05/10/2026
✨ STAR DANCE MONGOLIA — 20 ЖИЛИЙН ТҮҮХЭЭ БАТАТГАСАН STAR QUEEN ✨
Бүжгийн спортын хөгжилд амьдралынхаа тал хувийг зориулж, олон жилийн турш тайзан дээр өөрсдийн хөдөлмөр, ур чадвар, тэсвэр тэвчээрээрээ түүх бүтээж яваа Senior ангиллын STAR QUEEN хамтлаг шинэ уран бүтээлээрээ та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. 👑
20 жилийн түүхтэй Star Dance Mongolia-ийн үе үеийн тамирчдын залгамж халааг үргэлжлүүлэн, бүжгийн спортын тамирчдад зориулан шинэ бүжиг, шинэ найруулга, шинэ дэглэлт бүхий бүтээлээ толилуулна.
🔥 Шинэ үзүүлбэр.
Шинэ дэглэлт.
Шинэ найруулга.
Гэхдээ 20 жилийн үнэ цэнэ, туршлага, сэтгэл хэвээрээ.
Энэхүү шинэ уран бүтээлээ бид 10 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн Спортын хороонд зохион байгуулагдах Монгол Улсын аварга шалгаруулах Хореографийн төрлийн тэмцээнд нийт бүжгийн спортын тамирчид, үзэгч та бүхэндээ хүргэх болно. 🇲🇳✨
Энэ бол зөвхөн нэгэн шинэ үзүүлбэр биш.
Бүжигт зориулсан он жилүүдийн түүх,
тайзан дээрх туршлага,
нэг багийн нөхөрлөл,
дараагийн үеийнхэнд үлдээх өв юм.
👑 STAR QUEEN — 20 жилийн түүхээс төрсөн шинэ бүтээл.
Бүжиг дэглээч, удирдсан багш:
Д.Батсайхан
Дасгалжуулагч багш:
B. Жаргалсайхан, Б.Сувд
Багийн ахлагч:
Г.Цогбаяр
⭐ STAR DANCE MONGOLIA
20 жил — нэг түүх.
Нэг баг — нэг зүрх.
Бүжгээр үргэлжлүүлнэ.
#ШинэБүжиг #ШинэДэглэлт #ШинэНайруулга #БүжгийнСпорт #Хореограф #МонголУлсынАварга #20ЖилийнТүүх #БүжгээрҮргэлжлүүлнэ ✨👑⭐