25/08/2026
🌟 **ХҮҮХЭД БҮРТ ӨӨРИЙНХ НЬ АЯЛГУУ, ХӨДӨЛГӨӨН, ӨНГӨ БИЙ.** 🌟
🩰 **БАЛЕТ**
💃 **МОНГОЛ БҮЖИГ**
🎹 **ТӨГӨЛДӨР ХУУР**
🧘 **СУНГАЛТ**
✨ **3 НАСНААС ДЭЭШ БҮХ НАСНЫХАНД**
Анхан шатнаас эхлэн суралцах боломжтой.
Дунд шат болон **сонгон анги** үргэлжлүүлэн хичээллэх боломжтой.
🌸 **АНХАН ШАТНЫ ЭЛСЭЛТ БАЙНГА АВНА**
🏆 **СОНГОН АНГИЙН БҮРТГЭЛ АВНА**
📚 **ЖИЛИЙН ХӨТӨЛБӨРТ БҮРТГЭЛ АВЧ БАЙНА**
Мэргэжлийн багшийн удирдлага дор хүүхэд, өсвөр үе, насанд хүрэгчид өөрийн түвшинд тохируулан хичээллэх боломжтой. 💛
🎶 Хөгжим сонсож,
🩰 хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлж,
✨ өөртөө итгэх итгэлээ нэмэгдүүлээрэй.
📍 **Төв бассейны зүүн талд, RIVER CASTLE хотхон**
📞 **72136060**
**SER GOOON Ballet & Piano Studio**
*Хөгжимтэй хамт хөдөлгөөнөө, хөдөлгөөнтэй хамт өөрийгөө нээ.* ✨
#МонголБүжиг #Сунгалт #Балет #ТөгөлдөрХуур #ХүүхдийнБалет #НасандХүрэгчдийнБалет #Элсэлт
23/08/2026
Шанхай хотноо зохион байгуулагдсан ArtBridge олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөж, манай авьяаслаг хүүхдүүд маань бахдам амжилтуудыг үзүүллээ. 🇨🇳🏆✨
🥇 Гэгээлэн — 1-р байр, Мэргэжлийн ангилал
🥇 Номундарь — 1-р байр, Мэргэжлийн ангилал
🥇 Сэцэн — 1-р байр, Сонирхогчийн ангилал
🥈 Бэлгүтэй — 2-р байр, Сонирхогчийн ангилал
🥈 Содбилгүүн — 2-р байр, Сонирхогчийн ангилал
🥈 Ундрахмөрөн — 2-р байр, Мэргэжлийн ангилал
Бүх оролцогч хүүхдүүддээ халуун баяр хүргэе! 👏❤️
Та бүхний хичээл зүтгэл, тэвчээр, авьяас чадвар үнэхээр бахархалтай байлаа.
Мөн хүүхдүүдээ үргэлж дэмжиж, хамтдаа энэ амжилтыг бүтээсэн эцэг эхчүүддээ болон багш Tsolmon Tunsag нартаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. 🌟
Тэмцээнийг амжилттай зохион байгуулсан ArtBridge - Arts Education Association хамт олон болон Ганчимэг Г. Багшдаа гүнээ талархал дэвшүүлж цаашдынх нь ажилд өндрөөс өндөр амжилт хүсье.
Шанхай → Монгол 🇨🇳🇲🇳
Амжилт бүрийн ард хичээл зүтгэл байдаг.
Бидний хүүхдүүд улам өндөрт тэмүүлсээр байх болно! 🏆✨
22/08/2026
ARTBRIDGE SHANGHAI 2026 — ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ! ✨🇲🇳
SeR GoooN Ballet & Piano Studio-ийн авьяаслаг багш, сурагчид БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдаж буй ArtBridge Shanghai 2026 олон улсын урлагийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байна. 🇲🇳❤️
🌟 Олон улсын тайзан дээр ур чадвар, хичээл зүтгэл, авьяасаа сорьж, өөрсдийнхөө боломжийг харуулах томоохон алхам ийнхүү эхэллээ.
🎀 Манай багш, сурагчдадаа амжилт хүсье!
✨ Тайзан дээрээ өөртөө итгэлтэй байж,
✨ Хөдөлмөрлөсөн бүхнээ гайхалтайгаар харуулж,
✨ Өндөр амжилт, сайхан дурсамжтай ирээрэй!
🇲🇳 Монголынхоо нэрийг өндөрт өргөөрэй!
👏👏👏 АМЖИЛТ, АМЖИЛТ, ДАХИН АМЖИЛТ!
21/08/2026
🇨🇳 ARTBRIDGE SHANGHAI 2026 ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР ХЯТАД УЛСЫГ ЗОРЬЛОО🥰
БНХАУ-ArtBridge - Arts Education Association Shanghai 2026 олон улсын урлагийн тэмцээнд SeR GoooN Ballet & Piano Studio-ийн авьяаслаг багш, сурагчид энэхүү олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, ур чадвар, хичээл зүтгэлээ олон улсын түвшинд харуулах боломж билээ.
Тус тэмцээн нь урлагийн чиглэлээр суралцаж буй хүүхэд, залуусын авьяас чадварыг хөгжүүлэх, олон улсын тайзнаа өөрсдийгөө сорих, бусад орны уран бүтээлчидтэй туршлага солилцох зорилготой юм.
🌟 Тэмцээнд оролцож буй нийт сурагчдадаа уран бүтээлийн өндөр амжилт, амжилт дүүрэн оролцоог хүсэн ерөөе!
SeR GoooN Ballet & Piano Studio
20/08/2026
ArtBridge Shanghai 2026 тэмцээний шүүгчидтэй танилцана уу! Тэмцээнд оролцож байгаа бүх авьяаслаг хүүхдүүддээ өндөр амжилт хүсэн ерөөе.
🇲🇳🇷🇺🇨🇳
https://www.facebook.com/share/p/1PAvFYwWUt/
12/08/2026
🩰💃НАСАНД ХҮРЭГЧДИЙН АНГИДАА ЭЛСЭЛТ АВЧ БАЙНА💃🩰
11/08/2026
🎖️Багш нараа танилцуулья🎖️БАТЦЭРЭНГИЙН ЦАЦРАЛ🩰Бүжгийн багш🩰
Батцэрэнгийн Цацрал нь 2009–2014 онд Хөгжим, бүжгийн коллежид суралцаж, ардын бүжгийн бүжигчин мэргэжлээр төгссөн. Суралцах хугацаандаа мэргэжлийн уралдаан, тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол болон гадаадын олон улсын урлагийн арга хэмжээнд уран бүтээлээрээ оролцож ирсэн.
2014 онд Үндэсний урлагийн их театрт бүжигчнээр ажиллаж, 2014–2018 онд Нийслэлийн Улаанбаатар театрт мэргэжлийн бүжигчнээр ажилласан. Энэ хугацаанд үндэсний болон орчин үеийн бүжгийн олон уран бүтээл, тоглолтод оролцож, мэргэжлийн тайзны арвин туршлага хуримтлуулсан.
🏆 2016 онд БНСУ-ын Чонан хотод зохион байгуулагдсан Cheonan World Dance Competition тэмцээнд хамтлагийн төрөлд III байр эзэлж, мөн мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаанд орчин үеийн гоцлол бүжгийн төрөлд тусгай байрны шагнал хүртсэн. Мөн Малайз, БНСУ, БНХАУ, ОХУ зэрэг улс орнуудад үндэсний урлаг, бүжгийн тоглолтоор айлчлан тоглож байсан туршлагатай.
💃2019–2026 онд Москвагийн бүжгийн академи (Bolshoi Ballet Academy / Московская государственная академия хореографии)-д сонгодог бүжгийн багш мэргэжлээр суралцсан. Мэргэжлийн ур чадвараас гадна хүүхэд, өсвөр үеийн суралцагчдад балет, ардын бүжгийн хичээл заах, тэдний бие бялдар, техник, тайзны соёл, уран сайхны илэрхийллийг хөгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.
2023–2024 онд Монгол Улсын Консерваторид бүжгийн багшаар ажилласан бөгөөд 6 наснаас насанд хүрэгчид хүртэлх суралцагчдад балет болон монгол бүжгийн хичээл заасан туршлагатай.
10/08/2026
🌸 ЭЦЭГ ЭХЧҮҮДЭДЭЭ
📅 8-р сарын 13-ны Пүрэв гарагт хүүхэдтэйгээ хамт хичээлд нь суух НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ зохион байгуулагдана. 💕
Энэ өдөр эцэг эхчүүдийн аль нэг нь хүүхэдтэйгээ хамт хичээлд оролцож, хүүхдийнхээ сурч хөгжиж буй үйл явцыг өөрийн биеэр мэдрэх боломжтой. 🩰🎹
👨👩👧 Хүүхэдтэйгээ хамт нэг өдрийг хичээл дээр хамтдаа өнгөрүүлцгээе!
Иймд эцэг эхчүүд та бүхэн биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад болохгүй хувцастай ирнэ үү. 🌷
SeR GoooN Ballet & Piano Studio
✨ Хүүхэдтэйгээ хамт суралцъя, хамтдаа хөгжицгөөе! ✨