Mongolian Fitness Academy

Mongolian Fitness Academy

Share

Монголын хамгийн анхны фитнессийн цогц үйлчилгээг үзүүлэгч Монголын Фитнесс Академи нь таныг хүссэн үр дүндээ хүрэхэд туслах болно.

13/03/2026
03/12/2025

VIP 100 — 6 сарын Өөрчлөлтийн Хөтөлбөр ЭХЭЛЛЭЭ 🔥

Монголын Фитнесс Академи олон улсын фитнессийн сургалтын жишиг дээр үндэслэн
Монголын иргэдийн эрүүл амьдралын хэв маяг, зөв дасгал хооллолтын соёлыг түгээх зорилготой VIP 100 хөтөлбөрөө зарлаж байна!

Энэ бол богино хугацааны тураах үйлчилгээ биш!
👉 6 сарын турш мэргэжлийн удирдлагатай
👉 Тогтвортой дадал хэвшил үүсгэх
👉 Эрүүл мэндийн бодит ӨӨРЧЛӨЛТ бий болгох цогц систем.



💠 ХӨТӨЛБӨРИЙН БҮТЭЦ

✅ 1. Хувийн дасгалжуулагчийн системтэй удирдлага
• 7 хоногт 3–4 удаагийн хөтөлбөртэй бэлтгэл
• Биеийн үзүүлэлт, хяналт, үнэлгээ сар бүр
• Зорилгод тань 100% тохирсон төлөвлөгөө

✅ 2. Мэргэжлийн хоол зүйчийн зөвлөгөө
• Хооллолтын хувьчилсан төлөвлөгөө
• Эрүүл дадал хэвшүүлэх сар бүрийн хяналт

✅ 3. Сунгалтын тусгай багш
• 7 хоногт 1–2 удаагийн сунгалтын хичээл
• Булчингийн сэргэлт
• Уян хатан байдал нэмэгдүүлнэ

✅ 4. Онлайн + Оффлайн дэмжлэг
• Видео хичээл, тайлбар
• Багштай шууд холбогдох систем
• Гарын авлага, зөвлөгөө

✅ 5. Хамтрагч байгууллагуудын ХӨНГӨЛӨЛТ
• Спорт, эрүүл мэндийн бүтээгдэхүүн
• Шинжилгээ, үзлэг, эмчилгээ
• Хоол, кафе, амралт үйлчилгээ



🎁 СУПЕР УРАМШУУЛАЛ

Хөтөлбөрийн хугацаанд хамгийн идэвхтэй 3 гишүүн хосоороо ХАЙНАНЬ АЯЛАХ эрхийн эзэн болно! ✈️🏝



🔥 БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

Өөрийгөө өөрчлөх чин хүсэлтэй
Ердөө 100 гишүүн–ийг л бүртгэнэ.

📞 Холбоо барих: 6015-4353, 9031-6316
📩 [email protected]
📍 MPM Tower

21/07/2025

Монгол түмний цэнгэлийн манлай болсон БАЯР НААДАМ дууслаа~~🇲🇳💪

Хорхог ба хуушуур, амттан шимттэнээ бэлтгэл хийн шатааж, зөв хооллосноор биеэ цэвэрлэж, хэвийн жиндээ орж эрүүл мэндээ бодоцгооё.

(Төрсний дараах бэлтгэлийн үр дүнд )

30/09/2024

💁‍♀️ #Уургийн эх үүсвэр💁‍♀️

🐔 #Тахианы мах - Тахианы мах нь тэжээллэг чанар их, шингэц сайтай, В-н төрлийн амин дэмүүд , төмөр фосфор, селен, кальци, кали, магни, зэс, цайр зэрэг амин чухал эрдэс бодисыг агуулсан, бусад төрлийн махтай харьцуулахад уургийн агууламжаараа харьцангуй өндөр мах юм. Тахианы махны найрлаган дахь уураг нь эрч хүчээ удаан хадгалахад туслаад зогсохгүй цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулж, ханиад томуунаас сэргийлэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах, суларсан бие организмыг сэргээх үйлчилгээтэй.

🐟 #Салмон загас - Омега-3, Д аминдэм, селен, витамин В3, В6, В5, кали зэргйг ихээр агуулдаг. Салмон загасны биед үзүүлэх нөлөө нь маш сайн байдаг. Биднийг дотроос эрүүлжүүлж, шим тэжээлээр хангаж өгдөг байна. Тэр бүү хэл энэ нь таны биеийг гадны аймшигт өвчлөлүүдээс хамгаалах төдийгүй дархлаа суулгаж өгөх тустай юм.

🐂 #Үхрийн мах - Омега-3, антиоксидант витаминаар баялаг бөгөөд уургийн эх үүсвэрийн нэг. Үхрийн маханд үл орлогдох амин хүчлийн хэмжээ харьцангуй их байдаг нь түүний борцны нийт уургийн бараг тавны хоёр хувийг үл орлох амин хүчил эзэлдгээр тайлбарлаж болох юм.
Судалгаанаас үзэхэд тосонд уусдаг аминдэмүүд үхрийн маханд давуу байдаг.

🐣 #Өндөг - Өндөг нь уургийн гайхалтай эх үүсвэр бөгөөд хүний биед шаардлагатай үндсэн амин хүчлүүдийг өөртөө агуулдаг. Өндөгний өөрийн жингийн 12.5% нь буюу 6,25 гр нь уураг бөгөөд өндөгний шар, цагаан аль алинд нь байдаг. Хэдийгээр уураг өндөгний шард их хэмжээгээр агуулагддаг боловч заримдаа цагаанд шараас их уураг агуулагдах тохиолдлууд байна.
Өндөгний уургийн тухай хамгийн ойлгомжтой харьцуулалт бол өндөгний уураг нь чанарын хувьд эхийн сүүний дараа ордог гайхамшигтай хүнс юм.

Want your business to be the top-listed Gym/sports Facility in Ulaanbaatar?

Click here to claim your Sponsored Listing.

Location

Category

Telephone

Website

Address


Ulaanbaatar