05/10/2026
2026 оны долоо дахь цуврал тэмцээний БҮРТГЭЛ эхэллээ.
SHINE POOL OPEN / ШАЙН ПҮҮЛ ОПЕН цуврал тэмцээн
ШАЙН бильярд клуб нь Монгол Улсад Пүүл Бильярдын Спортыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэн ажилладаг бөгөөд 2005 оноос эхэлсэн ШАЙН ПҮҮЛ ОПЕН цуврал тэмцээнийг тасралтгүй 21 дэх жилдээ зохион явуулж байна.
Шайн Пүүл Опен-3376 ЭРЭГТЭЙЧҮҮД-ийн №354 дахь
Шайн Пүүл Опен-19/7 ЭМЭГТЭЙЧҮҮД-ийн №150 дахь удаагийн тэмцээн 2026 оны 10-р сарын 11 өдөр 11:00 цагаас ШАЙН бильярд & лоунж-д зохион явагдана.
Тэмцээнд оролцох ЭРЭГТЭЙ тамирчид
~A-LEVEL (Мэргэжил түвшиний тамирчид 10-11 хожил)
~B-LEVEL (Өндөр Чансаа түвшиний тамирчид 8-9 хожил)
~C-LEVEL (Тамирчин & Сонирхогч түвшиний тамирчид 5-7 хожил) рейтинг буюу хожлын зөрүүтэй тоглоно.
Тэмцээнд оролцох ЭМЭГТЭЙ тамирчид рейтинг буюу хожлын зөрүүтэй тоглоно.
(4,5,6,7,8 гэсэн хожлоор тоглоно)
ХЭСГИЙН ТОГЛОЛТ:
Хагас олимп системээр зохион явагдана.
Тэмцээнд орохоор бүртгүүлсэн бүх тамирчид сугалаа суглан хэсгүүдэд хуваагдана, нэг хэсэгт 6-8 тамирчин тоглоно.
Эрэгтэйчүүдийн хэсгийн тоглолтууд А, В, С түвшиний тамирчид түвшингээрээ тус тусдаа тоглоно.
ХАСАГДАХ ШАТНЫ ТОГЛОЛТ:
Хэсгээс шалгарсан эхний 4-с дээш тамирчид хасагдах тоглолтонд шууд оноолтоор бичигдэнэ. Хэдэн тамирчин шууд оноолтоор бичигдэхийг тухайн тэмцээнд хэдэн тамирчин орсоноос шалтгаалан тэмцээн зохион байгуулагч нар гаргах болно.
Бусад тамирчид сугалаа сугална.
Шууд оноолтыг хийхдээ МПБХ-ны Чансаанд тулгуурлан гаргана.
СУГАЛАА:
Тэмцээний өмнөх өдрийн 22:00 цагт бүртгэл дуусаж, тамирчдын сугалаа ЛАЙВ-аар шууд явагдаж оноолт гарна.
Гаргасан хуваарийн дагуу тамирчид ирж тоглоно.
Эхний тоглолтууд 11:00 цагаас эхлэх бөгөөд зарлагдсан цагаас 10 минут хоцроход тухайн тоглолтыг хожигдсонд тооцох болно.
ШАГНАЛ - ЭРЭГТЭЙ
1-р байр нэг 2.000.000₮ Медаль, Өргөмжлөл
2-р байр нэг 1.000.000₮ Медаль, Өргөмжлөл
3-р байр нэг 500.000₮ Медаль, Өргөмжлөл
4-р байр нэг 200.000₮
ШАГНАЛ - ЭМЭГТЭЙ
1-р байр нэг 600.000₮ Медаль, Өргөмжлөл
2-р байр нэг 300.000₮ Медаль, Өргөмжлөл
3-р байр нэг 200.000₮ Медаль, Өргөмжлөл
4-р байр нэг 100.000₮
БҮРТГЭЛ:
Эрэгтэй A-level нэг хүн - 80000₮ +1%
Эрэгтэй B-level нэг хүн - 60000 +1%
Эрэгтэй C-level нэг хүн - 40000 +1%
Эмэгтэй нэг хүн - 50000₮ +1%
Хүүхэд 14-аас доош нас - 25000₮ +1%
(Жич: Мөнгөн шагналаас 10% суутган олгогдох болно)
Бүртгэл хийх линк:
https://billiardsport.mn/checkin/ вэбсайт-аар хийгдэнэ
ШАЙН ПҮҮЛ ОПЕН ТЭМЦЭЭН
POOL 9-BALL дүрмээр зохион явагдана.
ТАЙЛБАР:
Тэмцээнд оролцох тамирчид ПОЛО цамцтай оролцоно.
Бүх тамирчид тамирчны ёс зүйг эрхэмлэн хүндэлж тэмцээндээ идвэхитэй оролцож, шударгаар өрсөлдөхийг уриалж байна.
Эмэгтэй 12, Эрэгтэй 24 тамирчид орохоор бүртгүүлсэн тохиолдолд тэмцээнийг хүчинтэйд тооцно. Үүнээс бага тооны тамирчид бүртгүүлбэл тухайн тэмцээнийг цуцлах болно.
ИВЭЭН ТЭТГЭГЧ: ТУЛГА ХАНЬ ХХК
ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
Монголын Поккет Бильярдын Холбоо
ШАЙН бильярд клуб
2026 он