EuroMini Zizzo Mongolia

EuroMini Zizzo Mongolia

Share

“Euro Mini Zizzo” брэндийн эвхэгддэг унадаг дугуйны албан ёсны борлуулагч 83114499

24/05/2026

Доржсүрэнгийн Сумъяа:

📌 Ээж байхад бүх юм байдаг. Ээж бол ерөөсөө бүх Дэлхийн ертөнц. Хүний хувьд бүх юм. Харин миний хувьд тэр бүх юм байсангүй. Хүнд хэцүү зүйл тулгарах үед ээж байхад Дэлхий ертөнц гэрэлтээд явчихдаг.
📌 Миний хувьд эхийн тэр хайрыг хүссэн, орлуулсан зүйл бол ард түмнээрээ хайрлуулж байгаа, амжилтыг маань ард түмэн хараад баярлаж, урмын үг хэлж байгаа юм шиг санагддаг. Эхийн хайрыг ард түмний хайраар орлуулж өөрөө өөртөө боддог.
Тэр хайрыг олж авахын тулд би өөрөө их хичээх хэрэгтэй. Нэгэнт ээжийн хайрыг авч чадахгүйгээс хойш тэндээс хайрыг аваад байна. Тиймээс тэр хайрыг авахын тулд их хичээдэг байсан. Тэр хайрыг л хүсээд байгаа учраас өөрийгөө тултал дайчилдаг байсан.
📌 Дүүтэйгээ ЗИЛ-130 машины чиргүүл дээр суугаад 10 настайдаа хотод ирж байлаа. 8 настай дүүгээ дагуулаад ирсэн. Аав ээж хоёрын маань амьдрал 6 жил үргэлжилсэн. Ээж маань харваад, гэнэт өөд болсон. Ингээд аав гурван жаахан хүүхэдтэй үлдсэн.
📌 Бид гурав дараа нь ээжтэй болсон. Шинэ ээж авчирсан тэр өдөр өвөл гэр дулаалгатай байлаа. Гэтэл харсан чинь дулаалганы нэг хэсэг урагдчихсан байсан. Би урагдсан тэр хэсгийг биеэрээ хаагаад зогссон. Оёж амжаагүйдээ өөрийгөө зэмлэсэн. Гэвч энэ сайхан зүйл маань бас удаан үргэлжлээгүй. Аавын минь хувьд хоёрдахь амьдрал.
📌 Би 3 дугаар ангийн хүүхэд байлаа. Гэрт орой бүр хэрүүл шуугиан тасрахгүй. Шинэ ээж маань ааваас нэлээн залуу хүн байсан болохоор гурван хүүхэдтэй хүнтэй сууна гэдэг хэцүү байсан байх. Тэр бол зоригтой шийдвэр. Зоригтой ч хүн. Би тэр үед хурдан том болчих юмсан гэж боддог болсон. Хүүхэд насны дурсамж маань хэцүү. Гэгээлэг дурсамж бага. Амнаас гаргахад хэцүү.
📌 Би байхгүй болчих юм бол энэ асуудал зогсчих юм байна. Илүү аз жаргалтай болчих юм байна. Би энэ хорвоогоос байхгүй болчихвол энэ хэрүүл, үл ойлголцлыг шийдчих гээд байгаа юм шиг санагддаг байсан. Тийм бодол их төрдөг байсан. Тэр бодол байнга орж ирдэг. Тийм л их асуудалтай байсан гэсэн үг.
📌 Ярьснаараа яриад дуусгачихъя. Сүүлдээ тэр /уйлав/ зодуулж, нүдүүлэх ч юу ч биш болж байгаа юм. Харин хүний зүрх сэтгэл рүү орсон үг айхавтар. Тэр үгийн дэргэд зодуулж, нүдүүлэх бол юу ч биш. Хавдсан хөхөрсөн бие бол эдгэдэг. Хатуу бөгөөд авирлаж хэлж буй үгнүүд л их хэцүү байдаг...
📌 2002 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 05 цаг 15 минутад гээд бичсэн захиаг би 24 жил хадгалж байна. Тэр захиа “Миний охин...” гээд эхэлж байгаа байхгүй юу. Тэрийг уншаад яагаад би уйлаад, уяраад хайлсан юм бэ? гэхээр миний ээж хэлж байгаа юм шиг мэдрэгдээд...
Ээжтэй хүүхдэд бол “Миний охин” гэдэг өдөр болгон сонсдог үг болохоор үнэ цэнгүй байхгүй юу. Надад бол тэр үг гоё байсан. “Миний охин...” гэдэг үг чинь /нулимс унагав/.
📌Би тэр ээжтэйгээ гар зөрж үзээгүй л дээ. Би нэг л удаа муухай харсан. Тэгж харснаасаа болоод зодуулсан. Тэрнээс өөр юм надад байхгүй. Тэр хүнтэй би тэрсэлдээгүй. Тэссэн, тэвчсэн, би ухаан заасан юм байна, би ялсан юм байна, би амьдралаа ялаад гарсан юм байна гэж боддог.
📌 Эхлээд төрсөн ээжийгээ намайг эрт орхиж явсанд маш их гомддог байсан. Харин сүүлд бодоход, ээждээ би маш их баярладаг. Хүний энэ орчлонд энэ биеийг минь төрүүлж өгсөнд баярлалаа гэж хэлмээр санагддаг. Хүний заяаг олж төрнө гэдэг том хувь заяа. Ганцааранг минь биш хоёр сайхан дүүтэй минь үлдээсэнд баярлалаа гэж дотроо залбирч явдаг. Нутагтаа очих бүртээ “Охин сайн явж байгаа шүү” гэж залбирдаг /уйлав/.
📌Хувийн амьдрал зохиогоод, сүүдийн хэдэн жил л би амьдарч эхлэх гэж байна шүү дээ... Хүүхэдтэй болсон чинь илүү зөөлөрсөн л дөө.
📌Том хүүгээ гаргачихаад... эмэгтэй хүн ээж болоод бүхнийг ойлгодог юм билээ. Ээжийгээ хамгийн түрүүнд бодсон. “Ээж минь тосоод авсан бол...” гэж бодож байсан. Тэгэхэд ээжийгээ маш их санасан.
📌 Ээжийгээ санах мэдрэмжийг юу гэж хэлэх вэ гэж үү? Үгээр хэлэх юм бол гаслантай юмуу даа. Ирэхгүй, хэзээ ч уулзахгүй. Гаслантай.
..
Эх сурвалж: “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэг
..
➡️➡️💛💛💛 SSS19 пэйжийг дагаж, илүү их мэдээ мэдээлэл хүлээн аваарай.

24/05/2026

МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав: Бид 30 жил коммунист хуулиар явж ирлээ, одоо цаашаа явахгүй

👉Нийт 1560 хүнээс судалгаа хийхэд 47% нь 770 мянган төгрөгөөс бага орлоготой байна. Нэг ёсондоо Монгол Улсын ядуурлын түвшин 47 хувьд хүрчихсэн байна.

Дэлгэрэнгүй ярилцлагыг:
🔗https://www.mongolchamber.mn/a/2638

22/05/2026

Маргааш хэн нэгэн барианд орох гэж гүйж байна.
Хэн нэгэн анхны алхмаа хийх гэж байна.
Хэн нэгэн өөрийгөө сорих гэж байна.

Тэмцээн зөвхөн түрүүлэх тухай биш.

Өчигдрийн өөртэйгөө өрсөлдөх тухай 💚

Улаанбаатар хотын бүх оролцогчдод амжилт хүсье!

21/05/2026

Өглөөг хэрхэн эхлүүлж байна вэ?

Өглөөний ердөө 15–20 минутын идэвхтэй хөдөлгөөн:

✅ Эрч хүч нэмэгдүүлнэ
✅ Анхаарал төвлөрлийг сайжруулна
✅ Стресс бууруулна
✅ Өдрийг илүү бүтээмжтэй болгоно

Өдрийн өнгийг өглөө тодорхойлдог 💚

21/05/2026

Өдөр бүр 2 минут өөртөө зориулаарай 💚

Хурдан хөдөлгөөний сорил:

✅ 20 секунд — мөрөө эргүүлэх
✅ 20 секунд — хүзүүгээ зөөлөн сунгах
✅ 30 секунд — гараа дээш сунгах
✅ 50 секунд — алхаарай

Багахан хөдөлгөөн ч таны эрч хүчийг сэргээж чадна.

Том өөрчлөлт жижиг алхмаас эхэлдэг.

20/05/2026

Zizzo Ferro – 700,000₮

Хот дотор унахад хамгийн боломжийн эвхдэг дугуй. 20” дугуй, 7-speed Shimano.

15 секундэд эвхэгдэнэ. Оффис, гэр, машины тэвшинд багтана.

✅ 1 жилийн баталгаа + засвар үйлчилгээ
✅ Дэлгүүр ирж унаад үзэх боломжтой
✅ Хэдхэн ширхэг үлдсэн

📍 Showroom: Их дэлгүүрийн баруун талд, Алтай Центрийн баруун талын 11 дүгээр байр, Сувд маркет Б1 давхар
📞 83114499
🕒 12:00–20:00, Даваа–Ням

DM “FERRO” гэж бичээд захиалаарай

Photos from EuroMini Zizzo Mongolia's post 19/05/2026

Та биеэ хөдөлгөх цаг болсон уу?

18/05/2026

Өдөрт 30 минут хөдөлгөөн хийх нь:

✅ Илчлэг шатаана
✅ Стресс бууруулна
✅ Эрч хүч нэмэгдүүлнэ
✅ Зүрхний эрүүл мэндийг дэмжинэ

Том өөрчлөлт жижиг алхмаас эхэлдэг. Өнөөдөр хөдөлгөөнөө эхлүүлээрэй 💚

07/05/2025

Photos from EuroMini Zizzo Mongolia's post 22/04/2025
Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Peace Avenue
Ulaanbaatar

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00
Sunday 10:00 - 20:00