Bumbod fitness club II

Bumbod fitness club II

Share

Fitness club health center gym

02/09/2026

🔥🔥 BUMBOD FITNESS — BACK TO FITNESS! 🔥🔥

💪 ӨӨРИЙГӨӨ ШИНЭЧЛЭХ ЦАГ БОЛЛОО!

🚨 ОНЦГОЙ УРАМШУУЛАЛ ЭХЭЛЛЭЭ! 🚨

🎯 ЭХНИЙ 30 ХҮНД 🎯
🔥 3 САРЫН ЭРХ — ЗӨВХӨН 300,000₮! 🔥

⏳ 30 ХҮН Л АМЖИНА!
❗ ЭХНИЙ 30 ХҮН ДҮҮРМЭГЦ УРАМШУУЛАЛ ДУУСНА!

🏋️ BUMBOD FITNESS-Д ЯАГААД НЭГДЭХ ВЭ?

✅ Тохилог, орчин үеийн фитнес орчин
✅ Чанартай тоног төхөөрөмж
✅ Мэргэжлийн дасгалжуулагчийн зөвлөгөө
✅ Найрсаг, эрч хүчтэй хамт олон
✅ Хооллолт, дасгалын зөвлөгөө
✅ Өөрийн хүссэн бие галбиртаа хүрэх боломж 🔥

🔥 ӨНӨӨДӨР ЭХЭЛ — 3 САРЫН ДАРААХ ӨӨРИЙГӨӨ ТӨСӨӨЛ!

💥 3 САР = 300,000₮
💥 ЭХНИЙ 30 ХҮНД Л!

📩 Бүртгүүлэх бол MESSAGE бичээрэй!

🏆 BUMBOD FITNESS
ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ АЯЛАЛ ЭНДЭЭС ЭХЭЛНЭ. 💪🔥

#Эхний30Хүн

30/08/2026

Хэт таргалалт, буруу хооллолт, архины зохисгүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдлаас шалтгаалан маш олон залуус эрүүл мэндээрээ хохирч, хайртай гэр бүлээ хэтэрхий эрт орхиж байгааг өөрийн нүдээр харж сонсож байна .

Тиймээс би нэг зүйлд улам бүр итгэдэг болсон.

Өвдсөний дараа эмчлэхээс илүү — өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх нь хамгийн зөв сонголт. 🤍

Эрүүл амьдралын хэв маяг гэдэг зөвхөн жин хасах, гоё биетэй болох тухай биш.
Энэ бол өөрийнхөө эрүүл мэнд, ирээдүй, хайртай хүмүүсийнхээ төлөө хийж байгаа хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт.

Гэхдээ хүн бүр өндөр төлбөртэй хувийн дасгалжуулалт, мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой байдаггүй.

Тиймээс илүү олон хүнд мэргэжлийн, зөв мэдээлэл болон бодит үр дүнтэй системийг манай фитнессийг зорьж ирсэн үйлчлүүлэгч гишүүддээ чиглүүлж өгөхийг зорьж байна .
🏋🏻 Мэргэжлийн багш, дасгалжуулагчийн хөтөлбөр
• 🥗 хооллолтын чиглэл
гэсэн эрүүл амьдралын хэв маягийг цогцоор нь дэмжихэд тань туслана.

30/08/2026
23/08/2026

📍Хэрэв таны зорилго булчингаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ галбир, булчингийн тод байдлаа хадгалах бол хүчний дасгал, хангалттай уураг, зөв хэмжээний илчлэг болон амралт хамгийн чухал.

1. Тогтмол хүчний дасгал хий

Долоо хоногт 3–5 удаа хүчний дасгал хийхэд тохиромжтой. Булчин хөгжүүлэхийн тулд:

* Боломжтой бол булчин бүрийг 7 хоногт 2 удаа ажиллуул.
* Squat, hip thrust, RDL, row, shoulder press, lat pulldown зэрэг үндсэн дасгалуудыг түлхүү хий.
* Ачааллаа аажмаар нэмэгдүүл — progressive overload.
* Ихэнх дасгалыг 6–15 давталт × 3–4 сет хийж болно.
* Дасгал бүр дээр өөрийгөө туйлдтал шахах шаардлагагүй. Сэргэлт бол булчингийн өсөлтийн нэг хэсэг.

2. Хангалттай уураг хэрэглэ

Булчин нэмэгдүүлэх болон хадгалахад өдөрт ойролцоогоор биеийн жингийн 1 кг тутамд 1.6–2.2 г уураг авах нь тохиромжтой. Уургаа 3–5 хоолонд хувааж хэрэглэвэл илүү хялбар.

Уурхгын эх үүсвэрүүд:

* Өндөг
* Тахиа, цацагт хяруул
* Загас
* Өөх багатай үхрийн мах
* Грек тараг, cottage cheese
* Дүпү, темпе
* Protein powder

🍚 3. Хэт бага калори бүү хэрэглэ

Хэрэв аль хэдийн туранхай бол хэт их калорийн дутагдалтай хооллолт булчин нэмэхэд хүндрэлтэй. Булчин нэмэхийн зэрэгцээ өөх бага байлгахыг хүсвэл:

* Maintenance calories → булчингаа хадгалах, body recomposition хийхэд тохиромжтой
* Бага хэмжээний calorie surplus → булчин илүү үр дүнтэй нэмэгдэнэ
* Бага хэмжээний calorie deficit → өөх хасахад тохиромжтой, гэхдээ уураг өндөр, хүчний дасгалаа үргэлжлүүлэх хэрэгтэй

4. Сэргэлтэд анхаар

Булчин зөвхөн дасгал хийж байх үед биш, амарч байх үедээ нөхөн сэргээгдэж, хөгждөг.

* 7–9 цаг унт
* Амралтын өдрүүдтэй бай
* Хангалттай нүүрс ус болон нийт калори хэрэглэ
* Маш их өвдсөн булчинг дахин дахин хэт ачаалахгүй байх

5. Нүүрс уснаас бүү ай

Нүүрс ус нь эрч хүчтэй дасгал хийхэд хэрэгтэй бөгөөд булчингийн glycogen-ийг нөхөхөд тусалдаг.

Дасгалын өмнө болон дараа уураг + нүүрс ус хослуулан хэрэглэх нь дасгалын гүйцэтгэл болон сэргэлтэд тустай.

6. Галбиртай, athletic харагдахын тулд

Хэт их cardio хийх шаардлагагүй.

Долоо хоногт 2–3 удаа дунд зэргийн cardio хийж, өдөр тутмын хөдөлгөөнөө хангалттай байлгахад болно. Харин гол анхаарлаа хүчний дасгалд төвлөрүүл.

Энгийнээр хэлбэл:

Progressive strength training + хангалттай уураг + зөв хэмжээний хоол + сайн нойр + тогтвортой байдал = булчин нэмэгдүүлж, галбиртай хэвээр хадгалах түлхүүр.

10/07/2026

Наадмын өмнөх бэлтгэл сайхан хийлээ. Дэнж хотойтол сайхан наадаарай🇲🇳

05/07/2026

Хэрэв ТА залуу хэвээр үлдэхийг хүсвэл хамгийн түрүүнд хөдөл!

Ихэнх хүмүүс залуу харагдахын тулд үнэтэй тос, витамин, нэмэлт бүтээгдэхүүн хайдаг.

Гэтэл хамгийн хүчтэй “эм” бол хөдөлгөөн.

Хөдөлгөөн бол зүгээр нэг калори шатаах биш.

Энэ бол биеийг илүү хүчтэй болгодог зөв тунтай стресс юм.

Хөдөлгөөн ->Серотонин (аз жаргалын гормон) нэмэгдэнэ ->Мелатонин (нойрны гормон)илүү ялгарна -> Гүн нойр сайжирна -> Өсөлтийн даавар (HGH) ихэснэ -> IGF-1 эсийн нөхөн төлжилт, булчин, яс болон эд эсийн шинэчлэлт идэвхжинэ.

Бие өөрийгөө илүү үр дүнтэй сэргээж, залуу байдлаа хадгалах чадвараа идэвхжүүлэх тусам ТА залуужина.

03/07/2026

🎉 Баяр наадмын өдрүүдийн цагийн хуваарь 🇲🇳
📅 2026 оны 7-р сарын 10нд өглөө 7-12 хүртэл хагас ажиллаад 7-сарын 15 дуустал амарна.
🕘 7-р сарын 16-20 хүртэл өглөө 8-15 цаг хүртэл хагас ажллаад 7-сарын 20нд өглөө 7 цаг-22 цаг хүртэл 7-сарын 21. ээс эхлэн хэвийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаа үргэлжилнэ.Та бүхэн сайхан наадаарай🇲🇳

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Website

Address


Ulaanbaatar
17110

Opening Hours

Monday 07:00 - 22:00
Tuesday 07:00 - 22:00
Wednesday 07:00 - 22:00
Thursday 07:00 - 22:00
Friday 07:00 - 22:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00