Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation

Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation

Share

Монголын Гимнастикийн Холбоо албан ёсны пэйж хуудас Mongolian Gymnastics Federation officials’ page

18/03/2026



Эх орныхоо эрх чөлөө,
Тусгаар тогтнолын төлөө
Цогтой тэмцэж ирсэн
Үе үеийн эх орончдын үргэлжлэл болсон
Эх орноо батлан хамгаалах хариуцлагатай бөгөөд
Хүндтэй үйл хэргийг үргэлжлүүлж буй ЦЭРЭГ ЭРС,
Айл гэрийн ноён нуруу болж яваа ЭР ХҮН, ӨВӨӨ, ААВ, АХ

#Танд Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 105 жилийн ойн Баярын мэндийг хүргэе!!!

Монгол улсад үүсэж хөгжих суурийг баттай тавьсан, түүхэнд тодоор тэмдэглэн үлдэхэд Монгол цэргийн “Зоригтбаатар”, Гарамгай жанжин Д.Сүхбаатар онцгой үүрэг гүйцэтгэснийг онцлох нь зүйтэй юм.

Гимнастикийн спортыг түгээн дэлгэрүүлэх, Цэрэг Армийн бие бялдрын чухал хэрэглэгдэхүүн болж хөгжихөд түүний оруулсан хувь нэмрийг Залуу хойч үед сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, Ахмад, Дунд, Залуу үеийн залгамж холбоог бататгах зорилгоор;

Батлан Хамгаалах Яам,
Зэвсэгт Хүчний Жанжин Штаб,
ЗХЖШ-ын Биеийн тамирын тасаг,
Монголын Гимнастикийн Холбоотой хамтран “ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ...

Хамтран ажилладаг та бүхэндээ !!!

Гимнастикийн спортоор хичээллэж, Ажил амьдралаа цэрэг, арми, дотоодын цэрэгтэй холбосон
тамирчин, багш, дасгалжуулагч !!!

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай!

МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Удирдах Зөвлөл


Photos from Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation's post 18/03/2026





.

Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Биеийн тамирын сургуулийн нэрэмжит, жил бүр зохион байгуулагддаг уламжлалт “MNUE OPEN 2025” аэробик гимнастикийн тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 25, 26 -ны өдрүүдэд Улаанбаатар хотноо БТС-ийн 106, 107 тоот спорт зааланд зохион байгуулагдах тул Та бүхнийг оролцохыг урьж байна.

ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН

Аэробик гимнастикийн “MNUE OPEN 2026” тэмцээний техникийн зөвлөгөөнийг 2025 оны 04 дүгээр сарын 18-ны Бямба гаригт МУБИС-ийн БТС-ийн 112 тоот танхимд 12:00 цагт зохион байгуулах бөгөөд оролцогч багууд техникийн зөвлөгөөнөөс 2 хоногийн өмнө [email protected] цахим шуудангаар урьдчилж илгээнэ.

Холбоо барих утас: 88897779
Ц-шуудан: [email protected]

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН
БИЕИЙН ТАМИРЫН СУРГУУЛЬ

МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Аэробик гимнастикийн техникийн хороо
Аэробик гимнастикийн Gainer клуб Аэробик гимнастикийн Дархан Gainer клуб

Photos from Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation's post 10/03/2026





.

Монгол улсын “Биеийн тамир спортын тухай” хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр, Монголын гимнастикийн холбооны шинэ хөгжлийн стратеги төлөвлөгөө “Гимнастик-2042” хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сургуулийн өмнөх нас, ерөнхий боловсрол, мэргэжил сургалт, их дээд сургуулийн оюутан, суралцагсдын бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр хөгжүүлэх, гимнастикийн орчин, нөлөөллөөр дамжуулан соёл, хүмүүжлийн боловсрол олгох, боловсролын байгууллага ба бусад хувийн клубүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж спортын цол зэргийг ахиулна. Мөн олон улсын тэмцээнд оролцох шилдэг баг тамирчдыг сонгон шалгаруулах ажлын хүрээнд Спортын гимнастикийн 67 дахь удаагийн 2026 оны Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ удаагийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн нь 2026 оны улсын аварга, Ази тивийн аварга, Дэлхийн цомын цуврал тэмцээнүүдэд оролцох баг тамирчдын бэлтгэл сургуулилтыг сорих, Улаанбаатар хотын аварга баг тамирчдыг шалгаруулах, зэрэг цолны болзлыг биелүүлэх чухал ач холбогдолтой тэмцээн юм.



68 дахь удаагийн Спортын гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн 2026 оны 04 дүгээр сарын 01-03 -ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, Монголын гимнастикийн холбооны спорт цогцолборт байрлах гимнастикийн төв зааланд зохион байгуулна.



Тэмцээний техникийн зөвлөгөөнийг 2025 оны 03 дугаар сарын 14 -ний өдрийн 13:00 цагт техникийн зөвлөгөөнийг Монголын гимнастикийн холбооны спорт цогцолборт байрлах гимнастикийн төв зааланд зохион байгуулна.

Спортын гимнастикийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрлийн тамирчдын мэдүүлгийг 2025 оны 03 дугаар сарын 25 -ны дотор [email protected] цахим шуудангаар хүлээн авна.


Тэмцээнийг зохион байгуулагч;

А.Энхтулга /холбоо барих утас: 99302468,
Б.Мөнхсайхан /холбоо барих утас: 99302647/ нартай холбогдоно уу.




МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Спортын гимнастикийн техникийн хороо
Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Mongolian National Broadcaster спортын гимнастик

06/03/2026



Анх 1911 онд 03 дугаар сарын 08-ны өдрийг “Олон улсын эмэгтэйчүүдийн баяр” болгон тэмдэглэж эхэлсний 115 жилийн ой...

Харин 1975 оноос хойш жил бүрийн 03 дугаар сарын 08-ны өдрийг жил болгон “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяр”-ын өдөр болгон дэлхийн өнцөг булан бүрд 51 дэх жилээ тэмдэглэх гэж байна.

Гимнастикийн спортын уян гоо
Гэрэлт хорвоогийн үзэсгэлэн гоо
Өргөн монголын хатан гоо
Өнөр бүлийн эзэн гоо
Бүүвэй аялах уян гоо
Бүхнийг шаглах уран гоо
Эрийг чимэх саран гоо
Энхрий аальтай бүсгүй гоо
Эрхэмсэг тансаг хатан гоо
Энгүй орчлонгийн эрхэм охид, бүсгүйчүүд, эмэгтэйчүүд та бүхэндээ

“Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баяр”-ын мэнд хүргэе.

Сайхан баярлаарай

МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Удирдах Зөвлөл


Photos from Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation's post 03/03/2026





.

Уран сайхны гимнастикийн “МАРТА 2026” тэмцээнийг 2026 оны 03 дугаар сарын 14-15 -ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Сонгино хайрхан дүүргийн биеийн тамир спорт хорооны зааланд (орбит) зохион байгуулагдана.

ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН

Уран сайхны гимнастикийн “Март-2026” нэрэмжит тэмцээний ганцаарчилсан болон багийн төрлийн тамирчдын мэдүүлгийг 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс өмнө [email protected] хаяг руу илгээнэ.

Холбоо барих утас: 99292531

МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Уран сайхны гимнастикийн техникийн хороо

Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC Mongolian National Broadcaster MGL SPORT Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Нийслэлийн Биеийн тамир, спортын газар Аэробик гимнастикийн Gainer клуб MNB Монголын Мэдээ MNB World Khaliun Rhythmic Gymnastics club Uka Rhythmic gymnastics studio Уран гимнастикийн гоёл чимэглэл Уран Сайхны Гимнастикийн төв клуб Уран сайхны гимнастикийн студи Уран сайхны гимнастикийн БОЛОР клуб Уран Сайхны Гимнастикийн " Шигтгээ " клуб Уран сайхны гимнастикийн Starlit клуб

Photos from Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation's post 28/02/2026





.

Спортын гимнастикийн 2026 оны Мартын 8, Цэргийн баярын нэрэмжит уламжлал болон зохион байгуулагддаг зэргийн ангиллын тэмцээн

Эрэгтэй төрөл

2026 оны 03 дугаар сарын 06 -ны өдөр

Эмэгтэй төрөл
2026 оны 03 дугаар сарын 07 -ны өдрүүдэд өглөөний 10:00 цагаас “Спортын Цогцолборын гимнастикийн төв заал”-д зохион байгуулна.

ТЕХНИКИЙН ЗӨВЛӨГӨӨН, ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАГЧ

Тэмцээний техникийн зөвлөгөөн, шүүгчийн зөвлөгөөн, шүүлтийн үйл ажиллагаа, шүүгчдийн бүрэлдэхүүнийг Монголын гимнастикийн холбооноос томилогдсон тэмцээний Ерөнхий шүүгч, зохион байгуулагч шүүгч наараас авна уу.

Спортын гимнастик эрэгтэй төрөлд А.Энхтулга утас: 99302468,
Ц-шуудан: [email protected] ;

Спортын гимнастик эмэгтэй төрөлд Б.Мөнхсайхан утас: 99302647, Ц-шуудан: [email protected];




МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Спортын гимнастикийн техникийн хороо

Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation Mongolian National Broadcaster MGL SPORT Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам MNB Sport MNB Монголын Мэдээ

26/02/2026

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООНЫ ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!

Монголын үндэсний олимпын хороо нь 1956 оны 02 дугаар сарын 26-ны өдөр МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолоор Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг өрнүүлэх, спорт, олимпизмыг хөгжүүлэх зорилгоор үүсэн байгуулагдсан билээ.

Монголын гимнастикчид 1964, 1968, 1980 оны зуны олимпын наадмуудад амжилттай оролцож, 2010 оны Залуучуудын зуны олимпын наадмаас тамирчин Г.Эрдэнэболд, дасгалжуулагч Ц.Алтантөгс нар спортын гимнастикийн харайлтын төрөлд
🇲🇳🥇алтан медаль хүртэж Монголын спорт олимпизм, гимнастикийн түүхэнд тодоор бичигдсэнийг дурсан санаж энэ бүхний ард байсан, хамтран зүтгэсэн бүх хүмүүстээ баярт өдрийн мэндийг хүргэе ээ🙏🙏🙏👏👏👏.

Монголын үндэсний олимпын хорооны 70 жилийн бахархалт түүхийг бичилцсэн үе үеийн тамирчин, дасгалжуулагчид, шүүгчид, аваргууд, спортын эрхэм хүндэт зүтгэлтнүүддээ түүхэн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Удирдах зөвлөл

Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation

18/02/2026



Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье .

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морь жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэ шинэ ахиц дэвшил арвин байж, багш дасгалжуулагч, тамирчид маань амжилтаар арвин өөдөө байг ээ...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Удирдах Зөвлөл




Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC Mongolian National Broadcaster MGL SPORT Нийслэлийн Биеийн тамир, спортын газар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам

Photos from Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation's post 29/01/2026









“АЛДАР” спорт хорооны 80 жилийн ойн нэрэмжит уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнийг 2026 оны 02 дугаар сарын 14-15 -ны өдрүүдэд Улаанбаатар хотноо, Баянзүрх дүүрэгт байрлах “Алдар” спортын хорооны спорт зааланд зохион байгуулна.



Уран сайхны гимнастикийн 2026 оны Алдар спорт хорооны 80 жилийн ойн нэрэмжит тэмцээний ганцаарчилсан болон багийн төрлийн тамирчдын мэдүүлгийг 2026 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө [email protected] хаяг руу илгээнэ.

Холбоо барих утас: +976-97157853; +976-99995158; +976-70114455.
Ц-шуудан: [email protected]




ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ “АЛДАР” СПОРТ ХОРОО
МОНГОЛЫН ГИМНАСТИКИЙН ХОЛБОО
Уран сайхны гимнастикийн техникийн хороо

Монголын Гимнастикийн Холбоо Mongolian Gymnastics Federation Монголын Үндэсний Олимпын Хороо - MNOC Mongolian National Broadcaster MGL SPORT Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам MNB Монголын Мэдээ Аэробик гимнастикийн Gainer клуб MNB Монголын Мэдээ Нийслэлийн Биеийн тамир, спортын газар Уран Сайхны Гимнастикийн төв клуб Уран гимнастикийн гоёл чимэглэл Уран сайхны гимнастикийн студи Уран сайхны гимнастикийн БОЛОР клуб Уран Сайхны Гимнастикийн " Шигтгээ " клуб Уран сайхны гимнастикийн Starlit клуб Уран сайхны гимнастикийн зар / солилцоо Khaliun Rhythmic Gymnastics club Uka Rhythmic gymnastics studio Rhythmic Gymnastics Photos and Photographer - Tom Theobald

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar