ABChess Шатрын Академи

ABChess Шатрын Академи

Share

Анхан, дунд, мэргэжлийн бүх шатны танхим болон цахим шатрын сургалт

09/07/2026

Хүүг зөв хөдөлгөхөөс илүүтэй, зөв ойлгох нь чухал. ♟️

Хүү бол хамгийн сул дүрс мэт харагдавч, тоглолтын суурийг бүтээдэг. Төвийг эзлэх, орон зай авах, бусад боднуудаа хамгаалах, өрсөлдөгчийн хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг олон чухал үүргийг гүйцэтгэдэг.

Энэ удаагийн “Пүрэв гарагийн зөвлөгөө”-өөр хүү хэзээ хүчтэй, хэзээ сул болдгийг нэг дороос харцгаая. Энэ ойлголтыг эзэмшвэл тоглолтын чанар тань мэдэгдэхүйц сайжрах болно.

#Шатар #ПүрэвГарагийнЗөвлөгөө #ШатрынЗөвлөгөө #ШатрынСургалт

Photos from ABChess Шатрын Академи's post 06/07/2026

🎖️ Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер С.Билгүүн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн бүсийн аварга, Монгол Улсын хошой аварга, шатрын болон бодлого бодолтын Их мастер С.Билгүүн Монгол Улсын Гавьяат тамирчин төрийн дээд цолоор шагнагдав.

Энэхүү эрхэм дээд цол нь түүний олон жилийн уйгагүй хөдөлмөр, тууштай хичээл зүтгэл, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд нэр төртэйгээр дуурсгасан оюуны спортын бахдам амжилтын бодит үнэлгээ юм.

С.Билгүүн нь тэмцээн уралдаанд амжилт гаргасан шилдэг тамирчин төдийгүй Монголын шатрын спортыг олон улсад сурталчлан таниулж, оюун ухааны спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, олон өсвөр, залуу үеийнхэнд шатрын спортыг түгээн дэлгэрүүлж, үлгэр дуурайл болсон эрхэм тамирчин билээ. Түүний ялалт, амжилт бүрийн ард эх орноо гэсэн сэтгэл, сахилга бат, тууштай хөдөлмөр, эх орныхоо төлөө зүтгэх чин хүсэл оршдог.

Монголын шатрын түүхэнд нэрээ мөнхөлж, эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд өндөрт өргөсөн эрхэм Их мастертаа Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэнд нь чин сэтгэлийн халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, улам их амжилт бүтээл, ялалтын оргил өөд тэмүүлэх урам зоригийг хүсэн ерөөе.

🇲🇳 Монголын шатрын спортын бахархал болсон Гавьяат тамирчин С.Билгүүндээ халуун баяр хүргэе!

УРАГШ ТЭМҮҮЛ 🚀

06/07/2026

Монгол Улсын Гавьяат тамирчин С.Билгүүн: Шатрын спортод дурлуулсан аавдаа баярлалаа

03/07/2026

🎖️Үндэсний шигшээ багийн тамирчин, Их мастер С.Билгүүн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний шигшээ багийн тамирчин, Азийн бүсийн аварга, МУ-ын хошой аварга шатарчин, бодлого бодолтын Их мастер, шатрын спортын Их мастер С.Билгүүн-д Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээхээр боллоо. 👏🏼

Олон жилийн уйгагүй хөдөлмөр, эх орныхоо нэрийг олон улсын тавцанд өндөрт өргөсөн амжилт, Монголын шатрын хөгжилд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь төрөөс өндрөөр үнэлж буй энэхүү эрхэм хүндтэй шагналд чин сэтгэлээсээ баяр хүргэе. 💐

Цаашдын спортын замналд нь улам их амжилт, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе! ✨

Баяр хүргэе, Гавьяат тамирчин Их мастер С.Билгүүн! 🇲🇳

УРАГШ ТЭМҮҮЛ 🚀

02/07/2026

Амьдралын олон сургамжийг шатар энгийнээр ойлгуулдаг.

Эдгээр 36 санаа нь зөвхөн шатар тоглоход биш, өдөр тутмын амьдралдаа ч хэрэгжүүлж болох жижиг боловч үнэ цэнтэй зөвлөгөөнүүд юм.

Аль зөвлөгөө нь танд хамгийн их таалагдсан бэ? Сэтгэгдэл дээр дугаарыг нь бичээрэй. ♟️

#ПүрэвГарагийнЗөвлөгөө #Шатар #ШатрынЗөвлөгөө #ШатрынСургалт #Сэтгэлгээ #АмьдралынСургамж

Photos from ABChess Шатрын Академи's post 01/07/2026

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН ТАМИРЧИН эОУМ Б.МӨНГӨНЗУЛ ИХ МАСТЕР ЦОЛТОН БОЛЛОО

Монголын шатрын түүхэнд эмэгтэйчүүдийн 8 дахь Их мастер (WGM) мэндэллээ! 🇲🇳

2026 оны 6 дугаар сарын 25–30-ны өдрүүдэд Словени улсын Марибор хотноо зохион байгуулагдсан Каспаровын шатрын сангийн нэрэмжит Friendship Festival тэмцээний нээлттэй ангилалд Үндэсний шигшээ багийн тамирчин эОУМ Б.Мөнгөнзул амжилттай оролцож, олон улсын чансаагаа +29.2 оноогоор ахиулан 2451 үзүүлэлттэй тоглосноор эрэгтэйчүүдийн Олон улсын мастер (IM) цолны 1 норм, эмэгтэйчүүдийн Их мастер (WGM) цолны 1 нормыг тус тус биелүүлэв.

Тэрээр өмнө нь WGM цолны хоёр нормыг амжилттай биелүүлж, 2300 чансааны босгыг давсан байсан тул ийнхүү албан ёсоор эмэгтэй Их мастер (WGM) цолны болзлыг бүрэн хангаж, Монголын шатрын түүхэнд 8 дахь эмэгтэй Их мастер боллоо. 🏆

Үүгээр зогсохгүй Б.Мөнгөнзул эрэгтэйчүүдийн Олон улсын мастер (IM) цолны хоёр дахь нормоо мөн биелүүлээд байна. Одоо түүнд 2400 чансааны босгыг давж, сүүлийн нэг нормоо биелүүлэхэд IM цол хүртэх боломж нээлттэй хэвээр байгаа.

Мөн тус тэмцээнд оролцсон Үндэсний шигшээ багийн тамирчин ОУМ Х.Итгэлт 180 гаруй шатарчнаас 16 дугаар байрт шалгарч, олон улсын чансаагаа +6.7 оноогоор ахиулсан амжилт үзүүллээ.

👏 Монголын шатрын шинэ түүхийг бүтээсэн Б.Мөнгөнзулдаа халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндрөөс өндөр амжилт хүсье! 💐

Мөн энэхүү амжилтын ард тамирчин, дасгалжуулагчдын хамт үргэлж итгэл дэмжлэг үзүүлж, бат зогсдог Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Шатрын Холбоо болон Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төвийн хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🥰

Та бүхний үнэтэй дэмжлэг, хамтын ажиллагаа нь Монголын шатрын спортын хөгжил, олон улсын тавцан дахь амжилтын бат бөх суурь болсоор байна. 🚀

Тэмцээний дүнг дараах холбоосоор орж харна уу.
https://s3.chess-results.com/tnr1375699.aspx?lan=1&art=1&rd=9&fedb=MGL&fed=MGL&turdet=YES&flag=30&SNode=S0

Тэмцээний өргүүдийн шууд дамжуулалтыг дараах холбоосоор орж үзнэ үү.
https://lichess.org/broadcast/kasparov-chess-foundation-friendship-festival-2026/round-5/qth0OSNJ/tnk0rXxb

ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ 🇲🇳

Photos from ABChess Шатрын Академи's post 26/06/2026

🇲🇳 эФМ Э.ЭМҮЖИН ӨСВӨРИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ АЙРГИЙН ТАВД ШАЛГАРЛАА 🏆

2026 оны 6-р сарын 15–26-ны өдрүүдэд Итали улсын Монтесильвано хотноо өсвөрийн шатарчдын хамгийн нэр хүндтэй мэргэжлийн тэмцээн болох Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 70 орны 800 гаруй шилдэг өсвөрийн шатарчид эх орноо төлөөлөн өрсөлдсөн бөгөөд сүүлийн жилүүдэд тус тэмцээн бага болон ахлах насны ангиллаар тусдаа зохион байгуулагддаг болсон юм. Италид болсон энэ удаагийн тэмцээнд 14 хүртэлх, 15–16, 17–18 насны нээлттэй болон охидын ангиллын аваргууд тодорсон.

Монгол Улсаа төлөөлөн 17–18 насны охидын ангилалд оролцсон ABChess академийн тамирчин, эФМ Э.Эмүжин 3-5-р байрт шалгарсан онцлох амжилт үзүүлэв.

Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга Э.Эмүжин тэмцээний эхний өрөгт ялагдал хүлээсэн ч дэлхийн шилдэг өрсөлдөгчидтэй хүч сорин, 2025 оны Азийн 3.3 бүсийн аварга, Индонез улсын шатарчин эОУМ Herfesa Shafira Devi-тэй тэнцэж, сүүлийн өрөгт Өсвөрийн Дэлхийн аварга, 2026 оны Казахстан улсын эмэгтэйчүүдийн Улсын аварга шатарчин, эОУМ Zarina Nurgaliyeva-г буулган авснаар тэмцээний бариагаа хүчтэй өндөрлүүлж, шилдэг тавд багтсан юм. 🥰

Дэлхийн хэмжээний өрсөлдөөнд Монголын шатрын нэрийг өндөрт өргөж, өөрийн ур чадвар, тууштай хөдөлмөрөө гайхуулсан шавь эФМ Э.Эмүжиндээ ABChess академийн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, цаашдын их амжилт, Дэлхийн аварга болохыг хүсэн ерөөе! 💐

📌 Тэмцээний дэлгэрэнгүй дүн:
https://s1.chess-results.com/tnr1438698.aspx?lan=1&art=2&rd=11&flag=30&SNode=S0

📺 Өргүүдийн шууд дамжуулалт:
https://lichess.org/broadcast/fide-world-youth-chess-championships-2026-g18/round-11/R1Xl7ZM3/suQ0sVMI

УРАГШ ТЭМҮҮЛ! 🚀

26/06/2026

Монгол Улсын үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, спортын зүтгэлтнүүд, салбарын хамт олон, спорт сонирхогч та бүхэндээ Монголын тамирчдын 90 дэх жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Монголын тамирчдын яруу алдар бадартугай!

18/06/2026

We need your captions for this one, please! :)

A beautiful photo captured by Michal Walusza at the FIDE World Rapid Teams 2026. Bilguun Sumiya cannot be believe that this move is possible in his game against Aydin Suleymanli. The game ended in a draw.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Хан-Уул дүүрэг, 15-р хороо, БНСУ-ын ЭСЯ-ны баруун урд 130-р сургуулийн замын эсрэг талд байрлах EduPark төвийн 6-н давхарт 606, 607-р тоот
Ulaanbaatar