Norjin yoga

Call Directions

Norjin yoga Эрүүл зөв амьдралын хэмнэлийг өөртөө дадуулах нь хамгийн том суурь хөрөнгө оруулалт юм.

03/10/2026

Хүсэж байгаа зүйлдээ хэрхэн хүрэхээ мэдэх үү?

Юуны өмнө өөрийн дотогшоо гүн ор.
Тайвширч, өөрийн эх сурвалж, төвдөө буцаж ир.
Сэтгэл чинь уужуу, оюун ухаан чинь тогтвортой байх үед чи өөрийнхөө жинхэнэ сайхан чанар, сэтгэл татам байдлыг мэдэрч чадна.
Тиймээс эхлээд уйтгар гунигаа тавьж явуул.
Өнгөрсөнд болсон зүйлээсээ ухаарал сургамж авч,
сэтгэлдээ тээхээ болиод цааш урагшил.
Өөрийгөө хангалуун тааламжтай, хүчирхэг бас нарийн мэдрэмжтэй болго.
Үүний тулд:
- бясалгал
- пранаяма
- Сударшан Крия хийж
- Иогоор хичээллэ.
Тэгж чадвал эдгээр чанар чамд аяндаа бий болно.
Иогоор хичээллээд үзэхэд ялгааг нь нь чи мэдэрнэ.
Чиний дотор тэр өөрчлөлт бий болж эхлэхэд, үйл явдлууд аяндаа хүссэнээр чинь биелж эхэлнэ.

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

28/09/2026

ДЭЛХИЙН 99%-ИАС ИЛҮҮ БОЛОХ 14 АРГА

Эдгээрийг мэддэг байх ямар ч хэрэггүй. Хэрэгжүүлдэг байх нь л ялгаа гаргана.

1. 5 секундын дүрэм

Хийх ёстой зүйл толгойд орж ирмэгц 5–4–3–2–1 гэж тоолоод шууд хөдөл. Орноосоо бос. Дасгалаа эхэл. Тэр дуудлагаа хий. Удаан бодох тусам тархи чинь “дараа хийе” гэсэн шалтаг үйлдвэрлэж эхэлнэ.

2. Фейнманы арга

Сурч байгаа зүйлээ сонгоод 12 настай хүүхдэд тайлбарлаж байгаа мэт мэргэжлийн хүнд үггүйгээр бич. Тайлах гэж гацсан хэсэг чинь — чиний үнэндээ ойлгоогүй хэсэг. Тэр хэсгээ буцаад сур.

3. Эйзенхауэрын матриц

Ажлаа 4 хайрцагт хий:

Яаралтай + чухал → ХИЙ.

Чухал + яаралтай биш → ТОВЛО.

Яаралтай + чухал биш → ШИЛЖҮҮЛ.

Аль нь ч биш → ХАЯ.

Завгүй харагдах биш, хэрэгтэй зүйлээ хий.

4. 2 минутын дүрэм

Имэйлд хариулах, файл хийх, богино мессеж явуулах гэх мэт ажил гарч ирвэл: “2 минутаас бага хугацаа орох уу?” гэж асуу. Тийм бол жагсаалт руу чихэлгүй шууд хий. Жижиг ажлууд бөөгнөрөхөөрөө тархины хог болдог.

5. Помодоро арга

25 минутын таймер тавь. Утсаа холдуул. НЭГ л ажил хий. 25 минут дуусмагц 5 минут босож алх, сунгалт хий, ус уу. 4 мөчлөгийн дараа 20–30 минут амар. “Анхаарлаа төвлөрүүлж чаддаггүй” биш — анхаарлаа сарниулах бүх юмаа дэргэдээ тавьчихсан байдаг.

6. Active Recall — санах ойгоо хүчээр ажиллуул

Нэг бүлэг ном уншсан уу? Хуралд суусан уу? Тэмдэглэлээ хаа. Тэгээд санаж байгаа бүхнээ өөрөө бич. Дараа нь эхтэйгээ тулга. Мартсан зүйл чинь яг хаана цоорхой байгааг харуулна.

7. 1%-ийн дүрэм

Нэг чадвар, нэг зуршлаа сонго. Өдөр бүр өчүүхэн хэмжээгээр ахиул. Нэг хуудас илүү унш. Нэг алхам илүү хий. Нэг харилцагч руу илүү холбогд. Асар том үсрэлт хэрэггүй. Тасралтгүй жижиг өсөлт хэрэгтэй.

8. Deep Work — гүн төвлөрлийн блок

Календарь дээрээ 2–4 цаг хаа. Notification бүгдийг унтраа. Утсаа бүр өөр өрөөнд тавь. Тэгээд хамгийн өндөр үнэ цэнтэй НЭГ ажилдаа ор. Энэ цагийг бусадтай хийх чухал уулзалт шигээ цуцалдаггүй болго.

9. Premortem — бүтэлгүйтлээ урьдчилж задлан шинжил

Төслөө эхлэхийн өмнө:

“6 сарын дараа энэ төсөл навс уначихсан байна. Яагаад?” гэж асуу. Боломжит бүх шалтгааныг жагсаа. Дараа нь тэр бүрийн эсрэг хамгаалалтаа одоо хий. Гал гарсны дараа хувин хайх биш, өмнө нь галын хороо бэлд.

10. Habit Stacking — зуршлыг зуршил дээр угсар

Аль хэдийн тогтсон зуршил дээрээ шинэ зуршлаа залга.

“Кофегоо аягалсныхаа дараа өнөөдрийн хамгийн чухал 3 ажлаа бичнэ.”

Хуучин зуршил чинь шинэ зуршлын асаах товч болно.

11. 80/20-ийн зарчим

Үр дүнгийн ихэнхийг цөөн хэдэн чухал үйлдэл авчирдаг. Тиймээс өөрөөсөө: “Яг аль ажил бодит үр дүн авчирч байна?” гэж асуу. Ашиггүйг хас. Бусдад өгч болохыг шилжүүл. Бага үнэ цэнтэй ажилд зарцуулах цагаа багасга. Гол зүйлдээ хүчээ өг.

12. Хоёр жагсаалтын стратеги

Энэ улиралд заавал биелүүлэх ТОП 5 зорилгоо бич. Дараа нь хийхийг хүсэж байгаа бусад бүхнээ хоёр дахь жагсаалтад оруул. ТОП 5 дуусаагүй цагт хоёр дахь жагсаалтаа санаатайгаар бүү оролд. Төвлөрөл гэдэг олон юм хийх чадвар биш. Юунд “ҮГҮЙ” гэж хэлэхээ мэдэх чадвар.

13. Оройн 10 минутын дүгнэлт

Орой бүр ердөө 3 зүйл бич:

Өнөөдөр юу сайн болсон?

Юу болсонгүй?

Маргааш яг юуг НЭГ зүйлээр өөрчлөх вэ?

Роман бичих хэрэггүй. Энэ бол өдрийн тэмдэглэл биш — өөрийгөө засдаг feedback loop буюу эргэх холбооны систем.

14. Spaced Repetition — зайтай давталт

Шинээр сурсан зүйлээ нэг уншаад “мэддэг болчихлоо” гэж өөрийгөө хуурахаа боль. 1 хоногийн дараа → 3 хоног → 7 хоног → 14 хоногийн дараа дахин сэргээ. Anki шиг flashcard ашиглаж болно, эсвэл тэмдэглэлээ товлосон өдрүүддээ эргэж хар.

Гол санаа нь ганцхан:

99%-иас илүү болохын тулд 99%-иас илүү ухаантай байх шаардлагагүй.
🌹❤️

26/09/2026

Сэтгэл сайхан бол орчин сайхан
Орчин сайхан байхад орчлон сайхан
Сэтгэлийн сайханд умбаж амьдарцгаая гэнэ 😍😇
#ухаантөвгөд #иог #Монгол #АмьдрахУрлаг

🌕 ӨНӨӨ ОРОЙ ТЭРГЭЛ САРНЫ БЯСАЛГАЛД ХАМТДАА 🧘‍♀️✨Тэргэл сарны намуухан гэрэл дор сэтгэлээ тайвшруулж, өөртөө цаг гаргах о...
26/09/2026

🌕 ӨНӨӨ ОРОЙ ТЭРГЭЛ САРНЫ БЯСАЛГАЛД ХАМТДАА 🧘‍♀️✨

Тэргэл сарны намуухан гэрэл дор сэтгэлээ тайвшруулж, өөртөө цаг гаргах орой. 🌙🤍

📅 9-р сарын 26
⏰ 21:00
💻 Zoom | Үнэгүй | Хүн бүрт нээлттэй

📢 Навратрид явах хүмүүс өнөө орой Zoom-ээр орж, дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

🔗 Zoom ID: 816 6433 2821
🔑 Code: 123

📞 8003-1007 | 9965-1000

Өөртөө цаг гаргая. Сэтгэлээ амраая.



Оюун санааны ( сүнслэг) боловсролБид нэгдүгээрт Тэнгэрлэгийн нэг хэсэг, хоёрдугаарт хүн байх мэдлэгийг олж нээхэд оюун с...
24/09/2026

Оюун санааны ( сүнслэг) боловсрол
Бид нэгдүгээрт Тэнгэрлэгийн нэг хэсэг, хоёрдугаарт хүн байх мэдлэгийг олж нээхэд оюун санааны боловсрол зайлшгүй хэрэгтэй.
Энэ эрин зуунд техник технологи хөгжсөн ч гэсэн бид хүмүүсийн сэтгэл санааны болон оюун санааны хэрэгцээг маш бага анхаарч ирсэн. Гэрт ч, сургуульд ч сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн суллахыг бидэнд заадаггүй. Бид өнгөрсөндөө харамсаж, ирээдүйнхээ төлөө санаа зовж, эсвэл сөрөг зүйлстэй зууралдаж гацдаг.
Стрессгүй сэтгэл, өвчин эмгэггүй бие нь хүн бүрийн төрөхөд л олгогдсон эрх юм. Жинхэнэ оюун санааны (сүнслэг) мэдлэг л бидэнд сэтгэлээ хэрхэн удирдаж, түүнийг одоо цагт буцаан авчрахад тусална.
Амьсгалын техникүүд, бясалгал, йог нь сөрөг сэтгэл хөдлөл, түгшүүрт байдлаас ангижрах хүчирхэг хэрэгсэл бөгөөд таныг одоо цагтаа илүү бүрэн дүүрэн амьдрах боломжийг олгодог.
Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

“ХОРТ ХАВДРААР ӨВЧИЛДӨГГҮЙ 3 ТӨРЛИЙН ХҮН БАЙДАГ” хэмээн НЭГЭН ХАВДАР СУДЛААЧ ЭМЧ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ…1️⃣Арьсан дээр нь давс...
21/09/2026

“ХОРТ ХАВДРААР ӨВЧИЛДӨГГҮЙ 3 ТӨРЛИЙН ХҮН БАЙДАГ” хэмээн НЭГЭН ХАВДАР СУДЛААЧ ЭМЧ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨВ…

1️⃣Арьсан дээр нь давс бүрэх хүртэл тогтмол хөлөрдөг хүмүүс:

Саун, хүнд хүчир хөдөлмөр, халуун агаар…

Хөлс нь биеэс хүнд металлуудыг гадагшлуулдаг…

Кадми, хүнцэл, тугалга гэх мэт нь хорт хавдар үүсгэгч (карциноген) болох нь хэдийнээ батлагдсан…

Эдгээр нь шээсээр бус, гагцхүү хөлсөөр дамжин гадагшилдаг…

Олон жилийн турш дорвитой хөлрөөгүй оффисын ажилтны биед эдгээр металлууд өөхөн эдэд нь хуримтлагддаг...

Улмаар эсийн мутаци (өөрчлөлт) үүсэх түлхэц тэндээс бий болдог…

Genuis (J Environ Public Health, 2012): Хөлсөн дэх эдгээр металлын хэмжээ цус болон шээснийхээс 2–10 дахин их байдаг…

Бие махбод яг энэ хорт бодисуудыг гадагшлуулах гол суваг болгож хөлсний булчирхайг ашигладаг…

2️⃣"Өлөн ходоодтой" хонодог хүмүүс — бага зэрэг өлсөх мэдрэмжтэйгээр унтдаг хүмүүс…

Хорт хавдрын эс нь эрүүл эсээс 10–20 дахин их "ховдог" байдаг…

Байнгын глюкоз (сахар) байхгүй бол тэд бараг л амьдарч чаддаггүй…

Шөнө ходоод өлөн байх үед цусан дахь сахрын хэмжээ буурч, аутофаги (эсийн цэвэрлэгээ) идэвхждэг: эсүүд өөрийн гэмтсэн болон хавдрын урьдал төлөвтэй хог хаягдлаа өөрсдөө цэвэрлэж эхэлдэг. (Нобелийн шагналт Осуми, 2016)…

Longo (Cell Metabolism, 2014): Шөнийн цагаар 13 ба түүнээс дээш цаг мацаг барих нь 2,413 эмэгтэйн дунд хөхний хорт хавдрын дахилтыг 36%-иар бууруулжээ...

Оройн 22:00 цагт цадтлаа хооллодог хүн уул нь өлсөж үхэх ёстой байсан хавдрын эсүүдийг тэжээж байдаг гэсэн үг…

3️⃣"Уур хонзон нь богино настай" хүмүүс — бухимдлаа шууд гаргаад, нэг цагийн дотор бүрэн тайвширч чаддаг хүмүүс…

Дотроо нуун дарагдуулсан сөрөг эмоци нь кортизол дааврын түвшнийг олон хоногоор өндөр байлгадаг…

Кортизол өндөр байх нь өдөр бүр шинээр үүсэж буй хавдрын эсүүдийг олж устгадаг бидний байгалийн устгагч болох NK эсүүдийг (Natural Killers) идэвхгүй болгодог...

Levy (J Natl Cancer Inst, 1987): Хөхний хорт хавдартай эмэгтэйчүүдээс "сөрөг эмоцийг хамгийн их нуун дарагдуулдаг" хүмүүсийн NK эсийн идэвхжил хамгийн бага байжээ…

"Асуудлаа гадагш гаргадаггүй", чимээгүй тэвчдэг хүн хавдрын эсрэг дархлааны хамгаалалтаа олон жилээр унтраачихдаг…

Харин орилж хашгирч, доторхoo уудлан гаргадаг хүн ганцхан цагийн дотор кортизолоо хэвийн хэмжээнд нь аваачиж чаддаг…

Ингэснээр NK эсүүд дахин идэвхждэг байна...

👉Яах ёстой вэ:

→ Долоо хоногт 3–4 удаа арьсан дээрээ давсан талст хартал саун, бэлтгэл, халуун ванн эсвэл идэвхтэй хөдөлгөөнөөр гүйцэд хөлрөх…

→ Сүүлчийн хоолоо унтахаас доод тал нь 3 цагийн өмнө идэх…
Шөнөдөө хамгийн багадаа 13 цаг мацаг барих (хоол идэхгүй байх)…

→ Уурлаж бухимдсан үедээ 1 цагийн дотор тэрийгээ илэрхийлж гаргах…

Тэр хүндээ хэлэх, цаасан дээр бичих, эсвэл дуут тэмдэглэл болгож үлдээх…

Дотроо хэзээ ч бүү хадгал…

Хэн ч ярьдаггүй нийтлэг зарчим:

Энэ гурван төрлийн хүмүүст нэг ижил чанар байдаг: тэд гаргаж заншсан байдаг…

Хорт бодисыг — хөлсөөр…

Гэмтсэн эсийг — мацагаар…

Сөрөг эмоцийг — илэрхийллээр…

Бүх зүйлийг (металл, глюкоз, уур бухимдал) дотроо хадгалж, зууралдаж байдаг бие махбод бол хорт хавдар үржих хамгийн тайван, таатай орчин нь болж өгдөг…

Асуулт: Гүрүдэв, хүн энэ амьдралдаа сайн хүн байхад яагаад өмнөх амьдралынхаа өвдөлттэй, хүнд кармын үр дагаврыг туулж, ...
20/09/2026

Асуулт: Гүрүдэв, хүн энэ амьдралдаа сайн хүн байхад яагаад өмнөх амьдралынхаа өвдөлттэй, хүнд кармын үр дагаврыг туулж, мэдрэх ёстой байдаг юм бэ?

Хариулт: Зүгээр л үүнийг ойлго. Чи өглөө хоол хийчихээд, үдээс хойш хоол хийснээ мартчихсан байлаа гэж бодъё. Тэгээд хоол чинь маш халуун ногоотой байв. Чи:

“Өглөө би халуун ногоо хийсэн гэвч одоо хоол халуун ногоотой хэвээрээ л байгаа юм уу?” гэж хэлж болохгүй биз дээ.

Чи энэ асуултыг зөвхөн зовж, хүнд байдалд орсон үедээ асуудаг.

Хэрэв чи мөнгөө хөрөнгө оруулаад, тэр мөнгө чинь одоо чамд их ашиг өгч байвал:

“Яагаад ийм зүйл болж байна вэ? Би яагаад мөнгөө одоо авч байгаа юм бэ?” гэж асуудаггүй.

Чи мөнгөө өмнө нь оруулсан, харин хүү нь одоо орж ирж байна.

Өмнө нь Наргил модны мод тарьсан тэр мод чинь өдөр бүр кокос өгч байна. Чи:

“Яагаад одоо кокос өгч байгаа юм бэ?” гэж асуудаггүй.

Чи ямар нэг ногоо тарьсан бол ургаж гүйцэх үед нь хурааж аваад иднэ. Тэгэхдээ чи:

“Бурхан яагаад одоо, энэ мөчид байхгүй байгаа юм бэ? Би гурван сарын өмнө шош тарьсан яагаад одоо ургаж байгаа юм бэ?” гэж асуудаггүй шүү дээ.

Алив, сэр, Ухаараарай.

Хүүхэд нэг өдрийн дотор төрдөггүй. Хүүхэд бүрэлдэхэд есөн сар шаардлагатай. Тиймээс цаг хугацаа бол энэ орчлонгийн үзэгдлийн нэг хэсэг юм.

Үнэн хэрэгтээ ямар ч үзэгдэл цаг хугацаа болон орон зайн хэмжээсээс гадуур байх боломжгүй. Аливаа үзэгдэл бол карма юм.

Карма хоёр төрөлтэй:

1. Үр дүнгээ шууд өгдөг карма
2. Хэсэг хугацааны дараа үр дүнгээ өгдөг карма

Жишээлбэл, чи гараа галд хийвэл шууд түлэгдэнэ. Маргааш биш, дараа нь биш — яг одоо.

Харин чи өнөөдөр мангоны үр суулгавал мод болон ургаж, үр жимс өгөхөд хэдэн жил шаардагдана.

Үүнтэй адил зарим карма үр дүнгээ бараг тэр даруй өгдөг бол зарим карма үр жимсээ өгөхөд цаг хугацаа шаарддаг.

Тиймээс “Сайн хүмүүс яагаад үргэлж зовдог юм бэ, яагаад хүнд хэцүү зүйл туулдаг юм бэ?” гэж хэлж болохгүй.

Хүмүүс өөрсдийн ухаангүй үйлдэл, мунхаглалаас болж зовдог.

Хэрэв хэн нэгэн: “Би маш сайн, зөв хүн” гэж хэлчихээд дараа нь гараа галд хийвэл мэдээж түлэгдэнэ.

Тиймээс аливаа үйлдэл хийхээсээ өмнө ухаалаг байж, нөхцөл байдлыг анзаарч, эрүүл ухаанаа ашиглах хэрэгтэй.

Өнгөрсөн үйлдлүүдийн үр дагавраас өөрийгөө чөлөөлөхийн тулд сэтгэлээ цэвэршүүлэх, дотоод хүчээ хөгжүүлэх садхана буюу оюун санааны дадал, бясалгалыг тогтмол хийх хэрэгтэй.

Үүнийг илүү өргөн өнцгөөс харж эхлэх үед чиний дотор агуу дотоод хүч төрнө. Тэгээд ямар ч нөхцөл байдалд инээмсэглэн туулж чаддаг болно.

Гүрүдэв Шри Шри Рави Шанкар

Нэгэн лектор илтгэлээ эхлэх үедээ цагаан самбар дээр жижигхэн хар цэг тавиад хүмүүсээс ингэж асуув. - Юу харж байна даа?...
19/09/2026

Нэгэн лектор илтгэлээ эхлэх үедээ цагаан самбар дээр жижигхэн хар цэг тавиад хүмүүсээс ингэж асуув.
- Юу харж байна даа?
Хүмүүс ихэвчлэн:
- Жижигхэн хар цэг гэж хариулцгаадаг.
Тэр үед илтгэгч:
- Үгүй байлгүй дээ. Маш том цагаан самбар байхад ганц хар цэгийг олж харж байгаа юм уу? гэв.
Найз нөхөд маань, бидний эргэн тойрны хүмүүс олон сайн чанарууд байхад бид ихэвчлэн тэдэнд байдаг хэдхэн хар цэгийг хардаг. Ер нь хүмүүсийн муу талууд, сөрөг талуудыг нь илүү их анхаардаг. Үргэлж тэр талаас нь хардаг болохоор хар цэгүүд томрон томорсоор бүх цагааныг бүрхдэг. Харин хүмүүсийг болон үйл явдлуудыг сайн талаас нь харахаар нэг л мэдэхэд хар цэгүүд цагааны дотор уусаад алга болсон байна даа..хэмээн илтгэгч өгүүлэв.

19/09/2026
Пиццаны бяслагаа өөрсдөө хийгээрэй.🧀🧀🧀Одоо шимийн сүү элбэг байгаа цагт өөрсдөө хийгээд хадгалаад авчихад буруудахгүй.Ор...
19/09/2026

Пиццаны бяслагаа өөрсдөө хийгээрэй.🧀🧀🧀
Одоо шимийн сүү элбэг байгаа цагт өөрсдөө хийгээд хадгалаад авчихад буруудахгүй.

Орц амархаан хөөрүүлээгүй түүхий сүү, алимны Солонгос цуу 1-2 халбага, бага зэргийн давс.
1.Сүүгээ тасалгааны хэмд байлгаж, плитка дээрээ бага галаар бүлээсгэх явцдаа алимны цуунаас 1-2 халбага хийгээд зөөлөн нэг чигт хутгана.
2.Сүү бүхэлдээ ээдэж ээдмээ шүүж авна. Хэт халаавэл ээдэм бутарна нягтаршихгүй.
3.Шүүсэн ээдмээ тарыг нь нийлтэл гурил шиг нухна, халуунаар нь нухаж байгаа болохоор хажуудаа хүйтэн ус хийгээд гараа дүрээд нухаарай.
4.Нухаад тар нь нийлэх үед шар уснаас нь жаахныг аваад давс уусгаад нухсан бяслагаа хийгээд гаргаж ирээд нухаарай.Давсархаг амт орно.
5.Нухаад гоё гөлгөр болж байвал болж байнаа гэсэн үг.Шууд хөлдөөж болно.Эсвэл хэсэг хөргөгчинд хөргөөж байгаад үрээд хадгалчихвал, дараа нь ямар ч хоолонд хэрэглэж болно.🍕🍕🍕
Гоё хоол хийцгээе
5 литр сүүнээс 1.3 кг орчим бяслаг гардаг шүү.

Address

Ulaanbaatar

Telephone

+97685859678

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Norjin yoga posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category