Mozi sports

Mozi sports

Share

Дэлхий дахинд өрнөж буй спортын товч мэдээллийг дэргэдээс.

27/10/2023

Өнөөдрийн Phoenix Suns-н тоглолтонд K.Durant бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтад 12-р байрлуу ахилаа. Тэрээр 12-р байранд жагсаж байсан хүндэтгэлийн танхимын гишүүн Hakeem Olajuwon-ий 26'946 оноог ардаа орхижээ.
Durant 26'949 оноотой байгаа ба ТОП-10т ороход түүний өмнө: 27313 оноотой Elvin Hayes,
27409 оноотой Moses Malone нар жагсч байгаа юм..

25/10/2023

GSW vs PHX😎
Улирлын нээлтийн тоглолтод 108-104 харьцаатайгаар Pheonix Suns-н ялалтаар тоглолт өндөрлөлөө. Багууд хоёул Bradly Beal болон Draymond Green гэсэн бүх оддын тоглогчгүй тоглосон.
~ PHX ~
Suns 32 оноо, 8 оновчтой дамжуулалтаар багийн шинэ холбогчоор ажиллаж чадахаа харуулсан супер од Devin Booker-ийн чадварын ачаар илүүрхэж чадсан. Түүний хажуугаар Kevin Durant 18 оноо, 10 самбараас бөмбөг авалт, Jusuf Nurkic 14 оноо, 14 самбараас бөмбөг авалт хийж хоёул DOUBLE DOUBLE хийсэн.
~ GSW ~
Warriors-с Stephen Curry 27 оноо авсан ч Klay Thompson (6-18 FG) болон Andrew Wiggins (4-12 FG) нар төдийлөн амжилт гаргаж чадаагүй. Chris Paul 14 оноо, есөн оновчтой дамжуулалт өгсөн. Golden State дэх дебют тоглолтоороо багтаа өөрийгөө чадвартай гэдгээ харуулсан тоглолт боллоо.

25/10/2023

^^LAL vs DEN^^
Энэ жил аваргын бөгжийг авсан Denver Nuggets баг Lakers-ийг 119-107 гэсэн онооны харьцаатайгаар хожил байгуулсан.
~
Lakers
FG% - 45.6%
3P% - 34.5%
Lakers багийг Lebron James тэргүүлж, 16-аас 10 довтолгоог амжилттай болгож 21 оноо авчээ. Мөн багийн гарааны тоглогчид бүгд +10PTS авсан.
~
Denver
FG% - 52.7%
3P% - 41.2% тайгаар тоглолт өндөрлөжээ.
DENVER-ийн ялалтыг Финалын MVP Nikola Jokic 29 оноо, 13 самбар, 11 оновчтой дамжуулалтаар дуусгасан нь карьерийнхаа 106 дахь TRIPLE DOUBLE болсон юм. Jokic-ээс гадна Jamal Murray 21 оноо авч, зургаан оновчтой дамжуулалт өгсөн бол Kentavious Caldwell-Pope 12-оос 8 довтолгоо амжилттай болгож, 20 оноо авчээ.

25/10/2023

Nikola Jokic
~
Өнөөдөр Lakers багийн эсрэг тоглоход үнэхээр том үүрэгтэй байж 29 PTS 13 REB 11 AST гэсэн үзүүлэлттэйгээр TRIPLE DOUBLE хийжээ.🔥🔥🔥
Энэ нь түүний хувьд карьерийнхаа 106 дахь TRIPLE DOUBLE юм.

24/10/2023

Маргааш ч халуухан 2 тоглолт болох нь дээ.😱🔥
~
PHX баг GSW-н талбайд зочлох бөгөөд 2023 онд хоорондоо 2 удаа таарч 1:1 харьцаатай байгаа 2 багийн энэ удаагийн тоглолт аль багийн ялалтаар өндөрлөх бол?
~
Багтаа Kevin Durant-тай болсон шинэ Pheonix Suns баг Golden State Warriors багийг ялж чадах болов уу?

24/10/2023

~
Маргааш NBA-н улирал эхэлж байна🔥🔥
Улирлын эхний тоглолтоор 2023 оны баруун бүсийн финалд шалгарсан LOS ANGELES LAKERS болон DENVER NUGGETS багууд хоорондоо тоглохоор болжээ. LOS ANGELES LAKERS баг DENVER NUGGETS-н талбайд зочлох бол тэднээс аль баг нь season-ны эхний хожлыг авах бол?😏
~
Бүсийн финалд DENVER NUGGETS баг 4:0 гэсэн харьцаатайгаар хожил байгуулсан. Харин LOS ANGELES LAKERS 4 дараалалсан ялагдлаа зогсоож чадах болов уу?

24/10/2023

~
Giannis Antetokounmpo 3 жилийн 186 сая долларын гэрээний MAX сунгалт хийлээ. Ингэснээр 2 удаагийн улирлын MVP, 28 настай залуу Antetokounmpo 2027-28 оны улирал дуустал Milwaukee-n төлөө тоглохоор боллоо.
~
Улирлын нээлтийн хэвлэлийн хурлын өдөр Antetokounmpo замналынхаа үлдсэн хугацаанд Milwaukee-н төлөө тоглохыг хүсч буйгаа мэдэгдсэн билээ.👊

23/10/2023

🤨🤔

22/10/2023

Яг одоо Nba -д тоглож байгаа тоглогчдоос хамгийн хөгшин тоглогч бол Lebron James юм.

1984 оны хулгана жилтэй нөхөр байна шүү.😅😂

Photos from Mozi sports's post 22/10/2023

NBA-н түүхэнд хоорондоо хамгийн их тоглосон 2 баг бол Boston Celtics, Philadelphia 76ers юм. Тэд хоорондоо 579 удаа таарч тоглосон байна.

21/10/2023

•••Виктор Вембаньяма•••
2004 сарын 1-р сарын 4-нд Францын Ле Чеснай хотод төржээ. Францын мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд өөрийн дэгжин тоглолтын хэв маяг, ер бусын өндөр (7 фут 4 инч [2.23 метр]) гэдгээрээ алдартай бөгөөд хамгийн ирээдүйтэй тоглогч гэж тооцогддог байв. 2023 оны Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны (NBA) драфтын эхний сонголтоор Сан Антонио Спөрс багт сонгогдоод байна.

21/10/2023

•Кендрик Перкинс•

“Виктор Вембаниама дараагийн 3 жилд багтаж
лигийн хамгийн шилдэг тоглогч болох болно”гэжээ.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Ulaanbaatar
13120