Дурсамж бүхэн үнэ цэнэтэй🥰🙏🏻
Ахан Дүүс нийтийн бүжгийн клуб
Бүжигт дурлагч хүн бүхэнд зориулав
30/11/2023
⭐️Нийтийн бүжиг сонирхогч,нийтийн бүжгийн спортод дурлагч бүх дагагчиддаа оройн мэндийг хүргье🙋🏻♀️🙋
✨Манай чадварлаг хөгжимчин СТА М.Энхтүвшин маань өдөр бүр 14:00 цагаас "Фокстрот" клубт тоглож байна🎶🎹🎼
⭐️Түүний хөгжмийн хэмнэлд бүжих дуртай та бүгдийгээ урьж байна💃🕺
ФОКСТРОТ клуб
21/02/2023
XVII жарны "ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ" хэмээх харагчин 🐰 ТУУЛАЙ ЖИЛДЭЭ
Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт нь баяр хөөр цалгиж
САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ ТА БҮХЭН МИНЬ🌙🐰🐇
Зориод л ирдэг та нарыгаа мөн ч их санах юм даа
/ Дурсамж цоморлиг /
✨"Ахан дүүс"нийтийн бүжгийн клубыг дэмжигч бүжигчид,дагагчид та бүхэндээ үдшийн мэндийг хүргэе✨💫
✨Манай клуб нь идэвхитэй ажилсан 1 жилийнхээ хугацаанд та нарыгаа цэвэр тав тухтай орчинд эрүүл мэнд,амралт чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлээсэй хэмээн хичээн ажилласаан.
✨Энэ бүх хичээл зүтгэлийг минь үнэлж Баярлалаа гэх урмын сайхан үгсээ харамгүй хэлдэг байсанд тань талархаад баршгүй🙌
✨Үйл ажиллаагаа зогсоох гэнэтийн шийдвэрийг минь ойлгож,хаалтын өдрийн 3-н бүжигтэй минь хамт,нэгэн өдрийг дуулж,бүжиж,нүдэндээ нулимастай,бяцхан гунигтай үдэлттэй минь хамтдаа байсан та нартаа хязгааргүй их баярлалаа🫶🏻🫶🏻
Аргагүй та нартаа ижил дасал болсон байна лээ😭😭😭
✨Зорин ирж үйлчлүүлдэг байсан бүжигчид,бүжиг сонирхогч та бүгдэдээ сэтгэлийн гүнээс Баярлалаа гэж ахин дахин хэлье❤️🥰🥰
✨Нийтийн бүжгийг 100төгрөгний тасалбартай байхаас эхлэн,Хөгжимчинийхөө гарааг 1994 онд Дархан хотоос эхлүүлэн тасралтгүй 28н жил тоголсон хөгжимчин 🎹 М.Энхтүвшин, Сүүлийн 13н жил бүжигчдийг шууруулсан Ард-ын гэх тодотголтой хөгжимчин 🎹 Батбаатар нартаа бүжигчидийнхээ өмнөөс баярлаад бархгүй🙏🙏 Та 2ынхоо амьдрал,уран бүтээлд амжилтын дээдийг хүсье🌟🌟
✨Бүжгийн урлаг мандтугай✨
Эрхэм бүжигчиддээ амралтын өдрийн мэндийг хүргэе🍂🍁
27,28нд бүжиг хуваарийн дагуу болно
🧚♀️💃🕺🧚♀️
14:00 16:30 19:00 цагуудад хөгжимчин М.Энхтүвшин тоголно🎼🎹🎼
28/07/2022
Бороо шивэрсэн сэрүүхэн,бүжиж баймаар л өдөр байна даа☔️💦💦
Бүжгэндээ ирцгээгээрэй🎶💃🕺
28/07/2022
🙌 Өөртөө хайртай хүмүүс минь дуртай зүйлдээ ямагт цаг гаргаж байгаарай🙌
🎶 Нийтийн бүжиг хувиарийн дагуу тогтмол явагдаж байна🎶
БҮЖИГ бол ХАЙР юм
Аав, ээжийгээ хайрлаарай залуусаа! Аав, ээж тань бүжигт дуртай бол бүжгийн клубт хүргэж өгөөд, очиж аваад, сайхан хувцас авч өгөөрэй. Чиний нүдэнд нас тогтож, хөгширсөн харагддаг, чамаас хүч чадал дутуу, гэртээ үр хүүхдээ хараад сууж байвал амар санагддаг тэд чинь үе тэнгийхэнтэйгээ нийлэхээрээ хичнээн шооч-хөгжилтэй, өрсөлдөөнтэй, цоглог байдаг гэж санана. Аль ч насны хүнд найз, хамт олон хэрэгтэй байдаг юм шүү.
Та сайхан бүжиглэх юм бүжгэнд орж байгаач, Та яагаад бүжгэнд орохоо болио вэ гэж асуухаар "хүүхдүүд дургүйцээд явуулдаггүй юм", "хүүхэд хараад надад чөлөө олдохоо байсан" гэж хэлдэг хүмүүс олон байдаг. Хүний аав, ээж юм болохоороо хүүхдүүддээ чадлынхаа хирээр туслах гээд өтлөх насны амьдралдаа ч өөрийгөө умартан гэрийг чинь сахиж, хүүхдийг чинь харж, өөртөө цаг гаргаж чаддаггүй эцэг, эхээ хайрлаарай. Өөрийнхөөрөө байх, өөрийгөө өвөө, эмээгээс өөрөөр мэдрэх боломжийг олгоорой, ойлгоорой, дэмжээрээй.
Заавал бүжгэнд явуул гэсэнгүй. Дуртай зүйлийг нь хийлгэж, өөрт нь тохирох спортоор хичээллүүлж, эрүүл чийрэг, урт удаан, аз жаргалтай амьдруулаарай. Сэтгэлийг нь баясгаарай.
11/07/2022
🇲🇳Тулгар төрийн 2230, 2231 🐎🐎🐎
🇲🇳Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816
🇲🇳Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111
🇲🇳Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн мэндийг тус тус өргөн дэвшүүлье
🇲🇳Та бүхэн маань дэнж хотойтол сайхан наадаарай
💃🕺7/13ны Лхагва гаригаас бүжиг хувиарийн дагуу явагдана💃🕺
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Telephone
Website
Address
Ulaanbaatar
976
Opening Hours
| Tuesday | 09:00 - 21:00 |
| Wednesday | 09:00 - 21:00 |
| Thursday | 09:00 - 21:00 |
| Friday | 09:00 - 21:00 |
| Saturday | 09:00 - 21:00 |
| Sunday | 09:00 - 21:00 |