07/08/2026
АМЖИЛТ ХҮСЬЕ 🔥🔥🔥
МУБИС-ийн Биеийн тамирын сургууль 71 дахь жилдээ боловсролын үйл ажиллагаа явуулж байна
07/08/2026
АМЖИЛТ ХҮСЬЕ 🔥🔥🔥
Этүгэн Ирвэсүүд багийн тоглогч Б.Анунгоо⛹️♀️🏀
Биеийн тамирын арга зүйч, Спортын менежер мэргэжлийн хөтөлбөртэй танилцах🤩
https://drive.google.com/.../1hNZQOSi3BhnCUExgVIV3RnaPPez...
Элсэлтийн бүртгэл:
https://burtgel.msue.edu.mn/index
🇲🇳🤝🇰🇷 МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль болон БНСУ-ын Жинжү хотын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн соёл, спортын төв хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
👉Энэхүү хамтын ажиллагаа нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бие бялдрын соёл, спортын хөгжил, мэргэжлийн боловсон хүчнийг чадавхжуулах, эрдэм шинжилгээ, сургалт, туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр байгууллагын урт хугацааны нөхөрлөлийг өргөжүүлэхэд чиглэж байна.
#МУБИС МУБИС
30/07/2026
🇯🇵Япон улсын Миэ мужийн (Mie) Сима хойгийн Исэ-Шима (Ise-Shima) хотын амралт сувилал, аялал жуулчлалын бүс нутагт орших Grand Mercure Ise-shima resort and spa-д https://grand-mercure-iseshima-resortandspa.jp/ үйлдвэрлэлийн дадлагаа хийхээр очоод буй оюутнууддаа амжилт хүсье.
МУБИС-ийн Спорт аялал жуулчлалын хөтөлбөр
МУБИС-ийн Биеийн Тамирын Сургууль
29/07/2026
🇲🇳 ҮНДЭСНИЙ СПОРТЫН VIII НААДАМ ЭХЭЛЛЭЭ
Монгол түмний төрт ёс, өв соёл, ахуй амьдрал, хүмүүжил, эв нэгдлийн үнэт өв болсон Үндэсний спортын VIII наадам өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Үндэсний спорт нь зөвхөн өрсөлдөөн бус, өвөг дээдсийн мэдлэг ухаан, бие бялдрын соёл, ёс заншил, эх оронч үзэл, тэсвэр хатуужлыг үеэс үед өвлүүлэн үлдээдэг соёлын үнэт өв юм. Энэхүү наадам нь хүүхэд, залуу үед үндэсний өв соёлоо танин мэдэх, бахархах, өвлүүлэн хөгжүүлэх боловсролын чухал ач холбогдолтой.
🏅 Энэ удаагийн наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 1,672 шилдэг тамирчин үндэсний спортын 12 төрөлд, 100 багц медалийн төлөө өрсөлдөнө.
📍 Хаана: Хүй долоон худаг
🗓 Хугацаа: 2026.07.29–08.02
🎊 Нээлтийн ёслол:
📅 2026 оны 07 дугаар сарын 30-ны Пүрэв гараг
🕚 11:00–13:00 цаг
📍 Хүй долоон худгийн төв талбай
#ҮндэснийСпорт #ӨвСоёл #ҮндэснийӨв #МонголБахархал
Соёлын Яам
#Өнөөдөр МУБИС-ийн Биеийн тамирын сургуульд AI-д суурилсан эрүүл мэндийн платформын сургалт боллоо
👉МУБИС-ийн БТС-д БНСУ-ын SportiQue компанийн төлөөлөгчид хүрэлцэн ирж, багш, оюутнуудад хиймэл оюун ухаанд суурилсан UniQData эрүүл мэндийн платформын талаар сургалт, танилцуулга зохион байгууллаа.
Сургалтаар хувь хүний эрүүл мэндийн мэдээллийг нэгтгэн удирдах, AI ашиглан дүн шинжилгээ хийх, блокчэйн технологиор мэдээллийн аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн судалгаанд бодит өгөгдлийг ашиглах боломжуудыг танилцуулсан юм.
Мөн эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн экосистем, судалгаа, инновац, спорт болон эрүүл амьдралын хэв маягийг дэмжих дижитал шийдлүүдийн талаар мэдээлэл өгч, багш, оюутнуудын сонирхсон асуултад хариуллаа.
Энэхүү сургалт нь дижитал эрүүл мэнд, хиймэл оюун ухааны технологийг боловсрол, судалгаа, спортын салбарт ашиглах боломжийг таниулсан үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.
#МУБИС #БТС
28/07/2026
2026 оны 9 дүгээр сарын 14-нд танхимаар хичээллэж эхэлнэ.
📌НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдахтай холбоотойгоор хурлын зохион байгуулалтын бүсэд байрлаж байгаа 5 дүүргийн 73 цэцэрлэг, 60 сургуулийн хичээлийн үйл ажиллагаанд зохицуулалт хийсэнтэй холбоотой ийнхүү хуваарийг хүргэж байна.
27/07/2026
Хөнгөн атлетикийн 2026 оны Насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 07-р сарын 26-27 - ны өдрүүдэд УБ хотын Налайх дүүрэгт зохион байгуулагдаж МУБИС-ийн БТС-ийн 8 оюутан 17 алт 🥇, 6 мөнгө🥈, 3 хүрэл 🥉 медаль хүртэж амжилттай оролцлоо👏👏🔥🔥
🏃♂️Багш, биеийн тамирын боловсролын 2-р курс С.Идэрхүү
200м- Алт 🥇U20 national record)
400м- Алт 🥇 (U20 national record)
4х100м- Алт 🥇
4х400м- Мөнгө 🥈
🏃♂️Багш, биеийн тамирын боловсролын 2-р курс С.Батзориг
200м- Мөнгө 🥈
400м- Мөнгө 🥈
4х400м- Алт🥇
Mixed 4х400м- Алт🥇
🏃♂️Биеийн тамирын багш, Арга зүйч ангийн 3-р курсийн оюутан Б. Мөнгөнхуяг
400м- Хүрэл 🥉
4х400м Алт 🥇
🏃♀️Биеийн тамирын багш, Арга зүйч-4р курсийн оюутан Э.Хонгорзул
800м- Алт🥇
400м- Хүрэл 🥉
4*100м- Алт🥇
4*400м Алт🥇
🏃♀️Биеийн тамирын багш, Арга зүйч-4р курсийн оюутан Б. СУВД- ЭРДЭНЭ
1. Уртын харайлт - Мөнгө 🥈
2. өндрийн харайлт- Мөнгө🥈
3. 4х100м - Алт🥇
🏃♀️Биеийн тамирын багш, Арга зүйч-4р курсийн оюутан Д. Отгон-Эрдэнэ
100м алт🥇
4х100м алт🥇
4х400м алт🥇
Багш, биеийн тамирын боловсролын 2026 оны төгсөгч Цоодолын Мөнххэрлэн
200м алт🥇
400м алт🥇
4*100м алт 🥇
4*400м алт 🥇
🏃♀️Биеийн тамирын багш, Арга зүйч 1-р курсийн оюутан Золжаргал
4*400м мөнгө🥈
4*100м хүрэл 🥉
Тамирчин оюутнууддаа улам өндөр амжилт хүсье 🔥💪🫶
26/07/2026
ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!🎂
МУБИС-ийн Биеийн Тамирын Сургуулийн Бие бялдрын боловсрол, хөдөлгөөн заслын тэнхимийн багш, Ph.D Э.Нарантунгалаг танд төрсөн өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье.
Багшдаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье🤗
24/07/2026
Явган аялал хичээлийн дадлагын баазаа эргэж, 8-р сарын 15нд эхлэх БТС-ийн II курсын явган аялалын бэлтгэл ажлыг хангав
#МУБИС #БТС #явганаялал
Ankhbayar Dashtseren Baatarsuren Enkhbayar
| Monday | 08:00 - 18:00 |
| Tuesday | 08:00 - 18:00 |
| Wednesday | 08:00 - 18:00 |
| Thursday | 08:00 - 18:00 |
| Friday | 08:00 - 18:00 |