30/08/2026
AOSI SHORT COURSE SWIMMING CHAMPIONSHIPS BANGKOK 2026
Asian Open Schools Invitational (AOSI) Short Course Swimming Championships Bangkok 2026 тэмцээнд Далайн Хаадууд клубын 8 тамирчин амжилттай оролцож, Монгол Улсаа төлөөлөн Mongolian Team болон өрсөлдлөө. 🇲🇳
Тэмцээний дүнгээс:
🥇 Д.Хас-Эрдэнэ
- 200м мэлхий сэлэлт — 🥇 Алтан медаль
- 100м мэлхий сэлэлт — 🥈 Мөнгөн медаль
- 50м мэлхий сэлэлт — 🥈 Мөнгөн медаль
- 25м мэлхий сэлэлт — 🥇 Алтан медаль
🥉 Б.Амирлан
- 100м өврөөр даллах сэлэлт — 🥉 Хүрэл медаль
- 50м араар даллах сэлэлт — 🥉 Хүрэл медаль
-100м холимог сэлэлтээр — 🥉 Хүрэл медаль
🥉 Б.Номинжин
- 50м мэлхий сэлэлт — 🥉 Хүрэл медаль
🥇 Б.Энх-Үжин
- 200м мэлхий сэлэлт — 🥇 Алтан медаль
🥇🥉 М.Гүндэнбилэг
- 50м мэлхий сэлэлт — 🥇 Алтан медаль
- 25м мэлхий сэлэлт — 🥉 Хүрэл медаль
Монголын багийнхаа нэрийг өндөрт өргөж, хичээл зүтгэл, хөдөлмөрөө амжилтаар баталсан нийт тамирчдадаа баяр хүргэе
Тайланд улсад үргэлжилсэн урт хугацааны бэлтгэлийнхээ үр дүнг тэмцээний үеэр харуулж, өөрсдийнхөө шилдэг амжилтын төлөө хичээн зүтгэсэн та бүхнээрээ бид бахархаж байна.
Мөн тамирчдаа үргэлж дэмжиж, хамтдаа нэг баг болон ажилласан дасгалжуулагчид, эцэг эхчүүд, дэмжигчиддээ баярлалаа.
DALAIN KHAADUUD CLUB
MONGOLIAN TEAM
18/08/2026
🇲🇳🇹🇭 Далайн Хаадууд клуб — Тайланд дахь 42 хоногийн бэлтгэл
Монголын усан сэлэлтийн тамирчид Тайландын Бангкок хотын Мин Бури дүүрэгт 42 хоногийн бэлтгэл сургуулилтаа амжилттай үргэлжлүүлж байна.
Энэхүү бэлтгэл сургуулилтыг World Aquatics-ийн зөвлөх дасгалжуулагч Can Onsoy удирдан явуулж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар бэлтгэлийн төлөвлөгөө 90%-ийн гүйцэтгэлтэй, тамирчдын маань хичээл зүтгэл, сахилга бат, ахиц дэвшил өндөр түвшинд хүрээд байна.
Энэ хугацаанд бидний бэлтгэл хөдөлмөрийг дэмжин, Монголын тамирчид, дасгалжуулагчдыг хүлээн авч уулзан, халуун дотноор урам хайрласан Тайландын Хаант Улсад суугаа Монгол Улсын Элчин сайд В.Оюу танд Монгол Улсын Элчин Сайдын яамны хамт олонд нийт багийнхаа өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Элчин сайд В.Оюу тамирчид, дасгалжуулагчдын бэлтгэл сургуулилтын явцтай танилцаж, удахгүй болох AOSI 2026 олон улсын 25 метрийн тэмцээн, мөн Япон Улсын Хочи-Ногая хотноо болох Азийн наадамд Монголын баг тамирчдад өндөр амжилт хүсэн, урам зориг өгч хүлээн авлаа.
Тамирчин бүрийн ард олон хоногийн хөдөлмөр, багийн хамтын ажиллагаа, дасгалжуулагчдын мэдлэг туршлага, эх орныхоо нэрийг өндөрт өргөх хүсэл бий.
42 хоногийн бэлтгэл — 90% гүйцэтгэл — нэг зорилго.
AOSI 2026
Asian Games – Nagoya, Japan
Монголын усан сэлэлтийн багийнхаа өмнөөс биднийг дэмжиж, урам хайрлаж буй хүн бүртээ баярлалаа.
🇲🇳🇹🇭 Kings of ocean Club — 42-Day Training Camp in Thailand
Mongolian swimmers are successfully continuing their 42-day training camp in the Min Buri district of Bangkok, Thailand.
The training camp is being led by World Aquatics Consultant Coach Can Onsoy. As of today, we have completed 90% of the planned training program, and our athletes continue to demonstrate outstanding commitment, discipline, and progress.
We would like to express our heartfelt gratitude, on behalf of our entire team, to H.E. Ambassador V. Oyu, Ambassador of Mongolia to the Kingdom of Thailand, and to the entire team at the Embassy of Mongolia in Thailand for supporting our training, welcoming our athletes and coaches, and giving us such warm encouragement.
Ambassador V. Oyu took the time to learn about our athletes’ training progress and warmly welcomed the team, wishing our swimmers and coaches great success at the upcoming AOSI 2026 International 25m Competition and the Asian Games in Nagoya, Japan.
Behind every athlete is many days of hard work, teamwork, the knowledge and experience of dedicated coaches, and the strong desire to proudly represent Mongolia on the international stage.
42 days of training — 90% completed — One goal.
🎯 AOSI 2026
🇯🇵 Asian Games – Nagoya, Japan
On behalf of the Mongolian Swimming Team, we sincerely thank everyone who continues to support and encourage us.
We work together. We improve together. We represent Mongolia together.
05/07/2026
🇲🇳 Халхгол нутгийн амьд домог — МУСГЗ Л.Мягмарсүрэн танаа гүн хүндэтгэл үеийн үед дэвшүүлье
Тэртээх түүхийн жимээр, Халхгол сумын засаг даргаас эхлээд түүхт музейн дарга хүртэл ажиллаж, эх нутгийнхаа ариун өв соёл, тусгаар тогтнолын үнэ цэнийг зүрхэндээ тээж, сурталчилж яваа Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн Л.Мягмарсүрэн хэмээх эрхэм хүмүүнтэй танилцсан түүх Буйр нуурын цэнхэр эргээс эхтэй билээ.
"Blue Mongolia Buir 2026" тэмцээнийг санаачлагч миний бие, зохион байгуулагч Б.Ангараг, найруулагч Жавхлантөгс, жүжигчин Одгэрэл, жолооч Отгоо нарын 5 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг Халхгол сумын зүг хүлгийн жолоо залах тэр мөчид нутгийн цэнхэр салхи биднийг угтсан юм. Аяншиж ундаассан ажлын багийг маань аагтай шаргал цай, амттай сайхан идээгээрээ дайлж, Монгол хүний уудам сэтгэлээр угтсан таны гэргийг харах тусам бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрснийг дурдахдаа таатай байна.
Тэгээд л Мягмарсүрэн гуайн түүхэн бөгөөд домогт яриа эхэлсэн дээ...
"Цаг хугацааны хүрд эргэж, түүх сэргэх мөч."
Тэртээ 1984 онд, Усны Анхдагч "SS" клубыг үүсгэн байгуулагч Энхтуул дасгалжуулагчийн аав Баяраа гуайтай нийлж, Буйр нуурын мандалд задгай усанд сэлэлт, тэр үеийн энтертаймнт үзүүлбэрийг ард түмэндээ толилуулж байсан тэрхүү гайхамшигт түүхийг таны амнаас сонсоод бишрэх, хүндлэх, омогших сэтгэл зэрэг ундарч сууснаа нуух юун
Монголын усан спортын энэ л түүхэн холбоосыг залгаж, бидний зохион байгуулж буй тэмцээний Ерөнхий зөвлөхөөр оролцохыг хүсэхэд та минь уриалгахан зөвшөөрч, уужуу ухаанаараа бүхнийг зааж зөвлөж, сануулж, хянаж, тэмцээний бүхий л өдрүүдийн турш сэтгэл зүрхээрээ хамтдаа байж чадлаа.
Халхгол сумын соёл уламжлалын гайхамшиг
Тэмцээний өдрүүдэд Халхгол сумын ард түмний үзүүлсэн үндэсний өв соёл үнэхээр энгүй сайхан байлаа:
Хуруу харваа: Монгол хүний цэц мэргэн, ухааныг уралдуулсан гайхамшигт наадам,
Монголжингоо бүсгүйчүүд: Үндэсний уламжлалт дээл хувцсаа хэрхэн дарааллаар нь, нарийн нандин ёс заншлаар өмсөж эдэлдэг соёл,
Морьтон залуус: Эмнэг сургах, морь бугуйлдах, ташуур, уурга шүүрэх эрэмгий зоригт эрсийн энгүй сайхан тэмцээн...
Энэ бүхэнтэй зэрэгцэн Халхгол сумын түүхэн музей Буйр нуурын эрэгт морилон ирж, хуран цугласан олонд маш сонирхолтой, бахдам түүхүүдийг танилцуулсан юм. Үзэсгэлэнт Буйр нуураасаа төрөн гарсан эгэлгүй сайхан дуу хуурыг эгшиглүүлэн сонсох хичнээн сайхан байсан гээч! Энэ бүх гайхамшигт соёлыг, энэ бүх түүхэн агшныг МУСГЗ Л.Мягмарсүрэн ах минь л өөрийн биеэр, сэтгэл зүрхээрээ түүчээлэн бүтээсэн юм шүү.
"Агуу түүхийг бүтээлцсэн хүмүүсийн хууч яриа бүтэн шөнийг ч богинохон болгодог."
Бүх ажил маань амжилттай ардаа гарч дуусахад, бүтэн шөнийн турш багийнхантайгаа хууч хөөрөн, түүх хуваалцан суусан эрхэм таныхаа уужуу ухаан, дулаан сэтгэлд дахин дахин талархъя.
Нутгийн амьд домог болсон эрхэм таны өлмий бат оршиж, урт насалж, удаан жаргаж, Монголын соёл, түүхийн алтан судар болон гэрэлтэж явах болтугай!
Хүндэтгэсэн,
"Далайн Хаадууд" клуб болон "Blue Mongolia Buir 2026" төслийн ажлын баг 👑🌊🇲🇳
#ХалхголСумаарааБахархана #ДалайнХаадууд #АмьдДомог #МонголСоёл
05/07/2026
Boldbaatar Angarag — Бидний хүндэлдэг Агаадаа...
Цаг хугацаа ямар хурдан өнгөрөө вэ... Тэртээ 2025 оны 9-р сарын дундуур жүжигчин Одгэрэл дүү минь биднийг танилцуулж байсан тэр нэгэн өдөр өнөөдөр ийм нандин, бат бөх нөхөрлөлийн эхлэл байж гэж хэн санах билээ.
Blue Mongolia Buir 2026 олон улсын задгай усанд сэлэлтийн энтертаймент тэмцээнээ зохион байгуулах их ажилдаа ханцуй шамлан орж байсан тэр л эгзэгтэй мөчөөс хойш бид уул шиг түшигтэй, ус шиг урсгал тэгш сайхан нөхөрлөлийн түүхийг хамтдаа бүтээжээ. Маш олон ажлын ард чи минь үргэлж хамт байж, зөвлөж, чиглүүлж, өөрийнхөө болон өөрийгөө хүрээлсэн хүмүүсийн ямар эерэг, энэрэнгүй, дулаахан баг хамт олон бэ гэдгийг бидэнд таниулж чадсан юм.
Бид инээхдээ хамт инээж, уйлахдаа дулаахан тэврэлдэж, хэцүү хийгээд жаргалтай ямар ч цаг үед төслийнхөө ажил дуусан дуустал гар, сэтгэл бариад хамтдаа байж чадлаа.
Тэнгэрт одод олон ч тэргэл саран ганцхан байдаг шиг, Далайн Хаадууд клубын хувьд чи минь хэнтэй ч зүйрлэшгүй тийм л эрхэм, нандин эрдэнэ билээ.
Дундрашгүй сэтгэлээр эхлүүлсэн ажлаа дуусгаж сурсан тэрхүү хүмүүжилтэй, тууштай зан чанар чинь Монголын усан спортын задгай усанд сэлэлтийн үе үеийн тамирчдад түүхэн мөчийг өвлүүлэн үлдээх энэхүү агуу үйлсэд жинтэй хувь нэмэр орууллаа. Бие сэтгэл, залуу насаа энэ их ажилд зориулсан чамдаа:
Агуу үйлс бүхэн сэтгэлээс эхэлдэг бол, амжилт бүхэн чинийх шиг тууштай зүтгэлээр асдаг.
Далайн Хаадууд клубын үе үеийн тамирчид, тэдний гэр бүл болон Blue Mongolia Buir 2026 төслийн нийт баг хамт олны зүгээс чамдаа чин сэтгэлийн гүн талархлыг дэвшүүлье! Чамдаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хайртай шүү
#Нөхөрлөл #ДалайнХаадууд #Талархал #Бахархал
05/07/2026
Buir Family Resort-ийн үүсгэн байгуулагч, эрхэм Sodbayar Tsend ахдаа…
2026 оны 3-р сарын нэгэн дулаахан өдөр Монголын задгай усанд сэлэлтийн спортыг дэлхийн тавцанд болоод түмэн олондоо таниулах агуу зорилго, алсын хараагаа хуваалцан ярилцаж байсан цаг саяхан мэт. Хэдийгээр том даваа, их ажил хүлээж байсан ч эрхэм ах та биднийг уужуу ухаан, халуун сэтгэлээр угтан авч, хамгийн тухтай, найрсаг "Buir Family Resort" гэр бүлийн амралтын газрынхаа үүд хаалгыг нээж өгсөн билээ.
Төслийн бэлтгэл ажлаас эхлээд тэмцээний сүүлчийн өдрийг дуустал таны харуулсан тэрхүү тусч өгөөмөр, хүнлэг, нийтэч зан чанар, уул шиг нөмөр түшиг биднийг улам бүр зоригжуулж, урагшаа алхах хүч өгсөн юм.
Цэлгэр Буйр нуурын мандал шиг уужим сэтгэлтэй, цэнхэр долгион бүрийг хүндэтгэлээр угтсан таны өгөөмөр занд түмэнтэй баярлалаа.
Зорилго нэгт ахынхаа дэмжлэгтэйгээр бид зөвхөн тэмцээн зохион байгуулаад зогсохгүй, Монголын усан спортын түүхэнд нэгэн шинэ гэрэлт хуудсыг хамтдаа зурж чадлаа. Таны бидэнд сунгасан гар, зориулсан сэтгэл бүхэн Буйр нуурын эрэгт үүрд дурсагдах болно.
Эхлүүлсэн үйлс бүхэн тань амжилтаар бялхаж, эргэх хорвоогийн амьдралын зам тань Буйр нуурын цагаан элс шиг цагаахан, дардан байх болтугай.
Эх орныхоо хөгжил, спортын ирээдүйн төлөө бидэнтэй гар, сэтгэл нэгдэн ажилласан танд "Далайн Хаадууд" клубын нийт тамирчид, баг хамт олон болон гэр бүлийнхнийх нь зүгээс чин сэтгэлийн хамгийн гүн талархал, хүндэтгэлийг дэвшүүлье.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Хүндэтгэсэн,
Далайн Хаадууд клуб 👑🐋
#ДалайнХаадууд #Талархал #БуйрНуур2026 #ХамтынХүч #МонголынУсанСпорт