03/06/2026
Энэ зун хүүхдээ каратэд бүртгүүлээрэй!🥋
Бид энэ зун 10 долоо хоногийн эрчимжүүлсэн каратэ хөгжлийн хөтөлбөр эхлүүлж байна. Энэ бол зүгээр нэг дугуйлан биш — техник, бие бялдар, бодит тулаан болон сэтгэлзүйн бэлтгэлийг системтэйгээр хослуулсан цогц сургалт юм.
Хөтөлбөрийг 7–13 нас болон 14-өөс дээш нас (насанд хүрэгчид) гэсэн 2 бүлэгт хуваан явуулах бөгөөд нэг бүлэгт ердөө 8–12 сурагч хамрагдана. Ингэснээр багшийн анхаарал бүрэн хүрч, хүүхэд бүрт чанартай, хувьчилсан зааварчилгаа өгөх боломжтой.
Хөтөлбөрийн эхэнд болон төгсгөлд хүүхдийн бие бялдарын хэмжилт хийгдэнэ. Ингэснээр 10 долоо хоногийн дараах өөрчлөлтийг зөвхөн мэдрэмжээр бус, тоон үзүүлэлтээр бодитоор харж болно. Мөн хөтөлбөрийн сүүлээр хүүхдүүдийн ур чадварыг сорих ката болон кумитэ 2 төрөлт дотоод тэмцээн зохион байгуулагдана. Энэ нь хичээллэгчдийн сурсан зүйлээ бодитоор хэрэгжүүлж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
📅 Эхлэх огноо: 2026.06.16
🎁 Урамшуулал: 6 сарын 10-ны өмнө бүртгүүлсэн хүүхдэд каратэгийн өмсгөл (доги) бэлэглэнэ
📍 Байршил: СБД, 1-р хороо, Union Building, С-хаалга 14 давхарт.
📞 Утас: 72203491
🥋 Каратэ бол зүгээр нэг спорт биш — энэ бол зан чанар, сахилга бат, өөрийгөө ялах урлаг.
25/03/2026