20/05/2026
🪂 ПАРАГЛАЙДИНГИЙН P1-P4 СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
Монголын Параглайдингийн Холбооны урилгаар "Олон Улсын Параглайдингийн Нисгэгч, Инструкторуудын Холбоо" (APPI)-ны Мастер Инструктор Окада Наохиса манай улсад хүрэлцэн ирж, параглайдингийн нисгэгчийн P1-P4 түвшний сургалтыг төлөвлөсний дагуу өнөөдрөөс эхлүүллээ.
Тус сургалтад холбооны гишүүн клубуудын нисгэгчид идэвхтэй хамрагдаж байгаа бөгөөд олон улсын энэхүү хөтөлбөр нь нисгэгчдийн онол, практикийн мэдлэгийг бататгаж, ур чадварыг шинэ шатанд гаргах төдийгүй цаашдын аюулгүй нислэгийн суурь болох өндөр ач холбогдолтой сургалт юм.
10/05/2026
МОНГОЛЫН ПАРАГЛАЙДИНГИЙН ХОЛБООНЫ ШҮҮГЧДИЙН БАГ АЛБАН ЁСООР ТОМИЛОГДЛОО!
Өнөөдөр Монголын Параглайдингийн Холбоо (МПХ) шүүгчдийн баг бүрэлдэхүүнээ албан ёсоор баталгаажуулж, үнэмлэх болон батламжийг гардуулан өглөө.
Шүүгчдийн бүрэлдэхүүн:
Багийн ахлагч:
Б.Мөнгөнчимэг (FAI CAT1)
Багийн гишүүд:
Ч. Туул (FAI CAT1)
О.Ундрам (FAI CAT1)
Б.Бямбасүрэн (FAI CAT1)
Б.Энхтайван (NAT CAT2)
Г.Ганбаатар (NAT CAT2)
Э.Ундрам (NAT CAT2)
Шүүгчдийн багийн ахлагч Б.Мөнгөнчимэг МПХ-ны шүүгчийн ажиллах дүрэм журмыг боловсруулан, 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж батлуулах хариуцлагатай үүргийг хүлээн авлаа.
Цаг, зав, сэтгэл зүрхээ гарган бидний үйл ажиллагааг дэмжиж, цаг агаарын нөхцөл байдлыг үл ажран тэмцээн уралдааныг шүүн ажилладаг шүүгч та бүхэндээ нийт нисгэгч тамирчид, дэмжигчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье!
Цаашид олон тэмцээнд хамтран ажиллаж, ур чадвараа улам нэмэгдүүлэн, Монголын Параглайдингийн спортыг хамтдаа хөгжүүлцгээе!
18/04/2026
Монголын Параглайдингийн Холбоо нь Олон улсын параглайдингийн нисгэгч, инструкторуудын холбоо APPI-тай хамтран мастер инструктор Окада Наохиса багшийг урин, 2026 оны 5-р сарын 18–27-ны өдрүүдэд нисгэгчдэд зориулсан бүх түвшний (P1–P4) сургалтыг зохион байгуулах гэж байна.
📌 Бүртгэлийн хугацаа: 2026.05.10 хүртэл
❗ Тус хугацаанаас хойш бүртгэл нэмж авахгүй
Бүртгүүлэх нисгэгчид клубын багш нараар дамжуулан анкет бөглөж өгнө үү.
Ажил, хувийн зохицуулалтаа хийж, сургалтдаа идэвхтэй оролцоцгооё🪂
17/04/2026
Монголын Параглайдингийн Холбооны 2026 оны тэмцээн уралдаан, нэгдсэн арга хэмжээний хуваарь эцэслэн батлагдлаа.
Бэлтгэлээ эртнээс хангаж оролцоорой. Бүгдэд нь амжилт хүсье.
10/04/2026
Спорт өдөрлөгийн удирдамж хүлээн авна уу.
Уламжлалт Спорт өдөрлөг маань тун удахгүй зохион байгуулагдах гэж байна! 🏃♂️🏆
🔹 Хурд, авхаалж самбаа
🔹 Багийн ажиллагаа, зохион байгуулалт
🔹 Тэсвэр тэвчээр, ур чадвар
найрсаг өрсөлдөөн дунд авьяас чадвараа сорихын зэрэгцээ нөхөрлөө бэхжүүлье.
📍 City Club
📅 2026.04.19
идэвхтэй оролцож, эрч хүч, инээд хөөр дүүрэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна!
Зохион байгуулагч:
Mongolian Paragliding Sport /Монголын уулын шүхрийн спорт/
Монголын Параглайдингийн Холбоо
06/04/2026
Уламжлалт Спорт өдөрлөг маань тун удахгүй зохион байгуулагдах гэж байна! 🏃♂️🏆
🔹 Хурд, авхаалж самбаа
🔹 Багийн ажиллагаа, зохион байгуулалт
🔹 Тэсвэр тэвчээр, ур чадвар
найрсаг өрсөлдөөн дунд авьяас чадвараа сорихын зэрэгцээ нөхөрлөө бэхжүүлье.
📍 City Club
📅 2026.04.19
идэвхтэй оролцож, эрч хүч, инээд хөөр дүүрэн нэг өдрийг хамтдаа өнгөрүүлэхийг урьж байна!
Зохион байгуулагч:
Mongolian Paragliding Sport /Монголын уулын шүхрийн спорт/
Монголын Параглайдингийн Холбоо
05/04/2026
Нисгэгч бүрийн зайлшгүй мэдвэл зохих "Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх сургалт" 2026 оны 4 сарын 4-ний өдөр зохион байгуулагдлаа.
Сургалтын үеэр оролцогчид осол, гэмтлийн үед авах арга хэмжээ, амь насыг аврах суурь мэдлэг, практик ур чадварыг эзэмшиж, бодит нөхцөлд хэрхэн зөв, шуурхай хариу үзүүлэх талаар суралцлаа.
Тус сургалтыг амжилттай зохион байгуулсан "Монголын Эйр параглайдинг клуб"-ын хамт олонд нийт нисгэгчийн өмнөөс талархал илэрхийлье. Mongolian Paragliding Sport /Монголын уулын шүхрийн спорт/
Цаг гарган ирж сургалтад идэвхтэй оролцсон бүх нисгэгчиддээ баярлалаа! 🙌
Аюулгүй нисэцгээе! ✨
31/12/2025
Мэндчилгээ
Нэг зорилго, нэг итгэлээр
Нэгдсэн бидний холбоо
Нэгэн ондоо ихийг бүтээж
Нэгдмэл хүчээ баталлаа.
Улиран одох ондоо талархаад,
Урагшлах замаа тольдоход
Ухаан, хичээл, эв нэгдэл
Улам бүр тодрон харагдлаа.
Ирж буй шинэ ондоо
Итгэл зориг дүүрэн алхаж
Ирээдүйн өндөрлөг рүү
Илтгэлцэн хамтдаа тэмүүлэх болтугай.
Гишүүн бүрийн оролцоо
Гэрэл болон асч
Хамтын хүч, чин сэтгэл
Хөгжил дэвшлийг цогцлоох болтугай.
Шинэ он, Шинэ жилийн баярын мэнд
хүргэе. Монголын параглайдингийн
холбооны Тэргүүн А.Батдаваа