24/03/2024
‘’ХАНГАЙН БҮС’’ -ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ӨСВӨР ҮЕ НАСАНД ХҮРЭГЧДИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭН 2024/03/29-31 ӨДРҮҮДЭД АРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Зочид буудал болон гэр кэмпүүдийн мэдээллийг хүргэж байна.
🏨Зочид буудлууд:
▫️Малчин- 99254930, 70333339 Malchin hotel
▫️ Ашид бэхи- 7733 5588 ASHID BEKHI HOTEL
▫️ Хангайн төгөл- 93114455, 77134455 Khangain Tugul Hotel & Event Hall
▫️ Ундрам-99332033 Undram hotel & Restaurant
▫️ Fairfield- 70333096 Fairfield Guesthouse Cafe Bakery & Travel
▫️ Цахиур зочид буудал- 70332577. 99189175 Цахиур Зочид Буудал Ресторан
▫️ Richland- 99038009. 99339438 Rich Land Arkhangai
▫️ Бамбар- 99142979 . 99334098
▫️ Наран- 94112900, 99089143, 70333000
▫️ Кинг- 94112900, 99089143, 70333000
▫️ Тамир- 99332399
▫️ Од- 99067820
▫️ Буман- 9920 2070 Архангайн Буман Зочид буудал Зоогийн газар
▫️ Буян- 8806 3332 Arkhangai Buyan Restaurant &Hotel
🛖Гэр кэмпүүд:
▫️ Хабул- 86982665
▫️ Урьхан хангай- 99995585
🌊Цэнхэрийн халуун рашаан дээрх жуулчны баазууд
▫️ Дуут резорт - 99052499 Duut Resort Mongolia
24/03/2024
ӨНӨӨДӨР БУЛГАН АЙМГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ЗАЛУУС АВАРГУУДДАА ТОДРУУЛНА!
МОНГОЛ УЛСАД ОРЧИН ЦАГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ ТҮҮХТ 100 ЖИЛИЙН ОЙН ХҮРЭЭНД БУЛГАН АЙМГИЙН ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХЭД ЗАЛУУС 9 ЖИНГИЙН АНГИЛАЛД НИЙТ 130 ОРЧИМ ТАМИРЧИН ХУРД, ХҮЧ, АВХААЛЖ САМБАА, ТЭСВЭР ТЭВЧЭЭР, УЯН ХАТАН, ОЮУН УХААНААРААА ӨРСӨЛДХӨӨР ЧУУЛААД БАЙНА.
Тус тэмцээнээс шалгарсан баг тамирчид ‘’ХАНГАЙН БҮС’’ -ийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд оролцох эрхээ авах юм 👏
24/03/2024
2024/02/29
ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАЛУУС МОДОН БАРИЛДААНЫ СПОРТЫН ТӨРЛӨӨР АВАРГУУДАА ТОДРУУЛАВ!
‘’ЦОЛ БҮХЭН САЙХАН’’ спортын нэгдсэн өдөрлөгийн хүрээнд ЦНДС -ийн дэд ахлагчаас хурандаа хүртлэх бие бүрэлдэхүүнт алба хаагчид үнэмлэхүй жинд аваргуудаа шалгарууллаа
Тэмцээний шүүгчээр Монголын Модон барилдааны холбооны тамирчин Монгол улсын дэд аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Цэргийн нэгдсэн дээд сургуулийн ЦХИ -ийн 3 -р дамжааны Олон улсын шүүгч Дэд түрүүч Баярбатын Чандмань-Эрдэнэ шүүн дэнсэллээ🇲🇳👏
24/03/2024
БУМБАТЫН ДААРИЙМАА ИРЭХ САРЫН 2 -НД ЭХ ОРНООСОО МОРДОНО!
АНХ УДААГАА МОНГОЛ ШҮҮГЧ ‘’АРНОЛЬД КАЛАССИК’’ ХҮЧНИЙ ФЕСТИВАЛЬ НААДМЫГ ШҮҮН ДЭНСЭЛХЭЭР БОЛСОН БИЛЭЭ🇲🇳
Монголын модон барилдааны холбооны шүүгч олон улсын шүүгч Бумбатын Даариймаа Бразил улсын Санпаула хотноо 2024/04/04-08 -ийн хооронд зохион байгуулагдах ‘’АРНОЛЬД КЛАССИК ХҮЧНИЙ ФЕСТИВАЛЬ’’ наадмыг шүүн дэнсэлэх юм
Б.Даариймаа нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тив дэлхийн хэмжээний наадмуудыг удаа дараа амжилттай шүүн явуулсан туршлагатай шүүгч бөгөөд Дэлхийн зэрэглэл өндөртэй шүүгч нарын бүрэлдэхүүнд зүй ёсоор ордог билээ.
ХАРАА ХУРЦ МЭЛМИЙ ТУНГАЛАГ БАЙХ БОЛТУГАЙ 🌏🇲🇳
#МАСРЕСТЛИНГ МАНДТУГАЙ! Ура
24/03/2024
2024/03/24
СЭЛЭНГЭ АЙМАГ, МАНДАЛ СУМ
Сэлэнгэ аймгийн Мандал спорт сургалт цогцолборын нэрэмжит Модон барилдааны 2024 оны өсвөр үеийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн 11 жингийн агилалд 120 орчим тамирчин хүч сорин өрсөлдөж амжилттай өндөрлөлөө.
Багийн дүнгээр:
I -байр Мандал сумын нэгдүгээр сургууль
II-байр Мадал сумын Хэрх ерөнхий боловсролын сургууль
III- байр Сэлэнгэ аймгийн ерөнхий боловсролын сургууль тус тус шалгарлаа.
Уг тэмцээнийг санаачлан зохион байгуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Мандал спорт сургалт цогцолборын хамт олон болон Монголын модон барилдааны холбооны тамирчин олон улсын шүүгч Монгол улсын аварга, Цагдаа дотоодын цэргийн нэгдсэн хүчний тэмцээний аварга, ‘’XILLINHOT CUP’’ тэмцээний дэд аварга О.Бямбацог, Улсын шүүгч Монгол улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медальт , Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Европ тивийн аварга шалгаруулах тэмцээний дэд аварга Ж. Хүслэн, багш дасгалжуулагч Б.Дарьчулуун нарт чин сэтгэлийн халуун талархал илэрхийлье!
ТА БҮГДИЙН АЖИЛ ҮЙЛС ДЭЛГЭРЭН ХӨГЖИХ БОЛТУГАЙ🇲🇳🌏
# МАС-РЕСТЛИНГ МАНДТУГАЙ! Ура
22/09/2023
МОНГОЛЫН МОДОН БАРИЛДААНЫ ХОЛБООНЫ УУГАН КЛУБ М.АЛТАЙБААТАР УДИРДЛАГАТАЙ ‘’AAGII PRO CLUB’’-ын ХАМТ ОЛОН ХАМГИЙН ӨНДӨР ДҮНТЭЙ БУЮУ 10.000.000 /АРВАН САЯ ТӨГРӨГ/ -ИЙН БООЦООТ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛНА!
КАЖЫ🆚ЧИНЗОО
Тухайлбал уг тэмцээнд тив дэлхийд нэрээ дансалсан манай улсын -70кг жингийн про түвшний хоёр тамирчин өрсөлдөх юм.
Т.Кажымукан, П.Чинзориг нар өмнөх тулаануудад хоёр удаа таарч нэг нэг хожилтой байгаа бөгөөд уг баттелаар ничээгээ гаргахын зэрэгцээ цорын ганц ялагч 10.000.000 төгрөгний эзэн болох юм.
Тус бооцоот тэмцээнд өрсөлдөх тамирчдын танилцуулга:
Овог нэр: Тогтогоон Кажымукан
Төрсөн он сар өдөр: 1998 12 01
Төрсөн газар: Дархан-Уул Шарын гол
Хэзээнээс хичээлсэн: 2022 он
Харьяалагддаг газар: Шарын гол
Өрсөлдөх -70кг
Амжилтууд:
-2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний сорилго Алтан медаль
-2022 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмээний Хүрэл медаль
-2023 оны UNC DЕМО Алтан медаль
-2023 оны Төв аймгийн нээлтэй тэмцээний 75кг Алтан медаль
-2023 оны УАШТ Алтан медаль
-2023 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмээний Хүрэл медаль
-Олимпын бус дэлхийн топ спортуудын төрлийн олон улсын анхдугаар фестиваль наадмын Хүрэл медаль
Овог: Пүрэвдорж
Нэр: Чинзориг
Төрсөн он сар өдөр: 2000 05 09
Төрсөн газар: Завхан аймаг Сантмаргаз
Хэзээнээс хичээллэсэн: 2022
Харьяалагддаг газар: Аагий про жим Өрсөлдөх жин: -70кг
Амжилтууд:
-2023 Аагий про жим бооцоот тэмцээн Алтан медаль
-2023 оны Төв аймгийн нээлтэй тэмцээний 70кг Алтан медаль
-2023 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Мөнгөн медал
-2023 ДАШТ-ын сорилго тэмцээний Алтан медаль
-2023 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Хүрэл медаль
УГ БАТТЛЕ ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ ‘’ААГИЙ ПРО КЛУБ’’ -ын ХАМТ ОЛОНД ИХ АМЖИЛТЫГ ХҮСЬЕ 👏✊🌏
12/09/2023
2023/09/12
БАЯРЛАЛАА УЗБЕКИСТАН ХИВА ХОТ!
Монголын модон барилдааны холбооны баг тамирчид Мас-рестлингийн V-дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг богц дүүрэн өндөрлүүллээ.
Узбекистан улсын Хива хотноо 2023/09/07-09 өдрүүдэд зохион байгуулагдсан Мас-рестлингийн V-дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Эх орныхоо нэрийн өмнөөс 17 тамирчин 1 шүүгчийн бүрэлдхүүнтэй оролцож 3 мөнгө 9 хүрэл медаль хүртэж баг бүрэлдхүүнээрээ шагналт 4-р байранд шалгарлаа.
Өсвөр үе эрэгтэй:
-50кг Эрдэнэбаатар Баттогтох /ХҮРЭЛ медаль/
-60кг Батжаргал Эрдэм /ХҮРЭЛ медаль/
-70кг Лхагвасүрэн Мөнх-очир /ХҮРЭЛ медаль/
-80 кг Батбаатар Гарьд /ХҮРЭЛ медаль/
+80 Цолмонбаяр Цогт-эрдэнэ /ХҮРЭЛ медаль/
Өсвөр үе эмэгтэй:
-70кг Наранцэцэг Тайванжаргал /ХҮРЭЛ медаль/
+70 Батжав Дашням /ХҮРЭЛ медаль/
Эрэгтэйчүүдийн:
-65кг Цэрэнцогзол Пүрэвсүрэн /ХҮРЭЛ медаль/
-65 кг Оюун-эрдэнэ Бямбацог /ДӨРӨВДҮГЭЭР байр/
-70 кг Пүрэвдорж Чинзориг /ХҮРЭЛ медаль/
-80 кг Ихбаяр Буяндалай /ДӨРӨВДҮГЭЭР байр/
-90 кг Цэцэгээ Өнөрбат /МӨНГӨН медаль/
-125кг Буяндэлгэр Мөнхтүшиг /ХҮРЭЛ медаль/
Эмэгтэйчүүдийн:
-55кг Агаар Гэрэлтуяа /ДӨРӨВДҮГЭЭР байр/
-85 кг Баянтөгс Эрдэнэтуяа /ХҮРЭЛ медаль/ тус тус хүртлээ.
Тус наадам 21 орны 200 гаруй тамирчид өрсөлдөж хурд, хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, оюун ухаанаараа өрсөлдлөө!
Уг тэмцээний талбайн шүүгчээр Олон улсын шүүгч Бумбатын Даариймаа шүүн дэнсэллээ!
Энэхүү тэмцээнд оролцоход бүхий л зүйлээр тусалж дэмжиж ажилласан: GOGO TECHNOLOGY компаний захирал, ММБХ-ны Дэд ерөнхийлөгч Дмитрий Байшев, ‘’SRP RISING LLC’’ компаний удирдлага С.Бэхтулга ахдаа, Aagii pro gym захирал, багш дасгалжуулагч М.Алтайбаатар мөн нийт тамирчдын гэр бүлд баярласан талархсанаа илэрхийлье.
Та бүгдийн ажил үйлс дэлгэрэн хөгжих болтугай!
Бид хамтдаа улам ихийг бүтээх болно✊
МАС-РЕСТЛИНГ МАНДТУГАЙ! Ура 🇲🇳🇲🇳🇲🇳✊
27/07/2023
💯2023 оны "ДАШТ-ны сонгон шалгаруулах тэмцээн"-ний удирдамж гарлаа...🔥🔥🔥
💯Тус тэмцээн ирэх 8-р сарын 5-ны өдөр Спортын төв ордонд зохион байгуулагдана...⚡️⚡️⚡️
❤️🔥МАС-РЕСТЛИНГ МАНДТУГАЙ УРААА!!!