Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн

Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн

Share

Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн, Stadium, arena & sports venue, Төрийн ордон, Ulaanbaatar.

Chess-Results Server Chess-results.com - 2016 оны Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах... 10/01/2016

Б.Цэцэнбаатар, Ж.Даваасүрэн нар аваргаллаа

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулдаг Монгол Улсын Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээн Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө.
Тэмцээнд 21 аймаг, 9 дүүрэг, 300 гаруй сумаас шалгарсан эрэгтэй 95, эмэгтэй 34 шатарчин өрсөлдөж тус бүр швейцарь системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргалаа. 4800 гаруй шатарчин хамрагдсан уг тэмцээнийн эрэгтэйчүүдийн ангилалд Баянзүрх дүүргийн тамирчин Б.Цэцэнбаатар 7,5 оноогоор Эмэгтэйчүүдийн ангилалд Хан-Уул дүүргийн тамирчин Ж.Даваасүрэн 8 оноогоор тус тус түрүүлж, “2016 оны Шатар Сонирхогчдын Улсын аварга”-аар тодорч Нэг сая төгрөг гардсаны дээр “Спортын дэд мастер” цолны болзол хангалаа.
Тэмцээний шагналтнууд:
Эрэгтэй:
1-р байр Б.Цэцэнбаатар /БЗД/
2-р байр М.Алтангэрэл /БЗД/
3-р байр Д.Дүүрэнжаргал /Дорнод/
4-р байр С.Жаргалсайхан /БГД/
5-р байр А.Энхтөгс /ХУД/
Ахмад шатарчин Р.Дамдинсүрэн /Хэнтий/
Эмэгтэй:
1-р байр Ж.Даваасүрэн /ХУД/
2-р байр Т.Мандах /Дархан-Уул/
3-р байр Г.Ариунбаяр /Налайх/
Ахмад шатарчин М.Жаргалсайхан /СХД/
Оюунлаг түшээ: Д.Чалхаажав /АИХ-ын депутат/
Тэмцээний дүн: www.chess-results.com/tnr202965.aspx?lan=1
Тэмцээний өрөг: www.mongolchess.mn
Тэмцээний сайт: chess.parliament.mn

Chess-Results Server Chess-results.com - 2016 оны Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах... Chess-Results.com is a powerful and dedicated server only for chess-results. The tournament archive of chess-results.com contains more than 40.000 tournaments from around the world.

www.chess-parliament.mn 10/01/2016

Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулах Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан 2016 оны шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах дөрөв дэх удаагийн тэмцээний өргийг www.chess-parliament.mn сайтнаас үзнэ үү.

www.chess-parliament.mn

Photos 21/12/2015

УИХ-ын даргын ивээл дор Монгол улсын Шинэ үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчдын 2015 оны Аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оны 11 сарын 20-22-ны өдрүүдэд Завхан аймгийн 24 сумын нийт 436 /эрэгтэй 343, эмэгтэй 93/ шатарчдын дунд амжилттай зохион байгууллаа.
Сумдаас шалгарсан шалгарсан эрэгтэй 24, эмэгтэй 6 шатарчдын шигшээ тэмцээнийг 2015 оны 12-р сарын 10-нд Улиастай хотод зохион байгуулсан бөгөөд тэмцээнийг нээж Аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Балхярваа, Аймгийн Шатрын холбооны нарийн бичгийн дарга М.Цэрэндаваа нар үг хэллээ. Тэмцээнийг Олон улсын шатрын холбооны дүрмийн дагуу 7 өргийн Швейцарь системээр явуулсан бөгөөд эрэгтэй 3, эмэгтэй 3 байрыг шалгарууллаа.
Үүнд: Эрэгтэй
• 1-р байр – Завхан аймгийн Тосонцэнгэл сумын шатарчин Ю.Чойжилжав
/Өргөмжлөл, Шатар сонирхогчдын УАШТ-д оролцох эрхийн бичиг/
• 2-р байр – Завхан аймгийн Тосонцэнгэл сумын шатарчин М.Гомбосүрэн
/Өргөмжлөл, Шатар сонирхогчдын УАШТ-д оролцох эрхийн бичиг /
• 3-р байр - Завхан аймгийн Цагаанчулуут сумын шатарчин Х.Жамбалжамц /Өргөмжлөл/
Эмэгтэй
• 1-р байр – Завхан аймгийн Түдэвтэй сумын шатарчин Б.Одгэрэл /Өргөмжлөл, Шатар сонирхогчдын УАШТ-д оролцох эрхийн бичиг/
• 2-р байр – Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын шатарчин, Аймгийн ИТХ-ын нягтлан бодогч Б.Амаржаргал /Өргөмжлөл/
• 3-р байр – Завхан аймгийн Цагаанчулуут сумын шатарчин Д.Нина /Өргөмжлөл/
Үндсэн хуулийн өдөрт зориулсан энэхүү тэмцээн нь Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар сүүлийн 2 жилийн хугацаанд рейтинг 2000-аас дээш гараагүй, шатрын спортын цолгүй, насанд хүрсэн, Завхан аймгийн сумдад тоглогдоод шигшээ тамирчид оролцсон гэдгээрээ онцлог болсон бөгөөд тэмцээнийг Аймаг, сумдын ИТХ, Аймгийн Шатрын холбоотой хамтран зохион байгуулав.
Тэмцээний шүүгчээр Аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга М.Цэрэндаваа ажиллаа.

Photos from Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн's post 21/12/2015

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулсан Улсын Их Хурлын даргын ивээл доор явагддаг “Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах” тэмцээний хоёрдугаар шатны тэмцээн болох шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг ардчилал, хүний эрхийн өдрийг тохиолдуулан 2015 оны 12 сарын 11-12-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом хотноо зохион байгуулагдаж дүнгээ гаргалаа.Тэмцээнийг аймгийн Иргэдийн Төлөөгчдийн Хурал болон “Уран сэтгэмж” шатрын клубтэй хамтран зохион байгууллаа. Тэмцээнд 19 сумаас шалгаран ирсэн эрэгтэй 53, эмэгтэй 11 шатар сонирхогч оролцлоо.
Эрэгтэй шатарчид швейцар системээр 9 өрөг тоглож, эмэгтэй шатарчид тойргоор тоглож аваргаа тодруулсан.
Эрэгтэй шатар сонирхогчдоос Улаангом сумын иргэн Д.Лувсанням 7,5 оноогоор нэгдүгээр байр, Баруунтуруун сумын иргэн О.Эрдэнэтогтох 7 оноогоор хоёрдугаар байр, эмэгтэйчүүдээс Улаангом сумын иргэн Ж.Алтанцэцэг 7 оноогоор 1-р байранд тус тус шалгарлаа

Photos from Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн's post 18/12/2015

Хэнтий аймгийн Дархан суманд шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээнийг 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр явуулах байсан боловч цаг агаарын аюултай үзэгдлээс болж хойшлон 2015 оны 11 дүгээр сарын 27-
ны өдөр зохион байгууллаа. Дархан сумын нийт нутаг дэвсгэр цасан бүрхүүлтэй, үе үе цасан шуурга шуурч байсан тул тэмцээнд цөөн тооны хүн хамрагдлаа.
Тэмцээнд 11 эрэгтэй шатарчин оролцов.
С.Эрдэнэбилэг 1 дүгээр байр,
А.Цэнд-Аюуш 2 дугаар байр,
Э.Чулуунгэрэл 3 дугаар байрт шалгарав.

Photos from Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн's post 18/12/2015

Өмнөговь аймгийн Ноён сумын тэмцээн

Photos from Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн's post 18/12/2015

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн.

Photos from Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн's post 18/12/2015

МОНГОЛ УЛСЫН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛЖ УИХ-ЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЖИЛ БҮР УЛАМЖЛАЛ БОЛГОН ЯВУУЛДАГ ГОВЬ- АЛТАЙ АЙМГИЙН БУГАТ СУМЫН ТЭМЦЭЭН.
Тэмцээний тэргүүн байрыг сумын 9-н жилийн дунд сургуулийн биеийн тамирын багш, С.Баярмагнай, 2-р байрыг “Биж” багийн засаг дарга Д.Бадамдорж, 3-р байрыг ЗДТГ-ын мал эмнэлэг үржлийн тасгийн дарга Я.Батболд нар тус тус эзлэв.

Photos 18/12/2015

Ховд аймаг шатрын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Монгол улсын шинэ Үндсэн хууль баталсан өдрийн тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Ховд аймаг Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2012 оноос зохион байгуулсаар ирсэн билээ.
Энэ ажлын хүрээнд шатар сонирхогчдын Сумын аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шатарчид 2015 оны 12 сарын 10-11-ны өдрүүдэд аймгийн аваргаа шалгарууллаа.
Аймгийн 17 сумаас шалгарсан эрэгтэй, эмэгтэй 20 гаруй шатарчин Швейцарь системээр 7 өрөг тоглосноос Ховд аймгийн Жаргалант сумын харъяат К.Өлзийсайхан 6 оноотойгоор, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Д.Цогоо 5,5 оноотойгоор эхний байруудад шалгарч 2016 оны 1 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд зохиогдох Шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа. Эмэгтэй шатарчдаас Ховд аймгийн Манхан сумын харъяат Б.Цэцэгхүү нэг ч хожигдолгүй тэргүүлж Шигшээ тэмцээнд Ховд аймгаа төлөөлөн оролцох эрхээ авлаа.

18/12/2015

2015 ОНЫ ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ
ШИГШЭЭ ТЭМЦЭЭН ТӨРИЙН ОРДОНД
ЗОХИОН БАЙГУУЛАГДАХТАЙ ХОЛБОГДУУЛАН АНХААРУУРАХ ЗҮЙЛС

• Шалгарсан шатарчдын регистрын дугаар шаардлагатай
• Шигшээ тэмцээнд оролцох шатарчид албан ёслолын хувцастай оролцоно
• Аймгийн тэмцээний дүн болон шалгарсан шатарчдын регистрын дугаар бичсэн тайланг 2015 оны 12 дугаар сарын 20-ны дотор тэмцээний цахим шуудан /[email protected]/ хаягаар ирүүлсэн байх шаардлагатай.

Нийслэлээс шалгарсан шатарчдын мандатыг 2016 оны 1 сарын 4-5 ны өдрүүдэд олгоно.
Аймгаас шалгарсан шатарчдын мандатыг 2016 оны 1 сарын 7-ны өдөр олгоно.

Мандатыг НШХ-ны байранд олгоно.

Цагийн хуваарь 10.00-17.00
Хаяг: Сансар Үйлчилгээний Төвийн бичиг хэргийн дэлгүүрийн хажууд 2 давхарт.
Утас:96668899,99009572

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Нийслэлийн Шатар Сонирхогчдын АШТ-16 15/12/2015

Нийслэлийн Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн Гадаад хэргийн яамны Номин танхимд 12-р сарын 12-13-ны өдрүүдэд явагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 9 дүүргээс шалгарсан эрэгтэй 56, эмэгтэй 19 тамирчин оролцов.
Тэмцээнийг Нийслэлийн ИТХ, УИХ-ын Тамгын газар, Монголын шатрын холбоо, Нийслэлийн Шатрын холбоо, Гадаад хэргийн яам хамтран зохион байгуулсан юм.
Тус тэмцээнээс эрэгтэй эхний 18, эмэгтэй эхний 9 байрт шалгарсан тамирчид 1-р сард Төрийн ордонд болох Улсын АШТ-д оролцох эрх авлаа.

Тэмцээний дүн: http://chess-results.com/tnr199468.aspx?lan=1

07/12/2015

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР ЗОХИОН БАЙГУУЛАХ МОНГОЛ УЛСЫН АРДЧИЛСАН ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИЙН ӨДӨРТ ЗОРИУЛСАН 2016 ОНЫ ШАТАР СОНИРХОГЧДЫН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ХАГАС ШИГШЭЭ ШАТНЫ ТЭМЦЭЭН.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗАР
МОНГОЛЫН ШАТРЫН ХОЛБОО
НИЙСЛЭЛИЙН ШАТРЫН ХОЛБОО

Шатар сонирхогчдын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдын мандатыг 2015 оны 12 сарын 10-11 ны өдрүүдэд НШХ-ны байранд олгоно.
Цагийн хуваарь 10.00-17.00
Бүртгэлийн хураамж 10.000 төгрөг.
Хаяг: Сансар Үйлчилгээний Төвийн бичиг хэргийн дэлгүүрийн хажууд 2 давхарт.
Утас:96668899,99009572

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Address


Төрийн ордон
Ulaanbaatar
976