12/05/2026
.mn ×
"АЛХАМ БҮР ЯЛАЛТ" ЧЭЛЛЕНЖ ЭХЭЛЛЭЭ! 🚶♂️🏆
Таны өдөр тутмын энгийн алхалт GYMHUB-д хичээллэх алтан боломж болон хувирлаа. 14 хоногийн турш тууштай алхаж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийнгээ супер шагналын эзэн болоорой!
🎁 ШАГНАЛЫН САН:
🥇 1-р байр: GYMHUB фитнессийн 6 сарын эрх
🥈 2-р байр: GYMHUB фитнессийн 3 сарын эрх
🥉 3-р байр: GYMHUB фитнессийн 1 сарын эрх
📅 Хугацаа:
- Эхлэх өдөр: 2026.05.12
- Үргэлжлэх хугацаа: 14 хоног
📍 Хэрхэн оролцох вэ?
- GoCare аппликейшнаа татах эсвэл шинэчлэх.
- Апп доторх "Challenge" хэсгээс "Алхам бүр ялалт" чэлленжэд нэгдэх.
Яг одоо нэгдээрэй🚶!
24/12/2025
GoCare-чүүд 2025 онд дэлхийг экватороор 22 удаа тойрчээ.
08/11/2025
Care News – Эрүүл мэндийн салбарын анхны мэргэжлийн медиа сувагт тавтай морил. 🩺
Care News нь Монголын эрүүл мэндийн салбарын үйл явдал, судалгаа, бодлого, бизнес, технологийн чиг хандлагыг мэргэжлийн түвшинд баримт, тоон судалгаанд тулгуурлан хүргэдэг анхны медиа суваг юм.
Эрүүл мэндийн салбарын шинэлэг, үнэ цэнтэй мэдээллийг Care News-н 7 хоног тутмын товхимолд бүртгүүлж, нэг дороос аваарай.
Ирэх Даваа гарагт анхны дугаараараа уулзацгаая.
04/10/2025
🩺 Уламжлалт олон төхөөрөмж хэрэггүй боллоо!
Зүрхний цохилт, цусны даралт, хүчилтөрөгчийн түвшин, амьсгалын тоо зэрэг эрүүл мэндийн 16 үзүүлэлтийг шалгахын тулд өмнө нь олон янзын багаж авч явах шаардлагатай байсан.
📱 Харин одоо Carecheck танд хэрэгтэй бүхнийг гар утсанд тань багтаалаа.
Зүгээр л хэдхэн секундийн дотор эрүүл мэндийн гол үзүүлэлтээ шалгах боломжтой.
👉 Carecheck бол таны халаасны оношлуур.
Хялбар, хурдан, хаана ч, хэзээ ч.
09/05/2025
🏞️Алхах нь энгийн мэт боловч хамгийн хүчирхэг өөрчлөлтийг авчирдаг.
Уулын цэвэр агаар, өгсүүр зам, сэтгэл тайвшруулсан чимээ — энэ бүхэн зөвхөн таны эрүүл мэндэд төдийгүй, сэтгэл зүйд ч эерэг нөлөөтэй.
Алхах тусам:
❤️ Зүрх илүү эрүүл
💪 Булчин илүү хүчирхэг
🧘♀️ Сэтгэл илүү тайван
😴 Нойр илүү гүн болдог.
Энэ долоо хоногт өөртөө цаг гаргаж, алхаж эхлээрэй.
💬 Та хамгийн сүүлд хэзээ ууланд алхсан мөн сонирхолтой үйл явдлаа сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.
01/04/2025
ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН орон даяар эхэллээ 🤩🤩🎉
Уг аяны хүрээнд Gocare аппикейшн дээр Монос Эмийн Сан - Monos Pharmacy-н ажилчдын дундах алхалтын чэлленж зарлагдлаа.
Өдөр бүр +4,000 алхам хийх нь үений үрэвслээс сэргийлдэг байна. Тиймээс өөртөө анхаарал хандуулж, алхаж хэвшээрэй🚶🥰
#витаминжуулалт #эрүүлмонголхүн #хамтдааалхацгаая #эрүүлмонголхүнийтөлөөхамтдаа
27/03/2025
Амархан анкет бөглөөд гоё ажилд ордог пост 😀
Манайд дараах ажлын байрууд зарлагдлаа.
- Байгууллагын хамтын ажиллагаа хариуцсан менежер
- Байгууллагын ажилчдын эрүүл мэнд хариуцсан менежер
- Борлуулалтын менежер
- Харилцагчийн үйлчилгээний менежер
- Санхүүгийн шинжээч, дата аналист
- График дизайнер
- Web developer
- Developer /Backend, Frontend, App, Fullstack г.м/
Дараах линкээр ороод өөрийн хүссэн ажлын байраа сонгоод хүсэлтээ илгээж ажилдаа ороорой.
👉 https://shorturl.at/5lWVx 👈