06/07/2026
Улирал бүр зохион байгуулагддаг “SENIOR CUP 2026” тэмцээн өчигдөр (2026.07.05) амжилттай зохион байгуулагдаж дууслаа.
Тус тэмцээнд Б.Сүрхийсайхан ахлагчтай "Falcons- баг түрүүлж, М.Соёл-Эрдэнэ ахлагчтай "United" баг мөнгөн медаль хүртэж, Д.Мягмардорж ахлагчтай "Наадам" баг хүрэл медалийн эзэд боллоо.
Тэмцээний эрэгтэй шилдэг тоглогчоор "Falcons- багийн довтлогч Д.Сэрээтэр шалгарсан бол эмэгтэй шилдэг тоглогчоор "United" багийн холбон тоглогч М.Соёл-Эрдэнэ шалгарлаа.
Тэмцээний турш спортын ёс зүй, харилцан хүндлэл, нөхөрлөл, шударга тоглолтыг үлгэрлэн "FAIR PLAY AWARD" шагналыг хүртсэн "Falcons- багийн тамирчин С.Шүрэнцэцэг эгчдээ мөн баяр хүргэе.
Тус тэмцээнд Б.Сүрхийсайхан ангийн даргатай гүнзгий шатны 1-р ээлжийн ангиас 3 баг (Falcons, Naadam, Apex, ) оролцсон бөгөөд 3-уулаа хагас шигшээд шалгарч нэг баг нь түрүүлж (FALCONS) , нэг баг нь хүрэл медаль хүртсэнээр (NAADAM) багийн амжилтаараа тэргүүлэн "Шилжин явах цом"-оо буцаан авлаа.
Дашрамд дурдахад өмнөх тэмцээнд Б.Гэрэлмаа ангийн даргатай гүнзгий шатны 2-р ээлжийн баг "Шилжин явах цом"-н эзэд болж цомоо хадгалж байсан билээ.
Тэмцээнд оролцсон бүх хичээллэгч, баг тамирчиддаа баярлалаа. Удахгүй эргэн уулзацгаая. Сайхан наадаарай. 🇲🇳🚀
www.goldenball.mn
05/07/2026
Senior cup 2026 | Winner 🏅 🏆
05/07/2026
Senior cup 2026 | Quarter Finals 🚀🇲🇳
04/07/2026
Клубын зүгээс 40+ насны дундаас дээш шатны ангиудын хооронд улирал бүр зохион байгуулдаг “Senior Cup 2026” тэмцээн 3 дахь удаагаа зохион байгуулагдахад бэлэн боллоо.
Багууд маргааш /2026.07.05/ цагтаа цуглана уу.
🥇 Шилдэг багууд
🏆 MVP (Эрэгтэй, Эмэгтэй)
🤝 Fair Play Award
🎁 Онцлох
Анги, хамт олны нийлбэр дүнгээр хамгийн өндөр оноо авсан баг шилжин явах “GB Senior Cup” цомын эзэн болно.
📅 2026.07.05
📍 ЭХЛЭЛ СУРГУУЛЬ
Volleyball ActiveLifestyle HealthyCommunity MongoliaVolleyball
01/07/2026
💚 ТАЛАРХАЛ 💚
Сая зохион байгуулагдсан "Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2026" тэмцээнд манай багийг дэмжиж, хамтран ажилласан “Green Gate International” ХХК-ийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Та бүхний дэмжлэг нь зөвхөн манай баг, тамирчдын амжилтад оруулсан хувь нэмэр байгаад зогсохгүй, спортоор дамжуулан идэвхтэй амьдралын хэв маягийг түгээж, нийгмийн эрүүл мэндийг дэмжсэн үнэ цэнтэй, зөв үйлс байлаа.
Спортын хөгжил, тамирчдын хүсэл мөрөөдлийг дэмжин, бидэнтэй мөр зэрэгцэн ажилласан та бүхэндээ дахин баярлалаа.
Эрүүл нийгмийн төлөөх хамтын ажиллагаа маань улам өргөжинө гэдэгт итгэлтэй байна.
Golden Ball Lynx багийн хамт олноос 🏐
www.goldenball.mn
www.ggi.mn
Green Gate International
#Талархал #Волейбол #ЭрүүлНийгэм #СпортыгДэмжигч
30/06/2026
Golden Ball | Lynx Team | ☺️🚀🇲🇳
www.goldenball.mn
30/06/2026
Бид Монголын волейболын холбооноос зохион байгуулдаг “Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 2026”-д оролцож “ХҮРЭЛ” медаль хүртлээ.
Ингэснээр бид нэр хүнд, чансаа өндөр тус тэмцээнд 5 дахь жилдээ оролцож 4 удаа финалд үлдсэнээс, хоёр хүрэл, нэг мөнгөн медаль, шагналт 4-р байрт нэг удаа тус тус шалгарлаа.
Баг тамирчдаа амжилттай бэлтгэж оролцуулсан багш дасгалжуулагч болон сахилга бат, чин үнэнч сэтгэлээр бэлтгэлээ базаасан тамирчид нартаа баярлалаа. 🫂🚀🇲🇳