Аархал

Аархал Хийморь юм даа.

24/09/2026

-Утсаа болиоч чи! Дүссссс, яа ….

22/09/2026

За яг нөгөө яриад байгаа уур хилэн, омог бардам зан хормын төдийд хүний амьдралыг үгүй хийнэ гэдэг чинь энэдээ. Омголон байдлаа дарж явахгүй бол 1 л өдөр 1 бол чи шоронд, нөгөө нь шороонд. Үгүй бол тэр шоронд, чи шороонд 🪦

Энд гүйж гарсан хүн нь ч за уучлаарай гээд үргэлжлүүлээд гүйчихгүй, машины жолооч ч гүйгээд гарчихсан хойно сигналдаад өнгөрөөд явчих юман дээр аль аль нь дэмий л зүйл хийж бие биенийхээ болон өөр өөрсдийн амьдралаа балалчихаж байгаа юм 😢

Уур хилэн болон омог бардам занг бясалгал, залбирал, талархлаар дамжуулан үр дүнтэйгээр засч, анагаах бүрэн боломжтой. Эдгээр практик үйлүүд нь хүний сэтгэл зүй, тархины ажиллагаа болон энергийн түвшинд шууд нөлөөлж, сөрөг зан чанаруудыг эерэгээр хувиргадаг.

1. Уур хилэнг анагаах нь
Уур хилэн бол ихэвчлэн хүлээлт алдагдах, гомдол эсвэл нөхцөл байдлыг хянах гэсэн хүслээс үүсдэг.

Бясалгал: Уурлах үед тархины "айдас, түгшүүрийн төв" (амигдала) идэвхждэг. Бясалгал нь таныг тухайн агшинд уураа хөндлөнгийн ажиглагч шиг харж, автоматаар урвалд оролгүйгээр тайвшрах орон зайг олгодог.

Залбирал: Өөрөөсөө илүү агуу хүч (Бурхан, Орчлон ертөнц, байгаль дэлхий)-д даатгаж, дотоод уучлалыг эрж хайх нь уурын цаана байгаа гомдлыг зөөллөдөг.

Талархал: Уурлаж буй нөхцөл байдал эсвэл хүнээс сургамж хайж, амьдралынхаа сайн сайхан зүйлс рүү анхаарлаа хандуулах үед уур хилэн аяндаа замхардаг. Учир нь тархи нэгэн зэрэг уурлаж, талархаж чаддаггүй.

2. Омог бардам (их зан) занг анагаах нь
Омог бардам зан нь ихэвчлэн бусдаас илүү гарах гэсэн айдсаас үүдэлтэй өөрийгөө хамгаалах хуяг юм.

Бясалгал: Бидний "Би" гэх үзлийг (эго) дарахад тусалдаг. Сэтгэлийн гүн рүү өнгийж, бүх зүйл хоорондоо хамааралтай, бид бусдаас тусдаа биш гэдгийг ухамсарлахад тусалдаг.

Залбирал: Залбирах үед хүн өөрийн төгс бус байдлыг хүлээн зөвшөөрч, даруу занд суралцдаг. Энэ нь эгог цэвэрлэх хамгийн хүчтэй зэвсэг юм.

Талархал: Амжилт, ололт бүхэн зөвхөн "миний" гавьяа биш, бусдын тус дэм, хувь тавилан, нөхцөл боломжийн үр дүн гэдгийг харуулдаг учраас омог бардам занг шууд даруу зангаар сольдог.

Та эдгээрийг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгосноор сэтгэл хөдлөлөө удирдаж, дотоод амар амгаланг олж чадна 🙏

Аргагүй үнэн үг шүү.
19/09/2026

Аргагүй үнэн үг шүү.

Олимпын таеквондогийн Пүмсэ төрлөөр Монгол Улс дэлхийн аваргатай болжээ🇲🇳ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн тамирчда...
18/09/2026

Олимпын таеквондогийн Пүмсэ төрлөөр Монгол Улс дэлхийн аваргатай болжээ🇲🇳

ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн өрсөлдсөн тамирчдаас өсвөр үеийн холимог хосын төрөлд Ц.Шинэ-Эрдэнэ, О.Энх-Эрдэнэ өрсөлдөж хэсгийн шатанд Их Британи, Герман, Канад, АНУ-ын тамирчдыг тус тус ялж, финалд Тайландын хосыг ялснаар алтан медалийн эзэд болжээ

Вейп хэрэглэсний улмаас уушги нь бүхэлдээ гэмтсэн тохиолдол ОХУ-ын Кемеровогийн 16 настай өсвөр насны хүүд оношлогджээ. ...
13/09/2026

Вейп хэрэглэсний улмаас уушги нь бүхэлдээ гэмтсэн тохиолдол ОХУ-ын Кемеровогийн 16 настай өсвөр насны хүүд оношлогджээ. Эхлээд хүү уушгины хатгалгаа гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтсэн байна. Эмч нар амьсгалын дутагдал болон хордлогын шинжийг арилгаж, эмнэлгээс гаргасан боловч ердөө сарын дараа дахин эмнэлэгт иржээ. Энэ удаад эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн байна.

Цусан дахь хүчилтөрөгчийн ханалт нь хэвийн үед 95-100 хувь байдаг бол 65 хувь хүртэл буурсан байжээ. Хүү электрон тамхи хэрэглэдэг гэдгээ үгүйсгэж байсан бөгөөд эмчилгээ ч тогтвортой үр дүн өгөхгүй байв. Эмч нар компьютер томографи (КТ) хийхэд 2 уушгинд нь өргөн хүрээний гэмтэл илэрчээ. Үүний дараа хүү 2 жилийн турш электрон тамхи татаж байснаа хүлээн зөвшөөрчээ.

Бранден Монголд өөрийгөө байгальд сорихоор ирсэн ч Монгол түүнд тэсвэр хатуужил, даруу байдал, хүн хоорондын холбоо, бай...
13/09/2026

Бранден Монголд өөрийгөө байгальд сорихоор ирсэн ч Монгол түүнд тэсвэр хатуужил, даруу байдал, хүн хоорондын холбоо, байгальтай зэрэгцэн амьдрах үе дамжсан мэдлэгийн үнэ цэнийг илүү ихээр ойлгуулжээ...

БРАНДЕН ЖОЙГИЙН МОНГОЛЫН ТУХАЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ ТУРШЛАГА, АЖИГЛАЛТУУД

/Бранден Жойтой хийсэн 75 минутын ярилцлага GerTalkX дээр удахгүй гарна/

1. “Би Монголыг маш дутуу үнэлсэн.”
Бранден өмнө нь Гренландын мөсөн гадаргууг 40 хоногт 2,500 км туулж байсан. Тиймээс Монголын аяллыг боломжийн хэмжээнд хялбархан даваад гарна гэж боджээ.
Хиймэл дагуулын зургаас харахад зам нь ихэнхдээ тэгш, мод багатай, томоохон гол мөрөн цөөн мэт харагдсан. Гэвч Монголд ирээд бүх зүйл огт өөр байсныг ойлгосон.

“Би Монголыг маш дутуу үнэлсэн. Би гэнэн байжээ.”

Монголын салхи Гренландынхаас хамаагүй тогтворгүй, газар нутаг нь маш бартаатай, шороон замууд нь долгиолсон бартаатай, ургамал бут сөөг нь кайтыг нь урж, механикийн асуудал байнга гарч байжээ. Тэрээр өөрийгөө бүрэн бэлтгэгдээгүй байсныг ойлгосон.

2. 170 кг жинтэй кайтын тэргээ бараг 10 хоног чирсэн. Аяллынхаа эхний өдрүүдэд салхи хангалттай байгаагүй учраас Бранден кайтаар явж чадахгүй байв.

3. Монголын цаг агаар түүнд байгалийн бараг бүх өнгийг үзүүлсэн. Ердөө хоёр орчим сарын хугацаанд цасан шуурга
35–40°C хүртэл халуун, элсэн шуурга, аадар бороо, аянга цахилгаантай шуурга, хүчтэй салхи, огт салхигүй олон хоногууд
зэрэг маш олон төрлийн өнгийг мэдэрсэн.
Бранден хүйтэн орчинд аль хэдийн маш сайн туршлагатай байсан. Тэр Антарктид, Гренландад ажиллаж, аялж байсан. Харин Монгол түүнд халуун цаг агаарт хүний бие ямар их ачаалал авдгийг шинээр ойлгуулсан байна.

МОНГОЛЫН ТУХАЙ ТҮҮНИЙ ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АЖИГЛАЛТУУД

4. “Монголын алслагдсан байдал миний төсөөлж байснаас ч илүү алс байсан.”
Тэр хэдэн зуун километр явсан ч засмал зам харахгүй байх үе байсан. Заримдаа хэдэн өдөр дараалан малчин хүн ч харагддаггүй байжээ. Учир нь малчид заримдаа хад чулуу, толгодын цаана байрладаг учраас холоос харагддаггүй.

5. Хэлний асуудалтай байсан ч монголчууд түүнд тусалсан. Тэр монголчуудыг ухаалаг, чадвартай, арга эвийг маш сайн олдог хүмүүс гэж тодорхойлсон. Түүний тэргийг хараад л юу эвдэрснийг ойлгож, ямар эд анги хэрэгтэйг нь тааж чаддаг байжээ.

6. Малчид түүний майханд ирээд айраг, сүү санал болгодог байжээ.

7. Тэр Монголын зочломтгой занг “илүү хүнлэг” гэж мэдэрсэн

Бранден Монголын хүмүүсийн харилцааг АНУ-ын соёлтой харьцуулсан. Тэр Монголд хүмүүс айлын гэрт орохдоо заавал хаалга тогшоод зөвшөөрөл хүлээдэггүй, шууд орж ирэх нь байдаг гэдгийг ажиглажээ. Америкийн соёлд энэ нь эсрэгээрээ.
АНУ-д “Энэ бол миний газар. Миний өмч. Хашаанд минь битгий ор.” гэсэн илүү хүчтэй хувийн өмч, хувийн орон зайн ойлголт байдаг гэж ярьсан.

Харин Монголын харилцааны хэв маягийг “илүү хүнлэг, илүү бүтэн, илүү холбогдсон” гэж мэдэрсэн.

8. Монголын дэд бүтэц түүнийг бас их гайхшруулсан

Бранден аяллынхаа үеэр маш олон цахилгааны шугам таарсанд гайхсан. Тэр Монголыг туулахдаа ойролцоогоор 30 удаа цахилгааны шугам гаталсан гэж ярьсан. Түүнчлэн алслагдсан газруудад интернетийн холболт харьцангуй сайн байгаад гайхжээ. Тиймээс тэр Монголд уламжлалт нүүдлийн амьдрал орчин үеийн технологийн хөгжил хоёр зэрэгцэн оршиж байгааг харсан.

9. Тэр малчдын үе дамжсан мэдлэгийг маш их сонирхсон
Бранден холоос малчдыг малаа тууж, нэг газраас нөгөө рүү нүүлгэж байгааг ажигладаг байжээ. Тэгээд өөрөөсөө Яагаад энэ чиглэлд явж байгаа юм бол? Малаа хэдийд нүүлгэдэг юм бол?
Яагаад тэр зүгийг сонгож байгаа юм бол? гэж асуудаг байв.

Тэр үүний цаана тухайн нутаг, мал, улирал, байгальтай холбоотой үеэс үед дамжиж ирсэн асар их мэдлэг байгааг ойлгосон. Хэлний бэрхшээлээс болоод тэр ихэнхдээ зөвхөн ажиглах боломжтой байжээ.

10. Түүний хамгийн их хүндэлсэн хүмүүс нь өөрөө биш — Монголын малчид байсан
Түүнийг хамгийн хатуу, тэсвэртэй аялагчдын нэг гэж хэлэхэд Бранден өөрийгөө малчидтай харьцуулахыг хүсээгүй.
Тэр үндсэндээ “Би Монголд хоёрхон сар байж, маш олон бэрхшээл туулсан. Харин Монголын малчид энэ амьдралыг бүхэл бүтэн амьдралынхаа турш туулдаг.” гэж хэлсэн.

Тэр малчдыг Монголын өвлийн хүйтнийг, зуны халууныг
улирлын өөрчлөлтийг, байгалийн эрс тэс нөхцөлийг, үе дамжсан мэдлэгээрээ даван туулдаг хүмүүс гэж биширсэн.

Тэр өөрийгөө хиймэл дагуулын холбоо, Монголын SIM карт, интернет зэрэгтэй байсан гэдгээ ч онцолсон. Харин малчид ямар нэгэн зүйл эвдэрвэл өөрсдөө засаж, бие биедээ тусалж амьдрах шаардлагатай.

“Монголын малчид надаас хамаагүй илүү хаттай хүмүүс." гэв.

11. Түүний хамгийн сайхан дурсамжууд бүх зүйл буруугаар эргэсэн үед бий болсон. Хэрэв бүх зүйл төгс яваад, тэр зүгээр л ганцаараа зорьсон газартаа хүрсэн бол эдгээр туршлага байхгүй байх байсан.

12. Амьдрал богинохон хүн хэзээ үхэхээ таашгүй гэдгийг үеийн хоёр найз нь ар араасаа нас барахад ойлгосон. Тийм болохоор хийхийг хүссэн зүйлээ зоригтойгоор хийх хэрэгтэй гэдгийг ойлгосон гэв.

Бранден Монголд өөрийгөө байгальд сорихоор ирсэн ч Монгол түүнд тэсвэр хатуужил, даруу байдал, хүн хоорондын холбоо, байгальтай зэрэгцэн амьдрах үе дамжсан мэдлэгийн үнэ цэнийг илүү ихээр ойлгуулжээ...

1986 оны наадмын өмнөх сорилго барилдааны үеэр Хадбаатар аварга эргэж ирсэн найзуудтайгаа ном авахаар явж байгаа нь .Гэр...
12/09/2026

1986 оны наадмын өмнөх сорилго барилдааны үеэр Хадбаатар аварга эргэж ирсэн найзуудтайгаа ном авахаар явж байгаа нь .
Гэрэл зургийг С.Цацралт 1986 он

О.Хангай: Манай КА нарт бас авах чанар их байнаа. Хүнийг сайхан дайлж цайлна. Толгойг нь сэнхэртэл пялдагадаж долигнож ч...
12/09/2026

О.Хангай: Манай КА нарт бас авах чанар их байнаа. Хүнийг сайхан дайлж цайлна. Толгойг нь сэнхэртэл пялдагадаж долигнож чадна. Ер нь энэ тал дээр мундагдаа.

Харин бид хууртаад сайн хүмүүс гэж бодоод яваад байдаг. Тэгж байгаад ихэнх нь нэг өдөр ар нурууруугаа хутга зоолгодог.
Ховдод энгийн сайхан харилцаатай олон казак найзууд байдаг. Нийт масс нь Монгол учраас дураараа аашилж чаддагүй байх.
Харин Баян-Өлгий аймагт бол тэс өөр ертөнц байдаг гэдгийг 10-д хоног барилдаж явахдаа мэдэрсэндээ.
Урианхай, тува иргэд маань ямар их дарамт шахалт, дээрэлхэлт дунд амьдардаг, амьдарч байгаад нутгаа орхиж явснаа нулимс нь бөмбөрөөд уйлаад л яриад байдаг юм билээ.
Та нар эвтэй найртай амьдарч чадахгүй бол Монгол улс хэдийгээр ардчилсан орон ч гэлээ хуультай шүү.

Өнгөрсөн шөнө Apple компани анхны эвхэгддэг iPhone болох “iPhone Duo”-г албан ёсоор танилцууллаа. Шинэ iPhone Duo нь баг...
11/09/2026

Өнгөрсөн шөнө Apple компани анхны эвхэгддэг iPhone болох “iPhone Duo”-г албан ёсоор танилцууллаа.

Шинэ iPhone Duo нь багтаамжаасаа хамааран $1,999–$3,199-н үнэтэй худалдаалагдах аж.

📌 Манайхан ч идэхгүй, уухгүй, мөнгө үрэхгүй 2 сар гүрийвэл нэг iPhone Duo-н барааг харах нь дээ, яалтай.

Address

Ulaanbaatar
Ulaanbaatar
1400

Telephone

+97688194520

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Аархал posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Аархал:

Shortcuts

Share