10/05/2026
Үндэсний Дээд лигийн тэмцээний 2-р байрт жагсаж байсан “Улаанбаатар” баг энэ тойрогт дээр нь бичигдэж байсан “Централ Сталлионс” баг тэнцсэн учраас оноогоор гүйцэх боломж гараад байсан. Энэ боломжийг ч тэд алдалгүй 7:1 харьцаатай өрсөлдөгчөө хожлоо. Энэ тоглолтод А.Тэмүүжин онцлох тоглолтыг үзүүлж, 2 гоол оруулахын зэрэгцээ 2 гоолын дамжуулалт өгч, багийнхаа хожилд голлох үүрэгтэй байлаа. Мөн “Улаанбаатар” багийн төлөөх эхний тоглолтдоо оролцсон З.Лхагваа 2 гоол оруулсан юм.
“Улаанбаатар” ийнхүү “Централ Сталлионс” багтай 11 тоглолтын дараах байдлаар адил 29 оноотой боллоо. Эхний тойрогт багууд хоорондын тоглолтдоо тэнцсэн учраас одоогоор гоолын зөрүүгээр “Улаанбаатар” баг хүснэгтийг тэргүүлж эхэллээ. Тэд +43 бөмбөгний үзүүлэлттэй байгаа нь бүх багийг тэргүүлэх үзүүлэлт юм.
Дээд лигийн тэмцээний урт улиралд багууд тоглогчдынхоо амралт, ачааллыг зохицуулах нь маш чухал байдаг. Тийм ч учраас “Улаанбаатар” баг энэ өдөр өмнөх тоглолтынхоо гарааны 7 тоглогчийг өөрчилж тоглолоо. Тэд дараагийн тойрогт 3-р байрт бичигдэж байгаа “Хангарьд” багтай маш чухал тоглолтыг хийх юм.
10/05/2026
Mongolian Premier League
Match #60
MatchWeek 12
Halftime
Ulaangom City Football Club 1-6 FC Ulaanbaatar
Шууд үзэх: https://www.youtube.com/watch?v=ak9SQwO9PDQ
09/05/2026
Mongolian Premier League
Match #59
MatchWeek 12
Fulltime
Khangarid FC 2-1 Deren FC
09/05/2026
Дээд лигийн тэмцээний энэ тойргийн онцлох тоглолт хүснэгтийн 3, 4-р байрт адил 23 оноотой бичигдэж байсан “Хангарьд”, “Дэрэн” багуудын хооронд боллоо. Багууд эхний үед 1:1 харьцаатай тэнцсэн. “Хангарьд”-аас солилцоогоор орж ирсэн Г.Буяннэмэх шинэ багийнхаа төлөөх эхний гоолоо маш чухал тоглолтод оруулж тооны харьцааг нээсэн бол “Дэрэн”-гээс ердөө 2 минутын дараа тэнцүүлж чадсан.
Тоглолтын 2-р хагасын өмнө “Хангарьд”-ын дасгалжуулагч Ч.Мөнхбат солилцоогоор довтлогч А.Содмөнхийг оруулсан нь тоглолтыг шийдсэн үйл явдал боллоо. Тэрээр 79 дэх минутад Жо Хүбинийн хөндлөн дамжуулалтаар хаалганд мөргөж, багтаа хожил авчирсан гоолыг оруулсан юм. Ингэснээр А.Содмөнх гоолын буухиагаа үргэлжлүүлж, “Хангарьд” багтай нэгдээд эхний 4 тоглолтдоо дараалан гоол оруулсан онцлох үзүүлэлтийг гаргаад байна.
“Хангарьд”-ын хувьд төвийн хамгаалагч П.Баярцэнгэл, З.Али, Т.Масаёоши нарын гарааны чухал тоглогчид нь гэмтэж, талбайг орхисон ч багаараа маш нягт хамгаалж, хүчтэй өрсөлдөгчөөсөө бүтэн 3 оноогоо авч чадлаа. Ийнхүү Лигийн 4 удаагийн аварга “Хангарьд” баг тоглолтын тоогоор илүү боловч лигийг тэргүүлэгчдээс 2 оноо дутуу, дэд байрын “Улаанбаатар” багтай адил 26 оноотой болж байна.
09/05/2026
Mongolian Premier League
Match #58
MatchWeek 12
Fulltime
Western FC 1-1 Central Stallions FC
09/05/2026
Mongolian Premier League
Match #59
MatchWeek 12
Halftime
Khangarid FC 1-1 Deren FC
Шууд үзэх: https://www.youtube.com/watch?v=XTNsjWc8Gj4
09/05/2026
Үндэсний Дээд лигийн тэмцээний 12-р тойргийн нээлтийн тоглолт хүснэгтийг тэргүүлэгч “Централ Сталлионс” болон “Вестерн” багуудын хооронд боллоо. Дээд лигт эхний жилээ тоглож буй “Вестерн” багаас эхний гоолыг О.Одбаярын дамжуулалтаар Б.Бат-Од оруулж, тооны харьцааг нээсэн. Өнгөрсөн өвлийн солилцооны цонхоор “Дэрэн” багаас ирсэн тэрээр шинэ багийнхаа төлөө оруулсан эхний гоол нь багтаа 1 оноо авчирсан үнэ цэнтэй гоол байлаа.
“Централ Сталлионс” багийн хувьд хаврын тойрог эхэлснээс хойш анх удаа гарааны бүрэлдэхүүндээ гадны тоглогчгүй тоглосноороо онцлогтой байлаа. Эхний үед хожигдсон тэд 2-р үеийн өмнө Т.Нишио, К.Лукас нарыг солилцоогоор оруулсан нь шууд үр дүнгээ өгч, Т.Нишиогийн цохилтыг хаалгач хаасныг нь К.Лукас нэмж тэнцээний гоолыг оруулсан.
Тоглолтын төгсгөлд “Сталлионс” багаас Х.Тайванхүү улаан хуудас авч, баг нь хүн дутуу үлдсэн бөгөөд “Вестерн” багийн хамгаалалт ч нягт байлаа. Үндсэн цагт 11 минут сунгаж тоглуулсан ч дахин гоол оролгүй багууд оноо хуваалаа. Ингэснээр “Централ Сталлионс” 11 тоглолтын дараа 29 оноотой боллоо. Тэдний ард “Улаанбаатар” баг 26 оноотой хөөж байгаа бөгөөд дараагийн тоглолтдоо хожиход онооны зөрүүг тэнцүүлэх боломжтой болсон нь тэмцээний өрсөлдөөнийг улам сонирхолтой болгож байна.
Энэ тойргийн гол шуугианыг тарьсан С.Буд дасгалжуулагчтай “Вестерн” багийн хувьд энэ тоглолтод хамгаалалтаа маш сайн бэлдсэн нь харагдлаа. Багийн ахлагч Д.Батболд хуудасны торгуультай, төвийн хамгаалагч А.Амарболд гэмтэлтэй гээд өмнөх тоглолтын гараанаас 5 тоглогч нь өөрчлөгдсөн ч маш чухал 1 оноог авч чадлаа. Тэд хаврын тойрог эхлээд “Хантерс” болон “Сталлионс” гэсэн дээрээ бичигдэж байгаа 2 багаас оноо салгаад байна.
09/05/2026
Mongolian Premier League
Match #58
MatchWeek 12
Halftime
Western FC 1-0 Central Stallions FC
Шууд үзэх: https://www.youtube.com/watch?v=Q8_1pND62rw
07/05/2026
🏆МОНГОЛЫН ДЭЭД ЛИГ
12-р тойргийн тоглолтын хуваарийг танилцуулж байна.
--------------------------------------
🗓️2026.05.09
⏰15:00
📌МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн
Western FC vs Central Stallions FC
--------------------------------------
🗓️2026.05.09
⏰18:00
📌МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн
Khangarid FC vs Deren FC
--------------------------------------
🗓️2026.05.10
⏰15:00
📌МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн
FC Ulaanbaatar vs Ulaangom City Football Club
--------------------------------------
🗓️2026.05.10
⏰18:00
📌МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн
Hunters FC Mongolia vs Khoromkhon FC
07/05/2026
🏆МОНГОЛЫН ДЭЭД ЛИГ
⚽️Та бүхэнд Mongolian Premier League-ийн 11 дүгээр тойргийн тоглолтуудын үр дүнг хүргэж байна.
07/05/2026
🏆МОНГОЛЫН ДЭЭД ЛИГ
🔥 Хүснэгт
🗓️2025.05.07