23/09/2023
Кристина Ноблийн хүүхдийн сангаас жил бүр “Хүүхдийн төлөөх Итгэл Найдварын Алхалт” хэмээх арга хэмжээг зохион байгуулдаг ба энэ нь дэлхийн 30 гаруй ороны ард иргэд сайн дураараа оролцож хүүхдийн хүмүүжлийн эерэг арга болон хүүхдийг зодож шийтгэхийн сөрөг үр дагаврыг олон нийтэд түгээн таниулах зорилготой үйл ажиллагаа юм.
9-р сарын 24-нд 1.5 км, 3 км болон 5 км-ын гүйлтийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах бөгөөд олсон орлогоо эмзэг бүлгийн, хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд зориулах юм. Энэхүү үйл ажиллагаанд Олон улсын таеквон-догийн "Мөнх хөх сүлд" клуб нь жил бүр оролцдог билээ.Та бүхэн бидэнтэй нэгдэхийг хүсвэл доорх холбоосоор бүртгүүлж бяцхан үрсийн төлөө сайн үйлсэд хувь нэмрээ оруулаарай. Бусдын төлөө хийсэн та бүхний буян арвижих болтугай.🙏🙏💖
👇👇👇
https://www.facebook.com/profile.php?id=100068970451607&mibextid=haYZDX
#кристинаноблийнхүүхдийнсан
#Хамгаалагч
Олон улсын таеквон-догийн Мөнх Хөх Сүлд клуб
Мөнх Хөх Сүлд-Урлаг, Спортын сургалтын төв
ОЛОН УЛСЫН ТАЕКВОН-ДОГИЙН МОНГОЛЫН ХОЛБОО
01/07/2022
26/06/2022