Ejukk yoga

Ejukk yoga

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ejukk yoga, Yoga studio, Ulaanbaatar.

14/12/2023

Замын халтиргаа, гулгаа их байгаа тул жолооч та бүхэн хурдаа тохируулж, замын хөдөлгөөөнд анхаарал болгоомжтой оролцож, бусад жолооч нартаа анхааруулахыг хүсье.

Photos from Ejukk yoga's post 07/10/2023

Агаарын иогийн ач тус:
✅Нурууны өвдөлтийг шийдвэрлэнэ
Агаарын иог хүн бүхэнд тохиромжтой боловч нуруу өвддөг хүмүүст онцгой ач холбогдолтой.
Агаарын даавууны дэмжлэгийн тусламжтай үе мөчний ачаалал хамаагүй бага бөгөөд нурууг чангалдаггүй.
Нуруундаа таагүй байдал мэдрэхгүйгээр биеийн бусад хэсэгтээ анхаарч дасгал хийх боломжтой.
✅ Амьсгалахад тусладаг
Амьсгалаа удирдах нь иогийн чухал хэсэг билээ. Үүнийг агаарт ч мөн хийж болно.
Агаарын иог танд ямар нэг хязгаарлалтгүйгээр гүнзгий амьсгалах боломжийг олгодог.
Агаарт даавуун дээр хичээллэж байхдаа та бүрэн тайвширч таны байрлал бүрийг ая тухтай байлгах боломжийг олгодог. Хэрэв та өндрөөс айх айдастай бол айдастайгаа нүүр тулж өөрийн хязгаараа мэдэрч амьсгалын дасгалын тусламжтай айдсаа даван туулах болно.
Үр дүнд нь таны уушигны багтаамж нэмэгдэж амьсгалах техник ч сайжирна.
✅ Уян хатан байдал
Хөдөлгөөний цар хүрээг хадгалахын тулд та уян хатан байдал дээрээ тууштай ажиллах ёстой.
Агаарын иогийн хичээл нь булчин шөрмөсөө найдвартай сунгахад тусална.
Агаарын даавуун дээр хөдөлгөөн хийх орон зай харьцангуй ихэсдэг бөгөөд газар хийж чадахгүй иогийн позуудыг хийх боломжтой.
✅ Стресс тайлах
Танд бясалгал хийж, эерэг бодолд анхаарлаа төвлөрүүлэх боломжийг агаарын иог ч мөн сонирхолтой байдлаар хүргэнэ.
Даавууны тусламжтай агаарт урвуу байрлалд орохын давуу тал нь дэлхийн татах хүчийг биеийн эсрэг чиглэлд чиглүүлж, шинэлэг мэдрэмж төрүүлж, тэнцвэр, илүү их эрч хүч, илүү сайн анхаарлаа төвлөрүүлэхэд туслана. Урвуу байрлалтай үед цус тархи руу урсаж, тархины үйл ажиллагаанд шаардлагатай хүчилтөрөгчийг хүргэдэг байна. Ингэснээр таныг тайвшруулж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, шинэ зүйлтэй нүүр тулах урам зоригийг өдөөдөг байна.
✅Калори шатаадаг
Агаарын иогийн ач холбогдол нь зөвхөн амар амгалан, тайвшруулахаар хязгаарлагдахгүй.
Биеийн тэнцвэрт байдлыг хангах замаар биеийн илчлэгийг шатаахад тусалдаг.
Америкийн Дасгалын Зөвлөлийн судлаачдын хийсэн судалгаагаар агаарын иог нь аэробикийн дасгалын үр дүнтэй өрсөлдөхүйц болохыг баталсан байна.
50 минут агаарын иогоор хичээллэх үед та доод тал нь 320 калори шатаах боломжтой. Дасгалын ачааллаас хамаараад энэ тоо илүү өндөр ч байх боломжтой байдаг.

29/09/2023

😃Эерэг хүмүүстэй байх тусам амьдрал эерэг харагдана.
😔Сөрөг хүмүүстэй байх тусам амьдрал сөрөг харагдана.
Хэнтэй нөхөрлөнө амьдрал тийм болдог юм шиг.
Тэгвэл эерэг хүмүүсийн үндсэн 5 шинжийг хэлэх үү?
1. Эерэг хүмүүс шуналгүй.
Тэд байгаадаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд арвич хямгач байдаг.
2. Эерэг хүмүүс залхуурдаггүй.
Тэд маш хөдөлмөрч хүмүүс байдаг.
Мөн амрахдаа ч адал явдалтай хөгжилтэй сайхан амарч чаддаг.
3. Эерэг хүмүүс хуурамч биш.
Тэд маш үнэнч хүмүүс байдаг учраас тэд үнэхээр сайн найз байдаг.
4. Эерэг хүмүүс шинэ зүйлээс айдаггүй.
Тэд үргэлж шинийг эрэлхийлж аливааг судалж мөрөөдөж өргөн сэтгэдэг.
Тэд үргэлж урд алхдаг.
5. Эерэг хүмүүс бусдыг хэзээ ч доош нь хийдэггүй.
Тэд үргэлж бусдыг хүндэлж харилцдаг. Хэрэв тэднийг гутаавал тэд зүгээр л өөрийнхөө замаар мөрөөрөө яваад өгнө. Тэднийг бүү гомдоогоорой.
Та ийм хүмүүсийн дунд амьдарч ажиллаж байвал та амжилттай амьдарна.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Ulaanbaatar
13311

Opening Hours

Monday 05:30 - 22:00
Tuesday 05:30 - 21:00
Wednesday 05:30 - 21:00
Thursday 05:30 - 21:00
Friday 05:30 - 21:00
Saturday 05:30 - 21:00
Sunday 07:00 - 21:00