Siilbertei ger

Siilbertei ger

Share

Бүх төрлийн 3-4 дангийн угалзан сүлжээстэй, ухмал сийлбэртэй гэр ( siilbertei ger 4-20 hanat)

Бүх төрлийн сийлбэртэй гэр (4, 5, 6, 8, 10, 12, 20 ханатай), орчин үеийн болон уламжлалт загварын сийлбэртэй тавилгуудыг чанартайгаар урлана. 88194668
#siilbertei_ger
#сийлбэртэй_гэр
siilbertei ger
сийлбэртэй гэр

29/06/2024
Photos from Siilbertei ger's post 14/07/2023

УГАЛЗАА ТООЛОХ УУ?
14'000 (Арван дөрвөн МЯНГА-н угалз шүү дээ) угалзтай, угалз бүр 3-4 дангийн сүлжээстэй, , 7,2м диаметртэй их 6 ханатай гэрээ захиалагчдаа хүлээлгэн өглөө. Угалз бүрийн ард утга учир, бэлгэдэл, цаг хугацаа, хөлс хүч, үнэ цэнэ, сэтгэл шингэсэн.

Өнгө, будгаар нүд хуураагүй, модны чанар, хийц, сийлбэр бүгд нүдэнд ил байгаа.

4 хүчтэн нь хүч чадал, суу заль, эрч хүч, баатар зоригийг бэлгэдэж тэргүүн буюу тоонон дээр залрах бөгөөд тэнгэр эрхсээс ирэх эрчим хүчийг дээрх амьтдаар дамжуулан авах бэлгэдэлтэй.
Хаалган дээрх угалзан бамбай нь бузрыг оруулахгүй, буяныг гаргахгүй бат бөх хамгаалах бэлгэдэлтэй.
Баганы суурь яст мэлхий нь урт настай, уужуу тайвны бэлгэдэл тул хөрвөөж шилгээхгүй бат бөх, урт удаан оршин тогтнохын бэлгэдэлтэй.
Авдар дээрх 2 арслан нь эд буяныг бат найдвартай хамгаалж, тойрсон цэцэг, угалзан сийлбэрүүд нь өсөж үржих, өргөн дэлгэрэхийн бэлгэдэлтэй г.м-ээр хээ сийлбэр тус бүрт утга агуулгын уран нарийн бэлгэдэлтэй.

Зээ энэ айл нь:
Олон малаа гаднаа хураагаад
Оюутан бүгдийг гэртээ дүүргээд
Өвч хивс дэвсгэртэй
Өнгийн идээ жимс өрөөстэй.
Өдөр шөнөгүй найртай
Өөдөө өнгөрсөн бүгдийг
Хооллож байдаг
Уруугаа өнгөрсөн бүгдийг
Ундалж байдаг
Үрээ даагаа танихгүй баян
Үр хүүхдээ танихгүй өнөр
Зааны ширээр хөхүүрээ хийгээд
Зандан модоор бүлүүрээ хийгээд
Замбага цэцгээр чимгээ хийгээд
Жаран алд зэлээ шаагаад
Жараахай болсон унагаа уяад
Буман ардтай бужигнаж,
Түмэн ардтай түжигнэж
Хаврын цэцэг мэт дэлгэрч байхын
Үүрдийн сайн ерөөлийг
Өргөн дэвшүүлье.
Утас: 88194668

Photos from Siilbertei ger's post 20/01/2022

Өвөг дээдсээс үлдээсэн өв их соёл
Өнөө үеийн бидний өвлөж, хөгжүүлэх хариуцлага
Үр ач хойчдоо өвлүүлж, залгамжлуулах ухаан
Өнөр дэлхийн олноос ялгарч харагдах ондоошил
ёс заншил, уламжлал, урлахуй, хэрэглээ мину.

Манай хамт олон бэлгэдэл, утгын уран, нарийн агуулга бүхий 3-4 дангийн угалзан сүлжээ сийлбэртэй (Угалзан хээг бусад хээтэй утга, бэлгэдлийг илэрхийлэн зохиомжилж 3-4 давхарлан сүлжиж сийлсэн) 5, 6, 8, 10 ханатай гэр, сийлбэртэй тавилгыг чанарын өндөр түвшинд урлаж байна.
Бидний ажлыг дэмжиж хамтран ажилладаг эрхэм хэрэглэгчиддээ баярлалаа.

Photos from Siilbertei ger's post 01/01/2022

2021 оны отгон бүтээлүүдээ урлан захиалагчдаа хүлээлгэн өглөө. Үндэсний хэв шинж, угалзан сийлбэрийн урлагийг орчин үеийн тавилгын шийдэлд шингээн урлав. Импортыг орлох эх орны цэвэр модон бүтээгдэхүүн.
Өв соёлоо дээдлэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн захиалагчдаа баярлалаа.
2022 онд ажил үйлс нь арвин булаг шиг ундарч, ашиг орлого нь тариа будаа шиг дэлгэрч явах болтугай...

Photos from Siilbertei ger's post 04/09/2021

Захиалагчдаа 40,69м2 талбайтай, 15см BasaltWool чулуун хөвөн дулаалгатай, маш дулаан, бат бөх, арчилгаа бага шаарддаг, орчин үеийн халаалт, нэмэлт тохижилтуудыг хэрэглэх боломжтой, тав тухтай гээд энгийн эсгий гэрийг бодвол маш олон давуу талуудтай их 6 ханатай өргөө цагаан гэрийг нь хүлээлгэн өглөө.

Өв соёлоо дээдлэн, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн таньд баярлалаа.
Олон малаа гаднаа хураагаад
Оюунтан бүгдийг гэртээ дүүргээд
Өвч хивс дэвсгэртэй
Өнгийн идээ өрөөстэй
Өдөр шөнөгүй найртай
Үрээ даагаа танихгүй баян
Үр хүүхдээ танихгүй өнөр
Буман ардтай бужигнаж,
Түмэн ардтай түжигнэж
Аз хийморь
Ашиг орлого нь
Хаврын цэцэг мэт дэлгэрч байхын
Үүрдийн сайхан ерөөлийг
Өргөн дэвшүүлье.

Photos from Siilbertei ger's post 19/07/2021

Захиалагчдаа их 6 ханатай өргөө цагаан гэрийг нь хүлээлгэн өглөө.
Өв соёлоо дээдлэн, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн таньд баярлалаа.

Олон малаа гаднаа хураагаад
Оюунтан бүгдийг гэртээ дүүргээд
Өвч хивс дэвсгэртэй
Өнгийн идээ жимс өрөөстэй
Өдөр шөнөгүй найртай
Үрээ даагаа танихгүй баян
Үр хүүхдээ танихгүй өнөр
Буман ардтай бужигнаж,
Түмэн ардтай түжигнэж
Аз хийморь
Ашиг орлого нь
Хаврын цэцэг мэт дэлгэрч байхын
Үүрдийн сайн ерөөлийг
Өргөн дэвшүүлье.

Photos from Siilbertei ger's post 19/04/2021

Таны нэр хүндийн илэрхийлэл, 3-4 дангийн угалзан, ухмал сийлбэртэй, их 5, 6, 8, 10 ханатай гэрүүд болон карказан гэрийг хүссэн хэмжээ загвараар урлаж байна.
Холбогдох утас: 88194668 👏🤝👍👏
Манай гэрийн онцлог, давуу талууд:
* 3-4 дангийн сийлбэртэй /угалз болон бусад хээнүүдийг 3-4 давхарлан, сүлжиж ухаж сийлсэн/
* Том, зэрэг дан багатай, харайлгаж, хөөцөлдсөн бус, хэмжээ харьцаа, утга бэлгэдэлд нь тохируулсан шигүү, уран сийлбэртэй.
* Их цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл шингээж чанартайгаар урласан.
* Үйлдвэрийн хатаалгатай, 6-8 хувийн чийгшилтэй, ямар ч яргүй модыг шилж сонгон бүтээгдэхүүнээ урладаг. /Модны өнгө нь ил тул материалын чанар нүдэнд ил харагдана/
* Эрдэнэт хивс-ийн маш сайн угаасан, үнэргүй цагаан эсгийтэй.
* Солонгос берзинт, дотуур, гадуур цагаан бүрээстэй.
* Уужим саруул, зай талбай томтой.

Карказан гэрийн хувьд:

*Гэр боловч байшин шиг модон араг бүтээцтэй.
*Хана, дээвэр нь 15см-ийн чулуун хөвөн дулаалгатай тул 2 давхар эсгий гэрээс хэд дахин дулаан бөгөөд бүрээс, эсгий солих, халуун, хүйтэн, цас бороонд санаа зовох асуудалгүй.
*Дотор болон гадна аль ч талаасаа энгийн эсгий бүрээстэй гэр шиг л харагдана.
*Ариун цэврийн өрөө болон бусад шийдлийг өөрийн хүссэнээр тохижуулах боломжтой.
*Эсгий, дотуур цагаан бүрээс солих шаардлагагүй.
*Оюуны өмчөөр баталгаажсан.
*Хүсвэл зөөж буулгах боломжтой.

Photos from Siilbertei ger's post 22/03/2021

АХ-ын 100 жилийн ойгоор барих, таны нэр хүндийн илэрхийлэл, 3-4 дангийн угалзан, ухмал сийлбэртэй, их 6 ханатай гэрийг урлаж дууслаа. Холбогдох утас: 88194668 Диаметр 7,3м. 👏🤝👍👏
Манай гэрийн онцлог, давуу талууд:
* Үйлдвэрийн хатаалгатай, 6-8 хувийн чийгшилтэй, ямар ч яргүй
модыг шилж сонгон бүтээгдэхүүнээ урладаг.
* 3-4 дангийн сийлбэртэй /угалз болон бусад хээнүүдийг 3-4
давхарлан, сүлжиж ухаж сийлсэн/
* Том, зэрэг дан багатай, харайлгаж, хөөцөлдсөн бус, хэмжээ
харьцаа, утга бэлгэдэлд нь тааруулсан шигүү уран сийлбэртэй.
* Их цаг хугацаа, хөдөлмөр, сэтгэл шингээж чанартайгаар
урласан.
* Эрдэнэт хивс-ийн маш сайн угаасан, үнэргүй цагаан эсгийтэй.
* Солонгос берзинт, дотуур, гадуур цагаан бүрээстэй.
* Уужим саруул, зай талбай томтой.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


ЧД, 7-р хороо, ХГ-16
Ulaanbaatar
976