Ironman Fitness Club

Ironman Fitness Club

Share

Mobile: 94110827
Email: [email protected]
Yahoo ID: fitness_mongolia
Page: www.facebook.com/ironmanfc

Ironman Sports Nutrition Shop, Fitness and Bodybuilding Gym

Our Slogan
We don't take steroids

Our Products & Services

• Healthy Sport's Nutritions
• Eqiupments
• Fitness & Bodybuilding Gym
• T-Shirts & Clothing
• Drinkware

11/08/2026

Японы хэвлэлүүд Монгол–Японы сагсан бөмбөгийн цувралыг ингэж дүгнэжээ.

2026 оны 8-р сарын 9, 10-нд Сага хотын SAGA Arena-д болсон “Nippon Life Cup 2026” тэмцээний эрэгтэйчүүдийн Монгол–Японы хоёр тоглолт Японы спортын хүрээлэлд ердийн бус хэлэлцүүлэг өрнүүлэв.

FIBA-ийн чансаагаар 22-т жагсаж буй Япон, 108-д байгаа Монголын багийн сөргөлдөөн 1–1 тэнцээгээр өндөрлөсөн ч Японы хэвлэл мэдээлэл, шинжээчид энэ цувралыг зөвхөн үр дүн биш, “сэрэмжлүүлэг” болон “ирээдүйн сургамж” хэмээн үнэлж байна.

Эхний тоглолт:

Гэнэтийн ялагдал, нэг хүний гайхалтай үзүүлбэр

8-р сарын 9-нд болсон нээлтийн тоглолтод Япон 65–67-оор хожигдов. Basketball King, Basket Count зэрэг мэргэжлийн сайтууд энэ ялагдлыг “харамсалтай”, “тэнгэр, газрыг үзсэн” хэмээн тодорхойлжээ. Ялангуяа Монголын ахлагч Шаравжамц Энх-Одын 33 оноо, 14 самбар, 7 дамжуулалт, 2 блокийн үзүүлбэр Японы багийг бүхэлд нь зогсоосон гэж онцолсон байна.

Японы талаас Алексис Керк 18, Харпер Жуниор 15 оноо авсан ч багийн 3 онооны шидэлтийн хувь 12.9 хувь (4/31) хүртэл унасан нь чухал сул тал болжээ. Төгсгөлдөө түрүүлж байсан Япон сүүлийн секундэд Шаравжамцын шуурхай довтлолтод ялагдахад хүрэв.

Японы хэвлэлүүд энэ тоглолтыг “Монголын гайхалтай тоглолт” хэмээн хүлээн зөвшөөрч, өөрсдийн багийн өндөр тоглогчдын эсрэг хамгаалалт, алсын шидэлтийн асуудлыг нээлттэй шүүмжилсэн юм.

Хоёр дахь тоглолт:

Эргэн ирэлт , 3 хамгаалагчийн тактик

Маргааш нь буюу 8-р сарын 10-нд Япон баг бүрэн өөр нүүр царайгаараа талбайд гарч, 75–57-оор ялав. Ялангуяа 4-р үед 27–3 гэсэн давамгайллаар тоглолтын явцыг эргүүлсэн нь Японы хэвлэлүүдийн гол сэдэв болжээ.

Ёшимото Тайсуке туслах дасгалжуулагч (энэ цувралд үндсэн дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэсэн) Харпер Жуниор, Курокава Котетсу, Огава Ацуя нарын гурван хамгаалагчийг зэрэгцүүлэн тоглуулсан нь шийдвэрлэх алхам болсон гэж Yomiuri Shimbun, Basket Count зэрэг эх сурвалжууд бичжээ.

Хамгаалалтын эрчим нэмэгдэж, шилжилтийн довтолгоо сайжирч, Монголын довтолгоог бараг зогсоосон байна. Ёшимото өөрөө “Гурван хамгаалагч тоглолтыг өөрчилсөн” хэмээн шууд хэлсэн нь хэвлэлүүдэд өргөнөөр ишлэгджээ.

Японы шинжээчдийн ерөнхий дүгнэлт:

Японы спортын хэвлэлүүд энэ цувралыг дараах байдлаар нэгтгэн дүгнэж байна:

- Монголын баг, ялангуяа Шаравжамцын тоглолт “гэнэтийн”, бодитой аюул байсан.
- Япон баг залуучуудын бүрэлдэхүүнээр тоглосон тул 1–1 үр дүнг “үнэ цэнэтэй туршлага” гэж үзэж байна.
- Гэсэн хэдий ч 3 онооны шидэлт, өндөр тоглогчдын эсрэг хамгаалалт зэрэг асуудлууд Азийн наадам (9-р сар)-ын өмнө заавал шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.
- 3 хамгаалагчийн систем, залуу тоглогчдын идэвхтэй тоглолт ирээдүйд найдлага төрүүлж байна.

Нэг үгээр хэлбэл, Японы хэвлэл мэдээлэл Монголын ялалтыг хүндэтгэн хүлээн авч, өөрсдийн багийн сэргэлтийг магтсан ч “энэ бол зөвхөн эхлэл” хэмээн сэрэмжлүүлж байна. Азийн наадам ойртож буй энэ үед Монгол–Японы энэ цуврал хоёр багийн аль алинд нь чухал сургамж үлдээсэн нь дамжиггүй.

10/08/2026

Эмийг орлох хөдөлгөөн гэж бдаг
Хөдөлгөөнийг орлох эм гэж үгүй…
💪 IRONMAN фитнес клуб
🎈 Багшгүй сарын 200К төг
🎈 Багштай сарын 350К төг

09/08/2026

Монголын үндэсний шигшээ багуудын дэлхийн чансаа: 2026 оны зуны байдлаар.

Монголын багын спортын шигшээ багуудын олон улсын чансааг 2026 оны зун шинэчлэгдсэн албан ёсны мэдээллээр нэгтгэн харвал сонирхолтой үр дүн гарч байна.

Хөлбөмбөг, волейбол, сагсан бөмбөгийн 5х5 болон 3х3 гэсэн багын спортын дөрвөн төрөлд Монгол улс өөр өөр түвшинд хөгжиж байгаа нь тодорхой.

Хөлбөмбөгийн эрэгтэй шигшээ баг FIFA-гийн дэлхийн чансаанд ''190-д" жагсаж байна (2026 оны 7-р сарын 20-ны байдлаар).

Энэ нь дэлхийн 211 орны шигшээ багуудын доогуур түвшинд хамаарах бөгөөд 874.47 оноотойгоор Samoa, Aruba зэрэг багуудын ард, American Samoa, Bhutan-ы өмнө бичигдэж байна. Сүүлийн жилүүдэд 185–190-ийн хооронд хэлбэлзэж байгаа бөгөөд түүхэн дээд үзүүлэлт нь 2011 онд бүртгэгдсэн 160-р байр юм.

Волейболын хувьд эрэгтэй шигшээ баг FIVB-ийн чансаанд "132-р" байрт (2026 оны 8-р сарын 3), эмэгтэйчүүд "93-р" байрт (2026 оны 5-р сарын 24) тус тус жагсаж байна.

Эрэгтэй шигшээ Азийн бүсэд доогуур түвшинд байгаа бол эмэгтэйчүүд сүүлийн шинэчлэлтээр нэлээд байр ахисан үзүүлэлттэй. Хоёр баг ч том тэмцээнүүдэд тогтмол оролцож, туршлага хуримтлуулсаар байна.

Сагсан бөмбөгийн 5х5 төрөлд эрэгтэй шигшээ баг FIBA-ийн дэлхийн чансаанд "108-р" байрт (2026 оны 7-р сарын 13), эмэгтэйчүүд ойролцоогоор "72-р" байрт бичигдэж байна.

Энэ нь Азийн түвшинд дунд зэргийн байр суурьтай гэсэн үг. Гэхдээ Монголын сагсан бөмбөгийн жинхэнэ хүч 3х3 төрөлд илэрдэг.

3х3 сагсан бөмбөгт Монгол улс дэлхийн шилдэгүүдийн тоонд ордог.

FIBA 3x3-ийн холбооны чансаагаар (2026 оны 8-р сарын 1):

- Эрэгтэйчүүд "3-р" байр (Ази/Номхон далайн бүсэд 1-р)

- Эмэгтэйчүүд "9-р" байр

Энэ үзүүлэлт нь Монголын 3х3-ийн хөгжлийг тод харуулж байна. Улаанбаатар хотод зохиогдсон 2026 оны World Tour болон Women’s Series тэмцээнүүдэд Монгол багууд (Ulaanbaatar MMC Energy, Ulaanbaatar Amazons гэх мэт) өндөр амжилт үзүүлж, олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөөр байна.

Ерөнхийдөө Монголын шигшээ багууд хөлбөмбөг, волейбол, сагсан бөмбөгийн 5х5 төрлүүдэд дэлхийн дунд болон доод түвшинд байгаа бол 3х3 сагсан бөмбөгт дэлхийн шилдэг 10-т багтаж, тус улсын спортын хамгийн амжилттай төрлүүдийн нэг болжээ.

Ирээдүйд эдгээр төрлүүдийн хөгжил, залуу тамирчдын бэлтгэл, олон улсын тэмцээнүүдэд тогтмол оролцох нь чансааг ахиулахад чухал нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Хөл бөмбөгийн холбоо бол хамгийн их санхүүжилттэй атлаа хөгжил нь ингээд сүүл мушигаад байдаг шалтгааныг дурдах илүүц бизээ.

09/08/2026
09/08/2026

Даян аварга Б.ОРХОНБАЯР Улсын баяр наадмын арвын даваанд мөрнөөсөө гаргасан улсын ахлах засуул Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Т.ХЭНБАТАД хүндэтгэл үзүүлж, 10 сая төгрөг бэлэглэжээ.

08/08/2026

Эх сурвалж: Хишигбаяр

Сүүлийн үед Монголын волейбол сонирхогчдын дунд “Aзи тивийн АШТ ”, “ Зүүн Азийн АШТ”, “Aзийн наадам ” гэсэн 3 тэмцээнийг хооронд нь андуурах , хольж солих зүйл их харагдаж байгаа . Гэхдээ эдгээр тэмцээн нь бүгд Азийн волейболтой холбоотой ч нэг түвшний , ач холбогдол нь адилхан тэмцээнүүд огт биш.

Тиймээс эдгээр тэмцээнүүдийн ялгаа , ач холбогдлыг тайлбарлах гэж оролдъё.

🇲🇳 1. ASIAN EASTERN ZONAL MEN’S VOLLEYBALL CHAMPIONSHIP

🏐 ЗҮҮН АЗИЙН БҮСИЙН АВАРГА

Одоогоор Монгол Улсад болж байгаа Asian Eastern Zonal Men’s Volleyball Championship бол Азийн бүх улсын аварга шалгаруулах тэмцээн биш. Азийн волейболын Зүүн бүсийн тэмцээн.

Өөрөөр хэлбэл AVC-ийн бүсчилсэн системийн хүрээнд Зүүн Азийн орнуудын шигшээ багууд хоорондоо өрсөлдөж байгаа гэсэн үг.

2026 оны тэмцээнд Монгол, Хятад, Япон, БНСУ, Хятадын Тайвань , Хонконг, Макао зэрэг багууд оролцож байна.

Энэ тэмцээний хамгийн том онцлог нь Монголын шигшээ багт Япон, Хятад, Солонгос зэрэг Азийн хүчирхэг волейболын орнуудтай өөрийн талбай дээр тоглох боломж олгож байгаа явдал.

Гэхдээ энд нэг зүйлийг маш сайн ялгах хэрэгтэй.Энэ тэмцээн бол Азийн аварга биш. Зөвхөн Зүүн Азийн бүсийн аварга. Тиймээс улсуудын 1-р шигшээ багууд ирэх магадлал бага , ихэвчлэн залуучуудын баг оюутны багаа явуулах нь бий.

Гэхдээ “бүсийн тэмцээн учраас ач холбогдол багатай” гэж ойлгож бас болохгүй.
Энэ тэмцээний тоглолтуудын үр дүн FIVB-ийн дэлхийн чансаанд нөлөөлдөг.

Мөн энэ тэмцээн манай шигшээ багийн бодит түвшинг хэмжих боломж. Монголын дотоодын тэмцээн дээр сайн тоглох нь нэг хэрэг. Харин Япон, Хятад, Солонгосын шигшээтэй тоглох нь огт өөр шалгуур болно.

🇯🇵 2. AVC MEN’S VOLLEYBALL CONTINENTAL CHAMPIONSHIP

АЗИЙН ТИВИЙН АВАРГА

Эндээс түвшин нь мэдэгдэхүйц өөрчлөгдөнө.

AVC Men’s Volleyball Continental Championship бол Зүүн Азийн хэдхэн орны тэмцээн биш.

Энд Азийн өөр өөр бүсийн шилдэг багууд нэг дор цуглана.

Жишээ нь:

🇯🇵 Япон
🇨🇳 Хятад
🇮🇷 Иран
🇦🇺 Австрали
🇰🇷 БНСУ
🇮🇳 Энэтхэг
🇹🇭 Тайланд
🇹🇼 Хятадын Тайвань зэрэг багууд өрсөлдөнө.

Тиймээс энэ тэмцээнийг Ази тивийн хамгийн дээд түвшний хамгийн чухал волейболын тэмцээн гэж ойлгож болно. Ази тивээс чансаа хамгийн өндөр байгаа 12 баг оролцоно. Мөн энэ тэмцээн Олимпын эрх болон ДАШТ - ын эрх өгдөг учираас улсууд ач холбогдол өндөр өгдөг бөгөөд 1-р шигшээ багаа явуулдаг.

Харамсалтай нь энэ тэмцээнд манай эрэгтэй . эмэгтэй шигшээ багуудын чансааны оноо хүрээгүй учираас оролцох боломжгүй юм.

3. 20th ASIAN GAMES – AICHI-NAGOYA 2026

АЗИЙН НААДАМ

Харин Aзийн наадам бол бүр өөр систем.

Энэ нь AVC буюу Азийн волейболын холбооны тэмцээн биш. Чансааны оноо олгохгүй.

Энд сагс ,хөлбөмбөг , жудо , бокс гэх мэт маш олон спортын төрөл багтсан бөгөөд Ази тивийн Олимп гэж ойлгож болно.

Энэ тэмцээнд манай эрэгтэй баг оролцох боломжгүй болсон бөгөөд эмэгтэй баг С хэсэгт Тайланд , Австрали , Кыргызстаны багуудтай нэг хэсэгт өрсөлдөхөөр болсон.

08/08/2026

2008 оны 8-р сарын 8-ны өдөр Монгол улс Олимпийн анхны алтан медалиа өлгийдөн авч байв.

Найдангийн Түвшинбаяр гэж энэ залуу Монгол түмнийг үнэхээр баярлуулсандаа тэр өдөр.

🇲🇳🇲🇳🇲🇳🔥🔥🔥🥋🥋🥋🥇🥇🥇

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Address


Partizan Street, Sukhbaatar District
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00
Sunday 10:00 - 16:00