CHESS ART шатрын клуб

CHESS ART шатрын клуб

Share

Шатар хэмээх оюун ухааны их спортоор хичээллэж зөв сууж, цэгцтэй сэтгэж, оюун ухаанаа хөгжүүлье!!

21/04/2026

Модны хоёрт элсэлт авч байна!!

♟️ МАСТЕР НҮҮДЭЛ: ЗУНЫ ЭРЧИМЖҮҮЛСЭН СУРГАЛТ ♟️
Зуны амралтыг зөвхөн амрах биш, ОЮУН УХААНАА ШИНЭ ТҮВШИНД гаргах боломж болгон ашиглацгаая! 🚀 Шатрын спортод дуртай, ур чадвараа ахиулах хүсэлтэй 6-18 насны хүүхэд, залуусыг бүртгэж байна.
________________________________________
📅 СУРГАЛТЫН ЭЭЛЖҮҮД:
• I ээлж: 6-р сарын 3 – 30
• II ээлж: 7-р сарын 1 – 30 (Наадмын амралтын хичээлийг амралтын өдрүүдэд нөхөж орно)
• III ээлж: 8-р сарын 3 – 28
💡 ЯАГААД МАНАЙ КЛУБИЙГ СОНГОХ ВЭ?
✅ Эрчимжүүлсэн хөтөлбөр: Сард ажлын 20 хоног тасралтгүй хичээллэнэ.
✅ Цогц сургалт: Сүүлийн үеийн шатрын сурах бичиг, программ ашиглаж заана.
✅ Чанарын баталгаа: Нэг ангид ердөө 12 хүүхэд.
________________________________________
⏰ АНГИ, ЦАГИЙН СОНГОЛТ:
🔹 АХИСАН ШАТ (Төлбөр: 650,000₮)
• Өглөөний ээлж: 09:00 - 12:00
🔹 ДУНД ШАТ (Төлбөр: 500,000₮)
• Өдрийн ээлж: 14:00 - 16:00
🔹 АНХАН БА ДУНД ШАТ (Төлбөр: 500,000₮)
• Оройн ээлж: 16:10 - 18:10
________________________________________
📍 Хаяг: Модны 2-ын дунд зам дагуу, Оймон төв, 6-р давхар. 📞 Бүртгүүлэх утас: 89656688
Та яараарай, суудлын тоо хязгаартай! 🏃‍♂️♟️
#ШатрынСургалт #ЗуныАмралт #ОюунУхаан

12/04/2026

Шатраар боловсрол олгох хөтөлбөрийн ач тус их шүү!!

05/04/2026

🌸 ХАВРЫН ЭЛСЭЛТ ЭХЭЛЛЭЭ ♟

Chess Art Academy
👦 Шатрын сургалтандаа элсэлт авч эхэллээ.

Шатар бол хүүхдийн
🧠 сэтгэх чадвар
🎯 төвлөрөл
📚 шийдвэр гаргах чадвар
хөгжүүлэх хамгийн үр дүнтэй оюуны спорт юм.

📅 Хичээлийн цаг

Ажлын өдрүүд
Даваа – Баасан
09:00 – 10:30
11:00 – 12:30
14:30 – 16:00
16:30 – 18:00

Амралтын өдрүүд
09:00 – 10:30
11:00 – 12:30
13:00 – 14:30

💰 Төлбөр

280,000₮ — 7 хоногт 2 удаа
380,000₮ — 7 хоногт 3 удаа
500,000₮ — 7 хоногт 5 удаа

🎁 Улирлаар төлбөл 10–20% хөнгөлөлт

📍 Хаяг
Santo life хотхон 713-р байр 2-р орц 206 тоот

📩 Бүртгэл явагдаж байна
Холбоо барих утас: 95330789, 99334179

Photos from Сүү Хувьцаат Компани | SUU JSC's post 28/03/2026

Амжилт хүсье, Сүү Хувьцаат Компани | SUU JSC даа баярлалаа, хүүхэд багачууддаа оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа та бүхэндээ ажлын амжилт хүсье!!

Photos from Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо's post 16/03/2026

МҮХАҮ-ийн танхим, Монголын Шатрын Холбоо хамтран ТОП 100 аж ахуйн нэгж, байгууллагын хооронд Корпорациудын аварга шалгаруулах “Алтан бэрс” цомын тэмцээнд оролцоно уу!!

Photos from Mongolian CHESS Federation - Монголын Шатрын Холбоо's post 15/03/2026
15/03/2026

FIDE ID ХЭРХЭН АВАХ ВЭ?

Хүсэлт гаргагч нь дараах материалуудыг бүрдүүлж [email protected] хаяг руу илгээнэ. Үүнд:

1. Гадаад паспортын хуулбар эсвэл төрсний гэрчилгээ хуулбар
2. И-мэйл хаяг бүтнээр бичих
3. 10,000₮ хураамж төлсөн баримт (МШХ-ны ХААН банкны 710005005024971208 тоот дансанд тушаана)

Таны материал бүрэн бол ажлын 3 хоногт бүртгэгдэнэ. Хариу и-мэйлээр илгээнэ.

12/03/2026

Тэмцээн болно!!

СҮҮ ХУВЬЦААТ КОМПАНИЙН НЭРЭМЖИТ ӨСВӨРИЙН ШАТРЫН ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ ♟️

Бүртгүүлэх холбоос:
https://forms.gle/LRNViWYb6bmUAGWo7

Тэмцээний удирдамж:
https://na2.hubs.ly/H04ft-x0

СҮҮ Хувьцаат компани болон“Босоо ноён” шатрын клуб, Цэлмүүн шатар сантай хамтран хүүхэд багачуудын оюун ухаан, сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор “Сүү” ХК-ийн нэрэмжит “Өсвөрийн шатарчдын тэмцээнийг "СҮҮ 365" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулах гэж байна ✨

Бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулж, 2026 оны 3 дугаар сарын 12-ний өдрөөс эхлэн “Сүү” ХК-ийн албан ёсны фэйсбүүк хуудсаар бүртгэлийн формоор дамжуулан нээлттэй хүлээн авах бөгөөд нийт 600 оролцогчийн бүртгэл дүүрсэн тохиолдолд бүртгэлийг хугацаанаас үл хамааран хаана

Тэмцээн 2026 оны 03 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Рояаль олон улсын бүрэн дунд сургууль - д зохион байгуулагдах тул өсвөрийн шатарчид та бүхнийг идэвхтэй оролцохыг урьж байна

ЖИЧ: Аймаг, орон нутаг, клуб, багийн зохион байгуулалттай оролцох тохиолдолд оролцогчдын нэгдсэн бүртгэлийг албан ёсоор нэгтгэн гаргаж, бүртгэлийн хураамж шилжүүлсэн баримтыг хавсарган [email protected] цахим шуудангийн хаягаар илгээж бүртгэлээ баталгаажуулна.

Дэлгэрэнгүй мэдээлэл
📞 99050730

Сүүн соёлыг түгээгч - СҮҮ Хувьцаат компани

11/03/2026

СҮҮ Хувьцаат компанийн нэрэмжит өсвөрийн шатрын тэмцээн зарлагдлаа

Дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй...

09/03/2026

FIDE: ШАТРЫН ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫН ИНДЕКС ТАЙЛАНГ ТАНИЛЦУУЛЛАА

Олон улсын шатрын холбоо болох FIDE шатрын спорт дахь эмэгтэй, эрэгтэй тоглогчдын оролцооны тэгш байдлыг хэмжих зорилготой Gender Equality in Chess Index (GECI)-ийн шинэ тайланг танилцууллаа.

Энэхүү индекс нь дэлхийн шатрын холбоодын дунд жендэрийн тэгш байдлын түвшинг 0-оос 100 хүртэлх оноогоор үнэлдэг бөгөөд оролцоо (participation), амжилт (performance), ахиц (progress) гэсэн гурван үндсэн үзүүлэлтээр тооцоологддог.

Судалгааны дүнгээр Монгол Улс эмэгтэй шатарчдын оролцоо, хөгжлөөр дэлхийд тэргүүлэх орны нэг хэвээр байна. Монголын ФИДЕ рейтингтэй идэвхтэй шатарчдын бараг 40 хувь нь эмэгтэй байгаа нь дэлхийн дундаж болох 16 хувиас хавьгүй өндөр үзүүлэлт юм.

GECI индексийг ФИДЕ дэлхий даяарх шатрын холбоодод эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, бодлого боловсруулах, хөгжлийн зорилт тодорхойлох статистик хэрэгсэл болгон ашиглаж байна. 

Шатрын спортод эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж байгаа ч дэлхийн хэмжээнд эмэгтэй тоглогчдын тоо нийт шатарчдын дунд харьцангуй бага хэвээр байгаа бөгөөд ФИДЕ энэ зөрүүг багасгах олон улсын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

Эх сурвалж: https://www.fide.com/fide-releases-gender-equality-in-chess-index-2026/

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Telephone

Website

Address


Bayan-Zurkh District, 26 Th Khoroo
Ulaanbaatar
976

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 21:00 - 15:00
Sunday 21:00 - 15:00