25/01/2026
Чикаго хотын баатар Derrick Rose-ийн 1 дугаарыг United Center-ийн таазанд залсан сэтгэл хөдөлгөсөн үйл явдал боллоо
Bulls талбай дээрээ Дорнод бүсийн хүчирхэг баг болох Boston Celtics-ийг хүлээн авч тоглов
Тоглолтын эхний хагаст Boston ялимгүй илүүрхэж дууссан ч, 3-р үед Bulls оноог барьж, 4-р үеийн турш хоёр баг тун тэнцүүхэн өрсөлдлөө
Эцэст нь Kevin Huerter-ийн хожлын шидэлтээр Bulls яллаа
Boston-оос Jaylen Brown 33 оноо авч багаа тэргүүлсэн ч багтаа хожил авчрахад хангалтгүй байлаа
25/01/2026
Өнөөдөр болсон Phili болон New York багуудын тоглолт эхний хагаст Phili илүүрхэж дууссан боловч, 3-р үед “алууллаа”
4-р үед оноог нэг довтолгооны зөрүүтэй болгож ойртуулсан ч, төгсгөлд нь OG Anunoby, Shamet нар яг нэг цэгээс хоёр дараалсан холын зайн шидэлт оновчтой болгосноор “за дууслаа даа” гэж бодлоо
Гэхдээ сүүлд Embiid бөмбөгөө алдаагүй бол нэмэлт цаг гарах боломжтой л байлаа Phili-гээс Paul George суга ш**лаа
New York-оос Bridges суга ш**лаа
24/01/2026
Энэ тоглолт бол үнэхээр арчаагүй гэмээр тоглолт боллоо
Denver Nuggets-аас Jokic, Murray, Braun, Peyton Watson гэх мэт чухал тоглогчид нь тоглоогүй
Дээрээс нь Aaron Gordon эхний хагасын төгсгөлд гэмтээд хоёрдугаар хагаст тоглоогүй байхад л Bucks хожигдож байна шүү дээ
Giannis-ыг харахад худлаа гэмтэж байгаа юм шиг санагдлаа
Milwaukee Bucks сүйрлийн ирмэгт иржээ
Giannis минь энэ багаас хурдхан шиг л салж үз
24/01/2026
Дорнод бүсийн шилдэг багуудын нэг болон Өрнөд бүсийн хүчтэй өрсөлдөгч (contender) багуудын хооронд ширүүн тулаан боллоо. Тоглолтын эхний хагас тэнцүүхэн өрнөсөн боловч 3р үеийн дундаас Houston Rockets давамгайлав
4р үеийн эхэнд Detroit Pistons 11-1 run хийж тоглолтыг ойртуулсан ч, Houston Rockets илүү байж, Kevin Durant багаа чирэн хожил байгуулж чадлаа.Detroit Pistons: Гарааны таван тоглогч бүгд хасах үзүүлэлттэй тоглолтыг дуусгав
Cade Cunningham Сүүлийн хэдэн тоглолтод довтолгооны тал дээр нэлээд асуудалтай байна