03/09/2026
Ж.Баярмаа: Шалгаж, нягтлахыг үгүйсгэхгүй ч дургүй хүргэсэн үг, санааг илэрхийлэгч бүрд 5–12 жилийн ялтай зүйл ангиар хэрэг үүсгэж, 30 хоног цагдан хориод байвал юуны ардчилал байх вэ дээ!?
Гэтэл цаана нь эх орноо жинхэнэ тоногсод сул чөлөөтэй зугаалж л явна...
Монгол үндэстэн нэг хүний үгэнд хэзээ ч ганхахгүй. Харин иргэнийхээ үг, үзэл бодлоос айдаг төр л сул дорой харагдана. С.Молор-Эрдэнийн Монголын түүх, үндэстний талаарх байр суурийг би эрс буруутгаж байна. Энэ бол түүнийг хувь хүнийх нь хувьд өмөөрсөн байр суурь биш. Харин иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг төрийн хүчээр айлган сүрдүүлж, хумих оролдлогыг эсэргүүцэж байна.
03/09/2026
ТӨСӨВ 2027: Томилогдоод 80 хонож буй УДШ-ийн Ерөнхий шүүгчийн 2027 онд зарцуулах төсөв 32.4 тэрбум төгрөг
https://ubn.mn/p/100472
Үүний 29.9 тэрбум нь урсгал зардалд зарцуулагдах бол 2.5 тэрбум нь хөрөнгийн зардал байх аж.
03/09/2026
Монголчуудын бахархал болсон Их Эзэн Чингис хааныг Монгол хүн биш, Монгол хүн гэж угаасаа байгаагүй хэмээн монгол үндэстнийг өнөө хүртэл унагалгүй авч ирсэн дархлаагаар нь оролдсон С.Молор-Эрдэнэ өнгөрсөн долоо хоногт сошиал гэдэг цаазын тавцанд дүүжлүүлж байхыг би харав. Гэхдээ нэг муу зүйл эргээд заавал нэг сайн шийдлийг авч ирдэг шиг монголчуудын өөр нэг дархлааг тэр сэрээсэн болохыг энэ долоо хоногт би анзаарав. Тэр бол Ардчилсан оронд амьсгалж байгаа л бол үзэл бодол, үгээ чөлөөтэй илэрхийлдэг байх дархлаа. Энэ эрхээ бид хамгаалж чадахгүй бол дараагийнх нь чи ч байж мэднэ.
Бичвэрийг бүтэн унших: https://graph.mn/news/5986