30/07/2026
🏐 BG THUNDER VOLLEYBALL CLUB
Ар хүрээ салбартаа шинэ элсэлт авч эхэллээ!
Волейболоор хичээллэх хүсэлтэй 7–12 насны хүүхдүүдийг мэргэжлийн дасгалжуулагчдын удирдлага дор бэлтгэлдээ урьж байна.
✨ Яагаад BG Thunder гэж?
🏆 Улс, хот, клубуудын аварга шалгаруулах олон тэмцээнд тогтмол амжилт гаргасан туршлагатай баг.
👨🏫 Хүүхэд бүрийн ур чадвар, сахилга бат, багаар ажиллах чадварыг хөгжүүлэх чанартай сургалт.
💙 Эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх найрсаг орчин.
📌 Нас: 7–12
💰 Сургалтын төлбөр: 100,000₮–150,000₮
📞 Бүртгэл, мэдээлэл: 8886 8816
BG Thunder Volleyball Club
04/07/2026
Монголын Волейболын Холбоо - Mongolian Volleyball Association MVA оос зохион байгуулсан U13 насны улсын аварга шалгаруулах тэмцээнд
Л.Бат-Эрдэнэ ахлах дасгалжуулагчтай
М.Отгон-Эрдэнэ ахлагчтай бяцхан залуусаараа Мөнгөн медаль хүртлээ 🏐⚡️💪🏻🥈
Биднийг дэмжсэн эцэг эхчүүддээ мөн тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлалаа
No Excuses. No Limits. Just Thunder. 💙⚡
Энэ медаль бол зөвхөн шагнал биш. Энэ бол хөлс, хөдөлмөр, сахилга бат, нэг баг болон тэмцсэний үнэ цэнэ юм. Талбай дээрх оноо бүрийн ард уйгагүй бэлтгэл, зориг, бууж өгдөггүй сэтгэл байлаа.Энэ бол зөвхөн эхлэл...
THE JOB IS NOT OVER... ⚡️💪🏻🏐
04/07/2026
We Are In Finals of U13 National Tournament 🏆🙏🏻🏐
Монголын Волейболын Холбоо - Mongolian Volleyball Association MVA -оос зохион байгуулж буй 13 насны аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медалийн төлөө яг одоо Аврагч багтай өрсөлдөж байна 💪🏻🏐✅️
3.2.1 Thunder Nation ⚡️
29/06/2026
МВХ-ны U13, U14 насны УАШТ-нд 13 нас
Охид 62, 🏐Хөвгүүд 47
14 нас 🏐Охид 78,🏐Хөвгүүд 63
нийт 250 гаруй багийн 3000 орчим хүүхдүүд 150 орчим дасгалжуулагч нар Буянт ухаа цогцолборт 7 сарын 1 -8 хооронд чуулана.
30/05/2026
WE DID IT AGAIN 🔥🏐🏆💪🏻
UB STAR volleyball club-н нэрэмжит U-15 насны аварга шалгаруулах тэмцээнд бид амжилттай оролцож хос медалтай амжилт дүүрэн өндөрлүүллээ. ⚡️💥🏆🏐
Эрэгтэй ангилалд У.Энхтөгс ахлагчтай баг тэргүүн байр алтан медаль хүртэж аваргын цом авлаа 🏆 🥇
Эмэгтэй ангилалд М.Саруул ахлагчтай баг гутгаар байр эзэлж хүрэл медалын эзэд болсоноор хос медалын эзэд болж амжилт дүүрэн байлаа. 🥉⚡️💪🏻
Тус тэмцээний шилдэг тоглогчдоор:
Эрэгтэй шилдэг тоглогчоор: Н.Тамир
Эрэгтэй шилдэг хамгаалагчаар: У.Энхтөгс
Эмэгтэй шилдэг хамгаалагчаар:Ц.Амина нар тус тус шалгарлаа. 💪🏻🏐⚡️🔥
Бидний амжилтын буухиа үргэлжилсээр…
🔥⚡️🏆🏐💪🏻