05/11/2024
“Los Angeles Open 2024” олон улсын нээлттэй тэмцээнд Түрүүллээ.
11 сарын 1-3нд зохион байгуулагдсан “Los Angeles Open 2024” тэмцээнд нэг ч хожигдолгүйгээр түрүүлж, мөн багын төрөлд 2-р байр эзэллээ.
Америкийн нэгдсэн улсад 8 сарын хугацаанд нийт 9 олон улсын тэмцээнд амжилттай тоглож байна.
Америкт цуврал тэмцээндүүдэд тоглох, чансаагаа ахиулах
боломжийг олгож, дэмжиж байгаа “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ багтаа талархаж байгаагаа дахин илэрхийлье!
13/06/2024
♟️ National open 2024 ♟️
6/5-6/9нд АНУ-н Лас Вегас хотноо жил бүр болдог 1000 гаруй шатарчид нэг дор цугладаг, хамгийн том фестивал “National Open 2024” тэмцээнд 2 дах удаагаа оролцлоо.
Миний хувьд “Мастер” ангилалд 30 Их мастер, 25 Олон улсын мастер тэргүүтэй 136 тамирчинтай өрсөлдлөө. Нийт стандарт 9 өрөг тоглож 6 оноотойгоор шагналт байр эзэллээ. Мөн олон улсын чансаагаа +5 ахиулсан.
Эхний 5 өргийн дараагаар 4.5 оноотойгоор тэргүүлж байсан, сүүлийн өргүүд дээр тэмцээнд шагналт 2 байранд орсон Украйны Их Мастер Илля Нижнихтэй тэнцүү тэрэгний төгсгөлд цагт орж энгийн алдаа хийснээр хожигдол хүлээлээ.
Тэмцээний хувьд хүчтэй бүрэлдэхүүнтэй, маш шахуу хуваарьтай байсан.
Өдөрт 10 гаруй цаг тоглож, сүүлийн тоглолт 23:00 цагт дуусч байлаа.
Дараагийн 2 том олон улсын тэмцээн 7 сард болно.
Тэмцээнд тоглоход туслаж, дэмжиж байгаа “Алдар” спорт хороо, “Үндэсний шигшээ баг”, Монголын шатрын холбоондоо баярлалаа.
04/03/2024
♟️Америкийн нэгдсэн улсад оролцох цуврал тэмцээнүүд эхэллээ♟️
Эхний тэмцээн 3/1-3/4 хооронд LA Irvine хотод Western Class тэмцээний “Master” ангилалд амжилттай тоглолоо.
Тэмцээнд тоглох боломжийг олгож, дэмжиж байгаа “Алдар” спорт хороо, Үндэсний шигшээ баг, Монголын шатрын холбоондоо баярлалаа.
28/10/2023
Грандчесс шатрын клубын 5-р өргийн оноолт.
10/29нд 10:00 цагаас эхэлнэ.
27/10/2023
“Грандчесс” шатрын клубын нэрэмжит тэмцээний бэлтгэл ажил дууслаа.
♟️Нэмэлт мэдээлэл: Нас тус бүр охидын эхний 3 байрын шагнал нэмэгдсэн.
1-р байр 300.000
2-р байр 200.000
3-р байр 100.000
♟️Цагийн хяналт: 25+5сек
Маргааш буюу 10/28нд өглөө 10:30 миниутанд тэмцээн болох зааландаа хүрэлцэн ирнэ үү.
Тэмцээнд бүртгүүлсэн бүх оролцогч хүүхдүүддээ амжилт хүсэе! 🙂
23/10/2023
“ГРАНД ЧЕСС” ШАТРЫН КЛУБЫН НЭРЭМЖИТ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖИЙГ ХҮЛЭЭН АВНА УУ.
КЛУБЫНХАА БҮХ ШАВЬ НАРЫГ ТЭМЦЭЭНДЭЭ ИДЭВХИТЭЙ ОРОЛЦОНО УУ ГЭЖ УРЬЖ БАЙНА.
Жич: Зөвхөн ХУДүүрэгт оршин суух 6-14 насны хүүхдүүд оролцоно
25/09/2023
“Ханжоу-2023” Азийн 19-р наадамд оролцохоор шатрын багийнхан хөдөллөө
Азийн наадамд шатрын төрөл 3 дах удаагаа сонгогдож байна.
🇲🇳Миний бие “Доха-2006”, “Гуанжоу 2010”, “Ханжоу-2023” гурван Азийн наадамд бүгдэд нь оролцсон монголын шатрын ганц тамирчин 🇲🇳
Бүх тамирчиддаа амжилт хүсье
18/09/2023
Батлан хамгаалах яамны харьяа “Алдар” спорт хорооны баг тамирчидтайгаа Архангай аймагт бүх цэргийн наадамд оролцлоо. Шатрын спортыг түгээн дэлгэрүүлэх зорилготой, шатар сонирхогчидтойгоо зэрэг тоглолт хийлээ.
24/08/2023
♟”Грандчесс” шатрын клубын Намрын сургалтын бүртгэл эхэллээ♟
Хаяг: Салбар1, ХУД, Яармаг, Гарден сити хотхон, 1205 байр
Салбар 2: Зайсан Ривер Гарден хотхоны баруун талд KHAN HILLS хотхоны 530-р байр
📲Утас: 99168335, 99698335
Грандчесс
"Грандчесс" шатрын клубт тавтай морилно уу!
Ирээдүйн И?
20/08/2023
2023-2024оны Монголын Үндэсний шатрын шигшээ багийн тамирчнаар дахин сонгогдлоо.
8/13-8/20ны хооронд “Монголын үндэсний шигшээ багийн тамирчин шалгаруулах” шилдэг шатарчдын тэмцээнд амжилттай тоглож түрүүллээ.
Тэмцээнд тоглолт болон сэтгэлзүйн хувьд байнга дасгалжуулсан
МУГД П. Жигжидсүрэн эрхэм багшдаа, “Алдар” спорт хороондоо баярлалаа.
14/07/2023
♟МУГТ, Их мастер, Дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч Ц.Батчулуун багштай Зуны Эрчимжүүлсэн Сургалт♟
Зуны эрчимжүүлсэн сургалтын хуваарь: 7 сарын 17-8 сарын 25 хүртэл (30 өдрийн 60 цагийн хичээл )
Хаяг: Салбар1, ХУД, Яармаг, Гарден сити хотхон, 1205 байр
Салбар 2: Зайсан Ривер Гарден хотхоны баруун талд KHAN HILLS хотхоны 530-р байр
📲Утас: 99168335, 99698335
Та доорх линкээр дэлгэрэнгүй мэдээлэл авна уу 👇
https://forms.gle/h17KWcBWgccJ3QJL6