Хамгийн хамгийнаар…
Kharaatsai WFC
Хараацай эмэгтэй хөлбөмбөгийн баг
Hediin be? М. Халиут
За энэ хэд Тайландад дахиад удсан бол хэл ам нь хэцүүхэн болох нээ😅
“Олон хэсэгтэй влогт тавтай морил”
Бүлэг 1: Гэгээрэхүй ккк
Бид чөлөөт цагаараа Тайланд улсын Бангкок хотод үзэх боломжтой газруудаар явж сонирхохдоо маш олон бичлэг хийсэн байдаг юм ккк.
Ямар дуу сонсож байна вэ?
Парт-1
18/08/2026
2026.08.16
📍🇹🇭
Хамтран ажиллагч: TG SPORT
17/08/2026
🇲🇳 ХАРААЦАЙ КЛУБ AFC WOMEN’S CHAMPIONS LEAGUE-Д
Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Хараацай клуб AFC Women’s Champions League тэмцээний хэсгийн шатанд өрсөлдөхөөр Тайланд улсад хүрэлцэн ирээд байна.
Манай баг D хэсэгт Тайландын дээд лигийн аварга College of Asian Scholars, БНАСАУ-ын дээд лигийн аварга 4.25 SC, Зүүн Тиморын дээд лигийн аварга S’Amuser FC клубүүдтэй тоглоно.
📌 Тоглолтын хуваарь
08.17 | 17:00
🇰🇵 4.25 SC 🆚 🇲🇳 KHARAATSAI FC
08.20 | 20:00
🇲🇳 KHARAATSAI FC 🆚 🇹🇭 College of Asian Scholars
08.23 | 17:00
🇲🇳 KHARAATSAI FC 🆚 🇹🇱 S’Amuser FC
📍 Thailand
Энэ бол Монголын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн хувьд томоохон алхам. Бид хэсгийн шатны гурван тоглолтод бүх хүчээ дайчлан өрсөлдөх болно.
Эхний бэлтгэл орлоо.
📍Thailand
01/08/2026
🤝 Хараацай клуб Монголын үндэсний үйлдвэрлэгч, спортыг дэмжигч TG SPORT хамтын ажиллагааны санамж бичигт албан ёсоор гарын үсэг зурлаа.
🏆 Манай клуб 2026 оны Эмэгтэйчүүдийн дээд лигийн аваргаар шалгарч, Азийн Эмэгтэйчүүдийн Аваргуудын лигт оролцох эрхээ аваад байна. 🌏⚽
💙 Монголын спортыг хөгжүүлэх, олон улсын тавцанд өрсөлдөх баг тамирчдыг дэмжин хамтран ажиллаж буй TG SPORT-н хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
🚀 Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын эмэгтэй хөлбөмбөгийн хөгжил, олон улсын амжилтын төлөөх шинэ алхам болно гэдэгт итгэлтэй байна.
02/07/2026
🇲🇳 АЗИЙН АВАРГУУДЫН ЛИГ: ХАРААЦАЙ WFC “D” ХЭСЭГТ ӨРСӨЛДӨНӨ 🏆
Монголын Хөлбөмбөгийн Эмэгтэйчүүдийн Лигийн 2026 оны аварга Kharaatsai WFC клуб маань Монгол Улсаа төлөөлөн АХБХ-ны (AFC) Эмэгтэйчүүдийн Аваргуудын Лиг 2026/27 тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөх гэж байна. 🇲🇳
Өнөөдөр болсон албан ёсны сугалаагаар манай баг “D” хэсэгт дараах багуудтай нэг хэсэгт багтлаа.
🇹🇭 College of Asian Scholars (Тайланд)
🇰🇵 4.25 SC (БНАСАУ)
🇹🇱 S’Amuser FC (Зүүн Тимор)
Хэсгийн тоглолтууд 2026 оны 08-р сарын 17-23-ны өдрүүдэд Тайланд улсад зохион байгуулагдах бөгөөд хэсгээс шалгарахын төлөө ширүүн өрсөлдөөн өрнөнө.
Click here to claim your Sponsored Listing.
Location
Category
Website
Address
Ulaanbaatar