OLSC Mongolia

OLSC Mongolia

Share

Official Liverpool Supporters Club Mongolia

01/07/2026

“ЛИВЭРПҮҮЛИЙН ХАМГИЙН АГУУ 100 ТОГЛОГЧ” #3

Жагсаалтын 80 – 71 дэх тоглогчдыг танилцуулж байна.

80. Рэй Хоутон
79. Даниэл Старриж
78. Томми Лоурэнс
77. Ронни Моран
76. Луис Диаз
75. Алан А’Корт
74. Диетмар Хаманн
73. Том Бромилов
72. Жоел Матип
71. Эмиль Хэски

Үргэлжлэл бий

29/06/2026

“ЛИВЭРПҮҮЛИЙН ХАМГИЙН АГУУ 100 ТОГЛОГЧ” #2

Жагсаалтын 90-81 дэх тоглогчийг танилцуулж байна.

90. Дэвид Жонсон
89. Жэк Паркинсон
88. Сэм Рэйбулд
87. Филиппэ Коутиньо
86. Ержи Дюдек
85. Фил Тэйлор
84. Жерри Бөрни
83. Владимир Шмицер
82. Мэтт Басби
81. Дирк Каут

Үргэлжлэл бий

27/06/2026

“ЛИВЭРПҮҮЛИЙН ХАМГИЙН АГУУ 100 ТОГЛОГЧ”

Ливэрпүүл Хөлбөмбөгийн Клубээс 134 жилийн түүхэн дэх багийн хамгийн шилдэг 100 тоглогч жагсаалтыг шинэчлэн гаргаж эхэлсэн билээ. Өмнө нь 2006 болон 2013 онуудад “Копуудыг алмайруулсан 100 шилдэг тоглогч” нэртэйгээр уг жагсаалтыг тодруулж байсан юм.

Ингээд жагсаалтын 100-91 дэх тоглогчийг танилцуулж байна.

100. Алексис Мак Аллистер
99. Доминик Собослай
98. Луис Гарсиа
97. Жэк Кокс
96. Бобби Робинсон
95. Адам Лаллана
94. Лукас Лэйва
93. Көртис Жоунс
92. Дик Форшоу
91. Данни Мөрфи

Үргэлжлэл бий

09/06/2026

OLSC Mongolia Монгол дахь албан ёсны Ливэрпүүлийн фэн клубын үүсгэн байгуулагчдын нэг, бидний дотны анд Д,Чинзориг маань зуурдаар хорвоог орхисон явдалд гашуудаж, Liverpool FC клубээс эмгэнэлийн захиа ирүүлсэн байна.

“Даваа-Очирын Чинзориг агсны гэр бүлд

Даваа-Очирын Чинзориг таалал төгссөн тухай гунигт мэдээг бид гүнээ харамсан хүлээн авлаа.
Ливэрпүүл Хөлбөмбөгийн Клубийн захирлууд, менежерүүд, тоглогчид, ажилтнууд болон клубийн нийт хамт олны нэрийн өмнөөс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд чин сэтгэлийн гүн эмгэнэл илэрхийлье.

Энэ хүнд мөчид ямар ч үг та бүхний уй гашууг бүрэн нимгэлж чадахгүй ч бидний сэтгэл санаа, залбирал та бүхэнтэй хамт байгааг уламжилж байна.

Талийгаачийн гэр бүлд амар амгалан, тайтгарал, сэтгэлийн тэнхээ хайрлах болтугай.

Гүн эмгэнэл илэрхийлсэн,

Билл Байгроувс
Клубын шашны зөвлөх
Ливэрпүүл Хөлбөмбөгийн Клуб " гэжээ.. 🙏🙏🙏

07/06/2026

Даваа-Очирын Чинзориг

“Ливэрпүүлийн Хөгжөөн Дэмжигчдийн Клуб” ТББ-ыг үүсгэн байгуулалцаж, анхны тулгын чулууг нь тавилцаж явсан бидний хайрт анд нөхөр, халамжит ах, хүндэт дүү, Ливэрпүүлийн дэндүү үнэнч дэмжигч, Фэн клубын “Рэдс” хөлбөмбөгийн багийн ахлагч Д.Чинзориг маань 2026 оны 6 сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгсөж, бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.

Чинзо маань бидний хайртай фэн клубыг үүсгэн байгуулж, хамгийн анхны Удирдах зөвлөлийн 5 гишүүний нэгээр сонгогдож байв. Фэн клуб маань гялалзан ажиллаж байх тэр хугацаанд Чинзо маань бусдыгаа манлайлж, маш олон үйл ажиллагааг удирдан, гардаж зохион байгуулдаг чадварлаг манлайлагч байсан. График дизайнер мэргэжилтэй учраас Фэн клубын бүхий л баннер, постеруудыг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг байлаа. 2015 онд Фэн клубын 5 жилийн ойд зориулсан баримтат киног хүртэл Чинзо маань бүтээсэн юм. Тоочоод байвал дуусашгүй олон зүйлийг нэрлэж болохоор байна.

Хамт байхад найрсаг, хөгжилтэй, үргэлж шинэ бүхэн рүү тэмүүлж, эрэлхийлдэг зан чанараар чинь бид дутах болно. Ливэрпүүл гоолдох үед галзуурсан мэт баярладаг сэлэбрэйшнийг чинь бид үгүйлэх болно. Хөлбөмбөгийн ногоон талбайг дүүргэх мэт нөмөр нөөлгийг чинь бид үгүйлэх болно.

Найз минь, Ливэрпүүлийн фэн клубын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа.. Дэндүү сайхан найз байсанд чинь баярлалаа.. Бид чамайгаа хэзээ ч мартахгүй, Чинзогийн гэсэн том орон зайг мөнхөд санан дурсаж, үгүйлж явах болно..

You Will Never Walk Alone, brother.. ❤️

Амгалан нойрс доо найз минь... 🙏🙏🙏

Ливэрпүүлийн фэн клубын мянга, мянган хөгжөөн дэмжигчдээс..

30/05/2026

Арнэ Слот халагдлаа!

“Ливерпүүл Хөлбөмбөгийн Клуб Арне Слот ахлах дасгалжуулагчийн албан тушаалаасаа нэн даруй чөлөөлөгдөж байгааг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн түүний залгамжлагчийг томилох үйл явц эхлээд байна.”

Энэ шийдвэрийг клубын хувьд гаргах амар байгаагүй нь ойлгомжтой. Арне манай клубт ажилласан хугацаандаа маш том, үнэ цэнтэй, хамгийн чухал нь хөгжөөн дэмжигчид болон бидний хувьд амжилттай хувь нэмэр оруулсан.

Тиймээс түүний хүрсэн бүх амжилтад бидний талархал хязгааргүй их юм. Ялангуяа түүний хөдөлмөрч зан, хичээл зүтгэл, мэргэжлийн өндөр ур чадвар нь түүнийг энэ салбарын шилдэг удирдагчдын нэг гэдгийг дахин нотолсон.

Бид Арнетай анх уулзсан мөчөөсөө л тэр хариуцлагаас зайлсхийдэггүй, харин бүрэн дүүрэн үүрч чаддаг хүн гэдэг нь тодорхой байсан. Энэ нь түүнийг ахлах дасгалжуулагчийн ажлыг хүлээн авах үед, багийг Премьер лигийн аварга болгоход, мөн өнгөрсөн улиралд олон хүнд сорилт, дарамттай нүүр тулсан үед нь илэрхий харагдсан.

Гэсэн хэдий ч клубын ирээдүйн хөгжил дэвшлийн төлөө өөрчлөлт шаардлагатай гэсэн дүгнэлтэд бид хамтдаа хүрлээ. Энэ бол хөнгөнөөр гаргасан шийдвэр огт биш гэдгийг дахин онцлон хэлмээр байна.

Арнед талархаж буйгаа албан ёсоор илэрхийлэхийг хүсэж байна. Тэрээр Ливерпүүл клубын түүхэнд 20 дахь лигийн аваргын цомыг авчирсан дасгалжуулагчийн хувиар үргэлж онцгой байр суурь эзэлсээр байх болно.

Энэ амжилт нь анхны улиралдаа л хүрсэн гэдгээрээ бүр ч гайхамшигтай бөгөөд өдөр бүрийн өндөр түвшний дасгалжуулалт, манлайллын үр дүн байсан юм.

Мөн тэрээр Диогогийн эмгэнэлт гарзын дараах клубын хамгийн хүнд үеүүдийн нэгийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед харуулсан энэрэнгүй зан, хүнлэг чанар нь түүнийг ямар хүн болохыг тод харуулсан.

Иймээс бид түүнд дасгалжуулагчийн карьерын дараагийн шатанд нь хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж байна. Тэр цаашид ч амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Мөн түүний Ливерпүүл дэх өв үргэлж хадгалагдан үлдэж, ирэх жилүүд болон арван жилүүдэд улам үнэ цэнтэй болохыг бид мэднэ.

Гэсэн хэдий ч багийн хөгжлийн чиг хандлагыг зөв замд оруулахын тулд шинэ чиглэл шаардлагатай гэсэн итгэл үнэмшил дээр бидний шийдвэр үндэслэж байна. Энэ нь Арнегийн хийсэн ажлыг үгүйсгэж байгаа хэрэг биш бөгөөд түүнд хандах бидний хүндлэлийг ч багасгахгүй. Мөн түүний авьяас чадварыг эргэлзээтэй болгож байгаа хэрэг биш юм. Харин багт өөр арга барил хэрэгтэй болсон гэсэн дүгнэлтийн илэрхийлэл юм.

Арне бидний чин сэтгэлийн талархлыг хүлээн авч, нэр дээрээ Премьер лигийн аваргын цолтойгоор клубээс явж байна. Мөн тэр болон түүний гэр бүлийнхэн Анфилдад хэзээд халуун дотноор угтагдах болно гэдгийг мэдэж байна"

Ливэрпүүл Хөлбөмбөгийн Клуб

Shinebayar Dovchindorj

23/05/2026

NINE SEASON WONDER - EGYPTIAN KING

Зарим тоглогчид ганц улирал цоорох тохиолдол бишгүй л байдаг. Анфилдад ирсэн анхны улиралдаа 44 гоол оруулахад нь маш олон хүмүүс Мохамэд Салахыг “ганц улирлын гайхамшиг биз дээ” гэж дутуу үнэлэн, үл ойшоосон юм. Харин Мо маань тэдэнд ЕСӨН УЛИРАЛ ГАЙХУУЛЖ үзүүллээ. Анфилдад тэр “Хаан” хэмээн өргөмжлүүлж, Премьер лигийн домогт довтлогч болчхоод бахархал дүүрэн Английг орхих гэж байна.

Цаг нь иржээ. Мохамед Салахыгаа үдэн гаргах цаг болсон байна. Хэдхэн цагийн дараа тэр хамгийн сүүлчийн удаа улаан өмсгөлөө өмсөөд тоглох болно. Гунигтай л байна. Хайртай тоглогчид маань багийг орхиход ийм хэцүү мэдрэмж эрхгүй төрдөг. Стивэн Жэррардыг Ливэрпүүлээ орхих үед төрж байсан мэдрэмжтэй хачин төстэй тийм мэдрэмж аж. Жэррард бол бидний үеийн баатар, жинхэнэ шүтээн байсан. Түүнээс хойш ямар ч тоглогчийг Жэррардын хэмжээнд адилтган дүйцүүлнэ гэж огтоос төсөөлдөггүй байв. Харин нэг даруухан Араб эр тийм мэдрэмжийг төрүүлнэ чинээ даанч бодож байсангүй. Сэтгэл зүрхэнд Жэррардын хэмжээний байр суурийг нэгэнт эзэлж дээ, Мо Салах минь..

Клоппын босгосон, бидний нүдээр гэрчилсэн алтан үеийн Ливэрпүүлийн Хэндэрсон, Милнэр, Жини, Манэ, Бобби, Ориги, Трент, Роббо, Ван Дайк, Алиссон гээд тэд бүгдээрээ л бидний хувьд агуу, домог болсон тоглогчид. Харин “домгуудын домог” гэж нэрлэж болохуйц тоглогч тийм ч олон байдаггүй. Миний л хувьд тэр энэ ангилалд Стивэн Жэррардын хажууд зэрэгцэн суух болно. Ийм агуу тоглогчоо бид үдэх гэж байна.

Брендан Рожерс Ливэрпүүлийг удирдаж байх үед буюу 2013 онд Швейцарийн Базельд тоглож байсан Египет залууг анх онилсон юм билээ. Ливэрпүүл түүнтэй шууд холбоо тогтоож, мань эр ч бушуухан л энэ шилжилт биеллээ олоосой, Англид ирж Ливэрпүүлийн төлөө тоглох нь гээд мөрөөдөөд эхэлсэн байж. Яг л тэр цаг үед Аваргуудын лигт Базель клуб Челситэй таарч тоглоход нь мань эр 2 гоол оруулчихав. Гэтэл Жозе Моуриньо шууд л Мо Салахыг авахаар шийдэж, тэд Ливэрпүүлээс түрүүлж хөдлөөд Базельтай тохиролцож чадснаар улаан биш цэнхэр өмсгөлтэй тоглох болжээ. Үүнээс хойшх түүхийг бид гадарлана. Тэр Лондонд бүтэлгүйтэж, өөрийнхөө карьерийг Италид аварсан. Дахиад Англид тоглох боломж тохиох л юм бол би хэн гэдгээ харуулах болно гэж өөртөө андгай тавиад Фиорентинаг зорьж байлаа гэж хожим хэлж байлаа.

Мо Салахд бууж өгнө, сэтгэл ханана гэдэг ойлголт байдаггүй. Тэр энэ сэтгэл зүйг хар багадаа л өөрийнхөө нэг хэсэг болтлоо суулгачихсан болохоор аргагүй биз. Жаалхүү Мохамед хөлбөмбөгийн бэлтгэлдээ явахын тулд замдаа 5 цагийг зарцуулдаг байсан гэдэг. Өдөр болгон гээд төсөөлөөд үз дээ. Ийм хүнд бэрхшээлийг даван туулсан учраас баргийн зүйлд нугарахааргүй болтлоо хатуужсан биз дээ.

2017 онд Ливэрпүүлийн өмсгөлтэй анхны тоглолтоо Уатфордын талбайд хийж байсныг өчигдөр мэт л санаж байна. Фирминогийн хаалгачийг давуулсан бөмбөгийг пэжигнэж очоод гүйцээчхэж билээ. Энэ бол түүний улаан өмсгөлтэй цаашид оруулах 257 гоолынх нь эхлэл байсан. Тэр гоолын эрэмбээрээ клубын бүх цаг үеийн түүхэнд гуравдугаарт жагсдаг. Түүний өмнө Иан Раш, Рожер Хант хоёр л бичигддэг. Рожер Хантын үеийг гэрчилсэн Монгол хүн байхгүй. Харин цөөхөн хэдэн ахмадууд маань Иан Рашийг үзсэн байх. Гэтэл бид Мохамэд Салахын үеийг бахдан биширч үзсэн азтай хүмүүс ажээ.

Мохамэд Салах Премьер лигт буцаж ирээд эвдэн сүйтгэсэн, өөрийн болгосон рекордуудыг нь нэгд нэгэнгүй тоочно гэвэл барагдахгүй. Дараа зөвхөн энэ сэдвээр нь дагнан нийтлэл бичсэн нь шулуун. Байгаа зүйлдээ сэтгэл ханадаггүй, хуучны зүйлс нь илүү мэт санагдах нь магадгүй хүний нийтлэг араншин байх. Эсрэг багийн дэмжигчид байтугай зарим Ливэрпүүлийн фэнүүд хүртэл Мо Салахыг дутуу үнэлдэг юм шиг санагддаг. Энэ жишгээр бол цаг өнгөрөх тусам бид түүний ямар агуу, нөлөөтэй тоглогч байсныг илүү ойлгож мэдэх юм.

Мо Салах бол Премьер лигийн түүхэн дэх хамгийн шилдэг гадаад (Британи бус) тоглогч. Түрүүн хэлсний дагуу зарим нэг нь үгүйсгэх л байх. Магадгүй Мо Салах Арабын ертөнцөөс ирсэн болохоор дутуу үнэлэгддэг байж ч мэдэх юм. Хэрвээ тэр Англи, үгүй ядахад Европ тоглогч байсан бол түүний нөлөө, стат, гаргасан амжилтыг нь хараад бүгд л дуу нэгтэй хамгийн агуу нь хэмээн хүлээн зөвшөөрөх байсан болов уу.

Маш олон хүмүүс Тьерри Анри, Эрик Кантона, Криштиан Роналду нарыг ПЛ-ийн хамгийн шилдэг гадаад тоглогч гэж хуваагддаг. Гэтэл Салахын нөлөө бол тэднээс илүү гарна уу гэхээс дутахгүй. ПЛ-ийн эринд түүнээс олон гоол оруулсан тоглогч ердөө гуравхан тоглогч бий. Тэд бол Алан Ширьер, Харри Кэйн, Уэйн Рүүни гэсэн Англичууд..

Ганцхан жишээ татъя. Арсеналын домогт довтлогч Тьерри Анри 2002-03 оны улиралд 24 гоол, 20 гоолын дамжуулалт өгч 44 гоолд шууд оролцсон амжилтыг бахдан ярьцгааж, тэр улиралд Павел Недвед биш Анри Ballon D’Or хүртэх ёстой байсан гэж мэтгэдэг. Анригийн тэр улирлыг лигийн хамгийн шилдэг individual performance гэж одоо ч магтан ярьцгаадаг билээ. Гэтэл Мо Салах өнгөрсөн улиралд 29 гоол оруулж, 18 гоолын дамжуулт бүртгүүлж 47 гоолд шууд оролцсон юм. Улмаар Ливэрпүүлтэйгээ хамт 2 дахь лигийн түрүүгээ хүртсэн. Харин Анри тэр улиралд лигт түрүүлж чадаагүй гэдгийu санахад илүүдэхгүй байх! Гоолын тоо, ассистаар тасархай тэргүүлж, лигт аваргалсан өмнө нь гарч байгаагүй, харин Мо Салах үүнийг хийж чадсан. Ийм онцгой амжилтыг урьд өмнө нь Барселонагийн Лео Месси л хийдэг байсан шүү дээ. Хоржоонтой нь Мо маань ийм тасархай амжилт гаргасан жилдээ Ballon D’Or шагналд эхний тавд ч нэрлэгдэж чадаагүй гэж бодохоор харамсмаар...

Гэхдээ ганц нэг сэтгэл гонсойм мөчүүдээс олон сайхан дурсамжийг тэр бидэнд бэлэглэсэн. Мартагдашгүй олон супер гоолууд, сэтгэл догдлуулсан мөчүүд, Аваргуудын лигийн финалд оруулсан торгуулийн цохилт гээд тоочоод барагдахгүй дурсамжийг бидэнд үлдээгээд буцаж байна. Месситэй Барса, Роналдутай Реал, Леватай Байерний дэмжигчид л мэдэрч үзсэн тийм амтыг бид Ливэрпүүлийн Салахаас авч чадсан шүү дээ. Салах маань ч бас Ливэрпүүлд гаргасан амжилтдаа сэтгэл хангалуун, бахархал дүүрэн багаа орхиж байгаа нь лавтай. Тэр Ливэрпүүлийн “хаан” суудалд сууж, Премьер лигийн оргилыг эзэлчхээд буцахаар боллоо. Олон зуун сая Ливэрпүүлийн дэмжигчдэд аз жаргалыг мэдрүүлж, олон сая Араб хөвгүүдэд итгэл найдварыг өгч чадсан гавьяаг нь юутай ч зүйрлэхийн аргагүй.

Ливэрпүүлийн баруун жигүүрээр салхи татуулан хурдалж, хурц иртэй хутга мэт зүүн хөлийн цохилтоороо эсрэг багийн зүрхэнд оночхоод, даруухан инээмсэглэн баярлах бидний Салах... “Mo Salah, Mo Salah, Mo Salah… Running down the wing… Salahhhhh… Egyptian king..” гэх чиний дуу Анфилдад мөнхөд эгшиглэх биз ээ. Английг байлдан дагуулж, Европыг донсолгож, дахин сэргэсэн Ливэрпүүлийн маань хурц гэрэлтсэн алтангадас од нь чи байсан шүү.

Гурван зуун дамжсан агуу түүхтэй Анфилд өнөөдөр цогтой хүүгээ үдэн гаргах гэж байна. Копайтууд нүдэндээ нулимстай ч бахархал дүүрэн үдэн гаргах нь лавтай. Хэзээ ч үл мартагдах дурсамжуудыг бэлэглэсэн болохоор тэд чамайг хэрхэн үдэн гаргахаа мэднэ. Ливэрпүүл клубын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа домог минь! Малгайгаа тайлж, мэхийн ёсолж хүндэтгэе, Мохамэд Салах Хамед Махрус Гали минь!

YNWA!!!

23/05/2026

“ШАЗРУУН ШОТЛАНД ЭР”

2017 оны зун Халл ситигээс зүүн жигүүрийн хамгаалагч, 23 настай Шотланд залууг авчирж, бид Эндрью Робертсонтой анх танилцаж байв. Робертсоныг ирэхийн өмнөх улиралд Жэймс Милнэр зүүн ар руу цөлөгдөж, Алберто Морено хангалтгүй байсан тул хоёрдугаар сонголт руу шилжээд байлаа. 8 сая фунтээр ирсэн болоод ч тэр үү, сүртэй том нэр биш байсанд ч юм уу, анхнаасаа өндөр хүлээлтийг хэн ч тавиагүй байх.

Карьерийнхээ эхлэлийн он жилүүддээ багаас хасагдаж, бусдад гологдож, “Энэ насанд мөнгөний гачлантай байх шиг новшийн зүйл үгүй” гэж жиргэж явсан энэ хүү өөрт ирсэн хамгийн том боломжийг чинээндээ тултал ашиглаж, Ливэрпүүлийн клубын домогт зүүн ар болж хүндлэгдээд буцаж байна. Роббогийн анхны тоглолтыг маш сайн санаж байна. “Одоо л хэн болохоо үзүүлээд өгье” гэсэн шиг анхны тоглолтдоо тун сайн тоглочихсон. Кристал Паласын эсрэг санагдана... “Энэ залуу чинь боломжийн юм бишүү, түүний хөндлөн дамжуулалтыг хараач ээ, болж байна шүү” гэх зэрэг эерэг сэтгэгдлийг фэнүүдэд үлдээж чадсан. Тэгээд л Роббо минь зогсоогүй дээ...

Робертсон ер нь зогсохыг мэддэггүй байсан байх. Ман сититэй тоглож байхад зүүн араас эхэлж гүйсээр, тэр чигтээ пресс хийж, талбайг хөндлөн гулд туулсан тэр мөчид л Копууд ямар гайхалтай зүүн жигүүрийн хамгаалагчтай болсон бэ гэдгээ анх мэдэрсэн байх. Ливэрпүүлд ирсэн хэдэн тоглолтууддаа л хөгжөөн дэмжигчдийн эргэлзээг үгүй хийж, үүний араас Жэймс Милнэрийг зүүн арын “ялаас” нь үүрд чөлөөлж, Тренттэй хэн нь олон гоолын дамжуулалт өгөх вэ гэдэг халз бооцоот уралдаанд өрсөлдөж явсаар нэг л мэдэхэд тэр Ливэрпүүлийн “домог” болсон байна.

Клубын түүхийг харж байхад амжилттай он жилүүдэд дандаа Шотланд тоглогч (дасгалжуулагч) байсныг анзаарч, одоо баг маань удахгүй алаад өгөх байх хэмээн хөөрцөглөн бичдэг байлаа. Худлаа байгаагүй ээ... Клоппын дахин босгосон Ливэрпүүлийн мятрашгүй тэмцэгч, дуусашгүй эрч хүч, хор шар нь Роббо байсан. Клоппын тоглуулдаг heavy metal хөгжмийн бөмбөр нь тэр байсан. Ялан дийлэх хүсэлдээ хөтлөгдөж, бүх цаг үеийн хамгийн агуу тоглогчийг хүн гэж тоолгүй дагздаад гарахад нь хэзээ ч бууж өгдөггүй чанарыг түүнээс бид олж харж байлаа. Түүнгүйгээр ийм амжилтад хүрэх боломжгүй байсан гэж Клопп хүртэл хэлж байсан юм.

Ливэрпүүлээ дэмждэг болсон 20-иод жилийн хугацаанд олон л шилдэг, авьяаслаг тоглогчдыг харж байсан. Гэхдээ талбайд байх үедээ бүхнээ зориулдаг, багийнхаа төлөө бол тамираа барагдтал, уушгины гурван судсаа тасартал гүйж чаддаг түүн шиг тоглогчийг тийм ч олон хараагүй ээ. Цаашид ч олон харахгүй л биз.

Тэр эсрэг багийн тоглогчдод үргэлж л шүдний өвчин, жинхэнэ ядаргаа болсон хамгаалагч байсан. Харин талбайн гадна бол багийнхаа бас л хамгийн “ядаргаатай” тоглогч гэдгийг бусад нь хэлдэг. Тэр үргэлж хошигнож, багийнхаа нөхдийг цаашлуулж, зогсоо зайгүй ярьж байдаг нөхөр гэсэн. Гэхдээ энэ нь багийн дотоод уур амьсгалыг халуун дулаан байлгаж, хувцас солих өрөөг бүлээцүүлдэг сайн талтай байж. Хөгжөөн дэмжигчид бид бүхэн Роббогоо үгүйлнэ, бүр түүнээс ч илүү багийн нөхөд нь үгүйлэх биз. Түүн шиг тоглогчийг орлуулах гэдэг хэцүү..

Мятрашгүй Роббогийн улаан өмсгөлтэй замнал дэндүү гайхалтай байлаа. Тэр Ливэрпүүлийн төлөө 377 тоглолтод оролцжээ. Тоглосон улирал бүртээ гоол оруулж, нийт 14 гоолыг эсрэг багийн хаалганд хийсэн байна. Гэхдээ түүнээс хавьгүй олон буюу 69 гоолын дамжуулалт бүртгүүлжээ. Ливэрпүүлд өнгөрүүлсэн 9 улирлын 4-т нь +10 гоолын дамжуулалт өгсөн юм. Мохамед Салах тоо томшгүй олон рекордийг эвдэн сүйтгэж, хамгийн олон гоолтой Премьер лигийн жигүүрийн довтлогч болсонтой адилхан Роббо ч бас лигийн түүхэн дэх хамгийн олон гоолын дамжуулалт өгсөн хамгаалагч гэдэг рекордыг өөрийн болгоод буцаж байна.

Харин фэнүүд бид Роббогоо зөвхөн гоолын дамжуулалт өгдөг байснаар нь дурсахгүй ээ. Харин хэзээ ч бууж өгдөггүй тэмцэгч характер, талбай дээрх ууртай харц, багийн нөхдөө өмгөөлж хамгаалдаг зан чанар, хөгжөөн дэмжигчидтэйгээ нэг цусаар амьсгалж байгаа мэт тэр мэдрэмжээр нь илүү дурсах нь гарцаагүй. Тэр бол “Шотландад мэндэлж, Ливэрпүүлд зориулагдсан” тоглогч байлаа.

Энэ клубын төлөө бүхнээ зориулж, тэмцэж байсныг нь мэдэх болохоор Ливэрпүүлийн дэмжигч бүхэн чамайг хайрладаг. Клубын төлөө хийсэн бүхэнд чинь баярлалаа домог минь! Анфилд чамайг хэзээ ч мартахгүй ээ!! ❤️

YNWA…

31/12/2025

2025 онд Ливэрпүүл маань хүсэн хүлээсэн 20 дахь Лигийн түрүүгээ хүртэж, мартагдашгүй олон ялалтыг байгуулсан ч иртэй довтлогч Жотагаа үүрд алдсан дэндүү харамсалтай явдал тохиолдож, баг маань ч давхар хямарч, хэсэгхэн уналттэй хүнд үеийг ч туулаад амжлаа.

Ирж буй 2026 онд баг маань илүү гайхалтай тоглож, бид бүхнийг баярлуулсан жил байгаасай гэж хүснэм..

Ливэрпүүлийн үнэнч хөгжөөн дэмжигч олон түмэн, та бүгдийнхээ гэр бүлд айлчлан ирж буй Шинэ оны мэндийг дэвшүүлж байна 🎊🎆

Тэргүүн Б.Бадруул

24/12/2025

Копууд та бүхэндээ зул сарын баярын мэнд хүргэе!

Merry Christmas, everyone! 🔴

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Address


Ulaanbaatar
976