нь нөхрөө хүндэлдэг айлын эр хүн үнэхээр хүчирхэг байдаг. Харин үргэлж эхнэртээ буруу шаагдаж хөдлөх, дуугарах бүрийдээ алдаагаа хэлүүлж шүүгддэг эр хүний урам зориг нь мохож унадаг. Учир нь буруутгал шүүмжлэлд эр хүн амьдралаа авч явах сэтгэн бодох чадвараа алддаг. Хүндлэл дууссан газраас эр хүн явдаг гэдэг нь энэ юм. Тиймээс Хүндлэл гэдэг нь эр хүнээр насан туршдаа өөрийгөө хайрлуулах түлхүүр юм. Учир нь Хүндэтгэл дүүрэн эр хүний амьдралын ачаа үүрэх ноён нуруу бат бөх болж, гэр бүл болоод, гэргийнхээ төлөө бүгдийг хийж чадах эр зориг, мэргэн ухаан, хүч чадал ундарч байдаг. Ингээд зогсохгүй нөхөр тань таны дотоод гоо сайханд дурлаж, нас нэмж өтөлсөн ч насан туршдаа нөхөртөө үзэсгэлэнтэй харагдаж, хайрлуулах хүч бол ХҮНДЛЭЛ юм.
03/07/2024
https://montsame.mn/mn/read/347034
Б.Нарандэлгэр: Дэлхий ертөнц үүссэнээс эхлээд өнөөгийн Монголын түүхийг хөгжмөөр өгүүлнэ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хөгжмийн гүйцэтгэх продюссерээр ажиллаж буй Монгол Улсын Соёлын элч, Монгол у....
14/06/2024
https://dorgio.mn/p/152528
Б.Нарандэлгэр: Дэлхий анх үүссэн цагаас өнөөдрийн Монголын түүхийг харуулахаар наадмын баг ажиллаж байна
Онцлох зүйл нь юу вэ гэвэл байгалийн авиа зүй, хүн байгалийн шүтэлцээг харуулсан, дэлхийн үүсэл хөгжил цаашлаад өвөг дээдсийн минь бидэнд үлдээсэн түүхийн улбааг, ....
12/05/2024
Шинэ долоо хоногийн мэндээ. Бүгдэд нь амжилт хүсье.
23/03/2024
Талархал илэрхийлье!
“ ” хүндэтгэлийн цэнгүүний шинэ хүнтэй болсон Аав, Монгол Улсын шинэ иргэн, ирээдүйн эр цэрэг хүүд “Unicharm” корпорацийн албан ёсны дистрибютер “Таван Богд Интернэйшнл” ХХК-ийн хамт олон Mamy Poko хүүхдийн живх, бүтээгдэхүүний дээжээрээ бэлэг барьж, баяр хөөрөөр хөг нэмсэнд дэлхийн өнцөг булан бүрээс чуулсан аавууд, бяцхан хүүгийн гэр бүлийнхэн болон Зохион байгуулагчдын нэрийн өмнөөс онцгойлон талархал илэрхийлье.
Эрхэм та бүхний ажил үйлс үргэлж өөдөө дээшээ байх болтугай!
“ ” төслийн баг
23/03/2024
!
“Дэлхийн Монгол Аавууд” хүндэтгэлийн цэнгүүнд анх удаагаа Монгол Улсын Дархан хилээс дайчин цэрэг Аавдаа болон Цэнгүүний зочдод “Дархан хилийг бат найдвартай манаж” байгаагаа илтгэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэн, ач холбогдол өгч оролцсон Хил Хамгаалах Ерөнхий газар, дарга, Хилийн цэргийн командлагч Х.Лхагвасүрэн болон бүх хилчдэдээ дэлхийн өнцөг булан бүрээс чуулсан аавууд, Зохион байгуулагчдын нэрийн өмнөөс онцгойлон талархал илэрхийлье.
“Дэлхийн Монгол Аавууд” цэнгүүний тайзыг энхийн цагт хариуцлагатай үүргийг хүлээсэн онцгой салбарын үе үеийн хилчин аавуудаар чимсэн та бүхний ажил үйлс,
дайчин алдар үргэлж өөдөө дээшээ байх болтугай!
“ ” төслийн баг
22/03/2024
!
“ ” хүндэтгэлийн цэнгүүний өндөр үүдийг “Төрийн дуулал”-аар нээж, хурсан зочдыг хөглөж, хөвсөлзүүлж, хөгжөөж, уярааж бас уйлуулж жаргаасан ЗХЖШ-ын харьяа Ч.Мөнх-оргил удирдаачтай Үлгэр Жишээ Үлээвэр Найрал Хөгжмийн уран бүтээлч дайчид, ЗХЖШ-ын дарга, Хошууч Генерал С.Ганбямба болон Налайхын 014 дүгээр Цэргийн ангийн хамт олонд дэлхийн өнцөг булан бүрээс чуулсан аавууд, Зохион байгуулагчдын нэрийн өмнөөс онцгойлон талархал илэрхийлье.
Монгол цэргийн жавхаа сүлдийг үлээвэр найрал хөгжмийн шидээр гайхуулж, Ж.Чулуун агсны “Уран хас” вальсыг анх удаагаа МУАЖ Ч.Чинбатаар удирдуулан “Дэлхийн Монгол Аавууд” цэнгүүний тайзнаа амилуулж, уран бүтээлийн шинэ түүх бүтээсэн дайчин хамт олны суу авьяас, хичээл зүтгэлд талархал илэрхийлье.
Та бүхний дайчин алдар, уран бүтээл нь үргэлж өөдөө дээшээ байх болтугай!
“ ” төслийн баг
21/03/2024
“ ” хүндэтгэлийн цэнгүүний товч видео хүлээн авч үзнэ үү. Удахгүй бүрэн эхээрээ тавигдана. Та бүхэн маань дарж нэгдээрэй.
2024 оны 3-р сарын 19
20/03/2024
!
“Дэлхийн Монгол Аавууд” төслийг дэмжиж, хүндэтгэлийн цэнгүүнд сэтгэл зүрхнээсээ дэмжиж оролцсон Ятгачин МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, Угсаатны хөгжим судлаач, хөгжмийн продюссер Д.Ганпүрэв МУСТА Ч.Алтантүлхүүр, МУСТА Б.Амархүү, МУСТА Э.Болор-Уянга “B1” амьд хөгжмийн хамтлаг, S4 хамтлаг, дуучин Э.Дашням, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, МҮОНР-ын найруулагч Б.Жамбалдорж, Т.Алтансүх ахлагчтай Харчу хамтлагийн жонглёрчид, Ruby студийн цагаригаар наадагчид, “Могойн чуулган” уран нугараачид болон хөтлөн чиглүүлж, хөг нэмсэн хөтлөгч Ш.Баянмөнх, уран хайчилбараараа зочдыг гайхшруулсан хайчилбарч С.Даваажаргал, калиграф бичиж, дурсамж бүтээж өгсөн уран бүтээлч П. Саранбилиг, түүхийг зурагласан зурагчин Х.Дарьсүрэн, Б.Рагчаа нартаа “Дэлхийн Монгол Аавууд”-ынхаа өмнөөс болон Зохион байгуулагчдын зүгээс гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.
Та бүхний уран бүтээл үргэлж өөдөө, дээшээ байх болтугай.
“ ” төслийн баг