Global GYM

Global GYM

Share

Хөдөлгөөнөөр эрүүлжицгээе.
Зөв галбир, цогц бялдар таны нэрийн хуудас.

29/04/2022

Сайн байцгаана уу манай Фитнес 2022:05:01нээс Өглөө 09цагаас орой 19цаг хүртэл ажилхаар боллоо . 1сарын хугацаанд

28/01/2022

Жингээ барих турахаас ч хэцүү...🤔
☝️Өөхнөөсөө салж чадсан ч дахин өөхлөчихвий гэх айдас илүүдэл жингээсээ салж чадсан хүн бүрт үлддэг байх. Тиймээс багахан зөвлөгөө хүргэхийг хичээе 😁
1. Хүссэн жиндээ хүрлээ гээд л зогсож болохгүй. Эцсийн зорилгодоо хүрээгүй гэдгээ хүлээг зөвшөөрөх хэрэгтэй.
2. Дасгалаа хаях гэж байгаа юм биш биз? Тууштайгаар үргэлжлүүлэх хэрэгтэй шүү
3. Хооллотондоо маш сайн анхаарч юу идэж байгаагаа анзаараарай! Бага багаар өөрчлөх хэрэгтэй шүү!
4. Та маш их өөрчлөгдөж сайхан харагддаг болсон ч таныг таргалалтад хүргэсэн зуршилууд таньд байгаа гэдгийг үргэлж санаж яваарай!
5.та хоолны дэглэмийн явцад тодорхой хугацаанд хатуу дэглэм заавал барина хүссэн үр дүндээ хүрсэний дараа хамаагүй хооллоно гэсэн үг биш юм харин яаж энэ байдлаа удаан хадгалж амьдралын зөв хэвшил болгох вэ гэдгээ маш сайн төлөвлөх нь чухал
Танд амжилт хүсье💪

13/01/2022

⚡️GLOBAL GYM. FITNESS⚡️

🔥Цэвэр,Тохилог тав тухтай орчин
🔥Мэргэжлийн багш Дасгалжуулагч
🔥Системтэй бэлтгэл, зөвлөгөө
🔥Сүүлийн үеийн тоног төхөөрөмж, хэрэгсэл
🔥Зөв хооллолтын зөвлөгөө
🔥Душ, Хувцас солих өрөө
🔥Цэвэр агаартай бүс

💲Төлбөр:
• Цагийн хязгаартай 11:00-17:00
1 сар - 100.000
3 сар - 220.000
6 сар - 380.000
1 жил - 660.000
• Цагийн хязгааргүй 07:00-22:00
1 сар - 120.000
3 сар - 300.000
6 сар - 480.000
1 жил - 840.000
Цагийн хуваарь : 07:00-22:00
• Лавлах утас : 95116948

ХАЯГ: БЗД 28ХОРОО ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗҮҮН ХОЙНО EDU CAMPUS BUILDING

09/01/2022

Өглөөний мэнд 🤟🏻 Дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжээрэй 😊🙏🏻💪🏻 Амжилт хүсье залуусаа 😄

31/12/2021

Шинэ оны баярын мэнд 😊✌🏻💪🏻

28/12/2021

Хэвлий хэсгээр өөх хурдан хуримтлагдах гол шалтгаан🙇‍♀️

1. Сахар (хурдан шингэдэг нүүрс ус) болон ханасан тос хоёр агуулсан бүтээгдэхүүн нэг дор хэрэглэх Жишээ нь торт, пизза, бургер

2. Хөдөлгөөн багассан хэв маяг

3. Алкохол болон тослог зүйлийг хамт хэрэглэх:Шар айраг, архи уунгаа шарсан төмс идэх

Дээрхи зүйлсийг хэрэглэдэг бол дотор өөхлөлт маш хурдан явагдана.

Дотор өөхөө хайлуулахдаа:
1. Хоолныхоо идэж буй хэмжээг 30% иар багасга. Том аягаар дүүрэн иддэг бол 70% л дүүргэж ид.

2. Аль болох удаан шингэдэг нүүрс ус (овъёос , будаа) хоолны хэрэглээндээ сонго. Сахар орсон бүх бүтээгдэхүүнээс шууд татгалз

3. Биеийн хөдөлгөөний хэмжээгээ ихэсгэ. Өдөр болгон оройн хоолны өмнө эсвэл дараа 30-45 минут алх эсвэл хөнгөн гүйх Бэлтгэл хийж эхэлвэл илүү сайн хайлна.

4. Алкохол аль болох бага хэрэглэ. Хэрэглэвэл тостой зүйл битгий дагуулж ид.

Хамгийн гол нь энэ таниас #тэвчээр шаардана. Олон жил зөв зохисгүй хооллоод ийм өөхийг бий болгочоод хэдхэн хоногийн дотор хайлуулна гэж яарч болохгүй.

Манайхаан амжилт!💪🏻

07/12/2021

❄️ШИНЭ ЖИЛИЙН УРАМШУУЛАЛ❄️
Бүтэн цаг: 140,000⬇️120,000
Цагийн хязгаартай: 120,000⬇️100,000
🏋️‍♂️Зөв галбир, Цогц бялдар,Эрүүл дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжье‼️
💪БИДЭНТЭЙ НЭГД💪
Утас-95116948, 91228288👇

Photos from Global GYM's post 31/10/2021

✌🏻💪🏻💪🏻Хоол хүнс хүний биед хэр удаж байж шингэдэг вэ? 🍓🥦🥩🥓🥚🍖
Хүний хоол боловсруулах систем цаг бүрд харилцан адилгүй ажиллагаатай байдаг. Үүнийг нарийн тодорхойлоход тухайн хүний эрүүл мэнд, бодисын солилцоо, нас, хүйс зэрэг олон зүйлээс шалтгаалах боловч, хэзээ ямар хүнс хэрэглэвэл зохистойг ерөнхийд нь мэдэж байх хэрэгтэй. Тухайлбал, үдийн хоолны үеэр хоол боловсруулах тогтолцоо хамгийн идэвхтэй ажилладаг тул энэ үеэр удаан шингэдэг хоол идэхэд тохиромжтой. Харин өглөө оройдоо аль болох хурдан шингэдэг хүнс хэрэглэвэл, мэдээж өглөөний цайны дараагаар эрч хүч нэмэгдэж, оройн хоол идсэн ч шөнө ходоод амарч чадна.
Түргэн шингэдэг хоол хүнс
Хэрвээ хурдан шингэдэг хоол хүнс түлхүү хэрэглэдэг бол юм идсэний дараа удалгүй дахин өлсөж эхлэх ба та ойр ойрхон хооллох хэрэгтэй болно. Энэ төрлийн хоол хүнс нь бие дэх глюкозын хэмжээг ихэсгэж, эрч хүчийг богино хугацаанд нэмэгдүүлдэг. Мэдээж хэрэг эрч хүч нэмэгдүүлдэг гэхээр сайхан сонсогдож болох ч, цусан дахь глюкозын хэмжээ хэт ихэсвэл, бие мах бодь үүнийг бүрэн шингээж чадахгүй, таргалалт үүсгэдэг байна.
Удаан шингэдэг хоол хүнс
Удаан шингэцтэй хоол хүнс нь цусан дахь сахарын хэмжээг илүү тогтвортой байлгаж, энергийн тэнцвэрийг хадгалдаг. Гэхдээ цаг үргэлж удаан шингэдэг хүнс хэрэглээд байвал хүний хоол боловсруулах тогтолцоо байнгын ажиллагаанд орох бөгөөд энэ нь таны биеийг хүндрүүлж, эрч хүчийг бууруулна.
Харин мэргэжилтнүүд удаан болон түргэн шингэцтэй хоолыг нэг дор хольж хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Энэ нь таны гэдэсний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй гэнэ.

25/10/2021

1.Булчин нэмэгдүүлэх бэлтгэлийн өмнө заавал удаан задрах нүүрс ус хэрэглэх.

2.Өөх хайлуулах кардионы өмнө сахар багатай буюу хагас өлсгөлөн байх.

3.Уурагны хэрэглээ өндөр үед булчин масс сайн хадгална.

4.Нүүрс ус нь булчингийн хүч юм.

5.Сайн чанарын тос бол оливын тос юм.

6.Өглөө эрт дасгал хийдэг бол биеээ сайн халааж хийж байх хэрэгтэй үе мөчнд хүндээр тусна

7.Бэлтгэлийн дараа уураг болон нүүрс усаар баялаг хоол хэрэглэх хэрэгтэй энэ хоололт хэзээ ч өөх болохгүй.

8.Унтахын өмнө Массаж, сунгалтын дасгалууд хийж булчингаа амрааж цусан хангамжийг сайжруулах хэрэгтэй.

9.Ажиллуулсан булчингаа тухайн өдөрт тэр чигт амрааж бай бүү ачааллуул

10.Усанд орсоны дараа 300-500гр ус заавал уугаарай. Арьсны чийгшилийн балансыг тэнцвэржүүлхийн тулд таны бие ус их татдаг.

21/10/2021

Өглөө дасгал хийхийн сайн болон сөрөг тал:
Мэдээж өглөө босоход цусан дахь сахар бага байдаг энэ үед кардио дасгалууд хийх хэрэгтэй.
Энэ үе нь өөх задлахад хамгийн сайн цаг гэхдээ нэг зүйлийг мартаж болохгүй тэр нь Цэвэр уураг, болон BCAA хэргэлсэн байх ёстой.(Огт нүүрс усгүй)
Хэрвээ та 1стакан ус уугаад шууд л гараад гүйвэл булчингаасаа ч мөн адил багасгах болно.
Булчин гэдэг маань уураг буюу бас л энерги юм.
Харин өглөө эрт Фитнесс-н хүнд даралттай 80%-аас дээш эрчимтэй дасгалууд хийгээд хэрэггүй.
Аливаа хөдөлгөөн хийхийн өмнө тархи булчинд урьдчилан дохио өгч анхааруулдаг.
Өглөө эрт тархи гүйцэт сэрээгүй байдаг бөгөөд бэртэх аюултайгаас гадна Үе мөч, тулгуур эрхтэнд хүндээр тусна.

ӨГЛӨӨ ЭРТ КАРДИО ДАСГАЛУУД САЙН
ХҮНД ДАСГАЛУУД ТИЙМЧ САЙН БИШ ШҮҮ.

19/10/2021

Өөх багасгаад булчингийн масс нэмэх арга. Өдөр бүрийн илчлэгийн харьцаа гэж байдаг.
Жишээ нь: Хийснээрээ цалинждаг газарууд байдаг өдөр бүр таны юу хийснийг шалгаж үзээд цалин боддог. Бидний бие яг л ингэж ажиллаж Тухайн өдөр Тухайн өдөр жин нэмэх үү хасах уу гэдэг нь ккал харьцаагаар тодорхойлогдож байдаг.

Цөөхөн бэлтгэл хийдэг хүмүүс ачаалал ихтэй өдөр хасах харьцаатай буюу хасах баланстай гарч өөхөө багасгадаг харин амралтын өдөр буюу Ямарч ачаалал хөдөлгөөнгүй өдөр нэмэх баланстай буюу эргэж өөхөө нэмээд байдаг.

Энгийнээр бол Өдөржингөө буйдан дээрээ өнжсөн хүн Өдөржингөө хөдөлгөөнтэй байсан хүн шиг идээд байж таарахгүй.

Тэгэхээр Бэлтгэлтэй өдрөө Энгийн хооллолт буюу уураглаг, нүүрс устай буюу өндөг, мах, ногоо, будаа, жимс иднэ.

Бэлтгэлгүй өдрөө нүүрс ус багатай буюу Эрдэс минераллаг Ногоо ,жимс ,тараг идэж байх хэрэгтэй.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar

Opening Hours

Monday 07:00 - 22:00
Tuesday 07:00 - 22:00
Wednesday 07:00 - 22:00
Thursday 07:00 - 22:00
Friday 07:00 - 22:00
Saturday 07:00 - 22:00