Snowboarding Mongolia

Snowboarding Mongolia

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Snowboarding Mongolia, Sports Team, Ulaanbaatar.

Photos from Snowboarding Mongolia's post 13/02/2026

Сурагч охин Чой Га Он хамгийн залуу Олимпийн аваргаар тодорлоо

Өмнөд Солонгосын 17 настай сноубордын тамирчин Чой Га Он тус улсын багийн анхны алтан медалийг хафпайп төрлөөр хүртлээ.

Тэрээр эхний хоёр оролдлогыг хийх үедээ унасан бол гурав дахь удаагийн оролдлогоор 90,25 оноо авчээ. АНУ-ын тамирчин, Олимпын хошой аварга Хлоя Ким 88 оноо, Японы тамирчин Мицүки Оно 85 оноогоор удаалсан аж.

Ийнхүү Чой Га Он сноубордын төрөлд хамгийн залуу эмэгтэй Олимпийн аваргаар 17 нас 101 хоногтой тодорлоо. Түүний өмнөх хамгийн залуу аварга бол Ким Хлое юм. Сонирхуулахад Ким Хлое гэсэн ч Солонгос гаралтай билээ.

10/02/2026

Милан-Кортина 2026-д тод гялалзах од, долларын саятан Гу Айлин гэж хэн бэ?
Гу Айлин (Eileen Gu) нь 2022 оны Бээжингийн олимпын наадмын "супер од", чөлөөт цанын төрөлд нэг наадмаас 3 медаль хүртсэн анхны тамирчин юм. Гэхдээ энэ удаад тэр зөвхөн тамирчны хувиар биш, дэлхийн спортын элч, Стенфордын оюутан, загварын ертөнцийн нүүр царай гэсэн "олон талт" дүрээр Миланы тэнгэрт гялалзахаар иржээ. Тэрээр өнөөдөр эмэгтэйчүүдийн чөлөөт цанын налуу слоуплейт төрөлд мөнгөн медаль хүртлээ.
Гу Айлин одоо 22 настай бөгөөд саяхан "Солт Лейк 2034" өвлийн олимпын элчээр томилогдсон нь түүний нөлөө зөвхөн цанын тамирчнаар хязгаарлагдахгүй болсныг илтгэнэ. Италийн Милан-Кортинагийн задгай уулс, цаг агаарын тогтворгүй байдал нь тамирчдаас асар их ур чадвар шаарддаг. Гэвч Европын Альпийн нуруунд бэлтгэлээ базаадаг түүний хувьд энэ нь "гэртээ" байгаа мэт мэдрэмж төрүүлнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Хэрэв тэр Миланд дахин алт авбал чөлөөт цанын түүхэн дэх хамгийн олон алтан медальтай тамирчин болох юм.
Өглөө нь квант физик судлах, өдөр нь 1620 градусын эргэлтийг агаарт хийх нь түүний амьдралын өдөр тутмын хэв маяг юм.

#ГуАйлин #МиланКортина2026 #ӨвлийнОлимп

04/02/2026
Photos from Солонгос аялал/Korean Travel/'s post 06/01/2026
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar