Samadhi Yoga Club

Samadhi Yoga Club

Share

MУИС-ийн оюутны Самади Иогийн Клуб "Carpe Diem"

Photos from Samadhi Yoga Club's post 31/10/2023

Самади Иогийн клубийн энэ сарын "higlight" ✨ буюу "Иогийн Спортын УАШТ"-ийг амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний нээлтээр Энэтхэг улсын элчин сайд М.П Синг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, МУИС-ийн Оюутан хөгжлийн дарга В.Дашдаваа, Намастэ иогийн сургуулийн үүсгэн байгуулагч нар тус тус үг хэлсэнд гүнээ талархал илэрхийлье.

Иогийн спортын онцлог нь бусад тамирчидтай бус өөрийн дотоод амар амгаланг эрэлхиылэх замаар өөрийгөө ялан дийлж өдөр бүр давтан сургуулилт хийснээ илтгэх гайхалтай боломж юм. Байгаагаараа байх нь хамгийн гайхалтай илэрхийлэмж бол манай клуб оюутан залуучуудаа энэхүү арга хэмжээгээр дамжуулан эрүүл амьдралын хэв маяг, дотоод амар амгаланг сургуульдаа түгээх том алхам болсон гэж дүгнэж байна. Хүрэлцэн ирсэн бүх хүмүүстээ баярлалаа. ✨

Photos from Samadhi Yoga Club's post 19/10/2023

Өнгөрсөн Ням гарагт Самди клубийн үйл ажиллагааны нэг хэсгээр бид ууланд гарлаа. 🧘🏻

Бид уулруу дээшээ алхахдаа "mindful walking" дасгал сургуулилт хийсэн. Зүгээр дээш алхах биш алхам бүрээ ажиглаж, хаана яаж гишгэж байгаагаар сэтгэл санааг тогтворжуулдаг. Mөн толгойнд эргэлдэж байгаа бодлуудаа гаднаас нь ажиглах зэргээр иогийг зөвхөн гудсан дээр хийдэггүй буюу алхангаа иог хийж болдог гэдгийг сурлаа. Уулын орой дээр гараад цугтаа иогийн нэгэн хөгжилтэй төрөл зүйл болох Акро иогоор (Акробат+Иог) хичээлсэн.

Энэ үйл ажиллагаа нь хичээлийн жилийн 8 дах долоо хоног буюу оюутнуудын хамгийн завгүй, ачаалал стресс ихтэй үеийг тохиолдуулан сэтгэл санаагаа тогтоож, шалгалтын үеийн сандрал, сэтгэл гутралыг даван туулах дархлаа суулгасан шиг санагдлаа! Бусад бүх оюутнууддаа шалгалтын долоо хоногт нь амжилт :))

11/10/2023

🕉️Оройн мэнд гишүүдээ!
Иогийн аяны хүрээгээр энэ долоо хоногийн иогийн хичээлээ танхимаар биш, богд ууланд гарч иог хийцгээе. Өмнө ирж амжаагүй гишүүд та бүхнийг урьж байна. Иогийн аяны хүрээнд сар бүр тогтмол бус үйл ажиллагаа хийх бөгөөд энэ сарынх "Mountain day and Yoga" үйл ажиллагаа зохион байгуулна.
Юу бэлдэх вэ?
-Дулаан хувцас, иогийн мат, халуун уух зүйл
Хаана цугларах вэ?
-Богд уулын зогсоолруу ордог арк дээр 08.30 цагт цуглараад явна :))
📆Хэзээ? 10 сарын 15-нд 08.30-11.00 цагийн хооронд
📍Хаана? Богд ууланд

10/10/2023
10/10/2023

Монголын Мэргэжлийн Иогийн Спортын xолбоо . уулзан туршлага солилцлоо.

10/10/2023

🍁Heyy! 🍁
🕉️ Samadhi Yoga Club-ын зүгээс энэ долоо хоногт зориулсан "meditation" орууллаа :)). Байгаа байрандаа, хаана ч, хэзээ ч хийх боломжтой шүү. Энэ нь өөрөө иогийн нэг хэлбэр болох билээ. За амжилт! Энэхүү бичлэгийг сонсоод өдөр бүр өөрт төрсөн мэдрэмж, сэтгэгдлүүдээ хөтлөөд явж болно шүү.

Энэ долоо хоног бид Байгалийн ухааны Оюутнй зөвлөлтэй хамтраад "Healthy body, Wealthy Mind" аянд гэгдэж ийм бичлэг хийлээ. Клубдээ ирж амжихгүй завгүй байгаа та бүхэндээ зориулъя. :)) Намастэ 🙏

02/10/2023

Өөрийн маттай ирэх тул марталгүй авчраарай :)

Photos from Samadhi Yoga Club's post 28/09/2023

https://youtu.be/82xcICYq11Y?si=jo9Y6JR7K9C_2wMk

Vashti Bunyan - I'd like to walk around in your mind
🍁🍁🍁
Дээрх линкээр өнөөдрийн дууг сонсоорой, таны "mind" дотор өнөөдөр юу эргэлдэж байгаа бол? Ямар бодол дунд хөвөлзөж явна вэ? Дуу сонсох гоё ч хаяа ч гэсэн өөрийгөө сонсох, хайрлах орон зай үүсгэж байгаарай! Юу ч бодохгүй байх гэж бодлоо битгий үргээгээрэй, байгаагаар нь байлгаад гаднаас нь нэг ажиглаад үзээрэй.

Энэ бүтэн сайнд 09:00 цагт 502-т уулзацгаая! :))

27/09/2023

МУИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирнэ үү.
Бид багш, оюутан хөгжлиын төвийн 5 давхарт өнөөдөр 16.00 цаг хүртэл элсэлт авч байна.

Photos from Samadhi Yoga Club's post 22/09/2023

Намар цаг ойртоод л...
Бүх зүйл үргэлж тэмцэл байх албагүй гэдгийг эргэн тойрон дах орчноосоо ажиглаарай. "Awareness" амьсгалаас эхлэх хэдий ч өдөр бүр явж өнгөрдөг зам, мод, гудамжаа ажиглах нь нэг төрлийн сэтгэлийн дасгал сургуулилалт болдог. Бид олон дахин зөрж өнгөрдөг ч тэр бүр ажигладаггүй зүйлсээ өнөөдөр нэг зогсоод анхаараад үзээрэй. Бид секунд тутамд л амьсгалж байгаа ч ажиглах хором өгөх "завгүй" байдаг. Хамгийн энгийн, бяцхан зүйлд ч гэсэн бүх зүйлийн мөн чанар оршиж болдог гэж боддог.

Тиймд та одоо байгаа байрандаа эргэн тойрноо ажиглаарай, өмсөж байгаа хувцасны материал, сууж байгаа суудал, үнэртэж байгаа үнэр.
🪷🪷🪷

Our campus🍁
Observe your surroundings, attention to tiny details and streets...hopefully the trees that surround our campus. It's all alive and we're all interconnected. One big family.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Website

Address


Их сургуулийн гудамж
Ulaanbaatar