13/07/2026
2026 оны Волейболын Үндэстнүүдийн лигийн Эмэгтэйчүүдийн Финалын шатны оноолт 🏐
Финалын шат 7 сарын 22-26-нд БНХАУ-ын Макаод зохион байгуулагдана.
Mongolian Sport Media 🏐
ROAD TO 200K 🔥
13/07/2026
2026 оны Волейболын Үндэстнүүдийн лигийн Эмэгтэйчүүдийн Финалын шатны оноолт 🏐
Финалын шат 7 сарын 22-26-нд БНХАУ-ын Макаод зохион байгуулагдана.
08/07/2026
FIVB буюу Олон улсын Волейболын Холбооноос 2022 оноос хойш ОХУ-ын шигшээ багуудад тавиад байсан хоригоо цуцалж бүх насны шигшээ баг болон клубүүдийг ОУ-ын тэмцээнүүдэд оролцох эрхийг нь сэргээж байгаагаа мэдэгджээ 🏐
Silk Road Super Nova Boys'Volleyball International 2026 МОНГОЛ- АВСТРАЛИ ШУУД
U18 АЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛ - АВСТРАЛИ
U18 AЗИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛ - УЗБЕКИСТАН
🇲🇳🇲🇳 Team Mongolia 🔥
29/06/2026
Монгол улсын шигшээ багийн тамирчин Т. Хангал Тайваны TPVL лигийн энэ улирлын аварга TSG SkyHawks клуб-д нэгдлээ 🇲🇳
Өнгөрсөн улиралд Хангал Taichung WinStreak багт тоглохдоо : 736 оноо авч лигийн онооны жагсаалтын 6-р байрт бичигдэж , Лигийн хамгийн аюултай довтлогчдын нэгээр үнэлэгдсэн.
Мөн давуулалтаар 64 оноо авч лигийг тэргүүлсэн. Шилдэг диагональ довтлогч шагнал хүртсэн. Урд болон арын бүсээс аль алинаас нь тогтвортой, хүчтэй довтолдог учир багийн довтолгооны сонголтыг улам нэмэгдүүлнэ гэж клуб үзэж байна.
Багийн зүгээс түүнийг :
- Тэсрэлттэй хүчтэй довтолгоотой.
- Өндөр үсрэлт, сайн цохилттой.
- Довтолгоо, хамгаалалтын шилжилтэд боловсорсон тоглолттой.
- Чухал мөчүүдэд найдвартай тоглодог.
- Хүчтэй давуулалтаар өрсөлдөгчид байнгын дарамт үзүүлдэг бөгөөд багийн довтолгооны чухал хэсэг болно гэж онцолжээ.
Т. Хангал :
“Өмнө нь энэ багийн эсрэг тоглож байхдаа маш их нөөц боломжтой, өрсөлдөх чадвартай баг гэдгийг мэдэрсэн. Тоглогч бүр өөрийн байрлалд чухал үүрэгтэй бөгөөд ялалтын төлөөх хүсэл эрмэлзэл маш өндөр байдаг. Энэ багт нэгдэж байгаадаа баяртай байна. Аль болох хурдан багийн системд дасан зохицож, өөрийн давуу талаараа багтаа туслан, хамтдаа илүү өндөр зорилгод хүрэхийг хүсэж байна.”
28/06/2026
🇯🇵 Япончууд Олимпын аварга Францыг 0:2 харьцаанаас гайхалтай эргэн ирэлт хийж талбай дээр нь буулган авлаа! 🔥
Ингэснээр Японы шигшээ баг VNL 2026-ын эхний хоёр долоо хоногийг нэг ч хожигдолгүй (100% амжилттай) өндөрлүүлж байна.
Багийн ахлагч Юки Ишикава өнөөдрийн тоглолтод багаа манлайлан 27 оноо авчээ. 🇯🇵
27/06/2026
🇯🇵 Япон улсын шигшээ баг хүчтэй өрсөлдөгч АНУ-г буулган авч тэмцээний 7 дахь ялалтаа байгууллаа.
Ингэснээр тэд VNL - д 7-0 амжилттай цор ганц ялагдаагүй баг хэвээр хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна.
24/06/2026
Волейболын Үндэстнүүдийн лигийн Эрэгтэйчүүдийн 2-р тойрог өнөөдөр эхэлж байна.
Эхний өдрийн тоглолтуудын хуваарьтай танилцана уу 🏐
VNL үзэгчид